antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 2 comments

Ч.Ганзориг намынхаа шийдвэрийг эсэргүүцэж, ажлаа хаян сонгуулийн сурталчилгаагаа хийж явна

нийтлэсэн Admin

Улсад хамгийн их орлого оруулдаг “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид захирал Ч.Ганзоригтоо луу жилийн мэнд хүргэж, золгох гэсэн ч захирлаа “олохоо” больсон талаар мэдээлэл чихнээс хонх уяах боллоо. Уг нь тэрбээр туулай жилийн сүүлээр амарсан ч өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа юм байна. Туулай жилээс луу жил гартал “бүтэн жил” алга болсон дарга нь хаана юу хийж яваа талаар ажилчдад нь ямар нэг таамаг байхгүй байгаа аж. Ямар сайндаа л “Сар шинийн баярын дараа ажил цугласнаас хойш дарга нэг ч удаа ажилдаа ирээгүй. Бид шинийн найманд багтааж золгоё гэсэн ч олдохгүй байна. Даргын хаана явааг мэдэх хүн алга” гэхэв дээ.

 

Уг нь түүнийг 2012 оны сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшин гэж байсан ч өөрийн хүү Г.Тэмүүлэнг Архангайгаас нэр дэвшүүлж, өөрөө суудалдаа үлдэхээр болсон. Гэвч намыхаа удирдах зөвлөлөөс гаргасан энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаан үгнээс нь биш үйлдлээс нь илт болов. Сураг сонсоход амин чухал ажлаа хаян Архангай аймагт “сууршин” сонгуулийн сурталчилгаагаа хийн өөрийгөө таниулж яваа гэнэ. Тэр бүү хэл улсын хөрөнгийг саатсан айл болгондоо тарааж, Архангайчуупд 2004 оны сонгуулиар таньж чадаагүй хүнээ одоо л нэг таньж байгаа юм байх.

 

Айл болгоны гадаа цагдаагийн машинаар гүүпэрлүүлэн давхиж очоод өвгөд хөгшдөд 100 мянга, хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгч, өглөгч буянаар нь дууддаг болсон гэнэ. Бүр ирэхийг хүртэл хүлээж, зам ширтэн саравчлан суудаг болсон сурагтай. Эрдэнэтээс Архангай ордог замыг хүртэл Ч.Ганзоригийн зам, Эрдэнэтийн өглөгийн зам хэмээн нутгийн хүмүүс нь ярьдаг байна. Энэ мэтчилэн тус аймагт Ч.Ганзориг гэсэн нэргүйгээр хийгдэх ажил байхгүй болж. Түүний энэ өөрийгөө таниулах ажил гэнэт эхэлсэн ажил биш гэдгийн нутгийнхан нь ам уралдан ярьж байна. Өнгөрсөн жилийн наадмын бай аманд багтамгүй өндөр байсан нь түүний “гавьяа” гэнэ. Тэрбээр өнгөрсөн жилээс долоо хоног бүрийн баасан гарагт Ч.Ганзоригийг Архангайханд таниулахаар үйлдвэрийн ажилчид, машин техниктэйгээ бүгд Архангайг зорьж “дисант” буулгадаг байсан аж.
Энэ мэтчилэн Улсаас гадна зүгээр мөнгө өгдөг өөр хүн тэр бүр байхгүй юм чинь таньдаг бололгүй яахав дээ, хөөрхий. Ийм их ажлыг өөрийнхөө нэр төр, ажил албаа гаргуунд нь хаян байж хийсэн юм чинь эсэргүүцэх нь ч түүний зөв.
Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн болж чадахгүй бол амьдрал нь бүрхэг болно. Улсын хөрөнгө завшсан хэргээ хайцайлж чадахгүй, яланд унана. Сонгуулийн хууль зөрчсөнийхөө төлөө шийтгүүлнэ. Мөн түүнчлэн туулай жилийн сүүлээр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг “Зэс эрдэнийн хувь” ХХК-ны хувьцаа эзэмшигчид Эрдэнэтийн овоолгын дөрөвний нэг хувийг авахаар Төрийн өмчийн хороонд хандсан. Үүнийг биелүүл гэж ТӨХ “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригт үүрэгдсэн ч мань эр даалгаврыг үл тоомсорлосоор луу жилийн босго алхчихсан. Үүнийхээ горыг ч амсана.

 

 

Б.Чухал

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 23, 2012 10:36:21 am )

    huu ni gej hooson tolgoitoi yum baidiin
    darga nar dagaad guigeed bg ineedmiin jujigchin bgaa

  • Anonymous (March 23, 2012 10:38:24 am )

    Ene baychuudiin huuhduud arai denedj bnaa
    Tsagaan zahtnuudiin huuhduudiig bitgii demjeerei ard tumeeen

antalya rent a car