Нэгэн цагт шавар тагзнаас өөр байшингүй, ялгадас, угаадсандаа дарагдсан Эрээн хэмээх
тосгоныг өнөөгийн Улаанбаатараас давсан хот болгосон хүмүүс нь бид өөрсдөө. Хятадуудын хамгийн муу барааг очиж бөөн бөөнөөр зөөсөөр тэднийг давруулсан нь үнэн. Одоо бүр оодроод дуртай үнээ хэлдэг болсон гэсэн, тэр Эрээний хэдэн наймаачид. Үнэтэй байна гэвэл “Авахаа л болчихгүй юу. Дээлтэй хүмүүс ирээд авчихдаг юм. Яв яв” гэж хөөдөг болсон байгаа юм. Дээлтэй хүмүүс гэхээр манай малчид бололтой юм. Учир мэдэхгүйдээ юм уу, хэтэрхий баяжсандаа ч юм уу 20 юанийн үнэтэй эдийг 200 юань гэхээр нь л авчихдаг юм байх аа. Тэр ч яая гэх вэ. Нутагтаа байгаа хойно Хятадууд томорч л байг. Гэтэл манай улсад, Улаанбаатар хотод ирчихээд том том худалдааны төвүүдийн лангууг эзэгнэж, баяжиж эхэллээ, өнөө хэдэн Хятадууд чинь. Нарантуул захын баруун талд “Sunday” нэртэй гоё худалдааны төв байдаг даа. Наймаачдын тохилог, тухтай, дулаан газар суугаад, наймаа хийх боломжийг нь хангаж өгсөн сайхан л газар. Гэхдээ тэнд байгаа ихэнх талбайг хятадууд худалаад авчихаад өөрсдөө суухдаа сууж, манайханд түрээслүүлэхийг нь түрээслүүлдэг бололтой. Хятадуудыг тохилог газар тухалж байхад манайхан болохоор Нарантуул захын гадаа талбайд, хүйтэнд хөлөө хайран, наранд толгойгоо шараад л зогсоод байдаг. Угаас тэр тохилог талбайтай худалдааны төвийнх нь түрээсийн болон зарагдах үнэ нь тэнгэрт хадчихсан байдаг гэсэн. Манайхны амьдрах гэж ядаж байгаа хэдэн наймаачид түрээсэлбэл хэдэн сарын дараа л дампуурах гээд байдаг аж. Тэгээд л Монголд ирж мөнгө хүүлж байгаа Хятадууд түрээслээд авчихдаг бололтой юм. 100 айл орчимд л гэхэд Хятаууд жинхэнэ “үүр”-ээ засаад тухалчихсан. Тэр хавиас дээврийн төмөр гаргаж өгч байгаа нэг ширхэг монгол хайгаад олдохгүй. Арай л томхон бизнесийг нь Хятадууд эзэлчихсэн. Монголчууд нь замаск, шохой, хадаас, хавтан, ханын цаас, цавуу зэрэгхэн л зарж байна. Энэ байдлаараа удвал удахгүй Эрээн явах шаардлагагүй болох нь бололтой. “Sunday” худалдааны төв ороод л хар захын наймаачид бараагаа татдаг болох нь. Тэгээд ч манай улсад ойлгогдохгүй нэг зүйл байгаа нь орон сууц, худалдааны төв, оффис барьж байгаа хүмүүс хэнд зориулж бүтээн байгуулаад байгаа нь мэдэгдэхгүй юм. Ямар ч л байсан монголчуудад зориулаагүй нь ойлгомжтой болоод байгаа юм. Тэгэхээр гадаадынханд, тэр дундаа хятадууд зориулж бариад байдаг юм байлгүй дээ. Бид оршин тогтнох түүхийнхээ хугацааны аль үед нь өмнөд хөршдөө тийм их өр тавьчихаад одоо төлөх гэж зовоод байгаа юм бүү мэд. Худалдааны төв байсан ч, түүхий эд ч бай, уул уурхай ч бай хамаагүй бүгдийг нь хятадууд “өрөндөө” авч байгаа бололтой юм. Тэр ч битгий хэл сум сумаар нь өрөндөө авч эхлээд байгаа. Харин Улаанбаатарыг Эрээний наймаачид эзлэх даалгавартай юм байлгүй. Ухамсартай хүн байвал энэ даалгаварыг нураамаар юм.
Н.Пунцагболд
yahuu.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 24, 2012 11:25:26 pm )
Mongol ulsaa gej, gvzeegee unjuulj rxneree zodoj, joohon ohin xvchindej xevtexeer eh orniihoo tuluu temtskv dee
-
Anonymous (March 25, 2012 4:24:10 am )
Угаасаа монгол наймаачид гэж өөрсдийгөө дөвийлөгдөг малнууд эрээнд очихоороо гөлөг.Гуйгаад л арчаагүйдээ,иймдээ л манайхан хужаануудад хамагюмаа алдаж дууслаа дээдсүүд нь үүнийг мэдэхч үгүй мэдээдч нүдээ нээхгүй хужаад юм очиж байвал төр засгын дарга нар их баярладаг юм шиг байна.Яандаа энэ сайхан орноо хужаад өгхөд харамсах хүн олон байгаа гэдэгт би итэгсээр л..
-
Anonymous (March 25, 2012 11:10:22 am )
neeree heleh ug alga sda
-
Anonymous (March 25, 2012 11:22:05 am )
udahgui mongol hitdad buren ezlegdeh bhdaa.toriin tolgoid bgaa humuus ni bigd hitad yum chin.rtnees hitad hel surch bsan n deer bh shuu
-
Anonymous (March 25, 2012 2:12:59 pm )
монгол эрчүүдээс л болж байгаа, архи ууж авгайгаа сольж, хүүхэн эргүүлж, сүүлэрч балиартайж улсаа худалдсан тэнэг малууд,хогийн хормойн донтой юмнууп тард гараад төрийг төр биш янхны үүр болгож байгаа тэнэг эрчүүд бүгдээрээ дох тусвал таарна.
-
Anonymous (March 25, 2012 2:48:29 pm )
5 dahi hun yasan zov yum bichee ve? yag unen ene muu archaagui hormoin dontoi hogiin erchuudees l bolj onoodor ohid busguichuud hariin huniig songoj, uls oron ni ch iim hemjeend hurch bgaa shuu dee
-
Anonymous (March 25, 2012 8:40:01 pm )
Хятад байгаа худалдааны төв зах баар ресторан хоолны газруудад орохоо боличихооч тэгвэл тэд орлогогүй л сууж байх болно шүү дээ хятад хүнээс юу ч битгий ав монгол үйлдвэрийн бараагаа авч байя л даа эсвэл хятадуудыг монголын нутаг дэвсгэрт орос ах нар шиг шууд дээрэмдээд буудчихдаг хуультай болчиход л боллоо шүү дээ
-
Anonymous (March 25, 2012 8:50:52 pm )
UDAHGVI MANAI ULSIIN MONGON TEMDEGTEER GUILGEE HIINEE GOE DOO GOE DOO.TER TSAGT NAMAIG HUJAA HYTAD GEJ AD UZDEG TA NARIIN TARHIIG BI EELJ DARAALKAN TASHIH BOLNO.MANUUS HUCHTEI TANUUS GUILGACHID
-
Anonymous (March 26, 2012 12:19:53 am )
sanday hudaldaanii tov chin ihenh ni hujaa nariinh,baraa ni muu bas vnetei bolson baina lee, tegsenii orond heden alhamiin tsaana baih zahaas adilhan baraagaa arai hyamdhan avah ni heden tsaasand min olziitoi um daa,ter bayachuud ni delgvvrees avna biz.
-
wow video (September 06, 2013 5:51:07 pm )
598522 275909Spot lets start work on this write-up, I truly think this fabulous website needs a great deal more consideration. I
-
κοινόχρηστα ποολυκατοικίας (September 08, 2013 1:41:15 am )
**792 909757Great blog! Is your theme custom made or did you download it from somewhere? A theme like yours with a few simple tweeks would really make my blog stand out. Please let me know where you got your theme. Thank you 258057
11 Comments