antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 Comments are off

“Аэро Монголиа”-гийн онгоц осолдсон уу?

нийтлэсэн Admin

Өнөөдөр өдрийн 12 цаг 43 минутын үед “Оюутолгой” компанийн захиалгат нислэг үйлдэх ёстой байсан “Аэро Монголиа” компанийн “Фоккер 50” онгоц тодорхой нөхцөл байдлын улмаас Ханбогд-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэж чадаагүй байна. Уг онгоцоор “Оюутолгой” компанийн 35 ажилтан Улаанбаатарыг зорих ёстой байжээ. Нислэг саатсан шалтгааныг тодруулахад “Аэро Монголиа” компани энэ талаар хэвлэлийн мэдээлэл гаргахаар ажиллаж байна гэлээ. Түүнчлэн ИНЕГ-аас онгоц саатсан шалтгааныг тодруулахаар шалгалт хийж байгаа аж.

“Зорчигчдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй, бүгд “Оюутолгой”-н кэмпдээ буцсан” гэдгийг “Оюутолгой” компанийн хэвлэлийн ажилтан манайд мэдээллээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “Фоккер 50” онгоц хөөрч байхдаа салхинд цохигдож, хажуу бөөрөөрөө унасан бололтой. Өнөөдөр өдөр Өмнөговь аймгийн зарим сумдад хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан нь онгоцны нислэг саатахад нөлөөлсөн байх магадлалтай. Яг энэ цаг мөчид манай телевизийн сурвалжлагч н.Төгөлдөр “Аэро Монголиа” компанийн төв оффис дээр ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: Eagle news tv
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car