antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2012 5 comments

ЭРХИЙН ТЭНЭГ

нийтлэсэн Admin

Памфлет

Айлд нэг эрхийн тэнэг байдаг. Хүн бүхэн шахуу хошуу дэвссээр байгаад эцэст нь бүгд л толгой дээрээ гаргачихсанаа гайхаж суудаг билээ. Ихэнхдээ айлын ганц юм уу, отгон хүүхэд дур зоргоороо, эрх дархтай өсдөг. Эрхийн тэнэг гэж угийн тэнэгийг биш, эрх дарх, дур зоргондоо сагасан тэнэгийг хэлнэ. Тэгвэл Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг энэ төрийн эрхийн тэнэг хэмээмүй.

Тэрбээр УИХ-ын отгон гишүүн. Тиймээс ах нартаа их эрхэлнэ. Нөгөөдүүл нь эрхлүүлэхдээ хамаг л өнгөтэй өөдтэй бүхнээ найр тавьж өгнө. Хаа ганц хатуухан зандрах боловч “Зайлуул даа, үрэгдсэнээс үлдсэн ганц байгаа юм, хөөрхий” хэмээн толгойг нь илнэ. Монгол Улс түүхэндээ анх удаа эрдэс баялгаар овоглосон яам буй болгон, хамгийн анхны сайдаар нь Д.Зоригтыг томилсон. Тэрбээр хамгийн анхны том ордуудыг эргэлтэд оруулах гэрээнүүдэд нэгдүгээр гарын үсэг зурсан. Үүгээр нь түүнийг айл гэрийн голомтон дээр сандайлан сууж буй хүү гэж төсөөлөн төлөөлүүлж болох юм. Голомтон дээр суух хүү удмийн биш, эрхийн тэнэг байх нь хэт осолтой. Айлын эд хөрөнгө, мал хуйг толгой мэдэн үрэн таран хийж, сүйдлэх нь бий.

Д.Зоригтын ял, гавъяа хоёрыг одоогоор шүүхэд эрт байгаа ч эрх бандийн болчимгүй, томоогүй алдааг хэдэнтээ гаргаад байна. Тэр улс төрд бол эрийн цээнд дөнгөж хүрч буй цэл залуу. Тэгсэн атал түүний тоглож буй тоглоомууд нь нас ахисан хашруудын нүүдэг газрын зураг дээрх шатрын нүүдэл. Улс орны хувь заяатай холбоотой нүүдэлд тэр уг нь хожигдох эрхгүй. Гэвч Монголын баялаг руу шунан дайрч буй харийн ноёдтой хийсэн Оюутолгойн ордыг ашиглах тухай нүүдэлд тэрбээр хожигдол авчирсан гэж болно. Монголын хамгийн том үүц болох Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй хэлбэрээр баталсан нь түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй сайд хэмээх хэл аманд өртүүлсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй нь үнэн бол түүний амь амьжиргаа улс төрийн карьер шиг нь огцом дээшилсэн байх ёстой. Үнэхээр Д.Зоригт илэрхий баяжиж, ил баярхаж эхэлснийг түмэн харж буй нь лавтай.
Энэ хүүгийн дур сонирхол эд хөрөнгө, элдэв агуурсад хэт татагддаг бололтой баримтууд дуулдаад буй. Саяхан л гэхэд цөмийн хаягдлыг Монголд булахаар тохиролцсон нэр бүхий албан тушаалтан, төрийн сэтэртнүүдийн дунд мань хүүгийн нэр тэргүүнд нь торойж харагдав. Эх орны газрын доорх баялгаар эрхэлсэн нь багадаад газар нутгаа булш бунхан болгон хордуулах дээрээ тулсан том толгойлсон “эрхийн балай” гэж энэ бус уу. Оронд нь атомын цахилгаан станц барьж өгнө гэсэн ам өчигт нь баярлаад хөөрч давхисан юм даг уу даа, янз нь. Хоттой хонио зарж орхиод оронд нь моторгүй мотоцикл ачиж ирдэг ухаангүй ганц хүүг эрхгүй санагдуулах аж.
Түүнийг “эрхийн тэнэг” хэмээн хочилсон нь учиртай. УИХ-д ч, Засгийн газарт ч дур зоргыг нь өөгшүүлдэг. Бензин шатахууны үнэ огцом өсч салбарын сайдыг нь байтугай Засгийн газрыг ч огцруулах дайны үр уршгийг авчирсан. Тэр үед нэг ч үг амнаасаа унагаагүйгээр үл барам үгсэн хуйвалдах замаар үнээ нэмсэн нефть импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хатуу арга хэмжээ авах Засгийн газрын байр суурийг хэлтийлгэн зөөллөсөн хүн нь Д.Зоригтыг хэмээдэг. Бензин шатахууны үнийг нэмэх, нефть импортлогчдын эрх ашгийн талд зогсох нь түүнд ямар ашигтай байсан юм бол…

Дээр өгүүлсэн мөнөөх ашиг сонирхлын зөрчил хэмээгч нь түүний энэ үйлдэлд нөлөөлөөгүй гэх баталгаа алга. Нөгөөтэйгүүр, “Тэгж ярьвал Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр биднийг дуудаж ирүүлээд үнийг нэм гэсэн шүү дээ” гэж нефть импортлогчдын зүгээс ам алдсан нь бий. Энэ мэт нь түүнийг огцруулах үндэслэл бүхий шалтгаан болохоор нотолгоотой мэдээлэл биш байж болох ч түүнийг шалган нягтлах хангалттай үндэслэл юм. Гэвч түүний толгойг илэгчийн гар урт аж.
Д.Зоригтын нэр дээр авлигын хэрэгт холбогдуулан шалгуулах хүсэлт хэдэнтээ хууль хяналтын байгууллагад ирсэн байдаг. Дээр олонтаа дурьдагдсан ашиг сонирхлын зөрчил гэгч нь чухамдаа авлига, хээл хахуулийн сэжиг таамагтай зохирч буй нь энгийн давхцал биш бололтой. “Бороо Гоулд” компани Эрдэс баялаг, Эрчим хүчний Сайд Д.Зоригтыг авлигын хэргээр шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн өндөр үнэтэй тансаг байр хахуульд авсан хэргээр АТГ-т шалгагдсан. Энэ бүхэн харамсалтай нь нотлогдоогүй. Үнэндээ бол нотлоогүй гэж хэлж болно. АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан “Алъяанс” төвийн тэргүүн Ж.Занаа “Олон хүн Д.Зоригт ЭХЭБ-ын сайд болсныхоо дараа өндөр үнэтэй тансаг байранд нүүж орсон гэж ярьж байгаа. Гэтэл “Та энэ мэдээллийг хаанаас авсан бэ. Нотлох баримт гаргаж өг” гэсэн. Авлигатай тэмцэх газрынхан энэ хэргийг үнэндээ шалгаж өгөөгүй. “Нотлогдохгүй байна” гэсэн үнэдслэлээр энэ хэргийг хаасан. Би нотлох баримт цуглуулах, шалгах эрх үүрэгтэй хүмүүст нь гомдол гаргасан, мэдээлэл өгсөн. Түүнээс биш Занаа нотлох баримт цуглуулж, АТГ-т өгөх ёсгүй шүү дээ” гэж ярьжээ. Үнэхээр ч тийм юм. Нотлох ёстой байгууллага нь түүний эд хөрөнгийн эх үүсвэрийг шалган тогтоох талаар санаачлага ч гаргасангүй нь илэрхий байна. Учир нь Д.Зоригт сайд болохоосоо өмнө Сансар дахь нийтийн орон сууцанд амьдардаг байсныг олон хүн мэднэ.
Тэгвэл өдгөө эрхэм сайдын гэр бүл хотын төвд “MCS” компанийн барьсан тансаг орон сууцанд амьдарч байна. Монголдоо бизнесийн акулд тооцогддог “MCS” компанийн хөрөнгө оруулалттай “Орчлон” цогцолборт фитнесс, саун, бассейн, дунд сургуультай. Жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй “Орчлон” сургуульд хөрөнгө чинээтэй хүмүүс л хүүхдээ сургаж, бас “Орчлон” хотхонд бэл ихтэй, эрх мэдэлтнүүд л амьдардаг. “Орчлон” хотхоны гурван өрөө байр гэхэд л 136 мкв талбайтай. Зах зээлийн үнэ нь 350.000 орчим ам.доллараар үнэлэгддэг гэнэ. Д.Зоригт сайд “Орчлон” хотхоны F-4 байрны зургадугаар орцонд амьдардаг. Үүнийг л нотолж чадахгүй байгаа нь Д.Зоригтыг хэтэрхий эрхлүүлж буйн илэрхийлэл. Хүний мөнгө хөрөнгө эзнээ илчлэх эд мөрийн баримт болдог тухай мөрдөн шалгалтын хамгийн анхны теором гэдгийг тэд эрхбиш мэдэх биз ээ. Гэрлийн хурдаар өндөр албан тушаалд хүрсэн залуу сайд дандаа л төрийн алба хашиж явсан хэмээн өөрийгөө рекламддаг. Үнэндээ түүний намтарт хувийн бизнес байтугай жижиг наймаа эрхэлж байсан түүх үгүй. Эхнэр нь олон улсын байгууллагад ажилладаг, гэр бүлээрээ гадаадад хэдэн жил амьдрахдаа хэдэн төгрөг цуглуулж, хуучин гурван өрөө байр авсан хэмээн сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ тэрбээр тун даруухан өгүүлж байсан нь саяхан.
Түүнийг улс төрд огцом карьер өссөн, пээдгэр зантай, урьдын нөхөрлөлөө мартдаг гэсэн шүүмжлэл бас дагадаг. Гэвч энд түүнийг хувь хүн тухайд нь бус улстөрч гэдгээр нь онцлон, улс төрийн зан байдлыг голлох нь зүй юм. Д.Зоригт өөрийн шалгарсан хичээл зүтгэл, авъяас чадварын ачаар улс төрд оройлон гарч ирээгүй. Түүнд эрхлэх, эзэн мэдэх, өршөөгдөх, үл бангадуулах гэх мэт өвийг С.Баяр өөрийн бий болгосон системдээ захиж үлдээсэн. Өөрийн төлөө донгодох тахиа болгож аваарай гэж С.Баяраас Сү.Батболдод үлдээсэн өндөг юм. Үүнээс хойш өндгөө хагалуулчихгүйн тулд Сү.Батболд намаараа, танхимаараа Д.Зоригтыг эвийлэн бөөцийлсөөр тийнхүү “эрхийн тэнэг” болгочихсон түүхтэй.
Гурвын гурван удаа Д.Зоригтыг сайдын суудлаас нь огцруулах гээд бараагүй. Ямар сайндаа л “Зоригтыг хэн огцруулж, нохой хэн саах вэ” гэх хэлц хүртэл гарахав дээ. Үнэндээ ч түүнийг огцруулахад хангалттай үндэслэл бүхий саналыг УИХ-ын гишүүдийн зүгээс гаргадаг ч тухай бүртээ ямар нэгэн арга саамаар хамгаалагдан, хаацайлагдан үлдсэн байдаг. Тухайлбал, огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргах ёстой байтал Ерөнхий сайд Арабын орнуудад хийх айлчлалд явах тул иртэл нь хэлэлцүүлэхгүй гэснээр хойшлуулж байв. Ингэж хаацайлах ч бага хэрэг. Хамтарсан Засгийн газрын хувь заяаг түүний огцрох үгүйтэй харьцуулан жинлэж байх үед ч УИХ “эрхийн тэнэг”-ээ хамгаалаад авч үлдэж байлаа. Нэг удаа ч бус, бүр гурван удаа. Ц.Даваасүрэн гишүүн “Би Д.Зоригтын оронд байсан бол өдийд өөрөө огцорчих байлаа” гэж хэлсэн нь эрхийн өмнөөс ичсэн хэрэг. Нам нэгтэй ах нь ингэж хэлснийг эс тоолоо гэхэд намын ах Ц.Сэдванчиг түүнийг огцруулах шаардлагыг УИХ-д оруулж байсан нь бас сонирхолтой.
Эндээс намаараа, танхимаараа түүнийг эрхлүүлээд байгаа хэрэг биш гэдэг нь харагдаж байна. “Нууцаар санал хураасан бол Д.Зоригтыг суудалд нь үлдээхгүй байсан” гэсэн нэгэн гишүүний үг ч үнэн байж. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нар “Эрдэс баялаг, эрчим хүчний хүн Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэхээр хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Ер нь хойноосоо заавал хэлүүлж, чичлүүлж байж л нэг дуугарч, хөдөлдөг хүний баадууг нь чангалахгүй бол болохгүй нь” гэж мөн хэлж байв. Баадууг нь чангалахгүй бол явдаггүй цагтай түүнийг адилтгасан нь их оножээ.
Хууль зөрчин байж харийн ноёдод Оюутолгойн ордыг “бэлэг” болгоод барьчихсан сайд нартай хариуцлага тооцохоосоо одоо өнгөрсөн бололтой. Буух эзэн, буцах хаягийг хуваалцах учиртай зарим сайд нь Ардчилсан намын нэрээр Засгаас гарлаа гээд мөрөө хөөчихлөө. Хэдий засгаас гарсан ч нэр төрийн нэг л өндөгийг Ардчилсан нам, Ардын нам хамтдаа дарж буй. Тэр өндөг хагарвал хэн хэнийх нь нэр хүнд сэвтэнэ. Өндөг өөгүй. Хагарвал өөвөн сөөвөн, өрвийсөн сөөвийсөн муухай амьтан дотроос нь гарч ирнэ. Өндөг байхад нь хайрлаж, өөгүй байхад нь эрхлүүлэх гэж энэ “эрхийн тэнэг”-ийг өсгөж байгаа юм, энэ төр.

 

 

Д.Дамдинжав chuhal


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 22, 2012 4:41:47 am )

    hereg hyychrahguieee! odoo peediij syybch tyn ydahgui ATG-aar orj shlagadad hereg ni il garah todorhoi myy abilgach tushmel chi ydahguieeeeeeeeeeeeeeee

  • Anonymous (March 22, 2012 4:43:45 am )

    uhsend ni uuniig erhiin t1 ene ter geed uhuurduud bgaan,abilgachdiin 1 ni todorhoi bichigdsen bn.ATG iinhaan uuniig sonirhood uzmeer bndaa

  • Anonymous (March 22, 2012 10:31:11 am )

    Эрхийн тэнэг биш шуналын тулам богс долоогч

  • Anonymous (March 22, 2012 3:14:39 pm )

    Хужаа учраас Монголыг гэсэн сэтгэл байхгүй

  • Anonymous (March 27, 2012 10:35:38 pm )

    ene zasagt 3 novsh baina aa shaimii otgonbayar hujaa zorigt tender hurelbaatar 3g zailuulaach eronhii saidaa

antalya rent a car