antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2012 5 comments

Лу.Болд нь чинээлэг хэвээрээ, иргэд нь ядуугаараа байна

нийтлэсэн Admin

АМХЭГ-ын даргын суудлыг нэг сая ам.доллараар худалдаж авч байсан гэгддэг Монголын толгой баячуудын нэг Лу.Болд

2008 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялсан билээ. 1990-ээд оны эхэн үед оюутны байгууллагад ажиллаж байсан энэ эрийг гадныхны сэжиг бүхий мөнгөөр Голомт гэх банк байгуулсан гэлцдэг. Тэр  банкныхаа дүрмийн санг Төрийн өмчийн арилжааны банкнаас бага хүүтэй зээл авч, мөн Германы хар мөнгөний эх үүсвэрийг ч ашиглаж бүрдүүлсэн гэх нь бий.
Ямартай ч 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдонгуутаа өөрийнхөө банк санхүүгийн бизнест илүү анхаарал тавьж Ард, Даатгал банкыг дампууруулж, өөрийн банкаа хөл дээр нь босгох замаа амжилттай тавьсаныг олон хүн ярьдаг. Ард, Даатгал банкыг дампууруулаад ч ханалгүй, түүний суурин дээр бий болсон төрийн өмчийн 100 хувийн оролцоотой Сэргээн босголт банкыг хүчээр дампууруулж өөрийн банктай таван сая төгрөгөөр үнэлүүлэн нэгтгэх гэж байгаад баригдаж улмаар Засгийн газраа золиосолсон түүхтэй.
Сэргээн босголт, Голомт банкыг нэгтгэх ажиллагааны дундаас төсвийн хөрөнгөөс 6.000.000 ам.доллар Голомт банкны зузаатгал нэрээр гадагш нь зувчуулсан хэмээдэг. Энэ үйлдлээ МАХН-ынханд гардуулж Голомт банк МАХН-ыг санхүүжүүлэх тохиролцоотойгоор амиа аварч гарсан ч гэх нь бий. Голомт банкаараа МАХН-ыг санхүүжүүлснийхээ хүчинд тэрээр АМХЭГ-ын дарга болж чадсан бөгөөд томоохон орд газрын лицензийг өөрийн мэдэлдээ авч Хятадын томоохон банкуудад барьцаалан тавьж Голомт банкаа Монгол Улсын номер нэг банк болгож чадсан гэлцэх нь ч бий. Лу.Болд 2008 онд УИХ-ын гишүүн болохын тулд 2.000.000 ам.доллараар сонгогчдыг худалдаж авсан хэмээх яриа бас байна.
Тэрбээр  “Баян Монгол” корпораци байгуулж монголчуудыг баян болгоно” хэмээн амлаж байсан. Энэ амлалтынхаа хүчинд өөрөө УИХ-д гараад зогсохгүй орон нутгийн сонгуулиар Хан-Уул дүүргийг бүхэлд нь “Бодь” группийн мэдэлд авчээ. Учир нь тус группийн ажилтнууд дүүргийн ИТХ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан түүхтэй аж. Хан-Уулчууд ийнхүү “Бодь” группийн ажилтнуудад итгэх болсон шалтгаанаа зөвхөн “Баян Монгол” корпораци байгуулагдсан цагт бид баяжиж чадах нь, “Яг Лу.Болд шиг болж чадах нь” хэмээн тайлбарлаж байсан. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр болжээ. Лу.Болд нь чинээлэг хэвээрээ, иргэд нь ядуугаараа л байна. Нөхцөл байдал ийм маягаар цаашид үргэлжилж байхад эрхэм гишүүний зүгээс нэг ч олигтой тайлбар хийгээгүй байна. Харин нэг тайлбар хийсэн нь “Хүний хөгжил сан”-г өөрийн “Баян Монгол” корпорацийн үйл хэрэгтэй адилтгаж, “Би амлалтаа биелүүллээ.
Иргэн бүрт хувь, хишиг хүртээж, баялгийнхаа эзэн болох боломжийг “Хүний хөгжил сан”-гийн тухай хууль бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, “мөрөөдөл маань бодит зүйл боллоо” гэх тайлбар хийсэн байх юм. Уг нь 2008 оны сонгуулийн үеэр 21 мянган төгрөг бус, харин бүхэл бүтэн 40 гаруй сая төгрөг амлаж байснаа мартаж. Тэрээр дөрвөн жилийн өмнө ярихдаа “Монгол айлыг эх орон шигээ хүчирхэгжүүлэхийн тулд “Баян Монгол” төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж, дэлхийд эхний гурваа байг гэхэд аравт багтах үүд хаалгыг “Баян Монгол” корпораци төсөл нээж байгаа юм. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын зургаан жилд 25 дахин өснө. Нэг хүнд ноогдох ДНБ ирэх найман жилд зургаа дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. “Баян Монгол” корпораци бол Ардчилсан намын Эрдэнийн хувь хүртээх зорилтын үндсэн арга билээ.
Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялгийг монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр. Манай орны 50 гаруй ордод байгаа байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өнөөдрийн ханшаар үзэхэд 186 тэрбум ам. доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 ам. доллараар үнэлээд 2.6 сая хүндээ хуваагаад үзэхэд нэг хүнд 361 хувьцаа буюу 36.122 ам.доллар, хөрвүүлээд үзэхэд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө ноогдож байгаа юм” гэсэн түүний үг 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр телевизээр өдөр шөнөгүй цацагдаж байсныг санаж байгаа байх.
Энэ мэт худлаа амлалт өгсөн Лу.Болд өнөөдөр дахиад нэр дэвших санаатай байгаа. Гэхдээ түүнийг Хан-Уулаас зугатан Баянхонгорыг зорино гэх шум бас бий. Тэр хаана ч очсон дахиад л худлаа ярьж, худлыг амлах болно хэмээн сонгогчид нь ярьж байна.

Ч.Батцэцэг

UNEN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 11, 2012 8:44:23 pm )

    bayn khun zogsoj chadakh uhamsargui shunaltai baidag ene ni niigmiin khariutslagagui bul erkh medlee ashilasan luivarchin boldog J.ni

  • Anonymous (April 11, 2012 8:48:53 pm )

    Elbegee yeronhii said, Baabar sangiin said baijiigaad heden bank dampuuruulj ortsoj baisan shuu dee

  • Anonymous (April 12, 2012 10:04:18 am )

    ЭНЭ ЛУЙВАРЧИН ХУЖАА БАЯСАА НАРТАЙГАА АРДЫН БАНК ХОТШ БАНКУУДЫГ ХУЛГАЙЛСАН ХҮҮХДИЙН ПАРКЫГ Ч ШААЧИХСАН ХУВЬСГАЛТ ЗАЛУУЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРОЛТОЙ ЭНЭ ТЭР ГЭЧИХЧЭЭ Н.ЭНХБАЯРЫН УЛААН ХАМГААЛАГЧ ШҮТЭН БИШРЭГЧ ГОЛ САНХҮҮЖҮҮЛЭЧ НЬ ГОЛОМТЫН ХЭДЭН ХУЛГАЙЧ НАР

  • Anonymous (April 12, 2012 10:17:51 am )

    ЕР НЬ ГОЛОМТ ЧИНЬ УЛСЫН БАНКНУУДЫН ХӨРӨНГӨ Ш ДЭЭ ГОЛОМТ ГЭЖ БАЙХГҮЙ

  • Anonymous (April 14, 2012 4:22:06 am )

    БАТТУЛГАТАЙ НИЙЛЖ БАЙГААД МИАТ КОМПАНИЙН БОЙНГ ОНГОЦЫГ АКТАЛЖ ХЯМД ҮНЭЭР ГЭХ БАРАГ ЗҮГЭЭР АВСАН. ОДОО АТГ ҮҮНИЙГ ШАЛГАЖ ЭКС-ИЙН АРААС СУУЛГАВАЛ ЯАСАН ЮМ БЭ? БАС ЭХ ОРНОО ХЯТАДАД ХҮДАЛДСАН НОВШ.

antalya rent a car