antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2012 1 comment

Оюутолгойд хятад хоригдлууд ажилладаг уу?

нийтлэсэн Admin

Энэ жил болох гэж Лондоны олимпийн медалийг Монгол улсын Оюутолгойгоос гарсан алтаар хийх болсон таатай мэдээлэл бий.

Харин энэ мэдээллийн дараа Английн нэгэн мэдээллийн сайтанд Рио Тинто компанийн хувь эзэмшдэг Оюутолгойд Хятадын хоригдлууд цалингүй ажилладаг гэсэн мэдээлэл цацагдаж олныг шуугиулж байсан билээ. Гэтэл энэхүү мэдээлэл саяхан гадаадын сайтуудад дахин тавигдсан байна. Тэр ч бүү хэл ял эдэлж, гэмт хэрэгт холбогдсон хоригдлуудын олборлосон алтаар олимпийн наадмын медаль хийх нь зөв үү, буруу юу гэсэн асуулга ч хүртэл гарч байсан юм. Гэтэл ойрноос Оюутолгойд ажиллахад 2000 хятад монгол руу вагон вагоноороо хөдөлж байгаа тухай сайтууд мэдээлж эхлээд байгаа.

Харин хамгийн эмгэнэлтэй зүйл нь манай улсын Засгийн газар нэг компанийн гараар ажиллаж байгаа юм. Жишээ нь Оюутолгойд 4 мянган монгол ажилчин бий гэж мэдээлдэг, зарим газруудаар 8 мянга, харин зарим  мэдээллээр 6000 орчим ажлын байрыг  монголчуудад өгсөн гэдэг. Яг үнэн чанартаа бол хэдэн монгол ажилчин Оюутолгойд ажиллаж байгаа нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй бөгөөд үүнийг НХХЯ-ны Төрийн нарийн бичгээс дахин дахин асуухад тэс хөндлөн зүйл ярьж зөвхөн дээрх асуултад хариу өгөлгүй өнгөрдөг юм. Албан бус мэдээллээр бол одоо Оюутолгойд монголчууд гэхээсээ илүү 6 мянган хятад ажиллаж байгаа талаар нутгийн ард иргэд ярьж, хэвлэлүүдээр бичдэг. Гэтэл бас яг хэдэн хятад байгаа вэ гэдгийг Монголын төрийн эрх баригчид тэдний тоо толгойг тоолох ёстойг НХХЯ бас мэдэхгүй. Малаа тоолж чаддаг хир нь хүнээ тоолж чаддаггүй энэ улс ганц компанийн ажилчдыг ч тоолох чадамжгүй байгаа нь гадны хэвлэл мэдээллийнхний бай болоод байна. Оюутолгой компани МУ-ын Үндсэн хууль, Компанийн тухай хууль, мөн усны тухай хуулийг тус тус зөрчиж байгаа бол одоо хөдөлмөрийн хуулиар энэ тоо нь нэгээр нэмэгдэж байна.

Харин тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Ганзоригийн өгсөн мэдээллээр бол хятад хоригдол ажилладаггүй гэж байна. Тэр ч бүү хэл, цөөхөн хятад ажилтантай гэсэн юм. Харин бидэнд байгаа мэдээллээр, квотын тоо хэтэрсэн байх магадлал өндөр байгаагийн дээр энэ сард ирэх 2000 хятад ажилчин бүр их анхаарал татаж байна. Английн сайтанд гарсан дээрх мэдээллээс харахад Оюутолгойд Хятадын ажилчин ч биш бүр хоригдлууд ажиллаж байх талтай. Үүнийг төр засаг анхааралдаа авч улс төржүүлж ойлгохын оронд Оюутолгойд байгаа хүмүүсийг Хятад, Монголоор нь 2 ялган тоолж үзэхэд нэг л буруудахгүй болов уу. Мөн хянаж шалгах ёстой байгууллагууд нь энэ мэдээллийн дагуу МУ-ын нутаг дэвсгэрт хэд хэдэн хууль зөрчөөд байгаа тус мэдээллийн дагуу анхаарал хандуулах хэрэгтэй байна.
П.Сүндэр wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 04, 2012 6:06:44 pm )

    Нямдорж сайд хууль гаргаад тоолхыг хориголсон гээ биздээ.Төрийн луухаанууд тэнд монгол хүн ажлхыг дургүйцдэг болж өгвөл алуулч мэдхээр.Дотоодын дайснууд эзэмшидэг гадаадад зарагдсан асар их баялагтай монголын газар шороо,сайд дарга гээд байгаа малнууд өөрсдөө зарсан болхоор тийшээгээ орох ч мэдэлгүй гээд бодоорой.

antalya rent a car