Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг энэ сарын 11-ний өдөр хэлэлцэх юм байна. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн тухай тусгай хуулийн 99.1, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2, 112.2.3, 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, гэсэн 18 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, цаазын ял оноосон юм.
Хэргийг сануулбал, Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээжээ. Хэргийн газар хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход Д.Энхээ нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байдалтай байсан аж. Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлж, цагдаа нараас машин, сумтай буу шаардсан.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж, эхнэртэйгээ муудалцаад байсан. Эхнэр хүүхэд дагуулаад хадмынд очсон. Тэгээд эхнэртэйгээ уулзахаар хадмынд очсон боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 09, 2012 4:55:50 pm )
buudah hereggui ee.harin 2 gar, holiig n tairj hayah heregtei!mun heliig n! tegeed uurtuu haramsaj,uhaarahuulj amidiin tam edluuleh heregtei .buudah bol hungun yal yum.
-
Anonymous (April 09, 2012 11:36:30 pm )
tiim shuu tegehdee geendee ch bii goondoo ch bii gedeg shig hadmuud ch gesen zugeergui l b.j dee
2 Comments