Сүүлийн үед улс төрийн хэрүүл уруул дунд байнгын нэр нь дурдагдаж байгаа шинэ цагийн МАН-ын ерөнхий найруулагч С.Баяр улсынхаа улс төрийн байдлыг АНУ-аас анхааралтай ажиглан мэдэгдэл хийхгүй сууж байна. Харин түүнийг хөвсгөлчүүд нүдээ чилтэл хүлээж сууна.
Учир нь, С.Баяр Ерөнхий сайд байхдаа ээжийнхээ төрсөн нутаг, өөрийнхөө өсч тоглосон газар шороон дээр буугаад Хөвсгөлийн цаатан айлуудаар явж, ажил амьдралтай нь танилцахдаа хамгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдэх талаар Засгийн газрынхаа сайд нарт үүрэг даалгавар өгсөн билээ.
Энэ нь цаатан омгуудын нэн тэргүүний аюул болоод байгаа олон арван жилийн хугацаанд цус ойртсон цаа бугынхаа цөм сүргийг шинэчлэх, ашиг шимийг нь дээшлүүлэх тал дээрх санаа бодлыг солилцон тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан Д.Тэрбишдагвад үүрэгдэн ОХУ-ын Якутаас 50 цаа бугыг хоёр улсын хуулийн хүрээнд авчирч нутагшуулах ажлыг даалгасан гэдэг.
Гэтэл энэ ажил тухайн үедээ хөвсгөлчүүдийг баярлуулж байсан ч өнөө хэр нь ажил хэрэг бололгүй олон хүнийг хошгируулсан шоу болоод өнгөрчээ. Энэ амлалт нь одоогийн МАН-аас нэр дэвшигчдийн хувьд том гай болоод байгаа бөгөөд Л.Гүндалайд ихээхэн улс төрийн ашиг авчирч, тэрбээр С.Баярын алдааг засна хэмээн хөөцөлдөж яваа гэнэ.
Ч.Отгоо wikimon
1 Comment