antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2012 4 comments

Сайд Д.Зоригтын амлалт ба алдаатай Оюутолгойн гэрээ

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон сарын хугацаа үлдэж, иргэд сонгуулиар амласан амлалтаа нэхэж эхэлсэн сураг ажиг олонтоо дуулдах болов. Тэр тусмаа төрийн эрх барьж буй намуудаас амласан бэлэн мөнгөний амлалтыг сонгуулиас өмнө олгохыг хүлээж суугаа иргэд, хөгшид олон ажээ. Түүний нэг нь Чингэлтэйчүүд.
Энэ дүүргийнхэн төрөөс олгох мөнгөний амлалтаа нэхэл хатуутай нэхэх шалтаг, шалтгаантай гэнэ. Учир нь Монголын уул уурхайн баялгаа эргэлтэд оруулах, ашиглах үүрэг нь Засгийн газар хийгээд ЭБЭХЯ-нд оногддог. Тус яамны сайд Д.Зоригт энэ тойргоос нөхөн сонгуулиар томоохон амлалт өгч гарч ирсэн нь иргэдийн хүлээлтийг ийнхүү бий болгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулж, түүний орыг залган нөхөн сонгуулиар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт парламентад орж ирсэн. Тэрээр тойрогтоо мөн л Оюу Толгой, Тавантолгойн гэрээнээс иргэддээ бэлэн мөнгө өгөх амлалтыг өгч байв.

Харамсалтай нь дээрх ордууд ашгаа өгч эхлэх нь байтугай, бүрэн ашиглалтанд орж амжаагүй байна. Бүр Оюу Толгойн гэрээ ашиггүй гэрээ болсон гэх судлаачдын дүгнэлт хүртэл саяхан гарчээ. Гурван жилийн өмнөөс УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний албанаас явуулсан мэргэжилтнүүдийн судалгаагаар Монгол Улсад Оюу Толгойн гэрээ нь ашиггүй гэрээ болсон хэмээн дүгнэжээ. Судалгааны ажлын хэсэгт манай улсын уул уурхайн томоохон эрдэмтэд, эдийн засагчид багтжээ.

УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгаа, шинжилгээний албанаас дүгнэлт гаргахдаа “Монгол Улсын татварын хуулиудад заасан журмын дагуу бүх татварыг төлөхөөр өөрчлөлт оруулах ёстой байсан бөгөөд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах ёстой байсныг онцлон дурьдсан байна.

Нөгөөтэйгүүр Монголын тал өөрийн эзэмшлийн 34 хувиа барьцаалан Оюу толгойгоос 1.7 тэрбум ам.долларын зээл авсан нь том эрсдэл дагуулсан хэмээн судлаачид үзжээ. Дээрх судалгааны албаны дүгнэлтэд “Нийт зээлийг хүүгийн хамт 11 жилийн хугацаанд төлж дуусахаар байна. Гэвч энэ нөхцөл нь гэрээ байгуулсан жилээс эхлэн ногдол ашиг хуваарилах үед бодогдох нөхцөл юм. Гэтэл гэрээ хийсэн эхний найман жилд ногдол ашиг хуваарилах боломжгүй. Энэ тохиолдолд найман жилийн зээлийн хүү болох 1.346.400.000 ам.доллар хуримтлагдан үндсэн зээл дээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, Ногдол ашиг хуваарилж эхлэх үед бид 1.346.400.000 + 1.700.000.000 = 3.046.400.000 ам.долларыг хүүгийн хамт төлөх болно. Үүнийг тооцоолбол гэрээний 30 жилийн хугацаанд Монгол Улс уг өрийг төлж амжихгүй бөгөөд эхний жилүүдэд 301.593.600 ам.доллар, цаашид хорогдох хувиар төлөх тохиолдолд 30 жилийн хугацаанд өрөө төлөх боломжтой юм. Гэхдээ манай улсад ноогдох ашиг 237.048.000 ам.доллар бөгөөд үүний зөрүү нь эхний жилд 64.545.600 ам доллар, цаашид хорогдох хэлбэрээр нийт 656.361.811 ам.долларыг манай улс нэмж төсвөөсөө гаргах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл манай улс гэрээний 30 жилийн дараа ашиг хүртэх биш, харин 656.361.811 ам.долларын өртэй байхаар байна” хэмээн судлаачид дүгнэлтэндээ тусгасан байх юм. Оюу толгойн гэрээг эдийн засаг судлаачид, уул уурхайн мэргэжилтнүүд тааруу гэрээ болсныг ийнхүү дүгнэжээ.

Энэ тооцоо, дүгнэлт үнэний хувьтайг хөндлөнгийн эдийн засгийн судлаачид онцолж буй юм. Гэрээг байгуулагдсан цагаас нь засаж сайжруулах, өөрчлөх, өөрийн орондоо ашигтайгаа эргүүлэхээр УИХ-ын зарим гишүүд хүчтэй эсэргүүцэж, салбар яамны сайд Д.Зоригтыг огцруулах бичиг Засгийн газарт хэдэнтээ өгч байсан ч амжилт олоогүй юм. Учир нь Оюу Толгойн гэрээний “автор” нь ЭБЭХЯ, хийгээд сайд Д.Зоригт. Тэрээр Засгийн газрын гишүүнээр томилогдохоосоо өмнө Оюунтолгойн ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж, гэрээг үзэглэх хүртэл гардан зохион байгуулалцсан тул түүнтэй элгээрээ салшгүй холбоотой. Нөгөөтэйгүүр түүний хариуцдаг яамны томоохон ажлуудын нэг бол энэ гэрээний асуудал. Энэ гэрээ сайн ч бай, муу ч бай түүний нэртэй холбогдоно.

Оюу толгойн гэрээнээс улс орон алс хэтдээ ашиг олох гэхээсээ илүүтэй тодорхой мөнгө гарган авч иргэдэд тараахыг чухалчилсан энэ засгийн газрын бодлогыг гаргахад түүний оролцоо байсан гэх.

Тэрээр нөхөн сонгуулиар хувийн мөрийн хөтөлбөртөө олон зүйлийг амласан ч биелэлээ олоогүй хэмээн тойргийнхон нь дүгнэж буй юм. “Нийгмийн баялагийн зөв хуваарилалтыг бий болгож Оюу толгой төслийн гэрээг баталснаар иргэн бүрт эх орны хишгийг хүртээнэ”, “Нийслэлээ утаагүй амьдралын эрүүл орчин болгож хотын соёлыг хэвшүүлнэ” “Гэр хорооллын газрыг орон сууцаар сольж тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ”, “Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ”, “Сонгогч иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг бүх талаар урамшуулан дэмжинэ”, “Сонгогчдоо ажилтай, орлоготой болох арга замыг эрэлхийлж, бүтээлч санаачлагыг дэмжинэ” хэмээн амлалт өгч байжээ.

Иргэн бүрт эх орны хишиг хүртээх, Нийслэлийн утааг багасгах, Гэр хорооллыг барилгажуулах ажил хийнэ гээд томоохон амлалтууд өгснийг хэрэгжсэн эсэх талаар цааш нурших нь илүүц биз ээ. Гэр хороололд барилга барих нь байтугай, шавыг нь тавиагүй гэдгийг иргэд мэдэж байгаа. Чингэлтэйнхэн ЭБЭХ-ний сайдаас амлалтаа нэхэж сууна. Харин амлалтаа хэрэгжүүлж чадаагүй сайд, ахин Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин амлалтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх /бишээ үргэлжлүүлэн хулхидах/ болно хэмээн ухуулж, сонгуулийн бэлтгэлээ базааж яваа сурагтай.

Н.БОДЬ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 28, 2012 5:47:16 pm )

    ЭНЭ ЗОРИГТ НӨХӨР ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭ ИХ САЙН ГЭРЭЭ ХЭМЭЭН ХУЦААД БАЙСАН ОДОО ХАА БАЙНА ТЭР САЙН ГЭРЭЭ ХАУУЛ АВСАН ЗОРИГТОД Л САЙН ГЭРЭЭ БАЙЖЭЭ
    ТУХАЙН ҮЕД НЬ ИРГЭНИЙ БАЙГУУЛАГУУД МАНАЙ УУЛ УУРХАЙН МЭРЭГЖЭЛТЭН НАР ХЭЛЭЭД
    Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ С БАЯР БАЯРЦОГТ ТА ГУРАВИЙН НҮД ХАХУУЛД ХААГДСАН БАЙСАН ШҮҮ ДЭЭ ОДОО АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ОЧОХ Л ҮЛДЛЭЭ ЛУЙВАРЧААН

  • Anonymous (April 28, 2012 6:48:07 pm )

    Энэ нөхөр бишээ. Үүнийг дахин сонгож байх тэнэг хүн хорвоод лав байхгүй биз

  • Anonymous (April 30, 2012 7:59:38 pm )

    xezee tug taxiulax bol

  • Anonymous (May 01, 2012 12:20:04 am )

    ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧ УРВАРЧ

antalya rent a car