antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2012 Comments are off

ЭЛСЭН ШАРГАЛ ГОВЬ НУТАГ ҮНСЭН СААРАЛ ТАЛ БОЛЖЭЭ

нийтлэсэн Admin

Говьд бараг зун болжээ. Өдийд улаан шороо, элсээр шуурч байдаг говь нутагт энэ хавар цас нэлээд орж, салхи бага байгаа тул биднийг зочлох үеэр тогтуун сайхан байв. Гэвч хэчнээн тогтуун байсан ч өдөр шөнөгүй хөлхөлдөх том, жижиг автомашинуудын хөлөөр боссон тоос үл тасрах тул элсэн шаргал хэмээн хайрлан зүйрлэдэг энэ нутаг үндсэндээ үхмэл саарал тал болон хувирчээ. Зах нь харагдахгүй цэлийн үргэлжлэх говийн уудам талд тоос манаруулан давхих тэр машинууд холоос цох хорхой цувж буй мэт харлана. Харин тэр машинуудын нүсэр дуу чимээ, тоостой эвлэрэхээс аргагүй хөөрхий хэдэн тэмээ хааяа нэг таарахад зүс ноос нь сааралтаж, гундсан харагдана. Монгол орныг хөгжилд хөтөлж, дэлхий нийтийн арааны шүлсийг асгаруулсан асар их баялгийг өдий хүртэл үүцлэн байсан Өмнөговь аймаг өнөөдөр байгаль орчны хувьд үнэхээр доройтсоныг нүдээр үзлээ. БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийг зорьж, “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл болон Ухаа худаг дахь “Энержи ресурс”-ийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзсан юм. Түүнтэй хамт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Усны газрын дарга Ц.Бадрах болон албаны бусад хүн явсан. Эхний өдөр тэрбээр “Оюутолгой” төслийн үйл ажиллагаа болон байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудтай нь танилцсан юм. Одоогоор хай гуулын босоо амын барилгыг барьж дуусаад 512 метрийн гүнээс өмнөд, хойд Хьюго гэсэн хоёр орд руу хонгил малтаж байна. Геологийн нөө- цөөрөө 30 сая тонн зэс, 1000 сая тонн алт тай Оюутолгойн ордын бүтээн бай гуулалтын ажил нэлээд сайн хийгджээ.

Одоогоор баригдаж буй II босоо амны толгойн барилга 10 метрийн голчтой, 96 м өндөр, газрын гүнд 1300 м гүн байх бөгөөд энэ нь дэлхийд хамгийн томд тооцогдож буй. Баяжуулах үйлдвэрийг энэ оны сүүлчээр ажиллуулж эхлэх бөгөөд бутлуур, туузан дамжуулагч, хүдрийн агуулах зэрэг байгууламжуудыг бариад дуусаж байгаа аж. Харин ил уурхайн хөрс хуулалтын ажил ид өрнөж, одоогийн байдлаар 20 гаруй метр ухаад байна. Түүнчлэн 72 мВтын цахилгаан станц, дулааны станц, 400, 1000 шоо метрийн багтаамжтай битүү усан сан зэргийг байгуулж, автомашины засвар, гагнуур, тос солих төвүүд бэлэн болжээ. Түүнчлэн Гашуунсухайт руу чиглэсэн хатуу хучилттай 100 км автозам барих ажил явагдаж байгаа гэнэ. Байгаль орчны чиглэлээр автомат станцууд ашиглан цаг уур, тоосжилт, дуу чимээний мониторинг явуулж, 245 өрмийн цооног, малчдын худаг, булаг шандад усны түвшин, чанарын мониторинг хийдэг ажээ. Оюутолгой төслийн явцад ашиглах усыг Гүний хоолойн усан сангаас авна. Ойрын 40 жилд уг сангаас ус ашиглахад хүрэлцээтэй бөгөөд төслийн нийт хугацаанд уг сангийн усны 20 хувийг ашиглана гэсэн тооцоотой байгаа аж. БОАЖЯ, Усны газраас 870 л/сек ус ашиглахыг баталсан байна. Харин боломжит нөөц 252 л/сек буюу 1122 л/сек ашиглах боломжтой хэмээн төслийнхөө явцын талаар танилцууллаа. Засгийн газраас тогтоож өгсөн усны нөөцийг ийнхүү нэмэгдүүлсэн нь Д.Цогтбаатар сайдад таалагдсангүй. Тиймээс тэрбээр энэ бүх танилцуулгыг сонссоны дараа тэдэнд хэд хэдэн зүйлийг анхааруулан хэлээд зарим асуултыг тавьсан юм.

“УСНЫ НӨӨЦИЙГ БИДНИЙ ТОГТООСНЫ ДАГУУ АШИГЛАХ ЁСТОЙ”

“Байгаль орчны талаар Монгол Улсын төр засгийн бодлого тодорхой байгаа. Оюутолгой төслийн хэлэлцээ хийж байх үед манай улсын эдийн засгийн хөгжил нэгдүгээрт тавигдаж байсан бол өнгөрсөн хугацаанд бодлогын томоохон өөрчлөлт гарч, байгаль орчны асуудал хамгийн чу халд тооцогдох болсон. Тиймээс бай галь орчны стандарт, хууль эрх зүйн хүрээнд хатуу шаардлага тавьж, найр тавилгүй ажиллана. Та бүхнийг монголчууд газар нутагтаа оруулж, хөндөх боломж олгохдоо манай хөгжилд хувь нэмэр оруулж, ард түмний орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсөл дуусахад байгалиа ямар янзтай хүлээж авсан тэр чигээр нь буцааж өгөх ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулна гэж ойл голцсоны үр дүнд зөвшөөрсөн тул түүнийг байнга санах хэрэгтэй. Тухайн үед ногоон бодлогын талаар олон хүн мэддэггүй, ярьдаггүй байсан бол өнөөдөр энэ талын хяналтыг төрийн зэрэгцээ иргэний нийгэм ард иргэд тавьж ажиллана. Энэ бол манай улсад зөвшөөрөгддөг хяналт” хэмээн тэрбээр Оюутолгой төслийнхөнд онцлон сануулаад асуулт тавьсан юм

. -Усны хэрэг цээний зөвшөөрөгдсөн нөөц 870 л/сек, болом жит нөөц 252 л/сек гэж танил цууллаа. Манай яамнаас өгсөн мэдээллээр 870 л/сек гэж байна. Энэ зөрүү хаанаас, яагаад гараад ирэв? Тухайн үед өдөрт 85 мянган тонн хүдэр баяжуулахад шаардагдах усны нөөцийг зөвшөөрсөн байхад өнөөдөр танайх 100 мянган тонн хүдэр баяжуулж байна. Энэ зөрүүг баяжуулах усыг хаанаас гаргана гэж тооцож байгаа юм бэ?

Төслийн ахлах зөвлөх, байгаль орчны ажилтан Марк Ньюби:

-БОАЖЯ, Усны газраас баталсан 870 л/сек нөөц нь өнөөгийн уурхайн ашиглалтын төлөв лөгөөнд хангалттай. Бид усны хай гуулын аж лыг үргэлж лүүлэн явуул сан. Өнөө гийн до тоодын нөөц нь хан галт тай ч нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор судалгааны ажил хийж байгаа. Энэ ажил нь зөвхөн Оюутолгой төслийн хувьд гэхээс илүү энэ бүс нутгийн хувьд хэрэгтэй нөөцийг олж тогтоох зорилготой юм. Гүний хоолойгоос гадна Галбын говь, Байшин сав гэх мэт газруудад илэрсэн усны нөөцийг нарийвчлан судлах, баталгаажуулах хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх зорилготой байгаа.

Төслийн дэд захирал С.Санждорж: -Эрэл хайгуулын ажилд оролцсоны хувьд хэдэн зүйлийг нэмж хэлмээр байна. Энэ хайгуулын ажлыг Австралийн “Акуатера” компани хий сэн. 2002 оны есдүгээр сараас өнөөг хүртэл хийж байгаа. Тус компани компьютерийн загвар ашиглан на рийн тооцоо гаргадаг. Монгол мэргэжилтн үүд болохоор өнөөдөр манай нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа Оросын аргачлалаар томъёонд оруулж, тоо гаргаж байгаа. Бидний гаргасан 1122 л/сек бол маш нарийн гаргасан тоо. Энэ тайланг Усны газарт өгсөн. Би хувьдаа 1122 л/ сек бол энүүхэнд гэж бодож байгаа. Усны газрын мэргэжилтнүүд нэлээд бол гоомжтой хандаж, 870 л/сек-ээр зөвшөөрсөн. Оюутолгой өдөрт 100 мянган шоо метр ус аваад асгачих юм шиг ойлголт төрөөд байх шиг байна. Яг үнэндээ нэг тонн хүдэр боловсруулахад ойролцоогоор нэг шоо метр ус хэрэгтэй. Тэгэхээр өдөрт бид 100 мянган тонн хүдэр боловсруулбал 100 мянган шоо метр ус хэрэглэнэ. Гэхдээ бид усаа эргүүлэн ашиглана. 400 мянган шоо метрийн багтаамжтай сангаа нэг дүүргэсэн байхад 70 орчим хувийг нь дахин ашиглаад байх боломжтой. Одоогоор бол өдөрт 30 мянган шоо метрээс илүү ус авахгүй байгаа. Бүр хүрэлцэхгүй байлаа гэхэд Галбын говийн нөөцийг ашиглана.

Д.Цогтбаатар сайд: -“Акуатера” судалгаа хийхээр 1122, манайхан Оросын аргачлалаар хий гээд дутуу гаргаад байгаа юм шиг аяс сонсогдож байна. Гэхдээ үйл чилж байгаа зарчим нь яг адил. Олон улсын Байгаль хамгаалах хууль журмын дагуу урьдчилан сэргийлэх зарчим байдаг. 1122 л/сек гэдгийг төрийн түвшинд л тогтоож чадаагүй бол зөвшөөрөгдсөн хэмжээгээр нь л ашиглах ёстой.

-Усаа эргүүлэн ашиглаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та бүхний ашиглаж байгаа стандартууд дэл хийн хамгийн сайн, шилдэг стандарт уу, эсвэл боломжийн гэж үзсэнээ нэвтрүүлж байгаа юу гэдгийг асуумаар байна?

Төслийн гүйцэтгэх захирал Камерон МкРей: -Оюутолгой төсөл дээр дэлхийн хамгийн шилдэг стандартыг, ялангуяа байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр бид хамгийн тэргүүн туршлагуудыг хэрэг жүүлнэ. Магадгүй заримыг нь нэвтрүүлэхэд хугацаа шаардагдана. Гэхдээ гол зорилт тэргүүний техник технологийг нэвтрүүлэх. Энэ төсөл дээр бид Рио Тинтогийн удирдлагаар ажиллаж байгаа. Тиймээс олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа шаардлагын дагуу бид өндөр тех нологийг нэвтрүүлэх ёстой. Бид удахгүй стандартуудаа хөрөнгө оруулагчдадаа танилцуулах гэж байгаа нь баталгаа болох байх.

-Нэгэнт нэлээд том үйлдвэрлэл явагдах тул хог хаягдал чамгүй гарна. Та нар хогны ямар менежмент явуулах вэ. Ундаа, усны саваа дахин боловсруулж, сандал болгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ танай гол хог бол ахуйн бус аюултай хог хаягдал. Үүнийг хэрхэн шийдэх вэ? (Тус төслийн хүрээнд 600 гаруй төрлийн химийн бодис ашигладаг байна. 14.2 га тусгай хамгаалсан агуулахад химийн бодисоо хадгалдаг байна)

Камерон МкРей: -Хэдийгээр барилгын ажилла гаа явагдаж байгаа ч хогийн менежментийн талаар тэргүүний туршлага хэ рэгжүүлээд явж байгаа. Хог хаягдлыг ялгаж ангилах цэг гаргана. Тэр тусмаа аюултай хог хаягдлыг ангилан хаях чиглэлээр Европын холбооны ашигладаг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

-Гашуунсухайт руу 100 км хатуу хучилттай автозам баригдаж бай гаа юм байна. Зам барьж байгаа нь мэдээж сайн. Гэвч энэ зам мал, амьтны бэлчээр, нүүдлийн тал байг хоёр хувааж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

Марк Ньюби: -Өнгөрсөн жил бид Оюутолгой төслийн хэмжээнд хийгдсэн ажлуудаа дахин нягталсан. Гашуунсухайт руу тавьж байгаа замтай холбоотой биологийн төрөл зүйлийг судалж, төлөвлөгөө гаргасан. “Фауна энд флора” олон улсын байгууллагын зөв лөгөөг авч ашиглаж байна. Үүнээс гадна Гүний хоолой руу татаж байгаа ус дамжуулах хоолой, цахилгаан дамжуулах шугам зэрэг амьтан, ургамалд нөлөөлөх зүйлүүдийг бүг дийг судалсан. Төслийн зүгээс гарч байгаа бүх хог хаягдлын бүхий л шатны хариуцлагыг бид хүлээнэ гэв. Иймэрхүү халуухан яриа өрнөсний дараа Д.Цогтбаатар сайд тэдэнд хийх гэж байгаа судалгаа, төлөвлөсөн аж луудаа өмнө нь танилцуулж байхыг анхааруулав. Тогтоож өгсөн усны нөөцийг ашиглахгүй, илүү ашиглаад дуусвал төлөвлөснөөс илүү ус өгөхгүй, төсөл зогссон ч ха маагүй гэдгийг хатуу сануулсан. Түүнч лэн өнөөдөр иргэд нэг литр усыг нэг төгрөгөөр авч байхад үйлд вэрүүд гүний цэвэр ус ашиглаж байж литр тутамд 15 мөнгө төлж буй гажиг тогтолцоог арилгаж, усыг үнэд оруулах бодлого баримтлахаа хэлсэн юм. Оюутолгой төслийнхнийг байгаль орчны чиглэлээр хэрэг жүүлж байгаа бүх стандартаа тавдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болгов. Тэрбээр Оюутолгой төслийн байгаль орчны нөлөөллийг хийсэн бүх байгууллага, хүмүүсийн мэдээл лийг гаргаж өгөхийг хүссэн юм. Байгаль орчинд ийм их хохирол учраад байхад нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан төрийн ямар ч албан тушаалтанд хэдэн жил өнгөрсөн ч хамаагүй хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох хэрэгтэй хэмээн тэрбээр үзэж байгаагаа дуулгасан.

“ГЭРТ МИНЬ 10, 20 ЛАН АЛТ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ. УС Л ХЭРЭГТЭЙ БАЙНА”

Үүний дараа Д.Цогтбаатар сайд Ханбогд сумын иргэдтэй уулзлаа. Манай орны хувьд байгаль орчны хамгийн их доройтолд орчихоод буй Ханбогд сумынхан олон асуудлыг хөндөж тавьсан. Тус сумын Гавилууд багийн иргэн Ц.Цэцэгмаа сумын төвөөс урагш 50 км яваад өвөлждөг байж. Гэтэл “Транс” компани зам тавихдаа хүн, мал ундаалдаг байсан усыг нь хаажээ. Үүнээс болоод тэр хавьд нь хүн амьдрахаа больсон гэнэ. “Бидний гэрт 10, 20 лан алт байгаад ч хэрэг алга. Ус л бидэнд хэрэгтэй байна” хэмээн тэрбээр хэлсэн юм. Үнэхээр гадаргын ус гэх юмгүй, хуурай сайраа даган амьдарч, худгаас усаа авдаг байсан малчдын амьдрал хүнд болжээ. 100 тэмээ услаад дундардаггүй байсан худгууд нь өнөөдөр 20 тэмээний ч цангаа гаргаж чадахааргүй болсонд нутгийнхан халаглан харамсаж байна. Оюутолгой компанийн ил уур хайн хаягдал хүдэр овоолох газарт Ундайн гол “тээглээд” байгаа тул голдирлыг нь өөрчлөх гэж буй явдал нутгийн иргэдийг ундууцуулжээ. Өмнөговь аймгийн нутагт 200 км үргэлжлэх Ундайн гол хэмээх хуурай сайрыг олон мянган хүн даган амьдарч, говь нутгийн 20 мянга гаруй мал амьтан тэндээс ундаалдаг аж. Хэрэв Ундуйн голын голдирлыг өөрчилбөл Галбын говь тэр чигтээ устаж, заган ой сүйдэж, улмаар хар сүүлт зээр, дэлхийн “Улаан ном”-д орсон хулан зэрэг амьтан уух усгүйгээс устах аюултай болох нь хэмээн Ханбогд сумынхан түгшиж байгаагаа сайдад дуулгасан юм. Энэ мэтчилэн Өмнөговийн иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгааг бид ч үзэв. Зогсоо зайгүй сүнгэнэх ма шинуудын тоосонд дарагдсан өвс ургамал идэж, Улаанбаатарынхаас дутахааргүй бохир агаараар амьсгалж буй малын уушги, дэлүү авах юмгүй болдог болж. Ийнхүү мал өвчилснөөс үс ноос нь ургахаа байж, үр төл нь хүртэл гажигтай төрөх болсон байна. Мал хүртэл ингэж өвчилж байхад хүний эд эрхтэн эрүүл байхгүй нь ойлгомжтой. Хавдрын өвчлөлөөрөө ч Өмнөговь бусад аймгаасаа тэргүүлэх болсон байна. Үнэхээр тоосгүй, цэвэр агаартай байх ч арга алга. “Энержи ресурс” компанийн тавьсан 200 гаруй км автозамыг эс тооцвол уул уурхайн бусад компаниудын 60-100 тоннын даацтай тэр том машинууд 20-25 салаа шороон зам үүсгэн 24 цагийн турш тасралтгүй, хоногт 400-500-гаараа хөлхөж байгаа хойно Галбын улаан говь гамшгийн саарал тал болохгүй гээд ч яах билээ.

Үргэлжлэл дараагийн дугаарт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car