Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг солонгос, хятадуудтай төмөр замын нууц гэрээ хийсэн тухай өчигдөр мэдэгдсэн. Харин үүний хариуд Х.Баттулга гишүүн үгүйсгэсэн хариулт өглөө.
– Ц.Нямдорж сайдын ярьсан нууц гэрээ ямар учиртай юм бэ?
– Нууц материал ч гэнэ үү юм яриад байна. Ц.Нямдоржийн тайлбарлаж байгаагаар нууц материал байдаг бол нууцаар гарын үсэг зурж байгаа хүмүүст нь мөнгө өгөөд нууцаар төмөр зам барих юм байна л даа. Яахав дээ, Ц.Нямдорж бол зүгээр жижиг гар л байхгүй юу. Өөрийн ч бай, хүний ч бай бүх хүний өмнөөс намаа хамгаалаад дайрч байдаг намын хоточ нохойны үүрэг гүйцэтгэдэг. Ийм л хүн юм. Өнөөдөр Монгол улсад хамгийн их хоцрогдсон салбар юу байна гэвэл хууль зүйн салбар шүү дээ. Тэр долоон сарын нэгний хэргийг хар л даа. Хэдэн хурган дарга нар нь шүүхийн шийдвэр гарчихаад байхад яаж аашилж байна. Өнөөдөр хууль эрх зүйн салбар ямар болсныг бүгд харж байгаа. Энэ салбарыг унагаасан, Монгол улсын хөгжлийн талаар юу ч боддоггүй хүний ярьж байгаа юм нь энэ. Би МҮОНРТ-ээр улс үндэстний асуудлыг ярьсан. 2,7 сая хүний эрх ашгийг хорьхон хүн хөндөөд байна аа. Энд нь засгийн эрх барьж байгаа сайд нар орооцолдсон байна. Жишээ нь орон сууц гээд ярьсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр түрээсийн байранд байсан гэдгээ болиод зөвхөн урсгал зардлыг нь төлөөд суудаг нь 400 мянган төгрөг болж байгаа. Энэ чинь авлига. Ёстой гардуулах гэдэг юм болсон. Намаа хамгаалдаг хоточ нохойны үүрэг гүйцэтгэдэг л хүн байхгүй юу. Ингэж байж л сонгуульд гардаг. Энд нь Увсынхан дуртай. Ингэхгүй бол тэр хүн чинь гарч чадахгүй. Тэр тагнуулын хэргээр Увсынхнаараа өрөвдүүлээд л гарчихдаг хүн байхгүй юу. Өөрөөр хийсэн гавьсан зүйлгүй ийм хүмүүс засагт байхад энэ улс хөгжинө гэж гонжийн жоо. Тэртэй тэргүй ирэх долоо хоногт би дахиад баримтууд гаргаад ирнэ ээ.
– “Эм Си ЭС”, “Женко” групп хоёрыг харьцуулж яриад байсан шүү дээ?
– Өө, тэр чинь шал өөр асуудал. Өнөөдөр “Женко”, “Эм Си Эс” хоёрын байдал огт өөр, харьцуулшгүй асуудал. Уул уурхай гэдэг чинь шал ондоо. Авлигалыг хэн цэцэглүүлсэн юм? Сүхбаатарын талбай дээр хэн оффис бариулсан юм? Хүүхдийн парк дээр хэн зочид буудал барьж байгаа юм? Цанын бааз нэрээр дархан цаазтай ууланд 500 га газар хэн авсан бэ? Таван толгойн Ухаа худгийг хэн авсан юм? Орчлон гээд дээр үед Залуу байгальчдын станц гэж байсан юм. Бид хүүхэд байхдаа мод тарьдаг байсан газар. Түүн дээр орон сууц барьчихсан л байна шүү дээ. Ийм нэг л компани байна. Энэ чинь цаана авлига байгаа байхгүй юу.
– АТГ-т өгнө гэж та мэдэгдсэн байсан?
– Авлигалын хууль эрх зүйн орчныг зохицуулах талаар миний яриад байгаа зүйл бол маш энгийн байхгүй юу. Авлигал гэдэг юм чинь нэмэгдээд байна, Таван толгой явахгүй нь ээ. Сайд нар нь энэ компаниас авлигал авчихлаа. Жишээ нь Хууль зүйн, дотоод хэргийн сайд гээд жишээнд нь орсон байхгүй юу. Тэгсэн намайг ингэж хэллээ, би тэвчээр алдлаа гэсэн. Ц.Нямдорж бол нэг хүн өөр рүү нь ярихаар баримтууд цуглуулж байгаад гаргаад ирдэг хүн юм байна л даа. Хэрэв би нууцаар гэрээ хийсэн бол тухай үед нь бариад илчлэх нь яасан юм. Гэмт хэрэг нуун дарагдуулсан гэсэн зүйл анги байдаг даа. Н.Энхбаяртай муудангуутаа Н.Энхбаярын тухай материал байгаа шүү гээд л гаргаад ирдэг. Энэ чинь нуун дарагдуулсан гээд эрүүгийн хэрэг үүснэ. Би хуулийн мэргэжилтэй биш л дээ. Гэхдээ хууль зүйн сайд ухаантай юм нь ийм л зүйл ярьсан.
– Та АТГ-т хандах уу?
– Хандана. Би зурагтаар АТГ-т энэ материалыг өгнө өө. Шалгах байлгүй дээ. Прокурорт нь өгнө өө. Шалгах байлгүй дээ. Шалгахгүй бол гадаа нь очоод хэвтчихнэ дээ гэж хэлсэн. Энийгээ хийнэ.
– Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2012 5:58:04 pm )
Taniig demjij bna zorigtoi bgarai
-
Anonymous (March 22, 2012 5:59:23 pm )
zuw zuw zuw bas dahin zuw shudraga baitsgaay MGL-chuudaa
-
Anonymous (March 22, 2012 6:11:57 pm )
Oo za za Medee husaad tavikh umaa boliochee http://www.businessnews.mn
3 Comments