antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2012 27 comments

Сайхан дуулдаг ч, муухан мэдлэгтэй улс төр сонирхогч

нийтлэсэн Admin

Манай сонин 2012 оны УИХ-д нэр дэвших магадлалтай улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчдод сануулах зорилгоор “Сонгох, сонгогдохгүй” шалтгаан булангаа ажиллуулж эхэллээ. Энэ удаагийн дугаараат дуучин С.Жавхланг  онцолж байна.  Тэрбээр  энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд янз бүрийн уриалга гаргаад эхэлсэн.  Тэр утгаараа одоо түүнийг залуу улстөрч гэж нэрийдэх болов. Цагтаа нөхөн сонгуульд өрсөлдөж, улстөрчдийн уралдааны “тоосонд” дарагдаж үзсэн нэгэн билээ.

Блиц:

Төрсөн он: 1980
Гэр бүл: Эхнэр, охины  хамт амьдардаг
Боловсрол: Дээд
Төрсөн газар: Увс аймаг Улаангом хот
Төгссөн сургууль: 1987-1997 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1997-2001 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн.
Ажлын туршлага: Оюутан ахуй цагаасаа нийтийн дуу дуулж, дуучин мэргэжлээрээ ажиллаж байгаа. Түүнээс өөр ажил хийж, дарга, цэрэг болж яваагүй.

СОНГОХ ШАЛТГААН

  1. Яг үнэндээ түүнийг сонгох тийм ч олон шалтгаан байхгүй. Учир нь тэрбээр төрийн албанд зүтгэж, улс төрийн тогоо руу өнгийж ч үзээгүй хүн. Гэхдээ тэглээ гээд улс төрд орж болохгүй гэсэн үг биш л дээ. Юуны өмнө түүний эх оронч үзлийг хүмүүс дэмжиж байгаа. Мань хүн дуугаа дуулахын хажуугаар 21 аймгаар явж, гал манах ёслол гээчийг хийж байгаа. Дээрээс нь үндэсний хувцсаараа гангарч, үндсэрхэг үзэлтэй байх, эр орныхоо уламжлалт соёлыг дэлгэрүүлэх тал дээр элдэв сурталчилгаа хийж яваа. Ядаж жинхэнэ монгол дээл ямар захтай байсан, түүнийг нь манжийн дарлалын үед яаж өөрчилсөн зэргийг ард түмэнд аятайхан ойлгуулж чадаад байгаа юм. С.Жавхлангаас сүүлийн үед эх орныхоо төлөө санаа зовсон, бохир улс төрийг шүүмжилсэн үг урсч, уран бүтээлээрээ ч үүнийгээ илэрхийлж байгаа билээ. Энэ үүднээс нь аваад үзвэл төрд нэг иймэрхүү үзэл бодолтой залуу хүн байхад болохгүй юмгүй. Өнөөдөр манай улстөрчид ард түмэн гэж ярихаас хэтрэхээ байсан. Ард түмэнд таалагдаж, тэдний хайрыг татах гэж тэгдэг нь тодорхой. Түүнээс биш монгол ёс заншил, ахуй, уламжлал яаж устаж байгааг ярьж, санаа зовдог, эх оронч үзэлтэй хүн байхгүй байна. Тийм хүний орон зай үгүйлэгдэж байгаа цагт төрд яагаад ганцын зэрэг байж болохгүй гэж.  Бас иймэрхүү маягаар хөнгөн бодвол сонгох нэг шалтгаан болж ч болох. Цагтаа О.Дашбалбар гэдэг яруу найрагч УИХ-д сууж, үгээ хэлж, уран бүтээлээрээ улс төрийг шүүмжилж л байсан. С.Жавхлан тэр мундаг хүний энд хүрэхгүй нь тодорхой. Гэхдээ улс төрийг шүүмжилсэн үгтэй, гоё аятай дууг хит болгох чадалтай дуучин шүү.
  2. Өнөөдөр монголын уран бүтээлчдийг төр засгаас харж үзэж, дэмжиж байгаа юм алга. Сүүлийн жилүүдэд дуурийн дуугаар олон улсад амжилт гаргасан зарим нэг дуучдыг дэмжиж, хэдэн төгрөг өгч байгааг эс тооцвол шүү дээ. Дуурь, драм, Улсын филармони гээд төрийн мэдлийн урлаг соёлын байгууллагууд байна. Тэднийгээ ч дэмжиж байгаа юм алга. Драмын театр өнгөрсөн жил “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн, үндэсний сонгодог жүжиг тавихын тулд компаниудаас мөнгө гуйж байх жишээтэй. Дуурийн театрт нэг сайхан уран бүтээл тавих гэхээр хөрөнгө мөнгө байдаггүй. Ийм л байдалтай байна. За кино урлагийг бол зах зээлийнхээ хуулиар яваг гээд хаячихсан. Тэр нь төрд урлагийн төлөөлөл байдаггүйтэй холбоотой байж болох. Тэгэхээр МУГЖ С.Жавхланг төрд гаргачихвал ядаж л урлагийнхнаа дэмжиж, хөрөнгө гаргах тал дээр дуугараад байх болов уу. Гэхдээ сонгодог урлагаа дэмжихгүй, нийтийн дуучид руу хандраад байж ч чадах л хүн. Ямар ч байсан урлагийнхны нэрийн өмнөөс нэг удаа итгэл хүлээлгэж болох л юм.
  3. Мань хүн хэрвээ УИХ-д сонгогдчихвол үнэн ч байж магадгүй юм. Гэхдээ эхэн үедээ шүү. Яагаад гэвэл дөнгөж улс төрд хутгалдаж эхлэх үедээ цэвэр байна. Түүнээс гадна улс  төрийн бохир, завааныг сайн мэдэхгүй, дээрээс нь одоо ярьж байгаа шигээ үндсэрхэг үзэлтэй байж чадвал тэр бүхнийг хамаагүй яриад, жигшээд байж магадгүй юм. Тэр нөхөр надад авлига өгөх гэсэн, энэ хүнийг АТГ-т шалгуулна гээд бужигнуулж байж мэдэх. Гэхдээ санаснаар тэгж сайхан ажиллаж чадахгүй байх л даа, хөөрхий минь. Улс төр гэж юу болохыг дөнгөж ойлгож эхэлж байх үед нь хэн нэгэн нь “амыг нь үдчих” биз. Тэгээд юун хүн ховлох битгий хэл дуугаа ч дуулж чадахгүйд хүрэх байлгүй. Гэхдээ л мань хүнийг иймэрхүү маягаар найдлага хүлээлгэж, сонгож болох л юм.

СОНГОХГҮЙ ШАЛТГААН

  1. МУГЖ С.Жавхлан гэхээр хүмүүст улстөрч биш зүгээр л нэг сайхан дуучин санаанд нь орно шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг анх улс төрд орж байхад нь хүмүүс дархан аварга гэж хүлээж авдаг байсантай ялгаагүй. Одоо Кёкүшю Д.Батбаярыг сүмо бөх л гэж хардаг шүү дээ. Учир нь түүнд улс төрийн ямар ч туршлага байхгүй болохоор тэр. С.Жавхлан бол улс төрийн талаар түүнээс бараг  дор байх. Түүнд ямар ч улс төртэй холбоотой ажил хийж байсан түүх байхгүй. Ядаж төрийн байгууллагад ажиллаагүй. Бүр муудлаа гэхэд элдэв бизнес хийж, энд тэнд улстөрчидтэй уулзаж  хор найруулж ч үзээгүй “бацаан”. Зөвхөн дуугаа дуулж, сонгуулийн шоунд оролцох зорилгоор жинхэнэ улстөрийн хар ухаантнуудтай гар барьж явсан л хүн шүү дээ. Нэг үгээр хэлбэл, түүнд улс төрийн талаар ямар ч ойлголт, мэдлэг байхгүй. Тийм байж парламентын танхимд орж суух гэж зүтгээд, мөрөөдөөд байгаа нь ойлгомжгүй юм. Хуулийн төсөл санаачлах хэрэг гарвал шууд гацна. Ийм хүнийг төр түшүүлэхээр сонгох шалтгаан хүмүүст байхгүй байх. Сайхан дуулдаг юм даа хөөрхий гэж л сонгохгүй бол шүү дээ.
  2. Тэр үндсэрхэг үзэлтэй, Монголын төлөө зүрх нь цохилж байж болно. Гэхдээ дэлхий нийт даяарчлагдаж байгаа гэдгийг огт ойлгохгүй байх шиг байна.  Бид дээлээ, монгол гутлаа өмсөлгүй яах вэ. Цагаан сар, наадмаар сайхан дээл өмсөөд явж байхад болохгүй юмгүй. Харин төрийн ордонд өдөр болгон дээлтэй суугаад байх  хэр зохимжтой вэ. Хэчнээн тэрлэг өмслөө ч төрийн ордонд дээлтэй суугаад байвал хөлстэйгээ хутгалдаад хэцүү байлгүй. Ер нь дээлийг хүндэтгэл ёслолын үеэр, эсвэл зарим үед өмсч байх нь илүү зохимжтой. Үндсэндээ бид дээлээ хүндэтгэж, дээдэлж байна гэсэн үг шүү дээ. Аливаа юмыг жин банг нь тааруулахгүй бол утгаа алдаж эхэлдэг. Сүүлийн үед түүний хийрхэл хэтэрч байгаа болохоор тэнэг болгож харагдуулаад байна. Хэнд юу өмсөхийг заах, заавал дээл өмсүүлэхээр зүтгэж байгаа нь, монгол дээлээ өмсөөгүй бүх хүнийг харийнх мэтээр хэлж байгаа нь  нэг ёсондоо хийрхэл шүү дээ.
  3. Тэр улс төрийн мэдлэг туршлагагүй гэдгийг эхний шалтгаан дээр хэлсэн. За тэр ч яах вэ, улс төрийн туршлага байхгүй л байна биз. Үүнийг авч хэлэлцэхгүй байя гэхэд тэр дээд боловсролын дипломоос өөр юу ч үгүй хүн шүү дээ. Ямар ч боловсролгүй гэсэн үг. Мэргэжлийн дуучин гэдгийг боловсролд тооцох хүн олдохгүй дээ. Дипломтой, дипломгүй сайхан дуулдаг дуучид зөндөө л байна. Хөдөөгөөр дүүрэн С.Жавхлан шиг дуулдаг залуучууд байж л байгаа. Манай рок, попын хамтлагуудын дуучин нь дандаа өөр мэргэжилтэй байдаг шүү дээ. Тэглээ гээд түүнийг дуучин биш гэж хэн ч хэлээгүй. Ингээд бодохоор тэр ямар ч боловсролгүй нөхөр шүү дээ. Ядаж нэг эдийн засагч энэ тэр мэргэжилтэй бол яая гэх вэ. Ийм таг “харанхуй”, зүгээр л эх орон ярьж хийрхсэн нөхрийг төрд гаргана гэдэг санаанд багтахгүй байна.
  4. Түүнд дуугаа дуулаад явж байх нь уг нь зохино. Улс төрд орлоо гэхэд дуугаа дуулаад, уран бүтээл туурвиад явж байх нь юу л бол. Ер нь түүний дуунд ард түмэн дуртай. “С.Жавхлан сайхан дуучин. Нийтийн дууны урлагт шинэчлэл хийсэн. Даанч “Донж” төгөлдөр тархийг нь угаагаад, элдэв янзаар солиоруулаад байна. Дуугаа дуулаад явж байвал ард түмэнд илүү хайрлагдана. Бохир улс төрд орж юу хийнэ” гэж хүн бүр ярьж байна. Тиймээс түүний дууг сонсч, сэтгэлийн цэнгэл эдлэх гэсэн хүмүүс улс төрд оруулахгүй нь мэдээж. Тэгэхээр дуугаа дуулаад явж байх нь хамаагүй дээр.
  5. Тэр улс төрийн мэдлэггүй, боловсролгүйн дээр өөрийн гэсэн үзэл бодолгүй нөхөр бололтой юм. Учир нь одоо түүний хэлээд, яриад байгаа бүх зүйлийг ганц, хоёрхон хүн зааж өгдөг юм гэсэн. Энэ талаар хүмүүс хангалттай ярьж байгаа. Хэвлэлээр ч хангалттай бичсэн. Хэрвээ С.Жавхлан УИХ-д гарлаа ч гэсэн өөрийнхөө үзэл бодлоор ажлаа хийж чадахгүй. Бүх зүйлийг нь өнөөх “Донж” Төгөлдөр нь заах байлгүй. Тэгэхээр иргэд С.Жавхланг биш түүний зөвлөгч, тархийг нь угаагч нөхдүүдийг гаргалаа л гэсэн үг.

Н.ПУНЦАГБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (April 06, 2012 10:24:46 am )

    МОНГОЛ ТӨРД ӨНӨӨДӨР ЭХ ОРОНЧ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШУНАЛТАЙ ЛУЙВАРЧАД МОНГОЛ ТӨРИЙГ МӨХӨӨХ ГЭЖ БАЙГААГ ХАРСААР СУУХ ГЭЖ ҮҮ НЭГ ЖАВХАЛАН БИШ ОЛОН ЖАВХАЛАН ШИГ ЭХ ОРОНЧ МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН БОДОЛГИЙГ БОЛ ЭРДЭМТЭД
    МЭРГЭД БОЛОВСОРУУЛААД ХРД ТҮМӨН ХЭЛЦЭЭД АЛДАА МАДАГҮЙ ТОГТООЖ ЧАДНА
    ОДОО БОЛ ТӨРИЙН БОДЛОХ ТӨРИЙН ХУУЛИЙГ АРД ТҮМЭНИЙ НЭРЭЭР ХЭДХЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ ЛУЙВАРЧАД ӨӨРӨСДИЙН ЭРХ АШГАД ЗОРУУЛАЖ ЗОХИГООД ТҮҮНЭЭН ТӨРИЙН НЭРЭЭР ӨӨРӨСДӨӨН ОЛНОХ БОЛЖ БАТЛААД АРД ТҮМЭНД ТЖУЛГАН ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    ЭНЭ БОЛ ЭРҮҮЛ БИШ ҮҮЛ АЖИЛГАА ХАМГИЙН ТОД ШЭШЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ ОРУУЛСАН ДОРДУУЛСАН ДОЛООН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗЭСИЙН ШИЙДВЭРИЙГЧ ҮЛ ТООСОН ШҮҮ ДЭЭ
    АРАЙ ДЭНДҮҮ

  • Anonymous (April 06, 2012 10:30:15 am )

    МОНГОЛ ТӨРД ӨНӨӨДӨР ЭХ ОРОНЧ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШУНАЛТАЙ ЛУЙВАРЧАД МОНГОЛ ТӨРИЙГ МӨХӨӨХ ГЭЖ БАЙГААГ ХАРСААР СУУХ ГЭЖ ҮҮ НЭГ ЖАВХАЛАН БИШ ОЛОН ЖАВХАЛАН ШИГ ЭХ ОРОНЧ МОНГОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ ТӨРИЙН БОДОЛГИЙГ БОЛ ЭРДЭМТЭД
    МЭРГЭД БОЛОВСОРУУЛААД АРД ТҮМӨН ХЭЛЦЭЭД АЛДАА МАДАГҮЙ ТОГТООЖ ЧАДНА
    ОДОО БОЛ ТӨРИЙН БОДЛОГ ТӨРИЙН ХУУЛИЙГ АРД ТҮМЭНИЙ НЭРЭЭР ХЭДХЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ ЛУЙВАРЧАД ӨӨРӨСДИЙН ЭРХ АШГАД ЗОРУУЛАЖ ЗОХИГООД ТҮҮНЭЭН ТӨРИЙН НЭРЭЭР ӨӨРӨСДӨӨН ОЛНОХ БОЛЖ ХУУЛЬЧЛАН БАТЛААД АРД ТҮМЭНД ТҮҮНЭЭН ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    ЭНЭ БОЛ ЭРҮҮЛ БИШ ҮҮЛ АЖИЛГАА ҮҮНИЙ ХАМГИЙН ТОД ШЭШЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ ОРУУЛСАН ДОРДУУЛСАН ДОЛООН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗЭСИЙН ШИЙДВЭРИЙГ Ч ҮЛ ТООСОН ШҮҮ ДЭЭ
    АРАЙ ДЭНДҮҮ

  • Anonymous (April 06, 2012 10:43:19 am )

    Javhlaan chi shvv

  • Anonymous (April 06, 2012 11:14:06 am )

    Увс гэхээр л хэрэггүй дээ. Яг Нямдорж шиг монголыг хуульгүй болгон

  • Anonymous (April 06, 2012 11:14:53 am )

    Увс гэхээр л хэрэггүй дээ. Яг Нямдорж шиг монголыг хуульгүй дуугүй болгон

  • Anonymous (April 06, 2012 11:57:41 am )

    Мэдлэг боловсрол сайн эзэмшсэнүүд нь хийж чадахгүй байгаа юм чинь энгийн иргэн хүн ороод хийхэд яааадийн чадаж байгаа юмндаа арга алгаа

  • Anonymous (April 06, 2012 12:00:02 pm )

    ХАРИН ТИЙМЭЭ ЭД НАР ХЭЦҮҮ ХҮМҮҮС САЯ ТЭР НЭГ ТЭНЭГ ХӨГШИН БӨХӨНЦӨР Нь ЯАЖ ТЭНЭГТЭВ ТЭР БАЛАЙ НЯМДОРЖИЙН ЯРьЖ БГААГ ӨМНӨӨС Нь ИЧЭЖ ҮХМЭЭР ЯГ ЗАХИЙН АВГАЙ ШИГ СЭТГЭЛГЭЭНИЙ ХОВ ЯРьЖ БГААН

  • Anonymous (April 06, 2012 12:13:54 pm )

    Жавхланг дэмжиж байна. Монголчуудын цөөхөн нь ч болов ийм тэмцэл хийвэл монголчууд газар нутгаа хамгаалж чадна. Төрийн луйварчдаас юу ч олж долоохгүй нь тодорхой болсонв ДЭМЖИЖ БАЙНА

  • Anonymous (April 06, 2012 1:00:40 pm )

    bid nyamdorjoor buhniig toloolj bolohgui javhaa mgld neregteri

  • Anonymous (April 06, 2012 1:08:37 pm )

    Увсын балиар нрвшнуудыг хэн ч сонгохгүйээ, энэ муу нусгай боловсролгүй юмыг тэр увсын малнууд л дэмждэг юм байгааз. Үхэшгүй мөнхий Кащей Хайдав өвгөн зүгээр дуу дуулаад явж байгаа хүүхдийн толгойг рэхийг нь мэдэхгүй угааж солиоруулсийн анх, Тэр Донжийн Хужаа Төгөлдөр бас байна, Нохой шиг дагааалл

  • Anonymous (April 06, 2012 1:17:46 pm )

    Жавхланг дэмжиж байна. Боловсролгүй хүн биш зөв боловсролтой хүн.Зөв хүнээс зөв юм гарна.Дуу дуулах нэг их амархан юм шиг ярьдаг хүнтэй санал нийлэхгүй байна. Дуу дуулах ямар их хөдөлмөр, мөнгө шаарддагийг хүн болгон мэдэхгүй. Өнөөдөр урлагийг дэмждэг хүн ховор байна. тиймээс төрд урлагийнхны төлөөлөл агаар ус шиг хэрэгтэй.

  • Anonymous (April 06, 2012 1:20:51 pm )

    Жавхлангийн ярьж байгаа зүйлийг төр хүлээн зөвшөөрөөд төрийн тулганы галыг асаасан биз дээ? Та нар харсан уу? зурагтаар

  • Anonymous (April 06, 2012 1:25:04 pm )

    увсдаа нямка ахтайгаа үзэлцээрэй чиний талд нутаг орон чинь бат зогсоноо

  • Anonymous (April 06, 2012 4:28:20 pm )

    Жавхландаа амжилт хүсье.

  • Anonymous (April 06, 2012 5:26:38 pm )

    дуугаа л дуул,

  • Anonymous (April 06, 2012 5:53:59 pm )

    Yg unen duugaa l duul za minii duu

  • Anonymous (April 07, 2012 2:21:42 am )

    demjij bna jawhaa chadnaaaaaaaaaaaa amjilt

  • Anonymous (April 07, 2012 1:15:38 pm )

    Anonymous says: ene turd zaluu uls oroltsoh heregtei tsus selbeh tsag ni bolson hyamdorj demberel molekul batbayar met ni zaigaa tavij uguh heregtei javhlan uvsdaa ner devshij nyamdorj.g nam daraarai

  • Anonymous (April 07, 2012 2:13:21 pm )

    ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙНАА.ГЭХДЭЭ БУСАД ШИГЭЭ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭСЭЭ БИТГИЙ УХАРААРАЙ ДАА. БИДЭН ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ДЭЭШЛЭЭД БУСАД АРД ТҮМЭН ХАМАРААРАА ГАЗАР ШААЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

  • Anonymous (April 07, 2012 6:16:35 pm )

    Ter duugaa duulaad yaw geed bga humuus oorsdoo duultsgaa. Hund olon torliin chadvar bii.Duuchin Javhlan maani uhaantai medlegtei,bolovsroltoi hun.Tuund Mongoliin toloo tsohiloh zurh bii,deer ni Mongolchuudiinhaa amidraliig medne.Uvsaas ner devshed yalad ter Nyamdorjiig hog deer usruuleesee bilee.Javhlang 100% demjine.

  • Anonymous (April 08, 2012 10:35:23 am )

    ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙН ОО. ЯАХАВ ГАРЧ ЧАДДАГ ЮМ БОЛ САЙН Л БАЙНА. МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНОО ХУДАЛДАХААС СИЙХГҮЙ , ЦАГААН ЗАХТАНГУУД ҮҮРЛЭЧИХЭЭД БАЙХАД ГАНЦ НЭГ ХҮМҮҮС ОРЖ ҮГЭЭ ХЭЛЖ БАЙГ ЛДЭЭ. ЭР ХҮН БАЙНА ДАА. ОЛНЫ ТАНИЛ ХҮН УЛААМ ЦАЙМ УРВАХГҮЙ Л БАЙЛГҮЙ. ХАМТРААД НЭГДЭХ ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУД ГАРЧ ИРЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭХ ОРОНДОО САНАА ЗОВСОН, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ БҮХ Л ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ЧАДАХ ХҮН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА .

  • Anonymous (April 08, 2012 4:36:00 pm )

    garag l dee gardag deeree gatsna garsan ch udahgui tag bolno yadaj bhad uvsiih shdee NARAN SHINGEH ZUGIIN HUNTEI BUU SUU gej ertnees zahisan uvgudiin ugs bdagdaaa

  • Anonymous (April 08, 2012 7:06:47 pm )

    muu durvud pizda duugaach oligtoi duuij chadahgui baij

  • Anonymous (April 08, 2012 10:24:04 pm )

    ямар ч мэдлэг боловсролгүй, эргүүтчихсэн, синдромтой, хийрхэлд автчихсан, солиотой амьтантай юугаа тоож ярих вэ дээ ер нь.

  • Anonymous (April 08, 2012 10:28:18 pm )

    Уг нь гайгүй дуулчихдаг, тэр нь хүмүүст хүрчихдэг, би ч цагтаа дууг нь дурлан сонсдог улаан фен нь байлаа. Одоо дуулж байгаа дуу нь хүртэл “улс төр” болчихсон, сонсохоос дургүй хүрч байгаа юм чинь. Ярьж байгаа юмаа өөрөө ч сайн мэдэхгүй, “шал тэнэг” залуу, зурагтаар гараад ирэхээр нь өмнөөс нь ичээд байдаг юм, хүн яахаараа ингэж “тэнэгтдэг” болчихдог юм болоо.

  • Anonymous (April 09, 2012 4:57:28 am )

    Бүр муудлаа гэхэд элдэв бизнес хийж, энд тэнд улстөрчидтэй уулзаж хор найруулж ч үзээгүй “бацаан”. ta odoo yu bicheed bnaaoo? hor nairyyldag naad myysain ylsturch naras chin bid zalhaj bn.eh orniihoo toloo tsohiloh zurhtei ylsturch bidend heregtei.medleg bolobsroliig ter hun syraad olood abna bizdee? naad ih hrald chin ochnoon jiliin omno syrgyyli togsson nertei /ambasiin ued/ lambaa,nyamdorj,batuul geed ylig boltson nohduud baij bn.ted hyyliin bolobsrol ezemsheegui baij tend hyyli batlah geed syyj bn.buh hun baij bolj bhad dyychin bj boloh bbhaaooo

  • Anonymous (April 09, 2012 5:02:07 am )

    eh ornii toloo tsohiloh zurhtei munh bayar,jabhlan nar yagad baij boldogui yum be?adilhan songoh songogdoh erhtei.ene songyylair bid egel jiriin humuseesee ih garagsan deer baih.Jabhlaan chi hyyliin syrgyylid syrchihaa,tege dbid chamaig demjineeeee

antalya rent a car