Сvvлийн vед улсын нууц гэж юу юм бэ, ямар хэмжээнд хадгалагдаж, хамгаалагдах ёстой вэ гээд асуух зvйл их гарч байна.
Долдугаар сарын 1-тэй холбоотой шvvх хурлыг нээлттэй, хаалттай явуулах эсэх дээр маргалаа. Дараа нь Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишvvн Х.Баттулга хоёрын дунд мєн л нууц гэрээний тухай маргаан єрнєв. Мөн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг улсын нууц задруулсан хэмээн хардаж УИХ-ын гишvvн Э.Бат-Їvл, Р.Гончигдорж нар Монгол Улсын Ерєнхий сайдад асуулт хvргvvлсэн. УИХ-ын гишvvн Р.Гончигдоржтой дээрх сэдвийн хvрээнд яриа єрнvvллээ.
-Үдэш бvр л телевизээр тєрийн нууц, улсын нууц гээд л улстєрчид маргалдах болж. Та ч бас маргагчдын нэг болоод байгаа. Улсын нууц гэж чухам юу юм бэ гэдэг асуултаар яриагаа эхэлбэл ямар вэ? -Юуны тvрvvнд эрхзvйн vvднээс тайлбарлах нь зєв байх аа. Монгол Улсад Тєрийн нууцын тухай, Тєрийн нууцын жагсаалт батлах тухай гэсэн хоёр хууль vйлчилдэг. Улсын болоод тєрийн нууцыг хадгалах, хамгаалах, тєрийн нууцад тооцох, тєрийн нууцын жагсаалтаас хасах зэрэг нь дээрх хуулиар зохицуулагддаг. Тєрийн нууц нь дотроо онц чухал, маш нууц, нууц гэдэг ангилалтай. Їvнээсээ хамаараад нууцлалын хугацаа нь єєр л дєє. Тєрийн нууцын тухай хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерєнхий сайд УИХ-ын ємнє хариуцна. Мєн дээрх хуульд УИХ, Засгийн газар,
Ерєнхий сайд, Тагнуулын байгууллагын чиг vvргvvдийг нарийвчлан заасан байдаг. Хэрэв тєрийн нууц задруулсан хэрэг vvсвэл хэрэг бvртгэх, мєрдєн байцаах vйл явцыг зєвхєн Тагнуулын тєв байгууллага хийдэг. Товчхондоо бол Тєрийн нууц хэрхэн хадгалагдаж, хамгаалагдахыг хянадаг газар нь Тагнуулын тєв газар гэсэн vг. -Тєрийн нууцтай холбоотой олон маргааны нэг нь таны Ерєнхий сайдад хvргvvлсэн асуулт байгаа. Та Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг Тєрийн нууц задруулсан байж болзошгvй хэмээн vзсэн vндэслэлээ тайлбарлахгvй юу? -Ж.Энхбаяр Монгол Улсын Батлан хамгаалахын бодлогыг зєрчсєн байр суурийг илэрхийлсэн гэж хардаж байгаа юм. Тиймээс Э.Бат-Їvл гишvvн бид хоёр Ж.Энхбаярыг огцруулах санал гаргасан.
Ж.Энхбаяр гарын vсгээ зурсан нэгэн бичгийг Гадаад бодлого, аюулгvй байдлын байнгын хороо болон МАН-ын бvлгийн хуралд тараасан юм билээ. Энэ бичигт нь Монгол Улсын тєрийн нууцыг задруулсан байх магадлалтай мэдээллvvдийг дурдсан. Жанжин штабын шийдвэрийг, мєн Монгол Улс АНУ-тай хамтарч мэргэн буучдыг бэлтгэж буй тухай юм л даа. Энэ мэдээлэл нь зайлшгvй тєрийн нууцад хамаарна. Тиймээс л бид Ерєнхий сайдад асуулт хvргvvлсэн. Одоо ямар хариу ирvvлэхийг нь хvлээж байна. Ер нь, энэ асуултын хариуг удааж болохгvй юм. Яагаад гэвэл, улсын нууцтай холбоотой асуудал.
Гэтэл энэ мэдээллээс дахиад асуудал урган гарсан. -Юу гэсэн vг вэ, тодруулаач? -Монгол Улс АНУ-тай хамтарч мэргэн буучдыг бэлтгэж буй нь худал мэдээлэл байсан юм билээ. Баримт ч гарч ирсэн. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр УИХ-д худал мэдээлэл гаргасан, єєрийгєє хамгаалахын тулд тєрийн эрх барих дээд байгууллага, тvvний Байнгын хороонд худал мэдээлэл єгсєн гэдэг хариуцлагыг хvлээх ёстой. Тєрийн єндєр албан хаагчид Байнгын хороонд асуугдаж буй, асуултад хариулж байхдаа зєвхєн vнэнийг хэлнэ гэж тангарагладаг. Манай оронд ийм тангараг байхгvй ч, Монгол Улсын Їндсэн хуульд тєрийн єндєр албан тушаалтнууд зєвхєн vнэнийг мэдээлэх vvрэгтэй гэж заасан байдаг.
-Тэгвэл Х.Баттулга гишvvн, Ц.Нямдорж хоёрын хооронд vvсээд буй нууц гэрээний тухайд ямар тайлбар хэлэх вэ? -Нямдорж сайд Баттулга гишvvний хооронд vvсээд буй маргааны тухайд би ганц л зvйлийг хэлж чадна. Улсын нууцын жагсаалт батлах тухай хуулиар олон улсын гэрээний хэлцэл явж байх vеийн баримт бичгvvд тєрийн нууцад хамаардаг. Нэгэнт УИХ-аар батлагдаад дууссаны дараа хоёр тал бизнесийн мэдээлэл гэдэг утгаар харилцан нууцлах нь зєв гэж vзсэн бол тэр нь тєрийн нууцад хамаарна. -Тэгэхээр яригдаад буй 20 хуудас гэрээ нь тєрийн нууц гэсэн vг vv? -Миний ойлгосноор тэр гэрээ нь Баттулга гишvvнийг сайд байх vед тодорхой албан тушаалтнууд єєр оронтой хийсэн хэлэлцээрийн явц буюу ойлголцох бичиг юм билээ. Тодруулбал, гэрээ хэлцэл байгуулагдах явцын баримт бичиг л дээ.
Тэгэхээр vvнийг нууцлалтай гэж дотроо томъёолсон тохиолдолд тєрийн нууцад хамаарна. Гэрээ, хэлэлцээрээ нууцлалтай гэж ойлголцоод гарын vсэг зурсан бол мєн тєрийн нууцад хамаарна. -Х.Баттулга гишvvн Ц.Нямдорж сайд хоёрын хэн нь vнэн ярьж буйг иргэд мэдмээр л байгаа байх. Улстєрч хvний хувьд та vvнийг юу гэж бодож байна? -Тэдний маргаж буй асуудлыг би зєв буруу гэж хэлэх эрхгvй. Нэгэнт нууцлалтай хийгдсэн баримт бичгvvд шvv дээ. Тэд эрх мэдлээ хэтрvvлсэн vv, мэдэгдэх ёстой газраа мэдэгдсэн vv гэдгийг дvгнэх субьект нь би биш. Тєрийн нууцыг задруулсан эсэхийг єєр газар шийдэх ёстой. Баттулга гишvvн зохих байгууллагад нь гомдлоо гаргаа байлгvй. -Сvvлийн vед УИХ-ын гишvvд шvvх, прокурор,
АТГ-аасаа илvv ажиллах болж. Бvгд л баримт дэлгээд л, яг шvvгч шиг. Энэ нь хууль журамдаа хэр нийцдэг юм бол? -УИХ-д тусгай хяналтын дэд хороо гэж байдаг. Шаардлагатай vед л энэ дэд хорооны гишvvд улсын нууцлалтай холбоотой баримт бичгvvдтэй танилцдаг юм. Тэд тєрийн нууц задруулахгvй хэмээн тангараг єргєдєг. Ийм л хуультай. -Гэтэл Ц.Нямдорж сайд “Би эцсийн vнэнийг хэлнэ” гээд байгаа шvv дээ? -Би шийдвэрийг нь гаргадаг бол тийм, ийм гэж дvгнэхээс биш єєр хэн нэгэнд шийдвэр гаргах эрх мэдэл нь байгаа тохиолдолд ємнєєс нь ярьж болохгvй. Сайд, гишvvд ингэж хэлж болохгvй.
Энэ бол тєрийн албаны ёс зvй. Сvvлийн vед тєрийн єндєр албан тушаалтнууд энэ ёс зvйг уландаа гишгэж байна. Хэвлэлээр тєрийн єндєр албан тушаалтнууд шvvхийн ємнєєс дуугарах болж. Эцсийн vнэнийг би хэлнэ гэж хэзээ ч хэлж болохгvй. Туйлын vнэнийг, эцсийн шийдвэрийг Монгол Улсад шvvх тогтоодог юм. -Тэгвэл долдугаар сарын 1-ний vйл явдалтай холбоотой шvvх хурлыг нээлттэй хийх ёстой гэх нэгэн байхад хэзээ ч болохгvй гэж хориглох хvн ч байна. Энэ олон эсрэг, тэсрэг байр суурийн зєв, бурууг ялгах юмсан? -Нууцлал нь дотроо хувь хvний, албан байгууллагын, тєрийн гэж ангилагддаг.
Долдугаар сарын 1-ний шvvх хурлыг хаалттай хийх нь зєв л дєє. Яагаад гэвэл, шvvх хурлын vеэр хувь хvний нууцтай холбоотой баримтууд дэлгэгдвэл яах вэ. Заавал хувь хvний нууцыг дэлгэж байж шvvх хурал хийхээс єєр аргагvй болчихвол яах вэ. Цагдаагийн зарим удирдлагыг шvvн таслах vеэр яах аргагvй онц байдал зарласан vеийн протоколууд, заавар, шийдвэрvvд дэлгэгдэнэ шvv дээ. Энэ шvvх хурлыг хуулиараа бол нээлттэй явуулах боломжгvй.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2012 12:41:54 am )
Ene neg teneg uxna yu soliorood bainaa.7 sariin 01 nii xereg byx xunii nuden deer boloo biz dee.End nuugaad baix yum erdee baixgyi.Xarin tushaal egch xun buuduulsan xulgaichiig ard tumend zarlaj tsaazaar olnii nuden deer eeriig ni buudaj alax xeregtei.Esvel xuviin tootsoo bodoj nuutsaar ustgaj tseejin deer ni ene bol aluurchin gej bichix xeregtei
1 Comment