Ц.Нямдоржийг огцруулахад наад зах нь 40 “товчлуур” бэлэн байна. УИХ-ын нэр бүхий гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр хүргүүллээ. Тэдний тавьсан шаардлагад, “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, УИХ-ын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой. Иймд дээрх байдал болон МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдэлд “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэснийг үндэслэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах санал тавьж байгааг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гээд УИХ-ын гишүүн Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ц.Шинэбаяр нар гарын үсгээ зурсан байв. Шаардлага хүргүүлсэний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд гарын үсэг зурсан гишүүдээс гадна Ц.Цэнгэл оролцсон юм. Тэгэхээр ХЗДХ-ийн сайдыг огцруулах саналыг 10 гишүүн гаргаад байгаа гэсэн үг. Шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Загджавын албаны хуудсан дээр “тэрлэжээ”.
МАН-ын есөн гишүүн энэ шаардлагыг танилцуулах үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин нар байлцжээ. “Тэд биднийг загнаагүй, аргадаагүй” гэж Ч.Улаан хэлэв. Ц.Нямдорж төрийн өндөр албан тушаалаас огцрох мэдэгдлийг авч байгаа нь анхных биш юм. Тэрбээр “орондоо” хууль зассан хэргээр УИХ-ын даргын суудлаас огцорч байв. МАН УИХ-д 45 суудалтай. Тэднээс ес нь уг шаардлагад гарын үсэг зурсан. АН-ын бүлгийн 27 гишүүн “бандан тас” гэх нь гарцаагүй. Гишүүдийн шаардлагыг дэмжиж буйгаа тэд өчигдөр мэдэгдсэн. ИЗНН-ын хоёр, Ц.Шинэбаяр, З.Алтай гээд наад зах нь 40 гишүүн Ц.Нямдоржийн эсрэг санал хураалтын товчлуур дарах нь тодорхой болж байна. МАН-ын есөн гишүүн дээр Х.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ нар нэмэгдэж магадгүй гэсэн мэдээлэл бас байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр гишүүдийн ярьсан зүйлийг хүргэе.
Д.Загджав:-Салбарын сайдын хувьд Ц.Нямдорж улс төр, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Цагдаагийн байгууллагад дэндүү босоо төвлөрөл бий болсон байна. Үүнийг засаж залруулах ёстой. Цагдаа үндсэн чиг үүргээ л биелүүлэх үүрэгтэй. Мэргэжлийн удирдлагаар хангагдсан байх учиртай. Онц ноцтой гэмт хэрэгтэнтэй л хүчнийхэн тэгж харьцдаг байх. Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байсан. Хуулийн дагуу эхлээд тусгай хамгаалалтыг цуцлах ёстой байсан.
Р.Раш:-УИХ гаргасан хуульдаа эзэн болох ёстой. Энэ улсад эзэн байна уу, үгүй юу гэсэн шүүмжлэл их гарах боллоо. Төр гаргасан хуулиа хатуу чанд мөрдөхийг л төрийн төмөр нүүр гэж ярьдаг. Болж өнгөрсөн үйл явдлыг түмэн нүд харсан.Ийм асуудал цаашид алга болох ёстой. Гадаад ертөнц Монголыг гайхаширч байна. Барьсан байшинг нь нэг өдөр нураачих юм байна гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулагчдад төрж болзошгүй боллоо. Энэ бүхнээс бид болгоомжилж байна. Монголын төр зөөлөндөө зөөлөн, хатуудуу хатуу байх ёстой. Хуулийн дор хүн бүр, байгууллага болгон захирагдах ёстой.
Ц.Даваасүрэн:-Монголын төр эргэлзээтэй байдалд орлоо. Ардчиллын багана ганхаж эхэллээ. Нийгэмдээ бус нэг хэсэг бүлэгт үйлчилдэг төр болж хувирч байна. Бид ардчиллыг аврах ёстой. УИХ-ын бүрэн эрхэнд халдсан явдал намайг их эмзэглүүлсэн. Ард түмний элчийг “гараа шилэндээ ав” гэж командлаад диван дор чихдэг боллоо. УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахаа больж байгаад харамсаж байна. Гэтэл энэ асуудлыг зохицуулах ёстой сайд нь унтаж байсан гэж хээв нэг хэлж байгаа нь намайг эмзэглүүлсэн учраас уг шаардлагад гарын үсгээ зурсан.
Ц.Цэнгэл:-Би гарын үсэг зураагүй. Гэхдээ балмад үйл ажиллагааг жигшин зэвүүцэж байна. Засгийн газар арга хэмжээ авах ёстой. Ц.Нямдорж салбар хариуцсан сайдын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн учраас шаардлагыг дэмжсэн. Бид МАН-аас гарах болсондоо ийм алхам хийж байгаа юм биш. Монголын төрөөс сахилга хариуцлагыг шаардах цаг болсныг энэ балмад үйл явдал харууллаа.
Ч.Улаан:-УИХ дахь намын бүлэг, Удирдах зөвлөлийн мэдэгдлийг хэрэгжүүлэх үүднээс асуудлыг тавьсан. Дотроосоо асуудлыг тавьж байгаа учраас энэ асуудлыг шийдэх байх. Төр ард түмнээ эзэрхийлж болохгүй. МАН ард түмнийхээ өмнө улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээж чаддаг байх ёстой.
Хэрвээ бид тэнд байгаагүй, УИХ-ын гишүүний эрхэнд халдаагүй байсан ч ийм мэдэгдэл хийх байсан. АТГ-ын Э.Амарбат Н.Энхбаяртай өөр өрөөнд орж ярилцсан. Гэтэл 05.30 цагийн үед МБГ-ын дэд дарга гэж нэг орж ирээд хүн тогтоол танилцуулсан. Түүнээс бид асуух зүйл байна гэтэл хэн нэг нь команд өгсөн. Гэнэтхэн л пирхийтэл дайрсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга нь сүүлд хэлж байна лээ. Нэгжлэг хийхээр очсон энгийн хувцастай алба хаагчид л манай хүмүүс байсан гэж. Гэтэл нүүрэндээ хар масктай хүчирхийлэл үйлдсэн хүмүүс бүгд энгийн хувцастай байсныг телевизээр хүн бүр харсан шүү дээ. Ингээд тэдний өгч буй мэдээлэл нь зөрөөд байгаа юм. Энэ бүхнийг тодруулах ажлыг хийнэ. Хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохыг шаардана. УИХ-аас Ажлын хэсэг гарах байх.
О.Чулуунбат:-Би Н.Энхбаяр даргатай хамт ажиллаж байсан. Хол ч байж үзсэн. Хүн ёсны хувьд л би тэнд очсон. Байсан нь ч зөв болсон юм. Энэ бол улс төрийн үйлдэл биш. Ц.Нямдорж манай намаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд. МАН-д шударга ёс, шударга улс төр байгаасай гэж үзэж ийм алхам хийсэн. АН-ын бүлэг биднийг дэмжих байх.
Д.Балдан-Очир:– Ардчилал, эрх чөлөө, хүмүүндэг ардчилсан нийгмийг байгуулсан нь биднийи хамтын бүтээл юм. Би Үндсэн хуулийг батлалцсан хүний нэг. Ардчиллын баталгааг МАН хангаж явах ёстой.Саяны үйл явдал намайг айдаст автуулсан. Хууль бус, бусармаг хүчирхийлэл эгэл жирийн ард түмэнд их юм бодууллаа. Цаашдаа ийм байвал Монгол Улсад хэн амар жимэр байж чадах юм бэ.
Д.Тэрбишдагва:-Н.Энхбаяр болон тэнд байсан хэдэн гишүүний эрхийг ярихаасаа илүү ард түмний эрхийг энд ярих ёстой. Н.Энхбаярын дээд давхрын айлын ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хөөж, зодож нүдсэн. Айлын хөргөгч уудалж, диван доогуур нь хүн хайсан. Үүнийг хүний эрхийг зөрчөөгүй гэх юм уу. Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж болохгүй. Төрийн тусгай хамгаалалтын болон УИХ-ын тухай зэрэг олон хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас энэ бүхнийг нарийн шалгаж тогтоох ёстой. Монгол Улс асар их баялагтай орон. Баялаг ихтэй орнуудын иргэд, улстөрчдийг дотор нь зөрчилдүүлж байж ашиг олохын төлөө эдийн засгийн алуурчид ажилладаг. Ийм нөхцөлд ямар ч арга хэмжээ аваагүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой хариуцлага тооцох ёстой.
Тэнд болж байгаа үйлд явдлын талаар холбоглдох хүмүүсээс асууж тодруулах боломж ер гараагүй. Тогтоолоос нь тодруулах зүйл байна гэж хэлээд дуусаагүй байтал гэнэтхэн команд өгөөд л хүчирхийлэл эхэлсэн. Бид эсэргүүцэл үзүүлссэн зүйл байгаагүй. Тайван байхыг л тэднээс хүссэн. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад цагдаа, АТГ-ынхан худлаа, хоорондоо зөрүүтэй мэдээлэл их өгч байна. Ард түмэн бүгдийг харсан. УИХ-аас Ажлын хэсэг томилох байх. Тэр үеэр нь бид санал бодлоо хэлнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 17, 2012 9:40:19 pm )
ogtsrylaad naadaha enhbayartai ni hamt shalgyyl myy durbud uudgui gar
-
Anonymous (April 17, 2012 9:48:58 pm )
Наад Нямдоржоо ч гэсэн явуулдаг газар байвал явуулаач юу нь өмөөрөөд байх вэ сайхан нэг нэгний хээ бөгсийг унха даа наад уулчинь болж
-
Anonymous (April 17, 2012 10:18:05 pm )
Ёо оо, Увсынхан гэхээр л дотор муухайрах юм. Та нар өөрсдөө өөрсдийнхөө эсрэг сэтгэгдлийг монголчуудын дунд төрүүлж байгаагаа ойлгодог болов уу. Хаашаа л харна, пээдийсэн Увсынхан. Ард нь Нямдорж нь байгаа болохоор юунаас ч айхгүй хулгайлдаг, дээрэлхдэг, томордог болчихсон, бас тэгээд утгагүй нутгархах, онгирохыг нь яана аа.
-
Anonymous (April 17, 2012 11:25:56 pm )
uvs bayan-olgiin sheesnuudiig tsaatsaa kazakstand ogoh heregtei dorvod bayad sheesnuud toriin tolgoid garch hezeech bolohgui.
-
Anonymous (April 17, 2012 11:30:55 pm )
mongold uvs bayan-olgii hovd gesen lalariin sanaatai humuus bnaa. halh humuusiidiig yu gej yaridag gej bodno sheesnuud. uhvel taarna. ednariig aldaggui yumaa gehed tohirson huuli tusad n batlah heregtei. yaadgiin hyatad hurtel erliiz bolon ovormongolchuudad huuliin zaalt gargatsan l bdag shdee. er ni hyatad geltgui zarim ulsuud erliiz bolon urd n gadnii ulsiin erhsheeld orj bsan muj hesgee. ugaasaa tusgaarladag shdee.
-
Anonymous (April 17, 2012 11:57:19 pm )
Нямка уг нь зүс царай сайтай, хэлж ярьж байгаа нь худлаа ч гэсэн үнэн юм шиг, гайгүй хүн ш дээ, юунд нь атаархана вэ, Бусад нь ч адидхан идсэнийг тэр гаргаад тоюэл яанаа
-
Anonymous (April 18, 2012 12:28:32 am )
За та нар худлаа юм яриад буцах юм бол хийсэн хэргээр чинь Нямдлрж шантаажлаад огцруулах саналаас чинь буцаалаа гэж ойлгогдоод юун их хурал шорон луугаа марш гэдгийг битгий мартаарай
-
Anonymous (April 18, 2012 3:44:45 am )
ingeed ehnees n bariaad ehlehees sandraldaad avj bgaag n hardaggyuim uu ard tumen min ee,sayahan l ta nar bugdiig n shorond n hataaval taarna gej bsan biz de ulsiim ,tatvar tologch mongoliin ard tumnii mongiig idsen lyuivarchdiig,odoo neg ih omoorood ehleh yum
-
Anonymous (April 18, 2012 8:17:05 am )
Ингэж байтал Нямдорж пизта энэ хэдийнхээ булхайг илчлээд тэгээд хөөрхий зайлуул МАН будаа.
-
Anonymous (April 18, 2012 8:58:02 am )
imerhuu setegdel bicheed baigaa nuhur eruul bish baihaa neg hujaa bolj taarah ni yag Elbegee SHIG eruul bus yum bichih yum NYAMDORJOO chi shudraga teheer naaduul chini chamaas aigaad chamaig zailuulah geed baina chi buh buzar bulhaig ene ter gej hargalzan uzehgui geer ilchileed ug chamd itgej baina
-
Anonymous (April 18, 2012 9:03:51 am )
HYAMDORJOO buh humuusiin bulhaig ilchileed ug chamd ard tumen itgej baina chi chadnaa naaduul chini bugd chamaas aigaad BATTULGAAS ehleed umudunduu sheej baina MAN-n 9 chamaas aigaad sanalaa tataj medeh yum tegsen baisanch budaa bolgood ug
11 Comments