antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2012 Comments are off

6 мянган тонн ноолуурынхаа хэдийг урд хөрш рүү туух вэ?

нийтлэсэн Admin

Энэ хавар ноолуурын ханш тэнгэрт хадаж 1 кг нь 100 мянгад хүрэх прогноз гараад байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулсан үндэсний үйлдвэрлэгч, малчингуудаас бүрдсэн хүмүүс 1 кг ноолуурыг 60 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй гэсэн мэдэгдэл хийсэн.

Гэтэл энэ дунд үнийн асар их зөрүү харагдаж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эмээлт зах дээр 1 кг бор ноолуурыг 72 мянган төгрөг, 1 кг цагаан ноолуурыг 70 мянган төгрөгөөр авч байна. Энэ жил улсын хэмжээгээр 6000 тонн ноолуур бэлтгэх зорилт тавьжээ. Гэтэл урьд жилийн эмгэнэлтэй түүхийг сөхөхөөс өөр аргагүйд хүрч байна. 2011 онд улсын хэмжээгээр 4000 тонн ноолуур самнаж авсан бол дотоодод үүний 100 тонныг нөөцөлж 3900 тонныг урд хөрш рүү туужээ.

Хятадын “Лу-Ян”, “Ордос” гэсэн томоохон 2 групп жилийн жилд монгол ченжүүдийг хөлслөн ноолуурыг мөнгөөр цохиж авдаг байдал нэгэнт ноёрхол болжээ. Эдгээр компаниуд энэ жил ч гэсэн ноолуурыг 100 мянгад хүргэж авна гэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрлэгчид ноолуураа авч эхэлсэн энэ үед тэд малчдад ноолуураа гарсаны дараа өгч болно хэмээн гэрээ байгуулж 1 кг ноолуурыг 100 мянгад тооцож мөнгийг нь олгож эхлээд байгаа мэдээллийг Архангай аймгаас ирсэн малчид бидэнд өглөө.

Харин дотоодын компаниуд мөнгө байдаггүйгээс бүх ноолуураа гадагшаа алдаж байна хэмээн халагласаар улсаас энэ жил 150 тэрбум төгрөгний бонд арилжиж, энэ мөнгийг дотоодын үйлдвэрлэгч компаниудад хангалттай тараасан гэж байна. Гэвч өнөөдөр тэдний худалдаж авна гэж төлөвлөсөн 60 мянган төгрөгөөс давж ноолуур 72 мянгад хүрээд байгаа бол хятадууд 100 мянга болгож үнэ хөөрөгдөх аюул нүүрлэлээ. Үүнийг зохицуулахын тулд 150 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчид өгсөн. Гэтэл энэ зохицуулалт ноолуурын зах зээлд өчүүхэн төдий ч нөлөөлөл үзүүлж чадахааргүй болоод байгааг дээрх үнийн харьцуулалтуудаас харж болно. Ийнхүү өнгөрсөн жилийнхтэй адил нөөцлөх 6000 тонн ноолуурын хэдэн мянган тонныг нь бас л Хятад руу туугаад явуулах бол гэсэн асуудал дахин сөхөгдлөө. Их хурал дээр ноолуурын гаалийн татварыг нэмэх замаар дотооддоо үлдээх боломж яригддаг хэдий ч хууль болж батлагдахгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага нь өөрсдөө Хятад руу ноолуураа алдахыг тийм ч их гарз гэж тооцохгүй байгаа бололтой. Харин үндэсний үйлдвэрлэгчид ийм хомс байдал, муу нөөц, мөнгө багатайгаас болж гаргасан бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй зардаг гэж байна. Дэлхийн зах зээл дээрх ноолуурын хэрэглээ өсч, худалдан авагчид нэмэгдсээр байгаа энэ үед Монголын нүүр царай болсон нэг салбараа бид бүх ямаатайгаа хамт хятадуудад атгуулахад ойрхон байна.
Ж.Насаа (www.wikimon.mn)

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car