Хөшөөтийн уурхайд найдсан Ховд аймгийн Цэцэг сумыг, сонгууль дөхөөд “тойрогоо хайрласан” эрхэм гишүүд эргэлээ.
Сургууль, цэцэрлэгийн засвар гээд олон шийдэх ёстой асуудалтай Цэцэг сумынхан гурван жилийн өмнө гэрэл цахилгаангүй байсан, тэр хэвээрээ байгаагаа төрийн түшээдэд хэлж байна.
Уг нь Цэцэг сумын дэргэд нөөцөөрөө Таван толгойн дараа орох, Хонконгийн хөрөнгийн бирж дээр зарлагдснаар бол 2.4-4.4 тэр бум тонны нөөцтэй гэх Хөшөөтийн уурхай оршдог.
Тус уурхайн үйл ажиллагааг хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай МоЭнКо компани зохион байгуулдаг. Нөөцөөрөө Таван толгой орд газрын дараа орох энэ уурхайгаас түрүү жил орон нутгийн төсөвт 1,2 тэр бум төгрөг төвлөрүүлэх байсан ч тээвэрлэлт хийж чадаагүйн улмаас 300 сая л орж ирлээ гэсэн тайлбарыг орон нутгийн удирдлагуудаас ард иргэдэд өгч байх юм. “Хөшөөтийн уурхай хөгжил дагуулна” гэж МоЭнКо компанийн удирдлагууд, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрынхан, УИХ-ын нэр бүхий гишүүд, “худалдагдсан” гэмээр сэтгүүлчид ярьж, хэлж, бичиж байсан ч харамсалтай нь гурван жилийн өмнөх Цэцэг сум байснаасаа бүр дордсон нь төр засаг, тус сумыг Хөшөөтийн уурхайд найдаад бодлогоос гадуур үлдээчихсэн бололтой.
Цэцэг сумын иргэд төр засгийн байгууллагуудын удирдлагуудад удаа дараа эл уурхайг стратегийн ордод оруулж өгөөч гэж хүссэн боловч нааштай хариу сонсоогүй гэнэ. Арга барсан сумын иргэд УИХ-ын даргад хандан “Хөшөөт хөгжил авчирахгүй нь тодорхой боллоо, одоо нүүрс шорооны тоосжилт гэж бүр дийлдэхээ байлаа, иймээс Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт оруулж өгөөч” гэсэн асуулт, хүсэлтийг тавихад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.Тэрээр ярихдаа “Хөшөөтийн уурхай”-г төрийн мэдэлд авч стратегийн ордод оруулах амархан, ЭБЭХЯ-ны зүгээс УИХ-д асуудлыг оруулаад шийдвэрлэчихэж болно. Үүний дараа уурхайн асуудал зогсонги байдалд орно. Бид энэ уурхайгаас ашиг хүртэх нь чухал. Тиймээс энэ утгаар нь бид асуудалд хандах ёстой” гэлээ. Энэ нь Цэцэг сумынханыг хөгждөгч, хөгждөггүйч уурхайгаа түшээд байж бай” гэсэн үгтэй утга нэгэн болов. УИХ-ын даргын хэлсэн “Бид энэ уурхайгаас ашиг хүртэх нь чухал” гэж хэлсэн үгний “бид” гэдэгт хэн хамаарч байна вэ, лавтай орон нутгийн иргэд биш, монголын ард түмэн биш, харин аймгийн удирдлагууд уу, УИХ-ын дарга өөрөө юмуу, бусад гишүүд үү гэдэг нь хэнд ч ойлгомжгүй үлдлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
www.olloo.mn
Холбоотой мэдээ
-
spyder jackets 2013 (September 13, 2013 7:19:22 am )
A mole infestation in your backyard would need the best mole pest control method to ensure that the effort, time, and money that you have invested in your yard do not go to waste. However way you look at it, moles will never really have the best intentions for your yard. In a harsher note, they are in your yard to wreak havoc. Let us go through the many ways on *** moles can be eliminated and be stopped from further causing harm to your beloved plants and vegetation. Of all the many places where it could inflict its deadly tunneling skills; why are moles in your yard, you ask The answer is earthworms. These slimy creatures seem to place their taste buds on frenzy as they scour your yard ground for these tasty living things. Moles tunnel underground to trap their food. With their keen sense of smell and hearing, they should ha
1 Comment