antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2012 1 comment

VII зууны Түрэг угсааны язгууртны булш олджээ

нийтлэсэн Admin

Олон улсын шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евро Азийн их сургуулийн Түрэг, Алтай судлалын төвийн хамтарсан судалгаагаар эртний нүүдэлчдийн том язгууртны иж бүрэн бунхант булш олджээ. Энэхүү булш нь тоногдож хөндөгдөөгүй байсан болохоор ховор тохиолдол бөгөөд түүхийн гэрч болсон олон олдвор гарсан. Уг судалгааны ажлыг удирдан оролцсон Нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн зохион байгуулагч профессор А. Очиртой ярилцпаа.

-Энэ булш хаанаас олдсон бэ. Малтлагын ажил хэр удаан үргэлжлэв?

-VII зууны үед одоогийн Монгол Улсын нутагт оршиж байсан Түрэг угсааны нүүдэлчдийн аль нэг том язгууртны бунхант булш Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх газраас олдсон. Архелогийн малталт өнгөрсөн оны 7-10 дугаар сард хийгдсэн. Энэ булш нь тоногдож хөндөгдөөгүй байсан. Тиймээс бүх олдвор нь маш сайн хадгалагдан үлдсэн байлаа.

-Бунхан дотроос нэлээд олон олдвор олдсон гэсэн ?

-Тийм ээ. Нийт 550 гаруй олдвор олдсон. Тэдгээрээс 150 орчим алтан эдлэл, 110 гаруй модон эдлэл 17 хүрэл, 12 мөнгөн эдлэл байсан. Бунханаас олдсон олдворуудыг бүхэлд нь эртний нүүдэлчдийн урлагийн галерей гэж нэрлэж болно. Олдсон олдворуудыг малтлагын сүүл үеэс Хархорин музейн баг бүртгэж баримтжуулан зөөвөрлөж сан хөмрөгтөө байршуулсан.

-Бунханы хэмжээ ямар байсан бэ?

-Нэлээд том, үүдэвч хэсэг нь гэхэд 42 метрийн урт, 180 сантиметрийн өргөнтэй. Харин гүн нь долоон метр. Ер нь одоогийн манай Сансарын тунель шиг гэсэн үг. Үүдэвчний хоёр хана, цашаа үргэлжилсэн хэсэгт 40 гаруй зураг байсан. Ийм ханын зурагтай бунхан Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй. Дэлхийн хэмжээнд ханын зурагтай бунхан олдсон тохиолдол гурав л байдаг. Япон, Солонгос, Хятад гэсэн гурван орноос ханын зурагтай олдвор
олдсон бол манай орон дөрөв дэх орон нь болж байна.

-Ханын зургуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Бунханы ханын 40 гаруй зураг нь бүгд өөр. Огт давтагдаагүй, өмссөн хувцас, зүүсэн эдлэл, үйл хөдлөл, өгүүлэмж гээд бүгд өөр байсан нь маш сонирхолтой. Зургуудаас үзэхэд зүүн Азийн, тэр дундаа Солонгос Киданы үеийн зурагтай төстэй байсан. Тэгэхээр тухайн үеийн урлагийн хандлага баруун тийш хаяа тэлж байсны гэрч юм. Зургуудыг өнгө ялган будсан байсан. Хүн, луу, мод, морь, сүм, барилга зэргийг дүрсэлсэн. Үүнээс гадна үүдэвчний баруун хананд 7.9 метрийн урттай цагаан бар зурсан нь дэлхийд байхгүй хамгийн том хэмжээтэй ханын зураг юм. Зургуудыг зурахдаа бунханы дотор ханыг тэгшилж засаад шар шавар түрхэж дараа нь шингэн шохойгоор шохойдож өнгө ялган зурсан байсан нь түүх архелоги, уран зургийн хосгүй олдвор.

-Олдворуудын хувьд?

-Бунханаас 117 ширхэг шавар эдлэл олдсон. Эдгээрээс 90 нь хүнийг дүрсэлсэн байсан. Хүмүүсийн царай огт давтагдаагүй байгааг бодоход амьд хүмүүсийг харж хийсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тэр ч бүү хэл морьт цэргүүдийг өвч ялтсан хуягтай хийсэн нь тухайн үеийн Төв Азийн нүүдэлчдийн цэрэг, морины хуягийг судлах чухал эх хэрэглэгдэхүүн болж байна. Мөн морьт цэргүүд урт нарийхан, олон гуурсыг нэгтгэж бэхэлсэн лимбэ буюу цоор маягийн эд барьсан нь тухайн үед цэргийн үлээвэр найрал хөгжим үүссэн байсныг илтгэж байна. Бунханы үүдэн хэсгээс шавраар хийж өнгө ялган будсан хамгаалагч олдсон. Олон амьтны онцлог шинжийг өөртөө агуулсан нь дийлдэшгүйн бэлэг тэмдэг болж байгаа юм. Ер нь эдгээр олдворуудаас үзэхэд тухайн хүн хаан, эсвэл хааны гаралтай байсан нь тодорхой харагдана. Олдворуудын бас нэгэн сонин зүйл нь зоос байгаа. Энэхүү зоосыг Туркын Византын МЭ 610-640 онд цутган гаргаж байсан. Мөн модоор хийсэн хүн барималын өмссөн хувцас нь эртний Энэтхэг, Солонгосын хэв маягийг харуулсан хээ угалзтай байсан. Тэгэхээр олдворуудыг бүхэлд нь авч үзвэл тухайн үед Түрэг олон улстай харилцаатай, мөн гүүр болж байсны илрэл юм.

-Бунханы судалгааны ажил одоо ямар шатандаа явж байна вэ. Олон улсын судлаачид их сонирхож байгаа болов уу?

-Судалгааны ажил үргэлжилсээр байгаа. Одоо харьцуулах шатандаа явж байна. Холбоотой улс орнуудаар явж VII зууны үеийн эдпэл, олдворуудтай харьцуулж дүгнэлтээ гаргасаар байх болно. Энэ булш бунхан нь маш баялаг учраас мэдээж олон улсын судлаачид их сонирхож байгаа. Тиймээс ирэх тавдугаар сард Юнескогоос судлаачид ирэхээр болсон.

-Эдгээр олдворуудаас нийтийн хүртээл болгох уу?

-Маргааш Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнд олдворуудаас гадна бунханы макетыг хийж нийтийн хүртээл болгоно. Үзэсгэлэн ирэх сарын 7-н хүртэл үргэлжилнэ.

-Ийм хосгүй олдворыг хамгаалах нь маш чухал байх. Хамгаалалт хэрхэн хийгдэх вэ?

-Судалгаа шинжилгээ, хамгаалалтын ажилд төрөөс хоёр тэрбум төгрөг гаргаж байгаа. Бунханы ойролцоох газарт хашаа босгож, давхар хана хийж хамгаалалтад авсан. Мөн харуул тавьсан байгаа.

-Олдворыг үнэлэх асуудал мөн нэлээд чухал байх?

-Тэгэлгүй яахав. Түүхийн ховор олдворыг үнэлэхдээ нэлээд анхааралтай хандах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс нийлж үнэлэх асуудлыг хариуцана.

 

Ханын зураг

 

 

Бунханы хамгаалагч

 

 

Язгууртан хүний алтан титэм
Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 30, 2012 7:48:29 pm )

    TUREG GEED HUTSAAD BAIH YUM.NAADAHCHIN MONGOLCHUUDIIN UV

antalya rent a car