Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр 14.00 цагаас Улсын Ерөнхий Прокурорын газрын байран дээр долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл хийлгэлээ.
Тэрээр хэлэхдээ:
“2008 оны сонгуулийн дараахи үймээнээр жагсаалыг тараах ажиллагааны үед цагдаагийн албан хаагчид байлдааны сум бүхий галт зэвсэг хэрэглэж хүний амь нас хохироосон болохыг мөрдөн байцаах байгууллага хөдөлбөргүй баримтаар тогтоосон гэсэн мэдэгдлийг Прокурорын байгууллагаас албан ёсоор нэгэнт мэдэгдсэн. Тиймээс ч тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдлагуудыг шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болох үеэр хэргийн холбогдогч нарын өмгөөлөгч, зарим олон нийтийн байгууллагын төлөөний хүмүүс цагдаа хүн буудсныг тогтоогоогүй байж удирдлагыг яллаж байна гэж олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх ажиллагааг санаатай, зохион байгуулж буйг Ерөнхий прокурор эсэргүүцэн, эл хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна” хэмээсэн юм.
Х.Бадам
Холбоотой мэдээ
Comments are closed.