Төрийн өндөр дээд албан тушаалтан авилгын эсрэг хуулийн дагуу 2-р сарын 15-ны дотор хөрөнгө орлогийн мэдүүлэгээ АТГ-т гаргаж өгөх ёстой. Ингэхдээ хуульд заасны дагуу хөрөнгө орлогийн мэдүүлэгээ гаргагч нь тогтоосон хугацааг хожигдуулалгүй, хөрөнгө орлогийн эх үүсвэрээ үнэн зөвөөр, бодитой, мэдээлэх үүрэгтэй байдаг. Энд л авилгын эсэрг хуулийн гол агуулга нь оршиж байгаа юм. Учир нь хөрөнгө орлогийн мэдүүлэгэ гаргагч нь хуульд захирагдан хариуцлагатайгаар хөрөнгө орлогийн мэдээллээ өөрөө гарган өгч , түүнийгээ шударгаар олсон гэдгээ тайлбарлах үүрэг хүлээдэг нь ардчилалын тулгуур зарчимд нийцэж байгаа хэрэг билээ.
Харин манай УИХ-ын гишүүд дотор хуулиа хэрэгжүүлдэггүй, өөрсдөө зөрчдөг эрхмүүд мэр сэр байх юм. Тэдний нэгийг Д.Арвин гэнэ. Тэрээр саяхан “Aйст TV”-ээр өгсөн ярилцлагадаа хөрөнгө орлогийн мэдүүлэгээ өөрөө өгч ч мэддэггүй, туслах нь мэдээд зохицуулчихдаг тухай ярьж мань мэтийгээ мэл гайхуулав. Түүний энэ ярианаас үүдэн та бидэнд дараах дүгнэлтүүд гарч байна. Тухайлбал, Эрхэм гишүүн :
– өөрөө хууль санаачлан баталдаг атлаа хуулиа хэрэгжүүлэхдээ хойрго юм байна
– гишүүн маань их баян учраас өөрөө жилийн хөрөнгө орлогийн тооцоогоо хийж чаддаггүй бололтой
– мань хүн туслахтайгаа “зүү орох ч зайгүй ойр дотно” бөгөөд, түүний жилийн турш олсон орлогийг туслах нь нэгд нэгэнгүй мэддэг болохоор өмнөөс нь гаргадаг юм байна
– туслахууд нь гишүүний орлогийн талаарх мэдээллийг түүний өмнөөс гаргаж хууль зөрчдөг юм байна
Ямар боловч нэгэнт гарсан хуулийг Монгол улсын хэмжээнд бүх хүмүүс адил тэгшээр даган мөрдөх ёстойсон. Харин УИХ-ын гишүүн Д.Арвинд, Авилгын эсрэг хуулийг дагаж мөрдөх нь тийм ч чухал биш бөгөөд мань хүн энэ хуулийн хэрэгжүүлэхдээ туслах энэ тэрээрээ нь аргалаад өнгөрөөчихдөг бололтой. Эрхэм гишүүний ингэж аашилж байгааг иргэн та юу гэж бодожбайна.
Ц.Гомбосүрэн olloo mn
Холбоотой мэдээ
Comments are closed.