1.Жамбалжамцын Оджаргал. 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Эхээс 5-уулаа. Түүний аав Жамбалжамц нь
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Ээж Бадамжав нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ. Аав, ээж хоёр нь эмч мэргэжилтэй байсан бөгөөд 1969 онд гэр бүлээрээ нийслэл хот руу шилжсэн ирсэн юм.
2.Хүүхэд байхдаа зураг зурах дуртай байсан. Ангийнхаа хүүхдийн дурсгалын дэвтэрт Coca Cola гэж бичээд, өндөр барилгууд зурсан нь одоогийн М-Си-Эс Кока Кола ХХК, Central Tower, Bella Vista зэргийг төсөөлөн байж магадгүй сонин тохиолдол бий.
3.Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Батмөнх нь Орчлон сургуулийн захирал бөгөөд хосууд Киев хотноо оюутан байхдаа сагс тоглож байгаад танилцжээ. Эхнэр нь өөрийн нэгэнт тогтсон “бизнес”-тэй учраас нөхрөөсөө хараат байдаггүй.
4.Ж.Оджаргал ОХУ-ын Киевийн политехникийн их сургуулийг 1989 онд төгсөж, ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид 3 сар ажилласан байна. Энэ үед түүнд ирээдүйд эрхлэх бизнесийнх нь санаа төржээ.
5. 1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид “Дэлхийн банк”-ны хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл.
6. MCS гэдэг нь Mongolian consulting servive гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой. Эрхэм бизнесмен Ж.Оджаргал одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг. Тэрээр өөрийн компаниудын импортолдог, үйлдвэрлэдэг, экспортолдог бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэнч хэрэглэгч нь.
Odjargal-24117.1995 онд алтны шороон ордод хөрөнгө оруулалт нь үргүй зардал болж тухайн үедээ 7 сая төгрөгөөр шатаж байжээ.
8.Тэрээр гартаа бэлэн их мөнгө барьж үзээгүй. Байнга картаар тооцоогоо хийдэг.
9. “АПУ” ХК-тай өрсөлдөхүйц Зүүн Хараагийн “Спирт бал бурам” компанийг худалдан авч, “MCS электроникс” ХХК нь Монголын анхны компьютер Могулыг үйлдвэрлэсэн юм. Франчайзын салбарт дэлхийн алдарт “Кока Кола” компанийн Монгол дахь салбар “М-Си-Эс Кока Кола” ХХК байгуулж, брэнд ундаа үйлдвэрлэх эрхийг 4 сая ам.доллараар худалдан авчээ. Аялал жуулчлалын салбарт амжилттай яваа “Skyresort” амралтын цогцолбор, баячуудын тухалдаг Bella Vista түрээсийн харш, 2003 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
10.Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын Поско компанитай уул уурхайн салбар тэр дундаа нүүрснээс хий, шингэн түлш гаргах үйлдвэр байгуулахаар хамтран ажиллахаар болсон юм.
11. “Энержи ресурс” консерциумыг байгуулан “Тавантолгой”-н ордын хайгуулын лицензийг олон жил хав дарж, “Ухаа худаг”-ийг авсан гэгддэг. Mongolian mining Corporation нэрээр гаргасан Хонгконгийн хөрөнгийн бирж дээр арилжсан хувьцаанаас 900 сая ам долларын хөрөнгө босгоод байна. Дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаагүй. “Энержи ресурс”-ын дийлэнх хувьцааг эзэмшдэг.
12. Монголын анхны долларын тэрбумтан гэгддэг Ж.Оджаргалын 400 сая ам.доллараас хальсан гэж үздэг. Тэрээр Монголын топ баячуудын нэгт зүй ёсоор тооцогдоно.
13.Овсгоотой, сэргэлэн оюутан Ж.Оджаргал гадаадад суралцаж байхдаа хөрөнгийн бирж, капитал, хувьцаа гэсэн үг, ойлголтыг сонсож, гадарлаж эхэлсэн бөгөөд Mongolian mining corporation нэрээр Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан Энержи Ресурс ХХК-г байгуулах мөрөөдөл эндээс эхлэлтэй.
14. Оюутан байхдаа 60 рублийн стипент орлогоосоо гадна өөрийн улс руу мотоциклийн сэлбэг, тамхи гаргаж, тарваганы арьс Орос руу оруулж ирдэг бизнес эрхэлдэг байж. 1986 онд энэ бизнесээрээ 30 гаруй мянган төгрөг олж, тэр мөнгөөр хуримаа хийж, амьдралаа босгож байжээ.
15.Тэрээр одоо байгаа амжилтандаа хүрэхийн тулд өөрийгөө эрэлж, хурцалдаг үг нь “Хүчтэй бай, битгий бууж өг”. Энэ үгийг хааяа дотроо өөртөө хэлдэг. Гэр бүл, хамт олон, ах дүү хамаатан садан олонтой баян хүн гэж боддог. Түүний тодорхойлж байгаагаар яг одоо бизнес эрхлэхэд таатай, азтай, сонирхолтой үе тохиож байна. Тиймээс ч улс төр руу халтирахгүй, УИХ-ын гишүүн болно гэж амбицлахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлж, дууссаны дараа ингээд боллоо гэж боддоггүй яаж өргөжүүлэх үү, шинээр ямар бизнес эрхэлж төрөлжүүлэх гэж боддог байна.
16. М-Си-Эс группийн захирал болохоор төрсөн гэж боддоггүй. Аз, зөн совинд итгэдэг. Эр хүнийхээ хувьд худлаа хэлдэггүй, нүнжигтэй гэж өөрийгөө тодорхойлдог. Буддын шашны сургаалыг сонсох дуртай, хүндэтгэдэг. Гольф тоглож, онигоо ярих дуртай. Гитар тоглож, дуу дуулдаг байсан бөгөөд сэтгэл хөөрсөн үедээ эргэн сэргээдэг. Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй Ж.Оджаргал гадаад зах зээл рүү “довтлох” сонирхол өндөр бөгөөд үндэстэн дамнасан корпораци байгуулах сонирхолтой.
ae88cd99bebcaf5abig17.Зайсан толгойг Улаанбаатар хотын төвтэй холбох агаарын дүүжин лифтийг байгуулах тал дээр судалгаа, тооцоо хийж байгаа нь түүнийг бодит амьдралд хэрэгжих боломжтой мөртлөө маш өвөрмөц зүйлийг сэтгэхдээ сайн, алсын хараатай гэдгийг илтгэнэ.
18. “Женко” Х.Баттулгатай түнжин тааруу. ХХБ-ны хувьцаанаас эхэлж, Ухаа худагийн лицензээр өрнөж, төмөр замын бодлогоор даамжирсан “Женко”, “M-Си-Эс” группийн хоёрын сөргөлдөөн Х.Баттулга болон Ж.Оджаргал нарын ашиг сонирхол, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөөс үүдэлтэй.
19.Ж.Оджаргалын группийн бүрэлдэхүүнд багтах “Энержи Ресурс” компанийн 2011 оны 6-р сарын 11-нд нээлтээ хийсэн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монголын анхны нүүрс боловсруулах үйлдвэр нь үнэндээ нүүрс угаах үйлдвэр юм.
20.Бизнесмен эрхмийн толгойлдог М-Си-Эс группийн хувьцааны 75 хувийг Хятадын тал эзэмшдэг гэсэн яриаг бүрэн няцааж 70-75 хувийг Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг гэдгийг мэдэгдсэн юм. Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирэх нь гэж яригдсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн ч Ухаа Худаг өөрөө 20 жилийн нөөцтэй. Тэгэхээр бидэнд 15-20 жилийн хугацаанд тогтвортой байдлын гэрээ байгуулахад хангалттай гэдгээ илэрхийлсэн.
21.Түүнийг төрийн тендерээр бизнес хийдэг <мэргэжилтэн> гэж зарим хүн шүүмжилдэг. Үнэхээр ч “Спирт бал бурам”-ын өөрийн болгохдоо төрийн дэмжлэг авсан. Улаанбаатар хотын утааг бууруулах ажлын хүрээнд хэрэгжсэн “утаагүй зуух” төслийг гардан хэрэгжүүлж “Мянганы сорилтын сан”-гаас 42 сая ам.долларын санхүүжилт авчээ.
22. Ж.Оджаргалыг АТГ-аас мэдүүлэг өг гэж дуудуулжээ. Учир нь Х.Баттулга нэр бүхий улстөрчид “Тавантолгойг гацаасан нь Засгийн газрын зарим гишүүн Ухаа худагаас хамааралтай MCS компанийн байранд амьдардагтай холбоотой. Үүний цаана авлигын хэрэг нуудаж байж болзошгүй тул шалгаж өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан юм. Засгийн газрын зарим сайд нар Ж.Оджаргалын MCS группээс байр авсан гэх мэдээлэл хүснэгтээр олдсон байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар М-Си-Эс группийн “Bella Vista” хэмээх орон сууцанд амьдардагт тогтоогдсон юм.
23.”Таван толгой”-н орд газрын хувьцааны 14 хувийг эзэмшиж буй арав гаруй компанийн нэг нь Ж.Оджаргал удирдлагатай M-Си-Эс групп юм. Төрийн 50 хувийн эзэмшилтэй “Таван толгойн орд”-ыг ашиглахын тулд 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах учир үлдээд буй 36 хувийг дангаараа эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлж, олон консорциум болж авахад ашиггүй нөхцөл гэж эрхэм Ж.Оджаргал үзэж байна.
24.Ирэх есдүгээр сард Тавантолгойн ордын 36 хувийг зарах олон улсын тендер явагдана. Зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 500 саяас нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй тус ордыг зарах тендерт дэлхийн нэр хүндтэй JP Morgan болон бусад компанитай өрсөлдөж худалдан авахаар төлөвлөжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 30, 2012 7:28:39 pm )
ZA TEGEED MONGOLCHUUDIINHAA NIIT ERKH ASHGIIG BODDOGGUI ZUVHUN HAR AMIA L HOOHOILJ YAVDAG NI TAVAN TOLGOIG ERGELTEND ORUULAHGUI ZUVHUN UURIIN UHAA HUDGAA TURUULJ ORUULSNAAS HARAGDAJ BNA SH DEE, BATTULGA BOL HAJUUD NI YAMAR CH GESEN ARD TUMEN EH ORNIIHOO TULUU SETGEL NI ZOVJ YAVDAG HUN, MONGOLD SETGELTEI HUN HEREGTEI BOLOHOOS BAYAN HUN HEREGGUI
-
Anonymous (April 30, 2012 7:30:24 pm )
UURUU GANZAARAA BAYCHAAD HAACHIH GEJ BGAAN ENE ODOO, UURIINHUU DAN GANZ HUCHEER BOL BAS YAAYA GEH VE GETEL UCHNUUN ZALI MEKHEER UNDIISNUU GAVYA GEVEL ENDUUREL BNO BIZ
-
Anonymous (May 01, 2012 5:01:58 pm )
Ганцаараа идсэн гахай таргалахгүй ээ гэж. Одоо болно штэ. Бусаддаа боломж олгооч. Оджаргал мөнх биш шүү дээ. Өчнөөн чам ишг жирийнарлын хүүхдүүд хөлөө олж бизнесээ өргөжүүлж чиний зиндаанд хзрэн гэж тэмүүлж байхад бүү саад хий. Шунасаар шунасаар шулам гэж. Үр хүүхдүүд чинт чиний зэрэгтэй авч явж чадахгүй бол ирээдүйд хүний хоол болно шүү дээ. кккк мөнгөний төлөө амиа өгчивдөө
3 Comments