antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2012 1 comment

Хакухо Анандын хүслийг салхинд хийсгэж орхилоо

нийтлэсэн Admin

Харү башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Какүрюү Ананд ганцхан унаатай үлдэж түүнийг түрүүлүүлэх хүсэл

монголчуудад тун их байсан бололтой. Сүүлийн өдрийн барилдааныг цэнхэр дэлгэцийнхээ өмнө хийгээд энд тэндэхийн томоохон дэлгэцтэй баар цэнгээний газар үзэх хүмүүсийн сэтгэлээс энэ бүхэн илт мэдрэгдэж байлаа.

Их аварга Дагвадоржийг сумогийн дэвжээнээс явснаас хойш анх удаагаа сумогийн ордонд үзэгчид хамгийн их ирсэн байсан юм энэ өдөр. Монголчуудын хувьд ч мөн ялгаагүй энэ өдөр цэнхэр дэлгэцийнхээ өмнө уяатай хоёр цаг болсон. 15 дахь өдрийн барилдаанд Какүрюү Ананд Гооёдотой таарсан бөгөөд харин энэ өдрийн барилдаанд тэр тун баргар царайтай байлаа.

Түрүүлчих юмсан гэсэн хүсэл түүнийг өөрийг нь ороочихсон байсан учир сүүлчийн өдрийн барилдаанд Гооёодод тун хялбархан өвдөг шороодчихсон. Ингээд л Хакухотой адил хоёр унаатай болж түүнтэй үзүүр түрүүний төлөө дахин барилдаж өвдөг шороодож орхисон. Ингэснээр Хакухо түүний энэ удаагийн Харү башёд түрүүлэх эцсийн найдварыг салхинд хийсгэж орхисноор Их аварга 22 дахь удаагаа сумогийн аварга болсон.

Гэхдээ Какүрюү Ананд озэки цолны болзол биелүүлж чадлаа. Үнэндээ өнөөгийн сумогийн дэвжээг Монголын хүчтэй, чадалтай бөхчүүд эзэгнэсээр л.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 27, 2012 11:14:00 am )

    temtseen negeer duusax bishdee sain barildaaraa Anand amjilt

antalya rent a car