antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2012 Comments are off

Уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

нийтлэсэн Admin

ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Тодруулбал, М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн ДБЭТ-ын дуучин Г.Ариунбаатарт 29 сая, дэд байрт орсон Э.Анхбаярт 24 сая, Монакод болсон циркийн тэмцээнд амжилттай оролцож, “Хүрэл алиалагч” хүртсэн “Циркус Монголиа”-гийн хамт олон, Учаны тэмцээнээс “Хүрэл арслан” хүртсэн “Х Roses” багт тус бүр 34 сая, “Барток Кобалевский Прокофьев”-ын тэмцээнд шагналт байр эзэлсэн төгөлдөр хуурчдад мөн 9-19 сая төгрөгийн шагнал олгох тогтоолыг Ё.Отгонбаяр сайд баталсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, мөнгөн шагнал олгох асуудлыг шийдвэрлэжээ.

М.УРИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car