АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан Ажлын хэсгийнхэн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас мэдүүлэг авахаар Төв аймаг дахь ШШГГ-ын Цагдан хорих төвд очжээ. Мөрдөн байцаагчид түүнд сэжигтнээр тооцох тогтоол танилцуулаад өмгөөлөгч О.Баасанхүүг байлцуулан тайлбар авах гэсэн аж.
Гэвч тэрбээр “Би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ. Аливаа хэргийн сэжигтэн өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь хуулиар олгогдсон байдаг учраас түүнээс заавал мэдүүлэг авах шаардлагагүй гэж Ажлын хэсгийнхэн үзэж буй бололтой. “Н.Энхбаяр мэдүүлэг өгөхгүй байснаар өөрийг нь сэжигтнээр тооцсон хэрэгт саад учруулахгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэж прокурорын байгууллагын эх сурвалж өгүүллээ.
Г.РАВЖАА
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 18, 2012 9:49:34 am )
би хийгээгүй, бид оролцоогүй,би шударга үнэнээрээ эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө ажиллаж байлаа гээд мэдүүлэг өгчихөөр өөрсдийнхөө эсрэг, гэр бүл, хань хамсаатныхаа эсрэг мэдүүлэг өгчих гээд байна гэсэн үг болоод байна аа даа. Аргагүй л шударга байна шүү.
-
Anonymous (April 18, 2012 10:54:37 am )
мэдүүлэг өгсөн өгөөгүй хамаагүй юм бол заавал баривчалах хэрэг юу байсан юм
хэрэгийг нь бүрдүүлээд шүүх дээр дуудана биз батлан даалтанд гаргах
хэрэгтэй үүнээс үзхэд улс төрийн зорлог байна -
Anonymous (April 26, 2012 9:54:36 pm )
hm ene mal hiisen bolohoor meduuleg uguhgui baigaa yum
tegeegui bol huuliin dor zuw ywsan yum bol hiigeegui yum bol meduuleg uguhud er ni yagaad bgaa yum bol oo
3 Comments