antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2012 Comments are off

Л.Нурбулан: Аав чинь чамаас илүү мундаг хүн шүү дээ гэж хэлдэг

нийтлэсэн Admin

Хүүхэд бүхэн очихсон хэмээн хүсдэг нэгэн газар бол яахын аргагүй цирк хэмээх бөмбөгөр байшин. Инээд хөөр дуу хуур цалгисан энэхүү өргөөг Латиф хэмээх эрхэм хүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэхүү тайзнаа залуу халуун насаа үдсэн түүний отгон хүү Л.Нурбулантай тоглолтын дараа хийсэн ярилцлагаа хүргье.

-Уншигчиддаа гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Ээжийг маань Елемес гэдэг бид эцэг эхээсээ тавуулаа л даа. Том ахыг маань Арман, дунд ахыг Нурзада, удаах ахыг Байзада, эгчийг Бибигүль. Ихэнх хүмүүс Байзада ах бид хоёрыг л сайн мэддэг бусдыг нь мэддэггүй юм. Ах эгч нар маань бүгд гэр бүл зохиогоод тус тусдаа амьдардаг. Зарим нь Турк улсад, Казакстанд амьдарч байна. Ээж маань Баян-Өлгий аймагт энх тунх амьдарч байгаа.

-Латиф агсаны тухай асуумаар байна. Аавынхаа тухай дурсамжаасаа хуваалцаач?

-Аав маань Ховд аймгийн Булган сумийн Дээд нарийн гэдэг газар мэндэлсэн. Дунд сургуульдаа сурлага сайтай хүүхэд байсан тул зургаадугаар ангиасаа Унгар улс руу шилжиж суралцсан юм билээ. Багшийн дээд сургуулийн Драмийн ангид элсэж орох шалгалтаа Казах хэл дээр өгч байсан ч сургуулиа төгсөхдөө монгол хэлээр чөлөөт ярьж сурсан гэдэг. Учир нь Оюун гуай аавыг маань “Би Баян-өлгийн театрт жүжигчин бэлдээгүй шүү. Монгол улсын театрт ирээдүйн жүжигчныг бэлдэж байна” хэмээн зэмлэдэг байж. Багшийнхаа шүүмжлэлийг аав маань зүрх сэтгэлдээ гүн бат ойлгож дөрвөн жилийн дараа монгол хэлээр цэвэр ярьж сурсан даа хэмээн ярьдаг байсан. Гантөмөр багш аав хоёр маань нэг ангид сурдаг байсан юм билээ. Саяхан багш маань надтай тааралдаад ээж аав хоёрын маань танилцаж байсан тухай, ээжийг чинь оргуулахад би их чухал үүрэг гүйцэтгэсэн шүү гээд л. Ээж маань залуу даа их царайлаг, нийтийн хоолны газарт ажилладаг байжээ. Казахийн ёсонд гэргийгээ оргуулж гэрлэдэг байсан гэнэ. Аав захиа бичиж, түүнийг нь Жарантав гуай ээжид маань аваачиж өгдөг байсан юм байна. Нэг өдөр аав өөрөө явахаасаа ичээд Жарантав ахад том алаг нүдтэй үсээ хоёр хуваагаад шүлжсэн царайлаг эмэгтэй байгаа шүү түүнд л энэ захидлыг өгөөрэй гэжээ. Гэтэл Жарантав гуай хоолны газар руу явж ороод л ээжийг маань байсныг анзааралгүй өөрийг нь асуугаад Лаяа энэ захиаг тэр эмэгтэйд өгөөрэй гэсэн юм гэж хөглөж байсан гэдэг. Ингээд л аав ээж хоёр минь гэрлэж гарын таван хуруу шиг таван сайхан хүүхдийн ээж аав болсон.

-Латиф агсныг төр засгаас ямар шагналаар шагнаж байсан юм бол. Ард түмэн түүний урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлээд Төрийн өндөрө дээд шагналаар шагначихгүй дээ гэж ярьдаг юм билээ?

-Монгол улсын төр засгаас аавыг маань СТА цолоор шагнаж байсан юм. Шагнал авна гэж сонссон аав маань өмднийхөө зүүн карманд гараа хийчихээд энэ карманд гавьяат байгаа хэмээн хэлээд л гарч байсныг санагддаг юм. Бид хүүхэд ч байж. Тэгээд гавьяат авна хэмээн итгэлтэй гарсан хүн СТА авсан даа битүүхэндээ гомдсон байж магадгүй. Энэ шагналаа аваад жил гаруйн дараа л бурхан болсон доо.

-Латиф агсан яаж яваад цирк руу орсон юм бол?

-Драмийн театрт жүжигчнээр ажиллаж байгаад халагдсан. Үүнээс хойш циркэд жил гаран мал маллагчаар ажиллаж байгаад алиалагчийн ажлаа хийсэн гэдэг. Ингэж л цирктэй холбогдсон түүхтэй. Ямартаа ч өөрийнхөө ажилд дуртай их л марзан хүн байсан. Харсан хүн бүр өөрийн эрхгүй инээдэгийг бодоход өөрийнх нь төрх аавд минь алиалагч хийх урам зоригийг өгсөн байх гэж бодож явдаг даа.

-Саяхан Латиф агсанд зориулж хүүхдүүд нь тоглолт хийсэн. Латиф сан байгуулсан гэж дуулдсан?

-Өнгөрсөн сард Байзада ах бид хоёр мөн рок попынхон оролцсон тоглолт хийсэн. Энэ тоглолт маш сайхан тоглолт болсон гэж би хувьдаа бодож байгаа. Тоглолтод ирсэн үзэгчид, тоглолтын уур амьсгалыг харж байхдаа миний аав хүмүүст хайрлагдсан сайхан хүн байж дээ л гэж бодогдсон доо.

-Нурбуланы хувьд өөрөө СУИС-ийн жүжигчин мэргэжлээр төгслөө. Өөрийг тань аавынхаа шийрийг хатаах сайн уран бүтээлч болох болов уу гэж үзэгчид битүүхэн харж байгаа болов уу?

-Ихэнхдээ за чи ч дээ чадах юм болов уу. Аав чинь чамаас илүү мундаг хүн шүү дээ гэж хэлдэг. Гэхдээ миний цус,ген минь аавынх маань. Тийм болохоор намайг тэгж хэлдэг хүмүүст олон тайлбар хэлэхийг хүсдэггүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл ховордсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй. Тэгэхээр өөрийн чинь хувьд энэ зүйлыг олж хараад хүүхдийн Хандгай хэмээх театраа нээсэн үү?

-Өнгөрсөн оны наймдугаар сард “Хандгай” театраа нээсэн байгаа. Албан ёсны нээлтээ нэгдүгээр сард хийсэн. Одоогоор манай театр арван жилийн сургуулиудаар тоглолт хийж бяцхан үзэгчиддээ инээд хөөр бэлэглэж явна. Сүүлийн үед хүүхдүүд ном уншихаа боль,ж компьютер тоглоом тоглодог болсон байна. Хүүхэд гэдэг чинь өөрөө цагаан цаас шиг ариухан байдаг. Манай тоглолтийг үзэж суугаа хүүхдүүдийн нүд нэг л уйтгартай нэг юм өгүүлээд байгаа юм шиг л харагддаг. Уран бүтээлч хүний хувьд бас аавыгаа бодоод л хүүхдийн уран бүтээл хийе гэдэг бодол өөрийн эрхгүй төрж байна даа. Одоохондоо театр маань хөл дээрээ босоогүй байгаа ч хүсэл, зорилго хоёр байхад санасан бүхэн биелэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Цаашид алдартай зохиолчдын сонгодог зохиолыг уншиж, хүүхдийн уран уншлагын цомог гаргах санаатай байгаа. Ирэх есдүгээр сараас Хандгай театр орон нутгийн хүүхэд багачуудад тоглолтоо сонирхуулахаар төлөвлөөд байна. Ер нь бол хүүхэд хаана байгаа тэр газар Хандгай театр байна гэж ойлгож болно.

-СУИС-ийн театрын найруулагчаар сурч байгаа. Цаашид энэ мэргэжлээр ажиллана гэсэн үг үү?

-Жүжигчин хүн бол тухайн тоглох дүрээ хардаг. Найруулагч хүн бол тухайн кино юмуу жүжгийг бүхэлд харж илүү их зүйлийг мэдрэх хэрэгтэй болдог. Тиймээс театрынхаа ирээдүйн төлөө би суралцах ёстой.

-Монголд хүүхдийн гэх тодотголтой төрийн мэдлийн ганцхан театр байдаг. Энэхүү театр хүүхэд багачууддаа тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байх шиг. Таны бодлоор?

-Цаад нарийн учрыг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч томчуудад зориулсан кино, жүжгүүд өдөр бүр тоглогдож байхад хүүхэд зориулагдсан уран бүтээл харахад ганцхан баяр ёслолын үеэр, сурагчдын амралтын үеэр л тоглоод байх шиг харагддаг. Тэгэхээр баяр ёслолоор л хүүхэд юм үзэж харах биш байнгын үйл ажиллагаатай байх ёстой. Хүүхэд хэзээ ч ирсэн театр тоглолттой байвал хүүхдүүд үзэж л таараа. Бас нэг шүүмжлэлтэй зүйл нь хүүхдэд чин сэтгэлээсээ зориулж хийхгүй зөвхөн мөнгө олох зорилгоор янз бүрийн шоу хийгдээд байна уу даа гэдэг бодол төрж л суудаг юм. Гэхдээ хүүхэлдэйн театр гэхээсээ илүү хүүхдийн театртай болмоор байгаа юм. Хүүхэлдэйн театрт бол бага насныхан очоод юм үзчихдэг. Дунд ангийнхны хувьд үзэж харах зүйлгүй завсарт нь орхигдоод байгаа юм. Үүнээс үүдээд энэ насныхан рс тоглохоос өөр зүйл хийхгүй, үүнийгээ дагаад элдэв хэрэг төвөгт орох нь улам нэмэгдэж байгаа юм.

Э.Сувд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car