Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намынх нь найман гишүүн, Ц.Шинэбаяр гишүүнтэй нийлж огцруулахаар бичиг өргөн барилаа. Х.Баттулга гишүүний дэлгэн тавьсан баримтаас ч үзсэн, цахим үнэмлэхийг замхруулсан зэрэг бас бус олон нээнтгээр бол түүний огцрох үндэслэл хангалттай гэх юм билээ. Гэвч намынхаа бүрэн хамгаалалтад байдаг тэрээр огцрохгүй гэж үздэг хүн. Харин сая МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг зурагтаар Монгол даяараа шөнөжингөө харж хоноход Ц.Нямдорж сайд ганцаараа мэдэлгүй, дуг нойрондоо дугжирч байсан гэнэ.
Үүнийг бүлгийнхээ хурал дээр хээвнэг хэлсэнд намын гишүүд нь эгдүүцсэндээ огцруулахаар шийджээ. Цагдаа, хүчнийхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвшөөрөлгүйгээр хөдөлдөггүй. Ийм мэдээжийн зүйл дээр эрхэм сайд улайм цайм худлаа ярьсан тул намын зарим гишүүд нь элэглэж, шоолсон сурагтай. Үнэхээр төрийн хүн худлаа яривал огцрох бүрэн үндэслэлтэй.
Тиймээс түүнийг огцруулах бичиг өргөн барьсан есөн гишүүнтэй санал нэгдэхээ АН-ын бүлэг шууд илэрхийлчихсэн гэж байгаа. Тэд Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцтэл бүлгийнхээ гишүүдийг ийш, тийш томилолтоор явахыг нь хориглочихсон гэнэ лээ. Тэгэхээр Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал ногоон гэрлээр явах нь ойлгомжтой байна. Асуудал тавьсан есөн гишүүн дээр АН-ын бүлгийн 27, С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарын гишүүд нэмэгдэж, түүний эсрэг кноп дарахад л Ц.Нямдорж сайд огцроход бэлэн болчихжээ. Байдал эвгүйтсэнийг гадарласан Ц.Нямдорж сайд ч уржигдар болсон бүлгийн хуралдаа ирээгүй гэнэ. “Огцорчихвол намдаа ч, нэрэндээ ч цэвэр бус уу” гэсэн байр суурь илэрхийлээд үзсэн намын дарга нартаа агсам тавьж “Хэрэв намайг зайлуулах гэж байгаа бол та нар дагаад огцорно шүү” хэмээн цамнасан тухай яриа байна. Хүссэн хүсээгүй огцрох нь тодорхой болчихоод байгаа энэ үед зөрүүдлээд байлгүй огцрох өргөдлөө өгчихвөл өөрийнх нь нэрд цэвэр, цаашлаад намынх нь нэр хүндэд ч сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Үнэндээ ирэх сонгуульд нүүр улайхгүй оръё гэвэл түүнд ганц л гарц үлдсэн нь өөрөө суудлаасаа буух явдал юм. Хашир хүн өөрөө мэдэж байгаа биз дээ.
М.Цэцэг
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 18, 2012 9:42:52 am )
bitgii ogtsor.tegvel songuuliar hen gedgee harah bolno.mengetee
-
Anonymous (April 27, 2012 6:40:02 pm )
НЯМДОРЖ МЭТИЙГ ДАХИН СОНГОВОЛ МОНГОЛ ХҮНИЙ УХААН САМУУРСНЫ ШИНЖ БОЛНО БИЗ ДЭЭ, ОДОО ХУУЧИН БУРХИУДЫГ БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ ШИНЭ ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЕ, ХАРИН ОДООНЫ УЛС ТӨРЧДИЙН үе дамжсан луйварчдын АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ҮР ХҮҮХДИЙГ СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ,ИЙМД МЭДДЭГ ХҮНИЙ ХАМААТНУУДЫГ үндэс угсаагаар нь сайн мэдээлж байхыг хүсэе
-
Anonymous (April 30, 2012 5:59:32 pm )
кэлээ засаад яриакаа зас яриакаа засаад укаанаа зас укаанаа засаад уужуукан унтаж бай даа күү минь, үэрээсээ бусдыг тэнэк гэж бүү доромжил,цээн чинь 2 сөя күн байна. ямба нь кэтрээд,ярвайх нь дэндээд, яам нь дордоодь яана даа,күү минь
-
Anonymous (May 01, 2012 2:30:05 pm )
naad nyamdorj gedeg er ni hen yum beeeee…hen ch bish nytagaasaa l garaa biz dee.honshoortoi bol hotoos neree devshuuleech .archyylana dooooooooo…hunii sangaas has..
-
Anonymous (May 01, 2012 10:38:41 pm )
хир шудрага хүн вэ нээрээ үнэн хэлсэнээ нотолоод огцорох өрөгдөлөө өгч нэрээ хамгийн хулхи гэдэг нэрнээс цэвэрлэвэл ухаантай үнэнч хүн гэдэг нотолно доо худлаа ингээд албан тушаалтайгаа зууралдаад байвал одоо удахгүй сонгуулийн дараа балрах вий дээ
5 Comments