МУИС-ийн багш нар хэл ам хийж, Төмөр-Очир ректороо АТГ-т өгнө гэсэн яриа гаргажээ. Энэ асуудал МУИС ll байрныхаа хажууд байсан Цагтай цамхаг болон “Титаник” барыг нураалгасанаас үүссэн байна. МУИС өөрийн эзэмшлийн талбайдаа 12 давхар номын сантай, 12 давхар оюутны байртай хоёр барилга бариулахаар нураах ажлыг хийсэн юм.
АТГ-т захирлыгаа өгөх тухай ярилцахад хүргэсэн эхний шалтгаан нь эдгээр барилгуудыг нураахад МУИС төсвөөсөө нэг тэрбум төгрөгийн зардал гаргасан гэнэ. Хоёрхон байшин нураахад яагаад тийм их мөнгө “зарсныг” багш нар ойлгохгүй байгаа аж.
Хоёрдахь шалтгаан нь МУИС-ийн эзэмшлийн ашигтай газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн өмчлөх гэж байгаатай холбоотой байна.
Цахим үнэмлэх хэвлэх ажлыг удаашруулсан, туслах нь танхайрсан, намаа хагаралдуулсан гээд л олон асуудлаар “од” болж байсан нэгэн хүн МУИС-аас салахаа байжээ. АН-ын дарга Х.Алтанхуяг Төмөр-Очир ректорын өрөө хавиар эргэлдэж, МУИС-ийн нэгдүгээр байрны “од” болж байна гэнэ.
Учир нь тэрбээр бар ажиллуулж, түрээсэлж байсан газраа өмчлөхөөр зориг шулууджээ.
Х.Алтанхуягыг МУИС-ийн эзэмшлийн хажуугийн талбайг түрээслэн “Титаник” барыг ажиллуулдаг байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Суусан газраасаа шороо атгадаг Итгэл баян шиг сүйхээ гаргаж байж “Титаник” барыг ажиллуулж овоо их мөнгө олсон тэрбээр Төрийн өмчийн хороонд барныхаа газрыг хувьчилж авах өргөдлөө хүртэл гаргасан байжээ.
“Бизнесчин” Х.Алтанхуяг олон жил түрээсэлж үр шимийг нь хүртэж байхдаа энэ газрыг өмчлөөгүй. Тэгвэл яагаад гэнэт ийм шийдвэр гаргав?
Учир нь түүний өмчлөх гээд байгаа, түрээсэлж байсан асан газар нь ирээдүйд “Титаник”-ийн өгдөг байсан ашгаас ч илүү ашиг өгөх юм.
МУИС-ийн ректор Төмөр-Очир “Номын сантай 12 давхрын хоёр давхрыг номын сан эзлэх бөгөөд үлдсэн давхруудад МУИС-ийн лабраториуд байрлана. Харин Оюутны байртай 12 давхрыг барьж байгаа компани өөрөө хариуцан ажиллуулна” хэмээн ярьсан байна.
Цагтай цамхаг болон “Титаник” бар байсан газарт 12 давхар хоёр барилгыг барих болно. Тэгэхээр Х.Алтанхуяг даргын өмчлөх гэж буй тэр газар дээр 12 давхар Оюутны байр сүндэрлэх юм биш биз гэсэн хардлага төрсөн байна.
Бар ажиллуулж мөнгө олсноос, бүхэл бүтэн 12 давхар оюутны байр ажиллуулж мөнгө олох нь Х.Алтанхуяг даргын нэрд ч цэвэр. Өөр том давуу тал нь 12 давхар оюутны байрыг МУИС-ийн мөнгөөр бариулах юм.
Барилгуудыг нураах ажлыг “Хос бар” ХХК хийсэн. Хэрвээ “Хос бар” ХХК 12 давхар хоёр барилгыг баривал Оюутны 12 давхрыг эзэмших юм. Х.Алтанхуяг “Хос бар” ХХК-ий эзэн байж таараад, байр, газар хоёрыг хоёуланг нь өмчлөх гэж байгаа юм биш биз гэсэн давхар хардлага ч байна.
Ингэж хардсаны учир нь Х.Алтанхуяг МУИС-тай эрт үеэс “ бизнесийн зузаан” холбоотой хүн юм. Хуучин эхнэрээсээ салаагүй байхдаа МУИС-д багшаар үлдээхийн тулд МХХС-ийн нэгэн тэнхмийг бүрэн тохижуулж өгч байсан гэдэг. Түүний экс эхнэр нь одоо МХСС-д ажилладаг, доктор цолтой эмэгтэй юм.
АН-ын тэргүүн маань нэг сумаар хоёр “мөнгөний гахай” буудах гээд л МУИС-ийн нэгдүгээр байрт “наалдчихсан” бололтой.
Тендерт шалгарч барилга нураах эрх авсан гэх “Хос бар” ХХК хэнийх болох, нураах ажилд яагаад тэрбумыг цацсаныг, МУИС-ийн талбайд баригдах – МУИС-ийн мөнгөөр босох оюутны байрыг яагаад компани эзэмших ёстойг, АН-ын дарга Алтанхуяг улсын сургуулийн газрыг өмчлөх эрхтэй эсэхийг АТГ шалгаасай.
Д.Дулмаа
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 28, 2012 12:56:15 pm )
BAGA TENEGTEEREE NIBSHOO
-
Anonymous (March 28, 2012 3:22:55 pm )
hudlaa medeelel bn shdee
-
Anonymous (March 28, 2012 3:26:09 pm )
tiim shvv titanic bariig altanhuygin dvvgiinh ni abgai ajilluulj baisan da oyunsuvd geed hvvhen
-
Anonymous (March 28, 2012 4:12:26 pm )
naadyylaa ATG-D-d uguud shalgyyl gehdee AN -IINH HUN BOLOHOOR SAIN SHALGAH BOLOBYY?
-
Anonymous (March 28, 2012 7:46:13 pm )
ta nar yax gej ingej bdin be muisin oyutnii dotuur bair gej estoi xun baitugai noxoi togtxoorgui aimaar ym bdin bnaleshde or der sandal shiree eox bishee altanxuyg xervee tiim bair barix gej bgaa bol 2 garaa 2 xolteigee orgoj dem,jine shoo 5 dugaar bairnii uudend ni nileed udaj bgaa urnaa geed neg jijuur avgai bgaa estoi zuudag noxoil gesen ug ter oo n oroo ene ter bishee 2 dugaar bairnd mni bagsh nar ni orood suuchixsan tegeed xuuxduud ni bagtaxgui 1 oroond aduu mal chixej bgaa ym shig 5 xuuxed chixeed xaydag iim l surguuldaa xoorxii altanxuyg dargaa ta min buyn bolood 12 davxar bariad neg oroond 2 xuuxed oruulaad bxiin bol bolj bna shoo demjii
-
Anonymous (March 29, 2012 1:14:03 am )
unen gesen, MUIS iin bagsh nariin amiig ene muu tsagaan tolgoit bariad buh yum kommunismiin uyeiinh shig bolson. nil hodooniihnoor duursen shuu dee
-
Anonymous (April 04, 2012 10:54:54 pm )
teguul ter balgas boson muis n huuchun dotuur braa nuraagaad barih n yaasiin naa muu altanhuyag chin uhsen atsaaraa oyutnii bair baridiin bas neg hudaldaanii tow ch yumuu ashig orlogo oloh l yum bariulna sh dee oyutnuud amidrah bair barihiin toloo 1 terbumaar nuraalga hiideg yamar hahaj tsatssan mongotei humuus we
-
Anonymous (April 08, 2012 9:47:21 pm )
200 orchim sayaar buusan baihaa
8 Comments