antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 6 comments

1,2 тонн жинтэй “Метеор-1” хиймэл дагуулын сэг ирэх Даваа гарагт Монголд унана

нийтлэсэн Admin

Хуучин ЗХУ-ын үеийн хиймэл дагуулийн сэг Монгол улсын нутаг дэвсгэрт унах тухай яриа олон нийтийн дунд хүчтэй яригдах болов.
Энэ тухай мэргэжлийн хүмүүсээс лавлан, тодорхой мэдээлэл авахыг зорилоо.

ЗХУ-ын “Плесецк” сансрын удирдлагын төвөөс 1969 онд “Метеор-1” хиймэл дагуулыг сансарт гаргажээ.
Энэхүү хиймэл дагуул нь цаг уурын талаарх өгөгдлийг дамжуулах үүрэгтэй байсан агаад 1970 онд эвдэрч сансрын хог болсон байна.

АНУ-ын стратегийн командлалын албаны шинжээчид “Метеор” хиймэл дагуул ирэх Даваа, Мягмар гарагийн аль нэгэнд Монгол Улсын Говь-Алтай аймгийн нутагт унахыг тооцоолон гаргажээ. Харин ОХУ-ын сансар судлалын төвийнхөн бүр Говь-Алтай аймгийн Алтай хотоос баруун урагш 120 км орчимд унана хэмээн нарийвчлан үзээд байна.

Энэ тухай Онцгой байдлын Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч ” Ер нь бол хиймэл дагуул Говь-Алтайд унах нь үнэн. Гэхдээ тэгээд дээрээс унах зүйлийг яалтай билээ. Ямар супермен биш” хэмээв.

Харин Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын бригадын генерал Ц.Дашдэлэг энэ талаар :

-Сансрын хог хаягдал гээд байгаа боловч яг бууж ирэхдээ сум шиг бууна. Иймээс тодорхой анги, нэгтгэлүүдийг бэлэн байдалд оруулсан хэмээв.
Одон орон геофизикийн судлалын төв ирэх даваа гаригт хиймэл дагуулын сэг Говь-Алтай аймгийн Бигэр, Халиун суманд унах магадлалтай гэсэн олон улсын шинжээчдийн мэдээллийн дагуу урьдчилсан арга хэмжээ аван ажиллаж буй юм байна.

С.Сарнай

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 29, 2012 3:04:53 pm )

    Ulaanbaatart zaisan havid geed baisan yasan be

  • Anonymous (March 29, 2012 3:20:05 pm )

    ih tengert unaasai

  • Anonymous (March 29, 2012 3:43:54 pm )

    hytadad beejind unahgui zaaval yadarsan mgl-d bhdaa yahavde

  • Anonymous (March 29, 2012 4:15:31 pm )

    orosuud mongolruu tulheed unagaj baihgui yu. ter chini hedii evdersen ch gesen orosuud udardaj haana unahiig ni chigluulj baigaa sh dee

  • Anonymous (March 29, 2012 7:43:52 pm )

    zaa xvn amitan ail ger deer ynachixgvi bol boloo . govi-altain zasag noen oroondoo avaachaad byrxan shig zalchix vii dee

  • Anonymous (March 30, 2012 1:01:20 am )

    yamar davartsan yum be. manai oron uunii esreg yu ch hiij chadahgui gej uu uudgui yum aa

antalya rent a car