antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 4 comments

Зайсанг зайдалсан баячууд

нийтлэсэн Admin

Дархан цаазтай Богд уул, Зайсангийн амны барилга бай­гууламж багтахаа бай­лаа. Өөрийн хөлжиж, бая­жих эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, газрын наймааны мафи үүс­гэсэн гээд хэлчихэд огт хилс­дэхгүй шуналтнууд тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь төрөөс бу­лааж хувьдаа аваад байна.

Өнөө­дөр тэнд бүхэл бүтэн дүүрэг гэ­мээр шинэхэн хороол­лууд сүн­­дэр­­лэсэн. Эд­гээрийг “бая­чуу­дынх” гэж тодор­хойл­дог.

Энд аялал жуулчлалын чиг­лэлээр үйл ажиллагаа явуу­лах зөвшөөрөл ав­сан “Жигүүр гранд”, “Ман­тууш”, “Моно Лиза”, “БТТИ”, “Сеуле ре групп” “Софт трейд” зэрэг компани бий. Эд­гээр нь аялал жуулч­лал хөгжүүлэх нэрээр халхавч хийж, Зайсангийн амны хяз­­гаарлалтын бүсэд зохих зөвшөөрлөөс хэтийдсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Дээрх компаниуд болон иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуу­лийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтыг зөрчдөг. Тод­руулбал, “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малт­мал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хяз­­гаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр бай­галийн төлөв байдлыг өөрч­­­лөх”, “Хөрс, ус, агаар бо­­хир­дуулах аливаа үйл ажил­­лагаа явуулах”, “Нуур, мөрөн, гол горхи, бу­лаг, шанд ил задгай усыг үйлд­вэр­лэлийн зориулалтаар ашиг­­­лах” гэсэн заалтуудыг зөрчдөг байна.

Харамсалтай нь эдгээр барилгын компани энэ заал­туудыг зөрчөөгүй гэх шалтаг, шалтгаан даанч алга.

Тухайлбал, Тусгай хам­гаа­лалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Ая­лагч зөвшөөрөл бүхий бу­­­­сад хүн түр буудаллах, отог­­­­­­лох, ажиглалт судал­гаа шинжилгээ хийх зориу­лал­таар зохих журмын дагуу барь­сан орон байрыг ашиг­лана” гэж заасан бай­даг. Тэг­­вэл өдгөө нөхцөл байдал Мон­голд ийм хууль, заалт байдаг тухай үнэр ч байхгүй мэт. “Жигүүр гранд”-ын “Зайсан Лакшери”, эсвэл тэр “Хунгийн хотхон”-ыг түр буудаллах, отоглох, эсвэл су­далгаа шинжилгээний зо­риулалтаар барьсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй.

Уг нь  хуулийг аливаа бу­­сармаг үйлдэл, үйл  ажил­лагааг таслан зогсоож, нийг­­мийг цэвэр  байлгахыг  зорь­сон харилцааг зохицуу­лах гэж гаргадаг бус уу. Тийм ч уч­раас жирийн иргэн, сайд дарга, хэнбугай ч хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэвч ба­рилгын компаниудын, хүн­­дэтгэн өргөмжлөвөөс бү­­­­­­­­­тээн байгуулагчдын бул­хай, бусармаг явдал хэ­рээс хэтэрсэн бөгөөд үүнийг хя­­­­­нах, шалгах, тас­лан зог­соох, эрхийг нь ч хасах үүрэг­тэй холбогдох ал­ба­ны­­­­хан анзаарахгүй мэт яв­саар өдий хүрсэн. Эсвэл тэд барилгын томчуудтай ил далд сүлбэлдэж, хууль зөрч­­сөн гэмт үйлдлийг нь хаа­­цайлсаар байдаг уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Харин энэ бүгдийг харж, дүг­нэлт хийж, боломжийнхоо хэ­рээр тэмцдэг нь жирийн иргэд болон хэвлэл мэ­дээл­лийнхэн.

Зайсанд баячуудын хүүх­дүүдийн сурдаг сургууль, үйлчлүүлдэг дэлгүүр гээд хэл хугалмаар олон янзын нэр­шилтэй хороолол сүндэр­лэсээр байна. Дэлгүү­рийнх нь барааны үнэ хотын тө­вийнхийг бодвол хавьгүй өндөр, аргагүй л баячууд Зай­­санд амьдардаг даа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

Тэнд нийт 146 иргэн, аж ахуйн нэгж аялал жуулч­лалын зориулалтаар хэмээн газар эзэмших эрх авчээ. Харин МХЕГ-аас, ав­сан газ­раа хууль бу­­саар эдэлж байна гэсэн үн­дэс­лэлээр ер­дөө 26-гийнх нь эрхийг цу­цалсан байна. Түүнч­лэн бай­галь экологид хо­­хирол уч­руулсан гэх ак­тыг 36 аж ахуйн нэгжид тог­тоогоод буй юм. Гэхдээ хэн гэгчийн мэдэл дэх тусгай зөвшөөрлийг цу­цалснаа ал­ба­ныхан бас л нууна.

Бас заавал ч үгүй ал­ба­ны акт тогтоож, хяналт су­­­далгаа явуулан байж цуц­­­­­лах шаардлагагүй зөв­шөөр­­­­лүүд байна. Нэг үгээр эзэм­­шигчийнх нь увай­гүй үйлд­лүүд олны нүдэнд хэ­тэрхий ил байдаг компани, байгууллагынх гэсэн үг.

Тухайлбал, иргэдийн дунд “Зайсангийн эзэн сав­даг” гэгдэх болсон “Жи­гүүр гранд” группийн ерөн­­хийлөгч Д.Баттөр энэ аманд орд харшийг өндөр на­маар нь өнгө алаглуулан барьсан. Гоёмсог, чанартай барилга барьдаг гэх ч хий­сэн хууль бус үйлдэл нь бү­тээснээсээ их. Тэр ч бүү хэл Зай­санд амьдардаг хүмүүст халдварт шар өвчин  хүртэл тараасан гэдэг нь батлагдсан билээ. Тэгсэн хэр нь тэднийх өнөөг хүр­тэл барилгуудыг да­раа­луу­лан босгож, шав тавь­саар байгаа нь “но”-той. Энэ талаар  иргэд, оршин сууг­­чид Богдхан уулын хам­гаалалтын захиргаа, МХЕГ-т удаа дараа өргөдөл гаргасан ч “Илжигний чи­хэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хий­­сэн ч сэгсэрнэ” гэдэг шиг нүдэн балай, чихэн дү­лий царайлсаар байна. Ту­­хайл­бал, өнгөрсөн онд тус компани дэлхийд үнэт өвөө­рөө бүртгэгдсэн Богдын му­зейн үзмэрүүдийг нь хэд­хэн секундын до­­тор  юу ч үгүй болгосон атал өдий хүр­­тэл зохих газрууд нь арга хэмжээ аваагүй л бай­гаа. Энэ нь мөнгөтэй хүн юу ч хийж болдгийг ха­руул­­сан тод жишээ. Бид цаа­­­шид “Жигүүр гранд” ком­­пани Зайсанд хууль бу­­саар хэрхэн газар авч байгаа  та­лаар баримттайгаар хүргэх болно.

 

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 19, 2012 6:34:07 pm )

    Олон жил ярьж байгаа шүү дээ. Хууль гэж ярьчихаад баячуудад болохоор тал засдаг энэ увайгүй төрийг цааш харуулах цаг нь мөдхөн болох гэж байна. Ашгүй дээ.

  • Anonymous (March 19, 2012 6:45:40 pm )

    umhii huurnuudiig ger bul eh eceg ah duuseernii lusiin horlol bolj huuren deernii ylaa shavaj umhiirch ylzarch nohoi shuvuunii hool boloosoi hairaan bod uul mine.

  • Anonymous (March 19, 2012 11:02:21 pm )

    наад баттөр гэдэг чинь угаасаа суурь боловсрол муутай,эдийн шуналтай,хүнд дээрэлхүү хүн шүүдээ.урлаг соёл гээд яривал бүр таг амьтан.тийм болоод тэр богд хааны музейн үзмэрийг юманчинээ тоохгүйдээ харин.гоо сайхны боловсролгүй хүн манай энэ төрд мөн ч олон байнадаа. яанадаа монгол түмэн минь.

  • Anonymous (March 27, 2012 9:57:24 am )

    МОНГОЛЧУУДАА ЭНЭ СОНГУУЛААР БУЗАР БУЛАЙН ҮҮР БОЛСОН МАН БА МАНАН ГИЙН ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС ТАХИН СОНГОЛГҮЙ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАЖ ЭНЭ ИХ ЗАХГҮЙ ЛУЙВАР ДЭЭРЭМИЙГ НЬ ЗОГСООЖ ШОРОНД ИЛГЭЭЕЭ ЭНГЭЭГҮЙ ЦАГТ БАЙДАЛ ХЭВЭЭРЭЭН БАЙНА ГЭДЭГ
    ТОДОРХОЙ СОНГОХГҮЙ БАЙХ ЭРХ НЬ ОДОО БИДЭНД ИРНЭ ҮҮНИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ

antalya rent a car