Увс аймгийн Бөхмөрөн суманд малчид газар нутгийнхаа төлөө тэмцэж байна. Учир тус суманд Монгол-Канадын хөрөнгө оруулалттай “CGBEM” компани хайгуулын болон ашиглалтын лизенц авч, хоёр жилийн өмнөөс хайгуул хийж эхэлжээ. Тус компани Бөхмөрөн сумын нутагт ашиглалтын 947 га, хайгуулын 4000 гаруй га газарт зөвшөөрөл авсан аж. Энэхүү орд газрын Увсаас сонгогдсон нэр бүхий гишүүд олон сая далларт хүргэн гадаадынханд зарсан гэх баттай бус мэдээлэл бий. Нэгэнт нотлогдоогүй баримт болохоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй юм.
ОХУ-тай хил залгаа Бөхмөрөн сум нь үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газар, нуур, гол мөрөн, дэлхийн улаан номонд орсон ан амьтантай нутаг гэдгийг нутгийн төдийгүй монголчууд андахгүй. Тиймээс уул уурхайн олборлолт явуулж, байгаль орчныг сүйтгэн ,нутгийн хүн мал амьдрах аргагүй болгохоор зэхэж байгааг нутгийн малчид эсэргүүцэж, тэмцэж эхэлжээ. Их хэмжээний газар нутагт ашигт малтмал олборлохоор зэхэж буй “CGBEM” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд сумын иргэдийн нийтийн хурал хийж, Хар алт багийн иргэдээс 100 хувийн саналаар “Баян мөрөн” хөдөлгөөн байгуулсан байна. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах байгаль орчны төлөө ажилладаг “Ачит Туул” ТББ-д хандаж, энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, эрх бүхий албан тушаалтнуудад хүргэхийг хүсчээ. Өнөөдрийн байдлаар /өчигдрийн/ нутгийн малчид тус компанийн үйл ажиллагааг түр зогсоож, суултаа үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа аж. Үйл явдлын мөрөөр Увс аймгийн Бөхмөрөн сумын “Баян мөрөн” хөдөлгөөний тэргүүн Ц.Амартайвантай утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Малчид суулт зарласан гэсэн. Одоогоор ямар нэг үр дүнд хүрсэн зүйл байна уу?
-Одоогоос бараг гурван жилийн өмнөөс Канадын хөрөнгө оруулалттай “CGBEM” компани хайгуул хийж эхэлсэн. Ингээд сумын газар нутагт олон салаа зам гаргаж, малын бэлчээр үндсэндээ талхлагдсан. Дээрээс нь энэ компаний зөвшөөрөл авсан газар нутагт өвөг дээдсийн булш бунхан, түүхийн дурсгалт газар, гол мөрөн бий. Энэ компанийн үйл ажиллагааг нэн даруй зогсоохгүй бол бид малаа бэлчээх газар нутаггүй, уух усгүй болж энэ нутгаас хөөгдөхөд хүрнэ. Тиймээс Иргэдийн нийтийн хурал хийж, хөдөлгөөн байгуулсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “CGBEM” компанид үйл ажиллагаагаа зогсоож, хайгуул ашиглалтын лизенцээ цуцлуул гэсэн шаардлага бичгээр тавьсан боловч нааштай хариу өгөөгүй. Тиймээс бид энэ сарын 1-нд шаардлагаа дахин өгч, шаардлагыг хүлээж авах хүртэл суулт хийхээр болсон юм. Одоо гурав дахь өдрөө 200-аад малчин суулт зарлаж байна.
-Шаардлагыг компанийн ямар хүмүүст өгсөн юм бэ. Удирдах албан тушаалтнууд нь малчидтай биеэр уулзсан уу?
-Захирал нь гадаад хүн байдаг гэсэн. Малчидтэй нэг ч уулзаагүй. Харин геологи хариуцсан мэргэжилтэн нь уулзсан ч дорвитой юм хэлээгүй. Ер нь том биетэй залуучууд малчдыг загнаад, эгнээд зогчихсон “Бид мэдэхгүй. Дарга нартай ярь. Бид бүх зүйлийг хуулийн хүрээнд хийж байгаа, холбогдох газраас нь зөвшөөрөл авсан” гээд л зогсч байдаг. Ер нь тэгээд компанийхан нутгийн иргэдийн тархийг угаах сурталчилгаа байнга явуулдаг. Уул уурхайгаа түших юм бол ард түмний амьдрал сайжирна, дэд бүтэц хөгжинө, олборлосон нүүрсээ хятад руу гаргана, станц барина гэх зэргээр малчдын тархийг угааж байна. Үнэн хэрэг дээрээ биднийг амьдрах газаргүй, уух усгүй болгох гэж байгаа хүмүүс.
-Сумын Засаг даргын зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Манай сумын нутагт олон мянган га талбай газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгосон. Сумын Засаг дарга Б.Ядамдорж Байгаль орчны нөхөн сэргээлтийн гэрээнд гарын үсэг зурсан юм билээ. Энэ асуудал сумын Засаг даргын эрх мэдлээс хэтэрсэн.
-Хайгуулын болон ашиглалт явуулах талбайд дархан цаазтай газар нутаг хамаарч байгаа гэсэн. Үнэн үү?
-Лицензтэй талбайн урд хэсэг улсын тусгай хамгаалалттай газар нутаг, хойд хэсгээр орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг хамаарч байгаа. Үүнээс гадна дэлхийд ховордсон аргаль, янгир, хар сүүлт, буга, ирвэс, тарвага гээд нэн ховор амьтад нутагладаг. Манай суманд уурхай олборлолт эхэлснээс хойш ховор ан амьтад ОХУ-ын нутаг руу дайжих аюулд хүрээд байна. Мөнх цаст уулнаас эх авсан ус 40-50 гол 30-аад нуурт цутгадаг. Сүүлийн үед ундны усанд хар тунадас үлдэх болсон. Тэгэхээр сумын 200 гаруй малчин өрх, 2000 хүн зон амьдрах газаргүй, уух усгүй, 35 мянган мал бэлчээргүй болно гэсэн үг.
-Цаашдаа яах вэ?
-Тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ компанийн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл тэмцэх болно. Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт бий. Уул уурхайн компаниас мөнгө салгахын тулд шантаажилж эсэргүүцдэг гэх яриа. Манай малчдад газар нутгаа бүрэн бүтнээр нь авч үлдэх ганц л хүсэл байгаа. Тиймээс мөнгө аваад чимээгүй болно гэж хэзээ ч байхгүй гэдгийг хэлмээр байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 05, 2012 9:14:18 am )
malchid mini ta nar ene nytgiinxaa ezed ni ,ter gadnii ezen bol xen ch bish ,zorigtoi baigaarai
-
Anonymous (April 05, 2012 9:43:20 am )
Ǫ ÁÓÓÆ ªÃ× ÁÎËÎÕÃ¯É Ø¯¯
-
Anonymous (April 05, 2012 10:08:48 am )
bohchuud mini hamjaargatai bai. tenegdehee boli
-
Anonymous (April 05, 2012 1:48:26 pm )
тойргоос нэр дэвшисэн тэр малаа дуудуул эрчимтэй тэмцээрэй эзэн нь байж ингэж дарлуулах учиргүй эрх мэдэлтнүүд газар нутгаа зархаа зогсоомоор юм аа арай дэндлээ
-
Anonymous (April 05, 2012 1:50:19 pm )
мөдхөн монгол хүн амьддаа байтугай үхсэн хойнооч хүүрээ хаях газаргүй болохнээ
-
Anonymous (April 05, 2012 1:53:24 pm )
гадаадын туусайн юмнууд энэ тэнэгүүдийг амар ашиглаж байна болохгүй бол ямарч аргаар хамаагүй үйл ажиллагааг нь зогсоо хорлон сүйтгэх ажил зохио сууцаар шүү тэрэхгүй өол наадүүл чинь өмгөөлөхгүй шүү
-
Anonymous (April 05, 2012 2:32:42 pm )
Одоо л тууштай тэмцэхгүй бол гадаадынхан авдгаа аваад л харин бидэнд хөрсийг нь эргүүлсэн газрыг нь үлдээгээд, өлсөж үхээрэй та нар бидэнд хамаагүй гээд л газрын гав руу арилж өгнө шүү.
-
Anonymous (April 05, 2012 2:40:29 pm )
Увсынхан хэзээ ч хөдөлмөрч ,шудрага ард түмэн.Битгий бууж өгөөрэй.Шунал нь хэтэрсэн гадныхан баялгын төлөө улангасан дайрч байна.Их бүтээн байгуулалт хийж өгнө гэсэн ч хэзээ ч битгий зөвшөөрөөрэй миний хайрт нутгын ахан дүүс минь.
-
Anonymous (April 05, 2012 2:49:49 pm )
Гэхдээ та нар минь биеэ бодоод бас их маш болгоомжтой байгаарай.Олон түмэн хэзээд хүчтэй байдаг та нар ялнаа.Гаднын улангассан гуйлгачингууд хэзээ нэгэн цагт амь тавихдаа зовлонгын муугаар зовж үхэх болноо.Та нартаагаа сэтгэлээрээ мөнхөд хамт шүү.
-
Anonymous (April 05, 2012 6:33:23 pm )
МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ.ШУДАРГА ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛНА. ТА БҮХЭН ИРЭЭДҮЙН ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ШҮҮ. ХЭЗЭЭ Ч ШАНТАРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТА БҮХНИЙГ МИНЬ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ.
-
Anonymous (April 05, 2012 6:38:04 pm )
УЛаанбаатарт байгаа Увсынхан нутаг нугынхаа төлөө нэгдэцгээе.
-
Anonymous (April 05, 2012 8:25:47 pm )
nym dorjiig bgaa tsagt naad asuudal chini yu l bol doo. amjilt husie ta buhend bolgoomjtoi bgaarai naaduul chini yaj ch magadgui mangasnuud shuu
-
Anonymous (April 06, 2012 12:40:17 am )
эвтэй бол хүчтэй гэдэг үг чухам ард олон ингэж нэгдэж тэмцэхийг хэлж байгаа юм шүү дээ. тэрнээс хэдэн луйварчин олигарх намуудыг эвлэгдэж идэж уу гэсэн үг биш. Ард түмэн ингэж нэгдэж босч байж өөрсдийн эрх ашгийг хамгаална. Тэрнээс энэ хэдэн улс төрчид ер санаа зовохгүй .Амжилт хүсье. Бүү шантраарай
-
Anonymous (April 06, 2012 9:48:05 am )
sain bna hutgiin ard tymen mini demjij bna. busad nutagt ch gecen gazriinhaa toloo iim temtseliig ornyyleh heregtei. dawarchihsan muu sain 76-iig gesgeen tseerlyyleh yumsan
-
Anonymous (April 07, 2012 1:37:15 pm )
Нутгийн ахан дүүс та нартаа баярлаж байнаа энэ чигээрээ тууштай тэмцэж заавал үр дүнд хүрч сайхан нутгаа аварч үлдээрэй. та нартаа амжилт хүёье. Бид бүгт та нартайгаа сэтгэл зүрхээрэ хамт байгаа шүү.
15 Comments