antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 2 comments

21 мянган төгрөг бүрмөсөн “баяртай” болохоор яана даа…

нийтлэсэн Admin

Сангийн яам руу өчигдөр 14.10 цагт  ажилтай ороход үүдэнд нь хэсэг иргэд бөөгнөрөн зогсож, ам амандаа бувтнаж  байв.

Энэ хүмүүс юу хийж Сангийн яамны үүдийг сахиж зогсоо юм бол оо гэж сонирхлоо. “Хүний хөгжил” сангийн 21 мянган төгрөгийг  тараах хугацаа  энэ сард  улсын хэмжээнд хойшилж байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 27 дугаар хорооны тэтгэврийн хөгшчүүл, хижээл насны эмэгтэйчүүдээс бүрдсэн иргэд Сангийн яамыг зорин ирж “Хүний хөгжил сан”-гийн 21 мянгын санхүүжилтийг хэзээ хийхийг асууж, яаралтай  авах шаардлагатай  байгаагаа сануулж яваа нь тэр аж. Тэдний ярьж буйгаар “21 мянган төгрөг өгөх хугацаа тав хоногоор хойшилсноос дүүргийн ядруухан амьдралтай иргэд нь түлээ нүүрс, хоол ундаа авч чадахгүй, тогоо таслуулахад хүрээд байгаа учраас хорооныхноо  төлөөлж бид ийнхүү аргаа баран хөөцөлдөж явна” гэв.  Сангийн яамны Төсвийн бодлогын газрын “Хүний хөгжил сан”-гийн албаны дарга О.Хуягцогт тэдэнд хариулахдаа “Хүний хөгжил сангийн мөнгөний эх үүсвэр хугацаандаа төвлөрөөгүй учраас санхүүжилт хойшилсон. Нэг ёсондоо орлого  нь зарлагаа гүйцэхгүй байна” гэв. Тиймээс тус мөнгийг ирэх пүрэв гарагт банкуудад шилжүүлж, баасан гараг гэхэд байршуулна гэдгийг хэллээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотой сэтгүүлч хүний хувьд хэлэх зүйл өөрийн эрхгүй төрлөө. Өрөвдэлтэй байна даа, монголчууд. “Хүний хөгжил” сангийн мөнгө иргэдийн гар дээр очих хугацаа тав, зургаахан  хоногоор хойшлоход л “Хоосон хонож, гэрэл цахилгаанаа таслуулахдаа хүрээд байна” гэж холбогдох яаманд шаардлага тавьж ирж байгаа иргэд ирэх зургадугаар сард 21 мянган төгрөг бүрмөсөн “баяртай” болохоор яах юм болж  байна. Зүгээр сууж байгаад мөнгө аваад амьдардаг энэ амьдралаа мөнхийнх гэж бодоогүй л байлтай. Нөгөө талаас өмнө нь ажиллаж хөдөлмөрлөөд болоод байсан иргэд ээ мөнгөөр угжиж, бэлэнчлэх сэтгэлгээтэй ядуус болгож хувиргасан хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь   төр, засгийнхан  учраас тэд ийн Сангийн яаманд ирж үүдийг нь сахих нь арга ч үгүй юм шиг.  Сонгуулиас цааших монголчуудын амьдрал хэрхэн өрнөх талаар гэгээн бодол төрөхгүй байгааг нуух юун.
Б.Ууганбаяр

 

yanaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 21, 2012 1:22:50 pm )

    21eer goloo zogooj baina da

  • Anonymous (March 21, 2012 1:25:28 pm )

    muhgutei bayachuudad 21myanga chihrin tsaas shude

antalya rent a car