antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 Comments are off

Махны үнэ мэдэх үү ерөнхий сайд аа, Талхны үнэ мэдэх үү Ч.Ганхуяг сайд аа

нийтлэсэн Admin

Махны үнэ мэдэх үү ерөнхий сайдаа

Монголын эдийн засгийн үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг махны үнэ бага багаар өссөөр 12500 төгрөгт хүрээд байна.  Бидний хүнсний гол хэрэглээ болсон мах өндөр үнэд хүрсэн нь ард иргэдийн амьдралд бинзений үнэ өссөнөөс хүнд тусаад байгаа юм. Арга ядсан иргэд тахиа, гахай, шар буурцагны махыг захаар хайж явахав дээ. Жил бүрийн хавар мах үнэд орж, эрэлт нэмэгддэг ч энэ жилийнх шиг иргэдээ туйлдуулж байсан удаагүй. Энэ жил иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцэлгүй дуусч засгийн газраас дахин 10 мянган тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас нэмж бэлтгэн худалдаанд гаргасан ч үр дүнгээ бас л өгсөнгүй ээ. Нөөцийн мах нэмж бэлтгэсэн гэж байгаа ч бөөний төв болон захууд дээр шинэ махны үнэ буурахгүй л байна.

Хоёр долоо хоногийн өмнөх байдлаар хонины ястай мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай  мах 7213 төгрөг, ямааны мах 4600 төгрөг, адууны мах 5540 төгрөг, хонины цул мах 6850 төгрөг, үхрийн цул мах 8013 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан бол өнөөдөр үхрийн цул мах 9000-12000 төгрөг, ямааны мах 6000-6200 төгрөгийн хооронд зарагдаж байна. Мөн хонины цул мах 8500 төгрөгт хүрчээ. Гадуур нөөцийн махны олдоц муу байгааг  далимдуулж ченжүүд ч үнээ өөрийн дураар нэмж зарж байгаа сурагтай. “Хүчит шонхор” захын махны наймаачид 4500 төгрөгөөр авсан ямааны махаа нэг килограмыг нь 6000-6200 төгрөгөөр худалдаж байна. Нэг кг махаас 1700 төгрөгийн цэвэр ашиг унагаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” болон “Нарантуул II” зах дээр шинэ махны нийлүүлэлт хангалттай байна. Эрэлт нийлүүлэлт ийм тогтвортой байхад үнэ нь өдөр өдрөөр өсч байгаа нь сонирхолтой. Үүнээс харахад хэсэг бүлэг ченжүүдийн эрх ашгаас болж иргэд мах идэж чадахгүйд хүрээд байгаа юм биш биз. Үүнд л анхаарал хандуулдаг газар нь анхаарлаа хандуулмаар байгаа юм.

Эрхэм ерөнхийлөгч, ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайдаа. Та бүгдийн санаа зовниж байгааг сонсож дуулсан. Харин дорвитой арга хэмжээ авч байгааг тань харахгүй байна. Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайдаа дагуулаад “Хүчит шонхор” зах дээр очоод үз. Мал мах, бэлчээр дээрээсээ ямар үнэтэй ирдэг, ирээд хэдэн гар дэмждаг, дамжлага бүр дээр үнэ нь яаж өсдөгийг үзэх хэрэгтэй. Махны үнэ судлаад үзэхийг санал болгож байна.

 

Талхын үнэ мэдэх үү Ч.Ганхуяг сайдаа

Махтай зэрэгцэж талх ч мөн үнэд оржээ.  Дэлгүүрт зүсмэл талхны үнэ 50-100 төгрөгөөр  нэмэгдсэн өртөгөөр зарагдаж байна. Тухайлбал 550 төгрөгийн үнэтэй зүсмэл хар талх 650 төгрөг, 850 төгрөгөөр зарагдаж байсан зүсмэл талх 950 төгрөгөөр худалдаалагдаж байна. Удахгүй бид нэг талхыг 1500 төгрөгөөр авч иддэг болох нь ээ. Сангийн дэд сайдын хэлсэн 350 төгрөгийн талх “Хаана ч байгаа юм бүү мэд”. Хамгийн жижиг гэх талх л 650 төгрөгийн үнэтэй болчихоод байгаа цаг шүү дээ. “Яагаад заавал атар талхыг хүн идэх ёстой юм” гэж цамаан зан гаргаж суугаа сангийн дэд сайд ч ард түмнийхээ амьдралд ойр байх үүднээс талхны үнийг судлаад үз. Идэж уух юмных нь үнэ өсөхөөр иргэд бухимдаж байна. Талхны үнийг мэдэхгүй байж сангийн яам толгойлж суух хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Бодох л асуудал.

24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car