Мэдээлэл технологийн эрин үе ирж интернэт сайт болон онлайн үйлчилгээг түгээмэл хүртэх болсон энэ цагт
капиталист нийгмийн хэд хэдэн компани байдагийн нэг нь “Оюу толгой”. Оюу толгойн ажилчид месенжерт орох эрхгүй, интернэт орох боломжгүй байдаг бөгөөд программист нь ийнхүү арга хэмжээг авдаг байна.
Оюу толгойн оффист ажилладаг хүмүүс ийнхүү орчноосоо тасарч интернэтээр аялах гэдэг зүйлийг мартаж орхижээ. Гэтэл ХАС банк өчигдрөөс эхлэн дээрхтэй адил шийдвэр гаргасан бөгөөд санхүүгийн программын дотоод сүлжээнээс өөр интернэт ашүиглах боломжгүй болж бүх ажилчид нь бухимдаж эхэллээ. Мэдээллийн эрин зуун гэгдэж байгаа энэ цагт дээрх шийдвэрүүд хэцүү л юм. Залуу хүмүүс интернэтээр зугаалан ажлын бүтээмж нь багасдаг байж болох л юм. Гэхдээ ганц танилтайгаа мэндлэх, хэрэгтэй мэдээллээ интернэтээс харах эрх одоо цагт хүн бүрт бий болов уу?
Г.Ертөнц
duulian.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.