УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
-Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн хэрэгжилтээс айсан хүмүүс нийгэмд сөрөг мэдээлэл тарааж байна гээд байгаа?
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн албан хаагчид баяжлаа. Тэд ямар аргаар баяжсанаа танилцуулж, тайлбарлаж чаддаггүй. Энэ байдлыг нь зохицуулахаар сүүлийн таван жилийн хугацаанд Авлигийн эсрэг хуулийг баталж, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг болсон. Энэ сэжмээр бүх төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч, байр, машинаа бүртгүүлдэг. Үүнийгээ төрийн бүх албан хаагч тайлбарлах ёстой. Харин ямар байдлаар хөрөнгөтэй болсноо тайлбарлаж чадахгүй байвал ажлаас нь халж шийтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ийм хуулийг мөрдөж энэ хүртэл явсан юм. Одоо Ашиг сонирхлын зөрчлийг арилгах тухай хууль батлагдаж, Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон байгаа. Тэгээд хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсийн үнэ, ямар эх үүсвэрээр авсныг нь тайлбарлахыг шаардана. Тайлбарлаж чадахгүй бол үнийн дүнгээс нь хамаарч өөр өөр шийтгэл оноохоор хуульчилсан. Бага мөнгөн дүнтэй байвал Захиргааны хэргийн хуулиар, арай их хэмжээтэй болбол Эрүүгийн хуулийн гурав хүртэлх жилийн ялтай зүйл ангиар, онц их хэмжээнд хүрвэл 5-8 жилийн хорих ялтай зүйл ангиар шийтгэхээр заасан. Хуучин Эрүүгийн хуулийн заалтад “хууль бусаар хөрөнгөжих” гэсэн зүйл байгаагүй. Уг нь энэ хуулийг долдугаар сарын 15-наас мөрдөж эхлэхээр УИХ баталсан байсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиад тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болголоо. Ер нь хөрөнгө, орлогоо тайлбарлаж чадахгүй маш олон төрийн албан хаагч байна.
-Тавдугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэх хууль, Долдугаар сарын 1-ний хэрэгтэй яагаад холбогдож тайлбарлагаад байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд энэ хуультай холбоотой асуудлаар МАН-ынхан сандарч байгаа. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө орлогоо мэдүүлчихсэн байдаг. Гэтэл ийм хууль гараад ирчихлээ. Энэ бүхний хамгийн тод жишээ нь Ц.Нямдорж сайд өөрөө юм. Сарын 10 сая төгрөгийн түрээстэй байранд 300-хан мянган төгрөг төлөөд сууж байна. Энэ хоёр тооны зөрүү ёсөн сая 700 мянган төгрөгийг авлига гэж нэрлэнэ. Өөрөөр яаж ч тайлбарлах гээд нэмэргүй. Энэ мэт зүйлээс болж сандраад хэлмэгдүүлэлт эхэллээ гэж яриад байгаа юм. Авлигачийг шоронд хийх нь хэлмэгдүүлэлт биш. Ц.Нямдорж хойно хуулийн сургууль төгч ирснээсээ хойш Монголын хуулийн салбарт байнга удирдах албан тушаал хашч байсан. Өнөөгийн авлигийн түвшин ийм хэмжээнд ирсэн нь Ц.Нямдорж ажлаа яаж хийж байсныг харуулж байгаа юм. Тэр нөхөр өөрөө “Бүх зүйл сайхан байна. Болж байна. Миний оруулж ирсэн Эрүүгийн хууль сайн байгаа” гэж ярьдаг хүн ш дээ. Тиймээс Ц.Нямдорж сайд хамгийн эхлээд тайлбараа хүргүүлэх ёстой. Ер нь яаж үнэтэй байшинд хямд хөлсөөр суугаад байгаа юм бол. Үүнийг нь бусад Монголчууд сурмаар, мэдмээр байна ш дээ. Ийм л хууль тавдугаар сарын 1-нд хэрэгжиж эхлэх гэж байгаа учраас сандраад байна, цаадуул чинь. Харин долдугаар сарын 1-ний хэрэг зөвхөн халхавч нь. Долдугаар сарын 1-ний хэргийг шүүхээр шийдэхэд бодитойгоор саад учруулж байгаа хүн нь Ц.Нямдорж байгаа юм. “Зүйлчлэл буруу” гэх мэтээр. Зүйлчлэлийн зөв бурууг зөвхөн шүүхийн танхимд ярина. Гадна нь ярих хориотой байдаг. Гомдол байвал шүүхийн танхимд л ярих ёстой. Тэгээд шүүгч, өмгөөлөгч, прокурорын мэтгэлцээний дундаас үнэнийг олох ёстой. Ингэхдээ зөвхөн хуульд захирагдах ёстой. Хууль зүйн сайдад захирагдахгүй байх үүрэгтэй хүн юм шүүгч бол. Гэхдээ шүүхэд нөлөөлдөг үе байсан уу гэвэл байсан. 1921-1991 оны Үндсэн хуулийн хугацаанд тэр үеийн МАХН шүүхээр дуртай ажлаа хийлгэдэг байлаа. Шүүмжилсэн хүнийг шоронд хийдэг, ял өгүүлдэг. Тэр инерцээрээ энэ байдлаасаа гарахгүй байгаа юм. Ц.Нямдоржийн хувьд 1981 онд Орост хууль зүйн сургууль төгссөн, түүнээс өөр ямар ч боловсролгүй хүн. Түүний мэддэг хууль бол социолист эрх зүй. Тэр нүдээрээ бүх зүйлийг харж тайлбарладаг хүнтэй одоогийн ардчилсан нийгмийн хуульч мэтгэлцэхэд хэцүү л дээ. Үнэхээр мэтгэлцэх боломжгүй. Хоцрогдсон мэдлэгтэй хүнтэй яаж ч мэтгэлцэх юм. Тэгээд манай Хууль зүйн сургуулийг ТМС гэсэн байна лээ. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Би тэр сургуулийг төгсөгчийн хувьд шаардаж байна.
-Та ардчилсан нийгмээс өмнө МАН шүүхэд нөлөөлдөг байсан гэж хэллээ. Харин Ц.Нямдорж сайд одоо АН шүүхэд нөлөөлж байна гэж яриад байгаа?
-Ц.Нямдорж өөр шигээ бодоод байгаа юм. Түүнээс биш АН шүүхтэй ямар ч холбоогүй. Ц.Нямдорж өөрийгөө Монголын номер нэг хуульч гэж зарлаад байгаа. Тэр бол их инээдтэй хэрэг. Тэнэг хүн л өөрийгөө магтдаг ш дээ. Бүлгийн гишүүд нь Ц.Нямдоржийгоо загнасан юм байна лээ. “Та нар мундаг хуульч гээд Дээд шүүхээс Ху намын нэрийг өгүүлэхгүй гээд байсан яасан бэ. Өгчихлөө ш дээ. Хууль зүйн хувьд боломжтой байжээ” гэж. Тэр цагаас хойш Дээд шүүхийг хэлэх, хэлэхгүй муу үгээр хэлж байгаа. МАХН-ын нэрийг өгөхөд АН ямар ч хамааралгүй. Бид МАН шиг 70-80 жил шүүхэд нөлөөлж, шүүхийг өөрийнхөө хуулийн хэлтэс шиг авч яваагүй. Бидэнд тийм улс төрийн “соёл” байхгүй. Шүүх 1991 оноос хойш хараат байх гэж оролдож байгаа. Шүүхийг хараат бус байлгасан МАН үргэлж үүнийгээ саналгалзаж байгаа. Ийм л тэмцэл дунд 20 жил өнгөрлөө. Өөрийнхөө нам, өөрсөд шигээ бодоод байх юм.
-Долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хурлыг шууд сурвалжлахаар АН-ын гишүүдийн эзэмшдэг гурван телевиз эрх авсан болохоор ийм тайлбар гарах шиг болсон?
-Уг нь энэ асуудлыг шүүхээс нь асуух ёстой юм. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үгэнд би итгэхээ байсан. “Өмгөөлөгч О.Алтангэрэлийг баривчилсан” гэж мэдээлсэн. Үнэндээ тэр хүн нь баривчлагдаагүй ажлаа хийгээд л явж байгаа юм. Хууль зүйн сайд маань худлаа зохиож яриад түүнийгээ олон сувгаар давтаж байна. Тэгэхээр энэ нөхрийн хэлсэн үгэнд итгэхэд хэцүү.
-Таныг хоёр жил сураад хуульчийн диплом худалдаж авсан гэж Ц.Нямдорж сайд хэлсэн байгаа. Энэ үнэн үү?
-Диплом худалдаж авсан гэсэн байна лээ. Тэр бол худлаа. Хүн гүтгэсэн хэрэг. Диплом худалдаж авснаа нотлох хэрэгтэй болж байгаа юм. Үгүй бол “З.Энхболд диплом худалдаж аваагүй. Ном журмаар нь төгссөн юм байна лээ” гэж залруулга гаргах ёстой. Тэгэхгүй бол шүүхэд өгнө. Ийм л хуультай. Ер нь би Ц.Нямдоржийн өндөр, нам бусад зүйлийг нь яриагүй ш дээ. “Тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх хуулиас айж байна. Чиний мэддэг эрх зүй чинь дууссан” гэж л хэлсэн. Тэгсэн чинь “ТМС төгссөн” гээд л яриад эхэллээ. Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Тэрний хэлж байгаагаар Монгол Улсын Их сургууль ТМС юм байна л даа. Би үнэндээ тийм жижиг гар биш ш дээ. Ц.Нямдорж шиг хүний өндөр намтай зууралддаггүй. Тэгээд ч тэр нөхөр тэмээ, гэхээр ямаа гэж зөрдөг хүн. Би тавдугаар сарын 1-нд хэрэгжих гэж байгаа Эрүүгийн тухай хуулийг ярьж байна. Тэр дундаа хөршүүдийнх нь “Төрийн албанд ороод, байр, машинтай болоод явчихлаа” гэж гайхдаг хүмүүсийн тухай ярьж байна. Яг тийм хүмүүсийн төлөөлөл нь Ц.Нямдорж өөрөө байхгүй юу. Энэ бүхнийг тайлбарлахыг шаарддаг хуультай болсон. Тайлбарлаж чадахгүй бол шоронд ордог болчихсон. Энэ хуульд ороогдоно гэдэгтээ тохируулж вакцинжуулалт хийж ийм юм яриад байгаа юм. Вакцинжуулна гэдэг бол вакциныг ханиад хүрэхээсээ өмнө тариулчихвал сэргийлж чаддаг шүү дээ. Түүн шиг л улс төрийн вакцинжуулалт хийж байна. Ц.Нямдоржийн цаад санаа нь энэ. Тавдугаар сарын 1-нд хөрөнгө, орлогоо тайлбарлаж чадахгүйд хүрвэл шорон руу ачина, тэднийг. Тэгэхэд нь Ц.Нямдорж “Би өнгөрсөн сард хэлсэн дээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт эхлэх нь гэж. Энэ үйл явц өнөөдрөөс эхэллээ шүү” гэж хэлэх гээд байгаа юм. Гэтэл тэр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш. Зүгээр л шүүх, АТГ ажлаа хийж байгаа үйл явц. Угаасаа төрийн албанд үүрэлсэн баяждаг хэсэг бүлэг хүмүүсийг зайлуулж өг гэж Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдоржийг сонгосон. АН ч тийм мөрийн хөтөлбөртэй.
-АТГ, шүүхийн байгууллага Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл эрх баригч хүчин энэ хоёр газрыг муу ажиллаж байна гэсэн шүүмжлэлийг гаргасан?
-Ч.Сангарагчаа сайн ажиллаж байсан. Одоогийн удирдлагууд нь муу ажиллаж байна гээд байгаа. Тэгэхээр Ц.Нямдоржийн муу гэдэг үгийг сайн гэж ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл эсрэгээр нь. Яагаад гэхээр Ч.Сангарагчаа авлигатай тэмцэхийн төлөө бус, өөгшүүлэхийн төлөө очсон хүн ш дээ. Тэгээд УИХ-аар огцруулах тухай асуудал ярьж байхад Д.Дэмбэрэл даргын өрөөнд оруулж “АН чамайг унагах гэж байна. МАН хамгааллаа. Одоо манай намд үйлчилнэ шүү” гэж хэлээд гаргасан тохиолдол байдаг. Харин одоогийн удирдлага нь АН-тай ямар ч холбоогүй. Тэгэхээр би АТГ-ыг ажлаа хийж байна л гэж ойлгож байгаа. Орхоны Засаг дарга Оюунбатыг шоронд хийснээс эхлээд. Ингэж байж төр цэвэршдэг болохоос “Өө чи авлига авчихаа юу. Чамайг ажлаас чинь халчихья” гээд байвал цэвэршихгүй ш дээ.
-Энэ хуулийг мөрдсөнөөр хэдийд төрийн албыг бүрэн цэвэрлэж, цэвэршүүлэх бол. Ер нь төрийн албаны хэдэн хувь нь авлигад идэгдсэн байдаг юм бол?
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харж, өндөр үнэтэй байр, машин гэх мэт хэрэглээг нь хараад л гаргаад ирнэ.
Л.МӨНХТӨР
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 05, 2012 9:45:28 am )
öíÿì äîðæ ààâ øèãýý ººðìì㺺 áîîìèëîõ õóâü òàâèëàí èðæäýý ç ýíõ áîëä ãèø¿¿íäýý àìæèëò õ¿ñüå àðä ò¿ìýí áèä èòãýäýã ø¿¿
-
Anonymous (April 05, 2012 9:52:53 am )
Nyamdorj MUIS iig arai TMS geegui bailgui dee
-
Anonymous (April 05, 2012 10:14:54 am )
Ter xuuliar ni tegvel xuvisgalt nam, ardchilsan nam geltgui bugdeeree shorond orox um baina ldoo. Bugdeeree xagartlaa bayjsan bizdee? xoo
-
Anonymous (April 05, 2012 10:19:30 am )
Ard tumen ni denduu yadyy baixad xonogiinxoo xooliig xurgej chadaxgui ur xuuxduud ni olsgolon baixad baychuudiin avgai nar denduu bayarxaj 30, 40 myangan dollariin tsunx xurtel barij baina shuudee taminee. Xotoo utaagui bolgoj chadaxgyu, xogondoo daragdsan xot bolchixood, oxid xuuxduud ni bie unelegch bolchixood baixad toriin tusheed ni avgaigaa xed soliod zaluujuulaad baixad setgel mini denduu ovdoj baina daa.
-
Anonymous (April 05, 2012 11:49:58 am )
nyamka balarsaan.busad n ch gesen hurunguu haana hiihve
-
Anonymous (April 05, 2012 12:26:26 pm )
ÝÍÝ ÁÝËÒÐÝà ÕÎ×ÈÒ ÆÀÀÕÀÍ ÝÐ ÄÀÐÃÀ ÁÀÉÕÄÀÀ ÈÄÑÝÍ ªÌתª ÑÀÉÍ ÁÀÍÕÀÐÀÀÐ ÌÀÍÓÓËÆ ªÂªÐÕÀÍÃÀÉÃÀÀÑ ×ÀÌÀÉà ÌÈÍÈÉ ÍÓÒÀà ÓßÍÃÛÍÕÀÍ Ë ÈÕ ÕÓÐÀËÄ ÃÀÐÃÀÑÀÍÛà ¯ÕÝÍ ¯ÕÒËÝÝ ÑÀÍÀÆ ß ÎÄÎÎ ÁÎË ÝÍÝ ÕÝЯ¯Ë× ÌÓÓ ÝÐÈÉà ÁÈÄ ÃÀÐÃÀÕïÉÃÝÝÐ ÁÀÐÀÕÃ¯É 3 ÄÀÕÜ Õ¯×ÈÍà ÑÎÍÃÎÍÎÎ Õª
-
Anonymous (April 05, 2012 12:32:48 pm )
энхболд болимоор юмаа юу вээ. эчнээгээр төгссөнийгөө хуулийн тмс төгссөн гэж угаасаа л төгсөгчид хооронпоо ярьдаг тэрний төлөө юун сүртэй юм. шалихгү юмаар хөөцөлдөөд их хурлын танхимд юу хийх ёстойгоо одоо хүртэл ойлгоогүй яваа юмуу чааваасдаа
-
Anonymous (April 05, 2012 1:11:56 pm )
Ýíõáîëä øèã áàöààí áèòãèé øîóäàà÷. ÷è áîë óëñ òºðèéí õýð¿¿ë÷ ø¿¿
-
Anonymous (April 05, 2012 2:29:05 pm )
Ц.Нÿìäîðæ ààâ øèãýý ººðий㺺 áîîìèëîõ õóâü òàâèëàí èðæäýý З.Эíõáîëä ãèø¿¿íäýý àìæèëò õ¿ñüå àðä ò¿ìýí áèä èòãýäýã ø¿¿
-
Anonymous (April 05, 2012 2:37:42 pm )
Enhkboldiin avgai ch gesen Orost sotsializmiin huuli uzej togsoo biz dee.dandaa hun gutaaj baih uym.Boliochee.
-
Anonymous (April 05, 2012 2:39:54 pm )
2jil suusniig chin Tmc geel helchihle ternees muis g tmc geeguil bn shuudee
-
Anonymous (April 05, 2012 2:48:35 pm )
nyamdorjiig zailuul.Enkhbold ondor boltugai,yadgiin
-
Anonymous (April 05, 2012 3:49:09 pm )
YANAA BI NYMKA BNAA NAMAIG UUCHLAARAI
-
Anonymous (April 05, 2012 4:09:15 pm )
Ээ элээ элээ энэ Нямдорж одоо яана даа Ардууд З.Энхболд Тэмүүжин Гантөмөр нар шиг ухаантай зоригтой шударга улс төрчдөд хайртай байдаг Элбэгдорж маань шударга улстөрчдийг моодонд оруулж байгаад хүмүүс баяртай байна
-
Anonymous (April 05, 2012 4:13:14 pm )
Нямдорж угаасаа муусайн дотоодод төгссөн хуульчид гэж ярьдаг байсан юм шүү Путин Медведевийн багш нар миний багш гээд л солиордогийг бүгд мэднэ ш дээ
-
Anonymous (April 05, 2012 4:37:08 pm )
Энхболдыг дэмжиж байна.
-
Anonymous (April 05, 2012 5:12:02 pm )
Энхболд чи геологийн институт байсан єндєр байраа улсад буцаагаад єгчихєєч нээх л их ариун хїн болох гээд байх юм. Бас л луйварчин шїї дээ чи
-
Anonymous (April 05, 2012 6:41:30 pm )
Энхболд өөрөө шалгуул.Төрийн албанд ажилладаг эхнэр нь үнэтэй машин унаж давхиад Хаанаас мөнгө болгож байна Хулгана царайлчихаад
-
Anonymous (April 05, 2012 6:43:31 pm )
Элбэгдорж Америкт ямар мөнгөөр гэр бүлтэйгээ амьдарч сурч байсныг шалгах цаг болсон шүү Үнэхээр хэлмэгдүүлэлт эхэллээ. Огцрох хэрэгтэй Жагсая ард түмээн
-
Anonymous (April 05, 2012 7:54:36 pm )
Нямдоржтонгууд ч хүн чанар муутай өөдгүй новшнууд байгаа юм даа.МАН намынхан дотроо ямар муухай гээч.Улс оронд болоод намдаа байгаа муу муухай,бульхай луйвартай холбоотой шудрага шүүмжлэл хэлсэн шудрага гишүүдээ ад үзэж тэдний эсрэг хор найруулдаг арчаагүй бэртэгчингүүд,бэрднүүд байгаа юм.МАХН буюуМАН 2 нийгэмд төр барилаа түүний үр шимээр ард түмэн ядуугийн туйлд хүрч уур бухимдал нь дэлбэрхэд хүрчихээд байна. Дунд нь АН гарч ирээгүй байсан бол ч өдийд ард түмэн ам нээж толгой өндийлгөх эрхгүй элгээрээ бүр мөсөн хэвтэх байсан шүү.Ард түмний гарт төр ирсэн цагт хар цагаанаараа ялгарнаа гайгүй.МАН сөнөтүгэй.
-
Anonymous (April 06, 2012 3:37:44 pm )
МАН тэтгэвэртээ гарна удахгүй
-
Anonymous (April 08, 2012 6:41:20 am )
myy xoron sanaat xymsaa nyysan xylgaicn cni xvnii bogs yxaxaas oor uy xiisiin enxboldoo
22 Comments