“Боловсрол суваг”, “Music box” телевизээр оны өмнөөс сурталчилснаар өөрийн эрхгүй олны анхаарлыг татсан “Камертон-II” реалити шоу үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. Анхнаасаа “Universe best songs”-ыг давж гарах зорилготой цуврал нэвтрүүлэг хийсэн “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болдын санаачлагаар их мөнгө зарж хийж буй уг нэвтрүүлэгт 1000 гаруй хүүхэд бүртгүүлнэ гэсэн ч 700 хүүхэд, залуус хамрагджээ. Нэвтрүүлгийн шүүгч “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүн болоод тайз засал, микрофон, хөтлөгч гээд бүх л зүйл нь хүсэн хүлээсэн шаардлагыг нь хангахгүй байгаад үзэгчид тун ч сэтгэл дундуур байсан. Нэг ёсны уйтгартай, сумын клубт болж буй урлагийн үзлэг шиг болж байна хэмээн мэргэжлийн болон энгийн үзэгчид шивэр авир хийж байгаа гэнэ.
Эх сурвалж: “Unen.mn”
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 11, 2012 12:12:02 am )
tiin unen shd
-
Anonymous (April 11, 2012 8:19:08 am )
oroltsogch huuhduudiig l harj baysah ym daa.. oor sonirhol tatahaar um yu ch baihgui hotlogch huuhnee solimoor um yamar ch hunii sonirhol tatah ym baihgui ba shuu toriin soyrholtoo anhaarna biz
2 Comments