БНХАУ руу 27 вагон хуш модны цайруулсан самрыг удаа дараагийн үйлдлээр гаргасан хэрэг УМБГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байна. Зах зээлийн ханшаар 455 тэрбум төгрөгийн үнэ бүхий их хэмжээний самар хил давуулсан хэрэгт гааль, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, төмөр замын ажилтнууд нийлсэн 20 гаруй хүнийг сэжиглэн шалгаж буй.
Тодруулбал, хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Чойр дахь гаалийн салбарын эрхлэгч Б.Лхагвадорж, байцаагч Отгонбилэг, Ч.Уранчимэг, Замын-Үүдийн гаалийн байцаагч Эрдэнэбаатар, Өлзий-Аюуш нарыг хорьж, шалгаж байна. Харин Замын-Үүдийн гаалийн байцаагч Б.Жаргалсайханыг гадуур шалгаж байгаа бол байцаагч Баасанбатыг саяхан суллажээ.
Байцаагч нар дээрх 27 вагон самрыг гурван хэсэгт хувааж хил давуулсан байдаг. Эхний 10 вагон самрыг өнгөрсөн оны 12 дугаар сард хил давуулсан бол дараагийн 17 вагон самрыг хоёр хэсэг хувааж арав вагон, долоон вагон болгон сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сард гаргасан аж. Ингэхдээ нэг вагонд ачсан самар тус бүрийг 25 кг-аар савласан байжээ.
Үүнээс болж Гаалийн Ерөнхий газрын удирдлагууд Чойр дахь гаалийн салбарын эхлэгч Б.Лхагвадорж, Ч.Уранчимэг нарыг ажлаас нь халж, Сайншанд дахь гаалийн газрын дарга Б.Жаргалсайханыг албан тушаал бууруулан Улаанбаатар хот дахь гаалийн байцаагч болгожээ.
Б.Жаргалсайханы оронд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байгаад Улаанбаатар хот дахь гаалийн орлогч дарга болсон П.Сүхбаатарыг томилсон аж. Харин ГЕГ-ын дэд дарга бөгөөд Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга Д.Оюунчимэгийг ажилдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр мөн шалгаж байгаа юм. Д.Оюунчимэгийг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарын эхнэр гэдгээр нь хүмүүс сайн мэдэх биз ээ.
27 вагон самрын сүүлчийн долоон вагоныг хил давуулах үед нь цагдаа нар хэргийн мөрөөр оржээ. Гэвч энэ хэргийг илрүүлсэн Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагч өөрсдөө хахууль авч, вагоныг явуулсан хэмээн буруутгагдан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа юм байна.
Хамгийн гол нь энэ хэрэг маш нарийн зохион байгуулалттай байсан нь улстөрчдийг шууд утгаар нь холбогдуулж байгаа аж. Энэ хэргийн ард МАН-ын нөлөө бүхий дарга нарын нэрс бий ч гэх яриа байна.
Энэхүү самрыг Бор-Өндөрийн уурхайгаас олборлосон жонш хэмээн гаалийн бүрдүүлэлт хийлгэж, БНХАУ-ын хил давуулсан байдаг. Гэтэл Бор-Өндөрийн уурхайгаас олборлосон цайруулсан самар шиг жижиг ширхэгтэй жоншийг зөвхөн ОХУ руу, лабораторийн шинжилгээний зориулалтаар гаргадаг ажээ. Хятад руу бүхэл ширхэгтэй жоншийг задгай вагон дээр ачиж гаргадаг юм байна. Бор-Өндөрийн уурхайгаас ирсэн жонш Чойр дахь гаалиар дамжиж, хил давдаг юм байна.
Харин байцаагч нар Улаанбаатар хотоос ачсан цайруулсан самрыг Чойр дээр хүлээн авч, гаалийн хяналт бүрдүүлэлтийн бичиг хийж, улмаар Замын-Үүдээр гаргаж байжээ. Ерөнхийдөө 27 вагон самар Улаанбаатар, Чойр, Сайншанд, Замын-Үүдээр дамжин Эрээ рүү орсон байна. Ийм нүсэр зохион байгуулалттай, мафийн шинжтэй самрын бизнесийг энгийн монгол, хятад ченж, танил талтайгаа нийлсэн гаалийн хэдэн байцаагч нар хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Гэхдээ Улаанбаатар дахь гааль, төмөр замынхан энэ хэргээс бултах аргаа олсон аж. Тэд “Бид захиалсан вагоныг аваачиж өгөх л үүрэгтэй. Юу ачсаныг нь шалгах эрхгүй” хэмээн мэдүүлжээ.
Сүүлийн долоон вагоны араас УМБГ-ынхан мөрдөж, нэлээд хөөцөлджээ. Тэдэнд вагоныг саатуулах боломж байсан ч өмнөх 20 вагоныг хаана, хэнд зарсныг олох зорилгоор ямар нэгэн саадгүй хил гаргасан аж. Гэсэн ч долоон вагон самар хил гараад гурван цагийн дотор ор мөргүй алга болжээ.
Энэ мэтээр Монгол Улсын хуулиар хориглосон байгалийн үнэт баялгийг зохион байгуулалттай бүлэглэлүүд хил гаргасаар байна. Харин хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн, хахууль авч хил давуулан алдсаар байгаа аж.
Хуш модны цайруулсан самар Монголд л үнэгүй болохоос биш хятадад асар том мөнгөний бизнес аж. Тухайлбал БНХАУ-ын гаалийнхан Монголоос орсон хамгийн сүүлийн долоон вагон самрыг 90 сая ам.доллараар үнэлсэн байжээ. Тэгэхээр нэг вагонд 60 тонн самар ачсан гээд бодохоор нэг вагон самрыг 12.8 сая доллараар үнэлсэн байна.
Харин 27 вагон самрыг энэ хашнаар бодвол хамгийн багадаа 350 сая ам.долларын үнэ бүхий байгалийн баялгийг БНХАУ руу гаргажээ. 350 сая долларыг өнөөгийн төгрөгийн ханшид шилжүүлбэл Монголын гааль, цагдаагийнхан 455 тэрбум төгрөгийг үнэ бүхий хуш модны самар БНХАУ-ын хил дамжуулан алдчихаад сууж байна.
Хэрэв гадуур цуурч байгаачлан улстөрийн намууд самрын бизнесээр сонгуулийн мөнгө босгосон бол МАН-ын нөлөө бүхий эрхэм гуравхан сарын дотор 27 вагон самраар 455 тэрбум төгрөг босгосон бололтой. Хамгийн харамсалтай нь 455 тэрбум төгрөгөөс улсын төсөвт нэг ч төгрөг орсонгүй. Энэ бол зөвхөн мэдэгдсэн нь. Үүнээс өмнөх жилүүдэд хичнээн тонн самрыг ийм аргаар хил давуулж байсныг таахад бэрх.
Энэ удаагийн самрын бизнес улстөрчид, бизнесийн олигархуудын эртнээс зохион байгуулсан зүйл мэт харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл зориудаар Монгол Улсын хилээр хуш модны самар гаргахыг хориглосон болж байна. Өнөөдөр Монголд нэг кг самар дунджаар 2000 төгрөгийн үнэтэй. Монголын ханшаар нэг вагон самар 120 сая төгрөг гэсэн үг. 27 вагон самар 3.2 тэрбум төгрөг болно. Хэдийгээр энэ бага мөнгө биш боловч БНХАУ дахь самрын ханшны дэргэд өчүүхэн. Монголоос 3.2 тэрбум төгрөгөөр авсан 27 вагон самар Хятадын хилээр ороод 455 тэрбум болж байна.
Хил даваад самрын зах зээлд гарсныхаа дараа 455 тэрбум төгрөгийн ашиг 4-5 дахин нугардаг гээд бод доо. Учир нь хуш модны самраас хамгийн чанарлаг тос, тосон бүтээгдэхүүн гаргаж авдаг бол ясаар нь царс зэрэг дээд зэрэглэлийн мод хийдэг байна. Энэ ч утгаараа хуш модны самрын үнэ хэзээ ч унадаггүй аж.
Тиймээс манай улстөрчид Монголд самрын үнийг унагаж, хилийн цаана үнэ хүргэхийн тулд улсын хилээр хуш модны самар гаргахыг УИХ-аар тогтоол гаргуулж хориглосон гэхэд болно. Манайхны хилээр самар гаргахыг хориглосон шалтгаан нь ердөө л самарчид ой модонд түймэр тавьж, самрын модыг дахин ургахгүй болгож байна гэсэн энгийн асуудал.
Нөгөөтэйгүүр энэ хэргийг гааль, цагдаа нараас илүүтэй МХЕГ-ын экспортын хяналтын улсын байцаагч нар хянаж, шалгах үүрэгтэй. Тэд мэдсэн ч мөн л мэдээгүй дүр эсгэн хав дарсан сурагтай. Иймээс ч энэ хэргийг МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан зохион байгуулсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Харин Монголоос зарсан, худалдаж авсан Хятад тал нь баяраа тэмдэглээд сууж байгаа биз.
17 чингэлэг спиртийн хэрэгтэй төстэй 27 вагон самрын энэ хэргийн цаад эзэн нь хэзээ ч илрэхгүй биз. 17 чингэлэг спиртийн хувьд Монголд оруулж ирсэн учраас дээгүүр доогуураа хувааж аваад ямар ч байсан Монголдоо шингээсэн. Гэтэл 27 вагон самар гадагшаа гарсан тул зарсан этгээдээс өөр хэнд ч ашиг авч ирэхгүй.
Сүр дуулиан болгон шалгаж, эцэст нь хэн нэгэн гаалийн байцаагч, цагдаа нарыг л буруутган ял тохох бололтой.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 27 вагон самар гаргасан хэргийг хэний ч танихгүй нэгэн залуу хүлээгээд байгаа аж. Тэрбээр ийм хэрэг хийсэн байх ямар ч чадамжгүй нэгэн гэнэ.
Харин хуулийнхан энэ хэргийг улстөр, бизнесийнхэн холбогдсон бүлэглэл үйлдсэн байж болзошгүй хэмээн үргэлжүүлэн шалгаж байна.
Учир нь гааль, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, төмөр замын ажилчдын оролцсон энэ хэрэг маш нарийн зохион байгуулалттай. Эдгээр гааль, мэргэжлийн хяналт, төмөр зам, цагдаагийн байгууллагын удирдлагууд бүгд МАН-ын угшилтай. Ийнхүү эрх баригч намын нөлөө бүхий албан тушаалтан 27 вагон самрыг хил давуулсан байж болзошгүй гэсэн хардлага төрөөд байгаа ажээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 19, 2012 1:48:13 pm )
http://www.youtube.com/watch?v=NLBJblNOR14 turiin uilchilgee gudamjind..
-
Anonymous (March 19, 2012 1:57:19 pm )
Õàð òàìõèéã õÿíàëòàí äîð îðóóëäàã îëîí óëñûí ãýðýý áàéäàã þì. Ñàìàðûã àðàé õàð òàìõè ãýæ áîäîîã¿é áàéõ. Ãýõäýý áàðèãäàõã¿é áîë èíãýíý,áàðèãä÷èõâàë òýãíý ãýæ ë ãàðãààä áàéñàí áàéëã¿é äýý
-
Anonymous (March 19, 2012 2:41:55 pm )
ulaan luibarchid uuniig zaabal eznii ni oloh heregtei
-
Anonymous (March 19, 2012 3:08:11 pm )
ardiin namiin luivarchidiig odoo shorond hiih tsag bolson shu 2012 ons ardchilsan nam garjiij hiine
-
Anonymous (March 19, 2012 4:27:06 pm )
Ямарч баримт нотолгоогүйгээр элдэв юм бичиж болохгүй ш дээ.
-
Anonymous (March 19, 2012 5:24:20 pm )
ingej bichij seremjluulj baij l taslan zogsoono sh dee, notolgoogui gej barimttai bolood shalgaj bna geed bhad
-
Anonymous (March 19, 2012 5:33:19 pm )
manan ene songuuld yalna gej goridoh hereggui shuu muu eh ornoo zarj ideed bga luivarchidaa
-
Anonymous (March 19, 2012 5:33:35 pm )
manan ene songuuld yalna gej goridoh hereggui shuu eh ornoo zarj ideed bga luivarchidaa
-
Anonymous (March 19, 2012 5:44:23 pm )
naad samriin naimaag chin ervvgiin elmeentvvd tsagdaa gaaliihan tsugtaa hiideg sh dee
-
Anonymous (March 19, 2012 6:40:28 pm )
umhii nymdorj uuree holbootoil baij taaraashdee
-
Anonymous (March 19, 2012 6:47:41 pm )
Хил, гаалиар болохгүй юм гаргана гэдэг чинь томчуудын хийдэг ажил гэдгийг бүгд мэднэ
-
Anonymous (March 19, 2012 6:56:03 pm )
энэ намаас ер нь сайн юм гарахгүй юмаа алуурчин,авлигачин , мафи,дарангуйлагч,,юу юу гэнээ ,
-
Anonymous (March 19, 2012 9:21:14 pm )
MAN gedeg chin mongoliin aluurchidiin nam gesen ug shuu. jinhene heseg buleg aluurchid hulgaich luiwarchid udirddag yum daa malnuudaaa
oilgoj aw. ed nar turd baiwal udahgui mongol ustana daa yana daa heleh ch ug alga mongolchuudaa sereechee malnuudaa
13 Comments