antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2012 7 comments

С.Жавхлан нутгийнхантайгаа нэгдлээ

нийтлэсэн Admin

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн иргэдээс бүрдсэн “Баян мөрөн” хөдөлгөөнийхөн хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг эсэргүүцэн дөрөвдүгээр сарын нэгний оройн 18.00 цагаас эхлэн суулт зарлан 24 цагийн ээлжтэйгээр зохион байгуулагдаад байна. Учир нь тус сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Си Жи Би И Эм” компанид ашиглалтын 946,99 га талбай, хайгуулын 4000 га газарт лиценз олгоод байгаа аж. Тус компанид лиценз олгосноор Хар-Алтат багийн 300-400 айлын 2000 гаруй хүн оршин суудаг нутаг ус нь мал идээшлэх, нүүх бэлчээргүй, 6 хөшөө, 200 гаруй хүний оршуулгын газрыг хамгаалах боломжгүй болоод байгаа гэнэ. Энэ дагуу дөрөвдүгээр сарын нэгний өдөр аймгийн төвөөс ЗДТГ, МХГ, БОАЖГ-ын холбогдох мэргэ¬жилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаад иржээ. “Си Жи Би И Эм” компани нь эрх бүхий газраас хууль ёсны дагуу зохих зөвшөөрөл авчихсан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тул аймгаас ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй гэсэн ажээ. Харин “Баян мөрөн” хөдөлгөөний иргэдийн хүсэлтээр аймгийн Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийхэд Байгаль орчинд нөхөн сэргээх үнэлгээ хийлгээгүй байжээ. Одоогоор “Баян мөрөн” хөдөл¬гөөнийхөн тус компаний талбай дээр гэр барьж, малчид арав арваар ээлжлэн 24 цагийн хугацаатай суулт хийж байна. Энэ суулт дөрөвдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд хэрвээ энэ хугацаанд тус компани үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хөдөлгөөний зүгээс тэмцлээ илүү хурц хэлбэрт шилжүүлэх гэнэ. Хар алтат баг нь 178 өрх, 755 хүн ам, 35373 малтай. Мөн дээр нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долдугаар багийн мал бүхий иргэдийн 9600 мал, нийтдээ 44900 гаруй мал тухайн багийн нутагт бэлчээрлэдэг байна. Иймд нутгийн иргэд төрж өссөн нутаг орноо хамгаалж эсэргүүцлээ илэрхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Увс аймгаас төрөн гарсан олны танил хүмүүс болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдэд хаяглан захидал илгээжээ. Иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг МУГЖ С.Жавхлан хүлээн авснаа өнөөдөр мэдэгдэн, Увс аймгаас сонгогдон гарсан нэр бүхий гурван гишүүнтэй уулзах гэсэн боловч гадагш явсан, уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн ажээ. Гавьяат дуучин залуугийн хувьд үүнд их л бухимдан манай Увсаас сонгогдсон гурван гишүүний хоёр нь сайд. Тэд нутгийнхны зохиосон янз бүрийн шоу болон ууж идэх асуудал дээр ирчихсэн явдаг мөртлөө төрсөн нутагт нь үүсээд байгаа ийм хүндрэлтэй асуудалд анхаарлаа хандуулахгүй байна хэмээж байлаа.

unen.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 06, 2012 1:20:27 am )

    Javhlaaan, minii duu uvsiinh yum bol ene menget Nyumkaagaa huch heregleed ch bolson Mongoliin turuus zailuulj buyan bol, guuuuya

  • Anonymous (April 06, 2012 5:22:39 am )

    ubsiin naymdorj bish bolood urd zvgiin naymdorj bolson tsaadah chine ubs nutag hamaagvi urd zvgiin tald orood ubsaa zaraad eneegeed suuj bna da

  • Anonymous (April 06, 2012 10:00:33 am )

    harin ch ugui shvv. Uvsiinhan chin harin ch yamarch ued eh oron tursun nutgaa gesen il bish yumaa gehed dald setgeliig busdaas ulvv teej yavdag humuus shvv. Mongoldoo bol Uvs nutgaa. Gadniihantai bol MOngol nutgaa haramlaj chadah setgeltei chdavartai uhaantai humuus shvv.

  • Anonymous (April 06, 2012 10:13:10 am )

    НЯМДОРЖ ИЙМ Л ХҮН ДЭЭ МАН ИЙН ТОМ ЛУЙВАРЧАН ШОРОНГИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН НЯМДОРОЖ
    УВС НУТАГ УВСИЙН АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙН БА ЛУЙВАРЧАДЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД ТУЛАЛДАЖ
    ЯЛАХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВАА НЭГЭН МАНАН САРЬНАЖ ХООРОНДОО ИДСЭН УУСНАА ДУУДАЛСАЖ
    ЭХЭЛЛЭЭ ИЙМ Л ХҮМҮҮС ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙНА ШҮҮ ДЭЭ АРД ИРГЭД МИНЬ

  • Anonymous (April 06, 2012 10:34:50 am )

    НЯМДОРЖ ИЙМ Л ХҮН ДЭЭ МАН ИЙН ТОМ ЛУЙВАРЧАН ШОРОНГИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН НЯМДОРОЖ
    УВС НУТАГ УВСИЙН АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙН БА ЛУЙВАРЧАДЫН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД ТУЛАЛДАЖ БАЙНА МАНАН САРНАЖ ЭДСЭН УУСАНАА ИЛ ГАРГАН МАРГАЖ БАЙНА
    МОНГОЛ ТӨР ИЙМ Л ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН САЙН ХАР САЙН СОНОС СУУЛД НЬ ЭВЛЭРЧ ГАР БАРИАД ХУВААЖ ИДНЭ ХУУЛЬ ЛУЙВАРЧАДАД ҮҮЛЧЛЭХГҮЙ ДЭЭ ХАРЖ БАЙЯА
    ЯЛАХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ЯВАА НЭГЭН МАНАН САРЬНАЖ ХООРОНДОО ИДСЭН УУСНАА ДУУДАЛСАЖ
    ЭХЭЛЛЭЭ ИЙМ Л ХҮМҮҮС ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙНА ШҮҮ ДЭЭ АРД ИРГЭД МИНЬ

  • Anonymous (April 06, 2012 3:22:59 pm )

    ЖАВХЛАНГ ДЭМЖИЖ БАЙНА. НУТГЫНХАА ТӨЛӨӨ ИХ ЗҮЛ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛБЭЛ ДЭМЖИНЭ ШҮҮ

  • Anonymous (April 07, 2012 1:19:24 am )

    demjij bna sain zaluu zuv yum hezeed yalna.

antalya rent a car