antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2012 83 comments

Ерөнхийлөгч цагдаагийн удирдлагад хатуу сануулга өглөө

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

“Сүхбаатар дүүргийн  Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар зэрэг шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар” гэсэн танилцуулга надад ирүүлсэн байна. Энд бичсэн болгоныг би дурдах шаардлагагүй байх гэж бодож байна. Гол нь шүүх хуралдааныг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэргүүцэл илэрхийлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдсан байгаа. Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад тэнд байсан шүүгдэгчид “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Шүүхийн зүгээс  цагдаагийн байгууллагын зохих удирдлагад хандаж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэхэд түүнийг хэрэгжүүлээгүй гэж танилцуулгад бичжээ. Мөн  цагдаагийн байгууллагын удирдлага нөхцөл байдлыг зохицуулах тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээсэн.  Шүүх танхимын эд хөрөнгийг эвдсэн. Тэр бүү хэл “Архи үнэртүүлсэн” нөхдүүд шүүгчийн эрх чөлөөнд халдсан, цохисон гэж танилцуулгад тодорхой бичсэн байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагын зүгээс нөхцөл байдлыг зохицуулах арга хэмжээ аваагүй учраас арга ядахдаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хот дүүргийн шүүхийн ажилтнууд эмх замбараагүй байдал даамжирахаас сэргийлж “ажиллахаас” өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэнд байсан цагдаа нараас ганцхан цагдаа шүүгчийг гарч явахад хамгаалах гэж оролдсон. Тэгэхэд бусад нь тэр цагдааг хэл амаар дайрч доромжилсон, хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдлүүд гаргасан байгаа. Тэр ч байтугай тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал үргэлжилж байгаа тухай энд бичсэн байна. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлжээ. Генерал аа,  энэ юу гэсэн вэ!

Ийм үйлдлүүд гараад, шүүхийн зүгээс хүсэлт гаргаад, сануулж хэлээд байхад   цагдаагийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авахгүй, хуулийг хэрэгжүүлэх үүргээ  тууштай хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ, Д.Сандаг-Очир генерал аа!

Мөн өөр нэг танилцуулгад бичихдээ “Эмнэлэгт хэвтсэн шүүгдэгч нартай уулзах гээд  шүүхийн байгууллагын тодорхой ажилтан эмнэлгийн даргатай цуг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ороход нөгөө генерал, хурандаа нар, шүүгдэгчид энгийн гадуур хувцастайгаа цагдаагийн 3-4 даргатай яриа өрнүүлээд сууж байсан баримт  байна.  Энд  бүр  тодорхой нэр устайгаа байгаа. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг чинь амь дүйсэн иргэдийн эмчилгээ хийлгэдэг газар шүү дээ. Гэтэл тэр тасгийг эзэгнэчихсэн гадуур хувцастайгаа, өнөөдөр үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн тодорхой албаны хүмүүсийг дуудаж уулзаад, яриа өрнүүлээд сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?  Ийм байж болох уу, генерал аа! Ингэж хуулийг, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болдог юм уу!

Та Цагдаагийн Ерөнхий газрын даргын хувьд, Монгол Төрийн генералын хувьд ийм танилцуулгыг Төрийн тэргүүн нь  аваад сууж байхад ямар сэтгэгдэл төрөхийг гадарлаж байгаа байх. Танаас ирүүлсэн танилцуулгыг би бас авсан. Тэнд бол тухайн өдөр болсон зүйлийн тухай Та “Өндөг шиг өөгүй юм” бичсэн байгаа.

Би энэ илтгэх хуудсыг Ерөнхий сайдад өгнө. Засгийн газрын хувьд, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ нөхцөл байдалд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг хүсэх болно. Би танд одоо энэ танилцуулгыг бас өгье. Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулгаас гадна  тэнд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, шүүхийн байгууллагаас ирүүлсэн бусад танилцуулгууд байгаа. Дээрх танилцуулгуудад “Цаашид шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч байна. Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал эргэлзээтэй боллоо. Шүүн таслах ажиллагаа явуулах, шүүгчийн тангарагаа биелүүлэхэд ноцтой саад учрах нөхцөл байдал гарч байгааг таньд уламжилж байна” гэж надад хандсан байна.

Би энд нэг зүйлийг онцолж хэлье. Хууль зөрчиж байгаа  энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн  нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж  буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролдлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ер нь үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнхөө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим генерал, хурандаа  нарын асуудал байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа зарим “Бүтэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал болохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Хуулийг завхруулдаг,  хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс байгаа. Энэ байдлыг одоо засах цаг болжээ. Олон нийт ч бодлого тодорхойлогчдод хандаж ийм байдалд дүгнэлт хийхийг удаа дараа шаардаж байна. Би энэ тухай  өмнө ч УИХ-ын чуулган дээр хэлж байсан.  Цагдаагийн байгууллагад эрчимтэй өөрчлөлт хийх цаг болжээ, хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа цагдаагийн зарим удирдлагатай хариуцлага тооцох цаг болжээ гэж байсан. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд  хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай , өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу.

Та мэднэ,  Монгол Улсад хуулийн дагуу зөв бурууг тогтоодог ганцхан байгууллага байдаг. Тэр нь шүүх. Шүүх асуудлыг шийдвэрлэхээс өмнө ийм шийдвэр гарах гэж байна хэмээн янз бүрээр тайлбарладаг. Шүүх шийдвэрлээгүй байхад хэн ч ингэж  ярих эрхгүй шүү дээ. Бас шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх эрхгүй. Буруу шийд гарсан бол түүнийг хэрхэн өөрчлөх тухай хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Уг асуудлыг дээд шатны шүүх  нь авч үздэг. Анхаарах асуудал гарсан бол шүүх л түүнийг авч хэлэлцдэг.

Шударга ёс тогтоо гэсэн ард түмний шаардлагыг шүүх хэрэгжүүлж чадахгүй бол бид яаж түүнийг тогтоох ёстой вэ гэж танаас асуумаар байна. Шүүхийг ажиллуулахгүй, шударга шийдвэр гаргах боломж олгохгүй  болохоор шударга ёсыг тогтоо гэж олон түмэн надаас, төр засгаас, танаас шаардаж байгааг яаж хэрэгжүүлэх вэ? Ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой байгууллага нь түүнийг олгохгүй байгаа тохиолдолд яаж шударга ёсыг тогтоох вэ? Яаж Монголд хуулийг хэрэгжүүлэх вэ? Хуулийн дээр гарсан ийм байдлыг, цагдаагийн удирдлагын зүгээс цааш даамжруулж болохгүй. Энэ бол Монголчуудын сонгож авсан замд нийцэхгүй. Монголын нэр төрд нийцэхгүй. Хуулийг хэрэгжүүлэх, шударга нийгмийг цогцлоон бүтээх гэж оролдож байгаа монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй. Тиймээс энэ байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагад тууштай өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь харагдаж байна.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн өндөр цолыг олгодог. Танд генерал гэдэг эрхэм цолыг төрийн нэрийн өмнөөс, төрийн шийдвэрээр олгосон байгаа. Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цолыг хураах  шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадахгүй бол, энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шударга ажиллаж, хуулийг хэрэгжүүлж, байгууллага албан хаагчидаа удирдаж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү.

Засгийн газар Цагдаагийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтэй холбогдсон ажлыг хийх байх аа.  Та генерал гэдэг энэ өндөр дээд цолыг эдэлж буй хүний хувьд  энэ бичигтэй танилцаад энд заасан бүх зөрчилтэй холбогдуулан ямар арга хэмжээ авснаа дурдан хариу танилцуулга бичиж  өгнө үү. Энэ үүргийг Та хэнтэй ч хуваалцахгүй. Шүүхийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох нөхцөлийг хангах талаар ямар арга хэмжээ авсан тухайгаа Та надад бас бичиж илтгээрэй.

Нэмж хэлэхэд,  улс төрчид, улс төрийн байгууллагын хүмүүс ямар мэдэгдэл хийхийг би хянах шаардлагагүй. Мэдээж тэр хүмүүс хэлж ярьж байгаа зүйл дээрээ анхаарах ёстой. Ер нь цагдаагийн байгууллагыг ийм замбараагүй байдалтай байлгах сонирхолтой хүмүүс бий. Нийгэмд шударга ёс тогтсон, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байхаас айж эмээдэг болгоомжилдог хэсэг, хүчин бий. Үүнийг та өөрөө мэдэж байгаа. Эдгээрийн дотор таны Тамгын газрын дарга суучихсан, дээрээс нь Цагдаагийн байгууллагын үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс зогсчихсон мэдэгдэл хийгээд байгаа нь зохисгүй.

Таны эрх, үүрэг олон хуульд бичигдсэн байгаа. Та энд санаачилгатай ажиллахгүй бол болохгүй. Түрүүний миний хэлсэн хуулийг завхруулж байгаа байдалтай Та санаачилгатай идэвхитэй тэмцэх ёстой. Миний ярьсныг болон уг танилцуулгад дурдсан зүйлийг  ЦЕГ-ын даргын зөвлөл дээрээ танилцуулж, хэн юу гэж хэлсэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хийсэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй. Энэ байдалд манай бодлого тодорхойлогчид ч  тал талаасаа анхаарч,  Монгол Улсад хуулийг хэлбэрэлт үгүй, ялгамж үгүй хэрэгжүүлэх,  шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтооход онцгой анхаарч, тодорхой алхам хийж шийдвэр гаргах  хэрэгтэй байгаа юм. Хуулийн дээр, хуулиас гадуур цагдаагийн байгууллагын тодорхой удирдах хүмүүс байж болохгүй шүү гэдгийг дахин Танд анхааруулъя. Ер нь миний ярьж байгаа зүйл, болсон үйлдлүүд манай нийгэмд  сургамж болоосой. Монгол төрийн архив, хар хайрцагны бодлогод энэ бүхэн үлдээсэй гэж бодож байна. Тиймээс би танаас бичгээр бүх зүйлд хариу авахыг хүсч байгаа юм” гэлээ.

ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир гарсан асуудлын талаар дүгнэлт судалгаа хийж, эргэж танилцуулахаа илтгэлээ.

Эх сурвалж: www.president.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

83 Comments

  • Anonymous (March 19, 2012 10:05:42 pm )

    Шүүхийн гадаа болсон үйл явцсаас харахад хурандаа нарыг Долдугаар сарын 1-ны хэрэг явдалаар шүүх нь бага хэрэг юм байна лээ.Харин цагдаагийн бие бүрэлдэхүүнийг ийм МАФИ-жсан байгууллга болгосных нь төлөө шүүх цаг болж.Монголд төр засаг гэж үнэндээ байдаггүй юм байна. Харин дарга нараа өмөөрсөн яахаас ч буцахаа байсан цагдаагийн байгуулага л Монголыг мэддэг юм байна гэхээр харагдана лээ.Хуулийн эсрэг албан тушаалаа ашиглан босох гэж байгаа цагдаагийн офицеруудыг нарийн бүртгэн шууд ажлаас нь зайлуулах хэрэгтэй болжээ

  • Anonymous (March 19, 2012 10:13:05 pm )

    цагдаагийн удирдлагад байсан хүмүүс ямар хариуцлагагүй, ямар ёс жудаггүй аашилж байна. тэдэнд үйлчилдэг хууль гэж огт алга. сайд байсан хүн шоронлуу ачигдаад явж байсанг харж байсан энгийн иргэн ингэсэн бол одоо гэр бүлээрээ шоронд сууж байх байсан. Харин эдгээр нөхөд ядарсан зовсон иргэдийн үхлийн шокноосоо түр боловч гардаг ганц газрыг 4 ,5уулаа эзлэн наргиж суудаг. ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ. МОНГОЛЫН ТӨРИЙГ

  • Anonymous (March 19, 2012 10:14:44 pm )

    Саяхан Оросод болсон санал асуулгаар ард иргэдийн хамгийн их дургүйг хүргэж байгаа төрийн байгууллагаар ЦАГДААГИЙН байгууллага шалгарсан байна Монголд ч бас адилхан гэж бодож байна

  • Anonymous (March 19, 2012 10:16:56 pm )

    enhuniig tsoliig ni huraagaad shuud ajlaas ni halah heregtei. ter 4 hulgaich mafijsan luiwarchidiig shuud buudaj alah heregtei. iim aluurchidaas bolj l mongol suirch bna shuu dee. naaduul chin mongoliin buh muu muuhai yumnii uur uurhai hamsaatanguud sh dee. todorhoi luiwarchidiin gar huluud sh dee. shuud alah heregtei shuugeed ch baih yum baihguiee.

  • Anonymous (March 19, 2012 10:22:00 pm )

    Мексикт болсон шиг явдал гарах нь л дээ. Саяхан тэнд мексикийн ерөнхийлөгч нь ард түмэний шахалтаар ялзарсан системтэй цагдаагийн байгууллагтаа цэвэрлэгээ хийж, авилга хар тамхины наймаанаас хувь хүртдэг,4000 гаруй офицерыг халж хориж эхэлсэнд уурласан цагдаагийн томчуул ажил хаялт нэртэй зэвсэгт үймээн дэгдээн олон гудамжийг хяналтандаа авсан. Тэдний эсрэг 9000 дайчидтай элитийн корпусыг тавьж цагдаа нарын хандыг нь дарсан байна лээ.Угаасаа л мексикт цагдаагийн офицерууд нь цаг хугацаа өнгөрөх тутам урвагч дээрэмчид болон хувирдаг гэсэн.

  • Anonymous (March 19, 2012 10:23:17 pm )

    mongold yer ni tur gej baihgui boljee. hedheen luiwarchidiin gart orchihjee yanaa sunuluu duu. ard tumnee hamgaaldag tsagdaa ch alga. gantshan luiwarchin darga naraa hamgaaldag tsagdaatai boljee. bur sunuluu yanaa ene turgui ulsiig. Gants yerunhiilegch zuw yum heleed nemer alga. Bugdiig MAH iin heseg aluurchin luiwarchid meddeg boljee, yana daa chawaas heleh muu ug alga daaaaaaaaaaa

  • Anonymous (March 19, 2012 10:27:12 pm )

    ОЧИХ ёстой газар нь очоод, шалгуулах ёстой юмаа шалгуулаач дээ. Цагдааг ийм үхээнц, эхнэр хүүхдээ уйлуулаад дагуулчихсан хөгийн эрийн нэр гутаасан юмнууд удирдаж байсан юмуу. НЭР хугарахаар яс хугар гэдэгсэн. фОРМОН дотороо л эр хүн тайлахаараа хөсөрийн архичнаас дор новш болчих юмаа. ХӨГИЙН ГЕНЕРАЛ ХӨГИЙН ХУРАНДАА ВЭ.Эр хүн туг ч барьдаг тугал ч харилдагсан ичээчээ

  • Anonymous (March 19, 2012 10:31:23 pm )

    ENE ELBEGDORJ ARAI DENDEJ BAINAA ESTOI DURAARAA DURGIJ MONGOLIIN TOROOR TOGLOJ BAIX SHIB DEE ARAI XETERCH BNA ODOO BOSOD TCAG NI BOLSON BAINA ZALUUSAA ENE ELBEGDORJIIG ZAILUULJ OORIIG NI SHOROND XIIX XEREGTEI

  • Anonymous (March 19, 2012 10:32:46 pm )

    uhsen chi myanga sanuulaad yaahiin dawjaa min

  • Anonymous (March 19, 2012 10:33:01 pm )

    Elbegeegiin sandarch bgaag. enenii hulgai ni il garchih gd uheh gj bhgui yu. nuguu omoorood bsn magnai zandan 2 enenii gar hul bgaa daa. eronhiilogch bolonguutaa gudamjind, gudamjnaas shorond oroh gj bsn garuudiig buur alban tushaald tavisan hun ni hen be. mongolchuudaa sereechee.

  • Anonymous (March 19, 2012 10:36:54 pm )

    ard tvmen meni bosox tcag irjee ene elbegeeg shorond bi xiie batzandan magnai nartai ni xamt

  • Anonymous (March 19, 2012 10:37:35 pm )

    Elbegeeg sain ajiglaarai. eronhii prokuroroor Dorligjav, neelttei zasaglal ch biluu yu bilee, barag hevleltei haritsah hesegee Batzandand ogson. nogoon namiin nuhur bolohoor odoo busdiin l adil 76 uhniin adil bolson. bas ter udur bsn Jagaa 1 heseg sahil hurtsen yum shig duugai bj bsnaa jaahan ami orj ehelsen. ed nariin uildliig ta nar sain har daa. engiin eruul hun ch gsn eniig oilgono. magnai ch gsn ene hereg buruu moer hoosniig haraad ineed ni hureed duugarch ehelsen. eronhiilogch yagaad shuuh zasaglald ooroo noloolood daramtlaad bgaan

  • Anonymous (March 19, 2012 10:41:47 pm )

    elbegdorj hend baatar ogsniig bas sanaarai. bat uul gdg jinhene ul buteh gudamjnaas tursun nuhriig shagnasan. ed nar bugd oorsdiinhoo bulhaig medeh bolohoor hen ni ch hezee ch ilerehgui. odoo ard tumen oorsdoo duu hooloigoo gargah boljee. ghdee dund ni ashig olood bgaa ter setguulch uyanga ene ter gsn ulstoriin ynahnuud shig bish. jinhene ard tumniihee tuluu, jinhene eruul niigemd amar taivan itgel duuren amidrahiin tuld bid oorsdoo bosoh heregtei

  • Anonymous (March 19, 2012 10:43:56 pm )

    aih ichih zuilgui bulhaig ni delgeed ehnees ni shorond hiitsgeey. setguulchid onoodor mungunii tuluu bish eruul iigmiin tuluu temtseh heregtei bna. unuudriin olj bgaa mungu chini udaan urgeljlehgui. tiimees eruul mongol niigemd eruul ireeduitei baiy gevel setguulchid setguulchiin ner hund erh uurgee uhamsarlah heretgei

  • Anonymous (March 19, 2012 10:46:01 pm )

    bidnii hoolnoos hulgailj bgaa hulgaichdiig shorond horii. ted bh gazra orood ireheer busad ni tsochroo avna. ene ard tumen gdg chini huuhed shig haraad dagaad yavahgui gdgiig medej avah heregtei. ard tumen huchee haruulah heregtei. onoodor huuli sahiulsan tsagdaa nariig huch hereglelee gj bgaa yum bol ted daraagiin udaad tushaaliig hen yaj ogov gdgiig todruulj bj huduldug bh heregtei.

  • Anonymous (March 19, 2012 10:49:14 pm )

    tuhain ued uimeen hutgaj bsn, yuhai ued eronhii erh medliin hureend tushaal ogson. tuhain ued uimeeniig zohion bguulsan gd olon huchin zuiliig bodoh heregtei. herev elbegee shig tuhain ued ard tumniihee dund, uimeen dund bj bgaad tgd iim olon hunii ami uregdsen hereg garsan bol yamar ch ULSTORCH busdaas bish yum ghd dotroo ooroosoo ichih bsn. gtl mungu erh medeld durtai tom jijig huvalznuud mongoliig hutgaad bna.

  • Anonymous (March 19, 2012 10:50:30 pm )

    za daa estoi zagatsan gazar maajina gedeg l bolloo doo. ELBEGEE eronhiilogchoos iim hemjeenii ym baitugai garna daa. sandag ochir ene heden hulchgaruudaa zailuulah tsag boljee.

  • Anonymous (March 19, 2012 10:57:41 pm )

    IIM BAIDALD HEN ORUULAB UUNIIG ELBEG DORILIG 2 MEDEJ BUI

  • Anonymous (March 19, 2012 11:43:41 pm )

    ai medehgui ene elbegorjiig muulsan olon msjiig haraad bhad 1 hun bichchihsen ym bishuu bi ug n niih demjdeggui ym harin suulees nileen demjdeg bolchood bna ovoo ym hiigeed bga shuu ene zahiag n harhad ch hurtel haragdaj bna unen zuvuur n shiideeseidee tsagdaagiihan arai davarch bna aaa shuugchid n ch gsen bitii shantraaasai bileedee zorigtoi baigaarai ene idej uusan ulsuudiig bugdiig n budaa bolgood ug ugaasaa ene ulsuud hezee negen tsagt shoron yavah l bsan

  • Anonymous (March 20, 2012 12:00:57 am )

    er n ene hyjaagiin bodlog shvv.

  • Anonymous (March 20, 2012 12:13:29 am )

    yuun hujaa ve bas uls turjuulehgui yanz buriin hudlaa talaas n harahgui yag unen bodit badliig harj dugnej surldaa medleggui ymuu haashaa ym yuun hujaa ve bas dainii hajuugaar dajin gehcheer

  • Anonymous (March 20, 2012 12:28:09 am )

    еранхийлөгчийг дэмжиж байна . Бөөр нь бөгсөнд цэр нь цээжинд гэдэг дээ

  • Anonymous (March 20, 2012 1:12:04 am )

    Ерөнхийлөгчийг дэмжмж байгаа ноход бол хан үндэстний л нэг гэж бодож байна. өмөөрөх хүнээ олж дээ энэ гөлөг

  • Anonymous (March 20, 2012 2:08:01 am )

    ARD TUMNII OMNO NEELTTEE HURLAA YABUULAH HEREGTEI SHUU:TEGEED ELBEGDORJ MON TER HONGIOGOO ABAAD IRJ ARD TUMENDEE UZUULEH HEREGTEI BAINA :UNEHEER BUUN DUU GARAAGUI BAIHAD HONGIO KARMAANDAA HIICHIHSEN YABJ BAIDAG YAMAR UCHIRTAI JUM BE

  • Anonymous (March 20, 2012 2:18:18 am )

    bitegii hutsaad bai tsagdaa nariig umuursun hvmvvs bol tsagdaa nariin ar geriihen baih shvv

  • Anonymous (March 20, 2012 5:37:12 am )

    Gemgui ard tumniig helmefduulj yavuulahdaa siihgui bdag bj oorsdoo shalguulah bolohoor uheh gej bgAgiin

  • Anonymous (March 20, 2012 8:02:20 am )

    Элбэгдоржоо чи өөрийнхөө гэм бурууг нуух гэж ингэж арчаагүй царайлах ч гэж дээ. Ард түмэн чинь ухаантай хүмүүс. Чи энэ албан тушаалдаа мөнх байна гэж бодож байна уу горьдвоо. Тэр цагт чи арчаагаа алдаж хэргээ хүлээх болно. 7-р сарын 1-ний өдөр жагсаал цуглааныг хэрхэн зохион байгуулж, уриалж байгаа чинь зурагтаар гарсан. Чи хэлсэн ярьснаа санадаг уу эсвэл амандаа орсон болгоныг ярьж болдог гэж боддог уу.

  • Anonymous (March 20, 2012 8:06:14 am )

    наад хурандаа ар чинь бүгд авилгачид шүү дээ үүнийг нь нийгмийн дийлэнхий хэсэг мэдэж байгаа одоо цагдаагаа удирдаж чадахгүй байгаа засгийн газрыг огцруул сандагочирын цоолыг нь хураа 2001 онд багабанди өгсөн сандагаа чадахгүй цолоо өг

  • Anonymous (March 20, 2012 8:09:18 am )

    ЭНЭ ХЭРГИЙН НЭГ ТАЛД НЬ ЦАГДАА,НӨГӨӨ ТАЛД НЬ ЭЛБЭГДОРЖ,ДОРЛИГЖАВ,БАТЗАНДАН,МАГНАЙ НАР БАЙГАА …ШУДАРГА БАЙЛ ДАА ЁРЫН ХИЙ ГАРАА ТА НАРЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨӨГҮЙ Ш ДЭЭ

  • Anonymous (March 20, 2012 8:17:30 am )

    Элбэгдоржийн талаар бичсэн болохоос цагдаа нарыг өмөөрсөн юм алга л байна ш дээ.

  • Anonymous (March 20, 2012 8:18:54 am )

    эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн байгууллагын удирдлагыг дарамталж байгаа юм бишүү, хийсэн хэрэг чинь илрэх гээд байгаа болохоор энэ үү. танилцуулга ирүүлсэн гээд байгаа наад хүмүүс чинь таны талын хүмүүс гэж ойлгохдохоор байна шүү дээ. хэрвээ тийм шударга, энхийн цагаан тагтаа шиг цэвэрхэн хүн юм бол шүүх хурал дээр гэрчээр оролцож, цагдаагийн дарга нарын буруу гэдгийг илчлээд өгөөч. Батзандан, Магнай нарын хэргийг сэргээж шалгаач, шүүх хурлыг нээлттэй явуулаач.

  • Anonymous (March 20, 2012 8:28:16 am )

    элбэгдорж арай хэтэрч байнааа. бид ямар дэглэмтэй нийгэмд амьдраад байгаа юм бэ. одоо бүр үзэл бодлоо илэрхийлэхээс ч айдас хүйдэс төрөх болов. нэг л өөрчлөлт хэрэгтэй байна даа.

  • Anonymous (March 20, 2012 8:30:34 am )

    Сандагаа хурандаа та шударга нуруутай хүн зөв байна шүү

  • Anonymous (March 20, 2012 8:40:09 am )

    элбэгдоржоо чи шүүх, прокурор,авилгалтай тэмцэх газрыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлчихээд ханахгүй цагдааг бас өөрийнхөө луйварчдаар дүүргэх гээ юу. Батзандан, Магнайгаа оронд нь тавих нь уу. Тэгвэл чиний санаа чинь амарч, гэмгүй үлдэнэ л нь дээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт … “Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн өндөр цолыг олгодог. Танд генерал гэдэг эрхэм цолыг төрийн нэрийн өмнөөс, төрийн шийдвэрээр олгосон байгаа. Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий” үгэнд чинь орсонгүй, дуулгавартай байсангүй гэж цолыг нь хураах гэж байгаа юм уу өрөвдөлтэй л арга байна.

  • Anonymous (March 20, 2012 8:44:03 am )

    Sandagaa darga cagdaa naraaraa ard irgedee hamgaaluulah yumuu hurandaa naraa hamguuluulah yumuu toriin cagdaa uravhad belen bolson bn ehneesee hamgaalj chadahgui gedegee ch helj ehlelee ene yuy bolj bn cagdaa naidvargui boljee eh ornoosoo urvaj bgaatai adil utgatai irmegt tulj irlee Eronhiilogch l unen baidaliig helj bn daa busad udardlaguud ch dugrah heregtei

  • Anonymous (March 20, 2012 9:02:29 am )

    erunhiilugch ard tumni ev negdliin ilerhiilel.elvegdorj ene uurgee martje.uurin tolgoi deerh temeeg harahgui huni tolgoi deerhi uvsiig haraad bh yuma.elvegdorj ene amidralaas tasarchihjee huurhii.tseejnii pangaar l yariad l bh yum.ene humuusiin tuulj bui zam ert oroi hezee neg tsagt uurt ni irne tsag ue dandaa iimeeree uuruu danda ene syydald baihgui boluu haani alva halaatai eznii alva eeljtei de.daraa ueiinhen chin garaad ireheer uuruu enenees dor baidald oroh bii de

  • Anonymous (March 20, 2012 9:03:06 am )

    цагдаа нар арай дэндэж байна аа
    ер нь цагдаа ийм л байдаг хуль сахиулж байна гэсэн мөртлөө хэзээд л дарга нарынхаа төлөө явах юм Цагдааг өөрчлөх хэрэгтэйв Шударга цагдаа бий л дээ гэхдээ бусадыг нь арга хэмжээ авахгүй болохоор яаж ажиллах вэ дээ

  • Anonymous (March 20, 2012 9:07:52 am )

    Elbegee eronhiilogch harin unen baidaliig bainga yarij helj bgaa shuuhiig ceverlesen ,odoo cagdaag ceverle ard tumen eruul saruul uhaanaar setgeechee hezeed ch shudraga es yalna gedegt itgej bn.mongol ulsad muugaasaa sain n ih boloh baihaa

  • Anonymous (March 20, 2012 9:09:55 am )

    Elbegee eronhiilogch zov yum yarij bgaa mongol uls hogjie ardchilalaaraa tuushtai yavie gej bodoj bgaa bol Elbegee eronhiilogchee demjij ajillie humuusee!!!!!!!!

  • Anonymous (March 20, 2012 9:17:05 am )

    tenegee elbegdorjoo icheechee. chi ooroo ardclilal gej garch irchiheed odoo yu baiguulah geed baigaa yum be

  • Anonymous (March 20, 2012 9:45:52 am )

    ene tsagdaa gej odoo buur yalzraad avilgaldaaa idegdeed huviin kompani bolson gazar shu .sandga naymka 2iin gaigaar .eronhiilogch 12oos hoish bar peb iig haj bhad odoo hot ter ayaaraa ajillaj bn shu de bar pub ni dandaa hurandaa nariinhn.bodlogotoigoor mongolchuudiig arhiduulj gemt heregiig ihesgej bn ene humuus,tsoliig ni huraa

  • Anonymous (March 20, 2012 9:46:14 am )

    hamgiin buruutai hun elbegee shuudee eniig ogtsruulayaa ard tumeen

  • Anonymous (March 20, 2012 9:48:44 am )

    shudarga yos odoo mongol togtoh gej bn ene zavaan huuviinhnii mafiig tseverleh tsag bolson nyamkaa zailjiiij sandgaa yavjij mongol huuli heregjine shu

  • Anonymous (March 20, 2012 9:49:55 am )

    элбэгдоржийн өөрийнх нь эхлүүлсэн хэрэг шүү дээ. тэгж ярьвал өөрөө наад хаан мэт суудлаасаа салж мэдүүлэг өгч буруу зөвөө шүүлгэвэл яасан юм бэ. хэн хүмүүсийг турхирч хатгаж цуглууллаа мартаагүй байгаа шүү.

  • Anonymous (March 20, 2012 9:52:28 am )

    Saak eronhiilogchoo bi Mongol orniig ardchilsan uls gej huvidaa boddog ta yu yariad b.na ta toil sushi setgel tani zovood b.gaa bol bayar enkhbayar monkhorgiloo daguulj ochood ehhhh hurlaa ard irgeddee neelttei hiichih ardchilsan eronhiilogch shudarga Hun l yum bol tsagdaa ch bas Hun ard tumnii neg heseg shudarga neelttei zasaglaliig ta oorooo mon ch ih yaridag daa odoo ter yarisan shigaa neg Iraq ch gesen bai mal mini Belen am shaldan guya mini ene nohoriig harahaar l nud horsohiin neeree hudalch luivarchi fuck fucken president fuck you elbegee

  • Anonymous (March 20, 2012 9:52:53 am )

    элбэгдоржийг дэмжиж бна урагшаа..саад болох хучин их шуу ..

  • Anonymous (March 20, 2012 9:59:06 am )

    энэ цагдаа нарыг хэрэгтнуудтэй нь цуг хорих хэрэгтэй

  • Anonymous (March 20, 2012 10:01:58 am )

    ХУУЛЬ БОЛ ЦАГААН ЦААСАН ДЭЭР ХАРААР БИЧСЭН ХЭНД Ч ТОДОРХОЙ ЗҮЙЛ
    ХУУЛЬ БҮХ АРД ТҮМЭНИЙ ЭРХ АШГАД ҮҮЛЧЭЛДЭГ ЮМ ЭЛБЭГДОРЖ БОЛООД ХЭНЧ ҮҮНИЙГ
    ӨӨРЧЛӨЛЖ ЧАДАХГҮЙ ХАРИН ДУР МЭДЭН ӨӨРЧӨЛСӨН ГАНЦ ХҮН МОНГОЛД ТОДОРЧ ИХ ГАЙ
    ТАРСАН ТЭР ХҮН НЯМДОРЖ ГЭДЭГ ЛУЙВАРЧАН ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ГАДНИЙ ТАГНУУЛ
    ГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ ШИГ ҮҮЛДЭЛ ҮҮЛДСЭН ХҮН МАН ГЭДЭГ БАЙГУУЛАГ ҮҮНИЙ АРД БАЙСАН ЮМ БОЛХООР ХУУЛЬ ЗАСАЖ ГАЙ ТАРААД ХУУЛИЙН БАЙГУУЛАГЫН САЙД БОЛСОН
    ГЭТЭЛ ЭНЭ БАЙГУУЛАГ ЯМАР БАЙГУУЛАГ БОЛСОНИЙГ БИД ӨНӨӨДӨР ТОДОРХОЙ ХАРЛАА
    ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН НАРТ ҮҮЛЧЭЛДЭГ ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГЭШЭГДЭГ
    ШҮҮХИЙН БАЙГУУЛАГИЙГ ҮЛ ТООДОГ МАН ИЙН НЭРЭЭР ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН ЛУЙВАРЧАН АЛУУРЧАДЫН БУУНИЙ НОХОЙ НАРААР ЦАГДААГ УДИРДУУЛАН ТӨРИЙН АРД ТҮМЭНИЙ ХУУЛИЙН ЭСРЭГ АЖИЛДАГ БАЙГУУЛАГ БОЛГОСНИЙГ ИЛ ТОД ХАРЖ МЭДЛЭЭ ҮҮНИЙГ ДАРУУХАН
    ӨӨРЧӨЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАЖ ЦАГДААГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖАЛДАГ БАЙГУУЛАГ БОЛГОХ ХЭГРЭГТЭЙ БАЙНА НЯМДОРЖИЙГ ЭНЭ АЛБАНААС ХАЛАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (March 20, 2012 10:25:44 am )

    Нямдорж сайдыг зайлуулчвал шүүх цагдаа цэргийн байгууллага сайхан болно доо Ерөнхийлөгчөө!!!!!!!!!

  • Anonymous (March 20, 2012 10:26:54 am )

    nyamdorj yu hiih geed baigaa ni unertej bna ter magadgui turiin ergelt hiihees butsahgui bolson bna . mgl tur sereh tsag ni boljee

  • Anonymous (March 20, 2012 10:33:57 am )

    ЭНЭ ХЭРЭГИЙГ ЭХЛҮҮЛЭЖ ӨНӨӨГИЙН ЭНЭ БАЙДАЛД ХҮРЭГСЭН ХҮМҮҮС БОЛ С БАЯР ТЭРГҮҮТЭЙ
    ОДООГИЙН МАН ЮМ ШҮҮ МАН ИЙН С БАЯРИЙН САНААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ХИЙСЭН
    СОНГУУЛИЙН ЛУЙВАРААС БОЛСОН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ ТЭД ХҮНИЙ АМЬ НАСААР САНСАНДАА
    ХҮРЧ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВЧ НАМИЙН БАЙРАА ШИНЭЭР СҮНДЭРЛҮҮЛЭЖ
    ТӨРИЙН АЛАВИЙГ ӨӨРӨСДИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧООР ДҮҮРГЭЖ ХУУЛИАС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ
    ЭДЛЭЖ ТӨРИЙН БАЙГУУЛАГЫГ ХЭЭЛ ХАХУУЛАД ЖЭВҮҮЛЭЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ДУРААРААН ДУРГАЖ БАЙГААН ТОД ШИШЭЭ ЭНЭ ХУРАНДАА НАРИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЛОО
    ОДОО МАН ИЙГ ЭНЭ ХЭРЭГТ ТАТАН ШҮҮХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ХЭРЭГИЙН ГОЛ ЭЗЭН НЬ МАН
    ЮМ ТҮХАЙН ҮЕИЙН МАХН ОДООГИЙН МАН ИЙН ИХ ХУРАЛЫН БИЧЭЛГИЙГ ҮЗЭЭРЭЙ
    ЯМАРЧ АРГААР ХАМАЙГҮЙ СОНГУУЛД ЯЛАЖ ТӨРИЙН ЭРХ АВАХ ЗОРИЛОГ ТАВИЖ С БАЯР ТҮҮНИЙГ БИЕЛҮҮЛЭХ АМЛАЛТААР НАМИЙН ДАРГА БОЛСОН ЭНЭ НЬ 7 САРЫН 1 БОЛЖ ХУВИРСАН
    ЭНЭ 7 САРЫЭ 1 МАН ИЙН ХИЙСЭН ХЭРЭГ ШҮҮХ ҮҮНИЙГ ШАЛГАХ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
    ХУРАНДАА НАРИЙН АРД МАН БАЙГАА ГЭЖ АРД ИРГЭД ҮЗСЭЭР ИРСЭН

  • Anonymous (March 20, 2012 10:52:43 am )

    Элбэгдорж болиочээээээээээ чи бүр ичихээ байгаад солиорчихжээээээээээ

  • Anonymous (March 20, 2012 10:54:11 am )

    хуулийн дагуу хүн шиг шалгуулаад буруу зөвөөн үзээч юунд нь айсан юм
    ийм үчүүхэн байж цагдааг яайж удирдаж байсан юм эх орондоо тангарга өргөсөн
    эр хүн мөнүү энэ чинь даанч дээ эр хүн шиг байгаач
    Дайний цагт бол дайсанд хамагийн түрүүнд урвах хурандаа нар байна даа
    новош гэж монгол минь ийм болчох гэж монголийн төлөө манжийн шоронд босоо халсан манлай ван ДАМДАНСҮРЭН минь танд юу гэж хэлэх вэ бид даанч дээ

  • Anonymous (March 20, 2012 11:00:42 am )

    МАН төрд байгаа цагт шүүх цагдаа шудрага байна гэж яриад ч хэрэггүй

  • Anonymous (March 20, 2012 11:19:20 am )

    ямар утгагүй юм бэээ? ийм төртэй, ийм цагдаатай байж яаж амар тайван амьдрах юм бэ? сэхээний тасагт зүгээр юм яриад сууж байна гэнээ та нар??? яасан даварсан, яасан их эрх мэдэлтэй, яасан их омголон, ямар сүрхий хүмүүс вэ та нар? ерөнхийлөгч ганцаардаж байгаа юм биш үү бараг айн? шүүхийн байгууллага, шүүгчийн аюулгүй байдал гэж алга. хүн алаагүй юм бол юунаасаа айсан юм бэ? тэр ганц руугаа ЭР ХҮН шиг, ЦАГДААГИЙН ДАРГА шиг шазуур зуугаад явах ёстой юм биш үү? үнэн мөнөө шүүлгэхээс юунаасаа айгаа вэ? өнөөдөр цагдаа нар хуулийг завхруулдаг гэдэг нь ил тод харагдаж байна. авгай нар гэж будмал, шуб угласан хэрүүлч юмнууд дуугүй байж байх хэрэгтэй ш дээ, авгай нараа урдаа бариад яасан ичдэггүй, ямар их гэм хийсэн болоод ингэтлээ айж, айсандаа өмдөндөө шээсээ дусааж байнаа? эсрэгээрээ МОНГОЛ ЦАГДАА ийм аймшигтай байгаад энгийн иргэд бид та нараас айж, айсандаа өмдөндөө шээх нь, айсандаа сонгууль өгч чадахгүй нь байна ш дээ, бас буудуулчихвий, эндчихвий гэж айсандаа гэрээсээ гарч чадахгүйд хүрэхнээ.

  • Anonymous (March 20, 2012 11:24:47 am )

    цагдаа нар гэхээр шүүхийн шийдвэр хэрэгжүүлдэггүй юм биз дээ бие нь муу юм бол юу гэж энэ төрийн албыг хааж өндөр цол хэргэм хүртэж байсан шаарнууд вэ хуул бүгдэд тэгш үйлчлэх ёстой хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг яасан бэ

  • Anonymous (March 20, 2012 12:02:14 pm )

    Mongol uls harin aztai ardchilsan sain eronhiilogchtei baigaa shuu ene huniig baigaa deer n ardchilalaa ulam sain behjuulj avah heregtei shudarga esiig hogjuulen demjie ard irgedee!!!!

  • Anonymous (March 20, 2012 12:05:41 pm )

    Elbegdorjiin sanaachilsan huuliudiig haraad bgaarai bugd ooriin zam moroo zassan huuli bgaa. tsaazaar avah ch hereg tuund bii. GHDEE, ter tsaazaar avah yaliig huchingui bolgoj chadsan. Zorigiin hereg sohogdoh tsag udahgui bhaa

  • Anonymous (March 20, 2012 12:08:30 pm )

    Cagdaagiin udirdlaguud hamgiin gol n galt zevseg heregle gej tushaal ogson n tuiliin buruu shiidver gargasan heregiin gol n ene l bn.Ter ueiin eronhiilogch onc baidal zarlasan n zov tegehgui bol emh zambaraagui baidal daamchirj bsan hun bolgon medej bgaa onc baidaliig dalimduulj galt zevseg buu shagaij 5 hunii amiand hursen udirdlaguud herees hetersen uildel hiisenee huleeh heregtei shuu dee ene hereg olon tumnii nudend il hereg shuu dee !!!!

  • Anonymous (March 20, 2012 12:16:17 pm )

    Elbegdorj eronhiilogch yaahaaraa buruutai vee ene shuumjileed bgaa humuus yaaj bodohooroo ingej bichdeg bnaa gaihaj bn.Cagdaagiin tom udirdlaguud buruu erh medeleesee hetersen aimshigtai hereg hiichiheed yaagaad heregee huleehgui ingej jujigledeg bnaa.Harin huuliaa meddeg ulsuuduu heregee hulgeechee tegeed daraa n orshoold hamragdana bizdee!!!!!

  • Anonymous (March 20, 2012 12:18:50 pm )

    зөв шийдвэртэй алхам хийж байна даа манай ерөнхийлөгч. Өмнө нь хэн ингэж дугарч чадсан юм бэ.

  • Anonymous (March 20, 2012 12:19:27 pm )

    Cagdaagiin udirdlaguudiin buruu shuu dee hereg olon tumnii nuden deer bolson aimshigtai hereg shuu dee!!!!!ERonhiilogch bsan Enhbayar n galt zevseg heregle gej tushaal buulgasan yumuu teriigee shudarga heleh heregtei shdee!!!Ard tumniig talcuulahaa boli

  • Anonymous (March 20, 2012 4:24:47 pm )

    HEN TUSHAAL OGSONIIN HELHEESEE AIGAAD UILALDAAD GUIGEED BGAAN BISH UU ELBEGEE ODOO SAIN SHALGA BUH SHUUHIIG IL ZURAGTAAR UNEN MONNIIG UZMEER BNA

  • Anonymous (March 20, 2012 5:15:33 pm )

    ene yu ch bish tsaashaa ih yum bolno

  • Anonymous (March 20, 2012 6:31:14 pm )

    tsagdaa hun buudaagui ym bol buudsan humuusiig ni oloogui deeree hariutslaga huleegeech

  • Anonymous (March 20, 2012 10:02:54 pm )

    SHOROND ORNO GEHEER SEHEEND OROOD BAIHIIG BODOHOD IHL GEM HIISENNI HARAGDAJ BNAA NEEREEL ER HUN TSAGDAAGIIN BIE BURELDHUUNIIG IIM HOGIIN HULCHGARUUD UDIRDAJ BN GEJUU ICHEESEI NAADUULDAA HATUU AHIJ IIM BAIDAL DARAAGIIN UED GARAHGUI BOLTOLNI ARGA HEMJEE AVHNI DEER TSAGDAAGIIN SHUDARGA AJILCHIDIIN NER TORIIG GUTAASAN HAMSAATANUUDIIG ODOOL DARAH HEREGTEI SANDAG OCHIR VU HIIGEED BGAA VM BE AYGUI BOL DOLDGONOSON TEDNII NEG VMUU TSOLIIGNI HURAAVAL ESTOI SHALDAA BUUNA GEJ TER BIZ GOE BNAA

  • Anonymous (March 20, 2012 11:04:09 pm )

    Бие муу хүмүүс С1 телевизээр шал согтуу ачигдаж байиа даа. архиар эмчилж байсан эмч нарыг ч шалгамаар….

  • Anonymous (March 20, 2012 11:06:22 pm )

    батсүх нь хэнийг занаад хараагаад байгаа юм болоо

  • Anonymous (March 21, 2012 9:26:48 am )

    Шүүх, прокурор хоёр ч яахав худалдагдчихсан юм байна. Улсын их хурал, Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ,гэх мэт байгууллагууд болж буй үйл явцад байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгаа юм бэ? Хүн төрөлхтний олон зуун жил тэмцэж ирсэн засаглал хуваарилах зарчим яасан бэ? Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар хүнийг яллаж хорьж болдог юмуу? Эрдэм мэдлэгээ гайхуулаад байдаг Хуульчид хаана байнаа? Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл, бэлэг тэмдэг яагаад илт улс төрийн дарамт шахалт үзүүлээд байнаа? Ардчилсан нийгэм,эрх зүйт төр, шударга ёс хаана байнаа?

  • Anonymous (March 21, 2012 9:34:39 am )

    Сандагаа юунаасаа айгаад байгаа юм бэ? Нэг үхэхээс хоёр үхэхгүй шүү дээ. Ажиллаж, амьдарч ирсэн төрийн байгууллага, цагдаагийнхаа төлөө шийдвэртэй алхам хийгээд нэр төртэйгээр ажлаа өгсөн ч яадаг юм бэ? Худал үг, хуурамч амлалтаар төрийн толгойд гарч ирсэн төрийн хутгуур Элбэгээ танд ингэж хандах ёс зүйн эрх байхгүй шүү дээ. Амьдралдаа ганц удаа боловч шийдвэртэй алхам хийж зоригтой үгээ хэлээчээ

  • Anonymous (March 21, 2012 10:10:12 am )

    ШОРОНГИЙН ОВГОРУУД БОЛОН 7САРЫН1 НИЙ ХЭРЭГТ ХОРИГДОЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ
    ШОРОНГИЙХООН ТАА НАРИЙГ ЗОВООЖ ТАРЧЛААЖ БАЙДАГ ХҮМҮҮС ӨӨРӨСДӨӨН ШОРОНД ОЧЛОО
    ЗҮҮЛ БҮРИЙН АРГААР ЯНАГЛААД БАЙГААРАЙ ТҮҮНИЙГ ТАА НАР МЭД ОВГОРУУДАА

  • Anonymous (March 21, 2012 10:18:42 am )

    ман ийн луйварчад хурандаа нарааийг хэрэгийг илчилхээс айж шоронгийн эмлэгт
    учар битүүлгээр дуусгах байлгүй хурандаа нарийн шоронд очхоос айгаад байгаа нь
    цаана учартай ар гэр нь сайн санаа тавиж байх гэрэгтэй

  • Anonymous (March 21, 2012 10:19:53 am )

    ман ийн луйварчад хурандаа нарийг хэрэгийг илчилхээс айж шоронгийн эмлэгт
    учар битүүлгээр дуусгах байлгүй хурандаа нарийн шоронд очхоос айгаад байгаа нь
    цаана учартай ар гэр нь сайн санаа тавиж байх гэрэгтэй

  • Anonymous (March 21, 2012 12:20:49 pm )

    elbegeeg demjij bna mongol ulsiin eronhiilogch yml bol uuneesch iluu ihiig hiih heregtei ene tsagdaagiin udirlagad bgaa ylzarsan awilgalch nowshnuudiig bugdiigni zailuulj ih tsewerlegee hiih heregtei

  • Anonymous (January 04, 2013 9:12:40 pm )

    mongol ulsiin huuliin talaar hun bolgond surgalt yawuulah heregtei gj bodoj bn. buh alban gazrudad 7 hongiin neg odriin 2 tsag ch yum uu surgalt yawuulj hun bolj huuliin talar sain oilgolt ogoh heregtei. bi mongol ulsiin irgen hunii huwid bid bugded huuli erh zuin zowolgoo mash ih heregtei bid huulia bid mongol humuus bie bienee hundleh heregtei.

  • Anonymous (January 04, 2013 9:16:48 pm )

    mongol ulsiin huuliin talaar hun bolgond surgalt yawuulah heregtei gj bodoj bn. buh alban gazrudad 7 hongiin neg odriin 2 tsag ch yum uu surgalt yawuulj hun bolj huuliin talar sain oilgolt ogoh heregtei. bi mongol ulsiin irgen hunii huwid bid bugded huuli erh zuin zowolgoo mash ih heregtei bid huulia medehguigees bolj gemt heregt ih holbogdoj bn gj bodoj bn. nemej helhed mongol humuus bie bienee hundleh heregtei.

  • Anonymous (January 17, 2013 11:43:30 am )

    Ерөнхийлөгч танд амжилт хүсье

  • Anonymous (February 18, 2013 4:45:31 pm )

    ХУУЧИН НИЙГЭМД ЭНЭ ЦАГДАА НАРААР ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ ЯМБЫГ ХАМГААЛУУЛЖ ОРОНД НЬ АЛБАН ТУШААЛ,ЭД ХӨРӨНГӨ,ХЭТ ИХ ЭРХ МЭДЭЭР ӨӨРСДИЙГӨӨ МӨНХӨД ХАМГААЛУУЛАХААР ТООЦОЖ ТЭНГЭРЭЭР НИСЭЖ БАЙСАН ТӨРИЙН ХУЛГАЙЧУУДЫН ЦАГ НЬ ИРЖ УНАЖ БАЙГАА НЬЭНЭ.БУРХАНЫ ШИЙТГЭЛ ЭХЛЭЖ БАЙНА.

  • Anonymous (March 26, 2013 3:43:43 pm )

    Шүүх хараат бус байх ганцхан нөхцөл байдаг. Энэ нь шүүгч ард түмнээс сонгогдсон тохиолдолд. Аль МЭӨ 500 оны үед Грек улс ингэж хийдэг байсан. Өнөөгийн хуулийн дагуу Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог үед шүүгч хараат бус байх нөхцөл байхгүй. Энэ нь шууд бусаар хараат нөхцөлийг бүрдүүлж байгаа. Гэм бурууг нь тогтоогдоогүй хүнийг гэм буруутайд тооцохгүй гэсэн манай “Үндсэн хууль”-ын заалт байгаа. Монголчууд өнөөдөр аливаа зүйлийг хуулийн дагуу байна уу? гэж одоо суралцах хэрэгтэй. Энхбаярыг хууль зүйн талаас нь харвал ямарч нотлох баримт байхгүй. Түүний шүүх хурал дээрх яллагч прокурор нь нотлох баримт гэх гэрчийн мэдүүлгийг “Би энэ ТВ-9 телвизийг Ганданд өгсөн байх гэж бодож байна” гэж уншиж байсан. Ингэж нотлох баримтийг бүрдүүлж болохгүй шүү. Хуучны арга барилаар хэргийг “Тулган хүлээлгэдэг” байдлаас Шүүх хурал татгалзах шаардлагтай. Нийгмийн харилцаа хуулиар зохьцуулагддаг. Зүгээр “Цээжний сайхан сэтгэлээр” амьдрал зохьцуулагддаггүй. Ардчилсан улс оронд хүнийг хуулиар л гэм бурууг нь нотлож байж ялалдаг. Тийм болохоор Элбэгдорж Энхбаярын шүүхийн шийдвэрт нөлөөлөх өнөдөр магдлалтай юм.

  • Anonymous (April 24, 2013 2:20:16 pm )

    end bichsen Elbegee eronhiilogchiin esreg bichsen commentuuud er n dandaa mah namiiin yvuulgiin humuus yum bishuuuu. uchir utgagui zgeer l eronhiilogchiig mulaad baih yum!!!!!!!!!

  • Anonymous (April 24, 2013 2:54:51 pm )

    huulia zorchson humuus shiitgelee avahgui yaadgiin!!!!! terend chin eronhiilogchiig buruutgah yu bsiin!!!!!!!!!!!!!

  • Anonymous (April 24, 2013 2:56:12 pm )

    Elbegee eronhiilogch shig shudraga eronhiilogch er n baihgui shuu. ganst bsan n eronhilogch asan bagabandi guia bsiiin.

  • Anonymous (April 24, 2013 2:57:40 pm )

    Eronhiilogch elbegdorj songuulid yalah bolnooo

antalya rent a car