antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 3 comments

Мэнэнгийн талыг там болгосон “Петрочайна дачин тамсаг” нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байна

нийтлэсэн Admin

Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талд газар зэрэлзтэл зээр давхилдаж, таана хөмөөлийн таатай үнэр хамар цор гидог сайхан үе алсарсаар байна. Хар алтны арвин их нөөцөөсөө болж энд тэндгүй тонголзох төмөр “тогоруунд” эзлэгдэн, хөрс шороо нь хар тосны хаягдалд намаг мэт болж, түүхий нефть ачсан цистернтэй машинуудын ду гуйнд Мэнэнгийн тал аалзны тор мэт хэрэгдэж там болсон байсан нь саяхан. Гэтэл БНХАУын хөрөнгө оруулалттай “Пет рочайна Дачин Тамсаг” компанийнхан Монголд байтугай Дэлхийд ховордсон Дорнод Монголын хялганат хээрийн талын байгаль орчинд хохирол учруулаагүй, БНХАУ-ын стандартын дагуу нөхөн сэргээлт хийсэн хэмээн Баянзүрх дүүргийн шүүхэд тайлбар гаргаж, нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзжээ. Энэ компани Тамсагийн газрын тосын сав газарт 2005 оноос хойш хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Газрын тосны салбарын онцлогтой холбоотойгоор хайгуул хийх явцдаа туршилтын олборлолтыг зэрэг явуулж, өнгөрсөн хугацаанд олон мянган баррель нефтийг түүхийгээр нь Хятад руу зөөсөн.

Ингэхдээ Мэнэнгийн талыг хэрхэн сүйрүүлж, хар тосны намагт живүүлж, дуртай газраараа тоос татуулан тээвэрлэлт хийж буйг 2010 оны зун газар дээр нь очиж, нүдээрээ харж, сурвалжлага бэлтгэж байлаа. Тухайн үед энэ компанийн байгаль орчны эсрэг хийж буй гэмт үйлдлүүдийнх нь өмнө Дорнод аймгийн төрийн байгууллагууд үнэхээр хүчин мөхөсдчихөөд байсан юм. Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэгч нэгэн нууц халхавчин дор энэ компанитай холбоотой бүх зүйл Засгийн газар, Газрын тосны газраас бусад хэнбугайд ч огт хамааралгүй тусгай эрх эдэлж байлаа. Аймгийн мэргэжлийн хяналтын газар энэ компанийн Монгол Улсын хэд хэдэн хууль, стандартыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаанд нь 26 удаа шаардлага тавьсан ч биелүүлж хүчрэхгүй, арга мухардаад байв. Гэтэл өнөө дөр энэ компанийнхан Монгол Улсын шүүхийн өмнө Мэнэнгийн талын байгаль орчинд хохирол учруулаагүй, нөхөн сэргээлтийг олон улсын стандартын дагуу хийсэн хэмээн тайлбар бичиж Монголын ард түмнийг даапаалжээ.

Энэ нь Монгол Улсын шүүхийг, Монгол Улсын төрийг юутай хээтэй нь дорд үзэж, үнэлсэн явдал гэж хэлмээр байна. “Ялихгүй зусар баяжихад саад” гэгчээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хяналт тавих ёстой Газрын тосны газрынхан үүнд нь дэм өгч, “Петрочайна Дачин Тамсаг”-ийг шүүхийн өмнө давхар “өмгөөлсөн” нь анхаарал таталгүй өнгөрсөнгүй. “Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй “Петро чайна Дачин Тамсаг” ком паниас байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт нэг тэрбум 356 сая 622 мянган төгрөг гаргуулах хэрэг одоо Баянзүрх дүүргийн шүүхэд хянагдаж, хоёр дахь удаагаа хойшлогдоод байгаа. Тус компанийн шүүхэд гаргасан тайлбарт бичсэнээр тэд жил бүр байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөөгөө БОАЖЯ, Газрын тосны газраар батлуулан БОАЖЯ-ны дансанд энэ төлөвлөгөөний үнийн дүнгийн 50 хувийг барьцаа болгон байршуулдаг юм байна.

Жилийн эцэст нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийсэн бол БОАЖЯ дээрх барьцаа мөнгийг буцаан өгдөг аж. Энэ дагуу “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 2007 оноос өнөөдрийг хүртэлх хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг БОАЖЯ хангалттай хэмээн үнэлж барьцаа мөнгийг нь буцаан олгосон хэмээн бичжээ. Хэрэв энэ үнэн бол байгаль орчныг хамгаалах үндсэн үүрэгтэй БОАЖЯ Мэнэнгийн талыг ийм болгочихоод байхад “Петро чайна Дачин Тамсаг” компанийг нөхөн сэргээлт хийсэн хэмээн барьцаа мөнгийг буцаан олгосон бол хэний эрх ашгийг хамгаалав? Энэ мөнгийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр олгосныг хууль хяналтынхан шалгаж яагаад болохгүй гэж. Жил гаруйхны өмнө “Петро чайна Дачин Тамсаг” ком панийн хийж, БОАЖЯ-ны хү лээн авсан гэх нөхөн сэр гээлт ямар янзтай байсныг ба римтаар сануулъя.

2010 оны зургаадугаар сарын 18. Энэ өдөр “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаатай газар дээр нь та нилцаж, нөхөн сэргээлт хийсэн гэх талбайгаар нь сурвалжлахад дээрх дүр зу рагтай байсан юм. Хаягдал шингэнээ булсан нүх нь намаг шиг бамбалзаж, гутлын өсгий зоогдох төдийд хар тос олгойдож асан энэ газар, манайхны хэлдгээр “10- ын тор” шиг нимгэн гялгар уутаар бүтээсэн болоод асгасан хаягдал шингэн нь хөрсөнд нэвчин харлах энэ нүх, малчдын бэлчээрийг талхлан хэдэн тийш салаалсан замууд. “Мөнх Оргил трейд” компанийн газар дээр нь ажиллаж 2010 оны есдүгээр сарын 20- ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр Ма тад сумын газар нутагт нэг тэрбум 356 сая 622 мянга 46 мянган төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ. Энэ нөхөн төлбөрийг хэн нэг хувь хүн, нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан авахгүй. Харин орон нутгийн төсөвт оруулах учиртай юм. Гэтэл тэд энэ нөхөн төлбөрийг төлөхгүйн тулд наад зах нь нэг сая ам.доллараар үнэлэгдэх хохирлын гуравхан хувь буюу 30-хан мянган ам.доллараар Матад сумын даргын амыг нь үджээ.

Байгаль орчин, бэлчээр нутгаа талх луулсан малчдыг даргаар нь дамжуулан дуугүй болгосон нь авлига, хээл хахуультай хол боотой байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь малчдын нэхэмжлэлээ татсан гарын үсэгтэй баримт шүүхэд алга. Харин Матад сумын Засаг даргын “Петрочайна Дачин Тамсаг” компанитай тохи ролцсон гэх ганц албан бичгийг шүүгч тухайн үед үндэслэл бол гон хэргийг хаажээ. Үүний цаана юу нуугдаж байна вэ? Харин хоёр дахь удаагаа шүүх хурлыг хойшлуулах болсны шалтгаан нь “Петро чайна Дачин тамсаг”-ийн нөхөн сэргээлт хийсэн баримт нотолгоо нь БНХАУ-д байгаа гэнэ. Уг нь уул уурхайн ямар ч компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болон бусад шаардлагатай бичиг баримтууд Монгол Улсын нутаг дэвсгэрт тэр дундаа уурхай дээр байх ёстой. Гэтэл шүүхэд зарга үүсгээд бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад тэд нотлох бичиг баримтаа Хятадаас авч ирээгүйн цаана Монгол Улсын шүүх, хуулийг үл тоом сорлосон хятад ноёдын басамжлал нуугдсаар байна.

Өнгөрсөн жилийн өдийд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүдийн хамт Дорнод аймагт ажиллахдаа “Петрочайна Дачин Тамсаг” компанийн захирлуудтай уулзсан. Тэр үед УИХ, Засгийн газрын гишүүд тус компанийг газрын тосны үйлдвэр байгуулах, хатуу хучилттай зам тавих, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх зэрэг гэрээгээр хүлээсэн үүр гээ аар саархан шалтгаар бие лүүлдэггүй. Цаашид эс биелүүлсээр байвал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаа хэлж бай сан билээ. Үүнийг УИХ, Зас гийн газраас өгсөн үүрэг даалгавар гэж ард түмэн ойл госон. Тиймдээ ч үүнд нь Газрын тосны газар хяналт тавих үүргээ гүйцэтгэж, түлш шатахууны хэрэгцээ асар их байгаа энэ үед тус компанийн гэрээгээр хүлээсэн Нефть боловсруулах үйлдвэрээ барихыг шаардана хэмээн горь дож байсан билээ.

Гэтэл Газрын тосны газрынхан шаардлага тавьж, үйл ажиллагааг нь хянах нь байтугай харин ч энэ компанитай Засгийн газраасаа илүү найзалж, дотносон эрх ашгийг нь хамгаалдаг болсныг шүүхэд өгсөн тайлбараас нь харж болохоор байна. Тус байгууллагынхан шүүх хуралд гуравдагч талыг гаргасан тайлбартаа “Тус компани нь Тамсагийн төсөлд 2005-2011 оны хооронд нийт нэг тэрбум 240 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Үүнээс 2011 оны байдлаар 300,6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Дээрх хөрөнгө оруулалтаас “Петро чайна Дачин тамсаг” ХХК нь Монгол Улсад томоохон хө- рөнгө оруулагчийн нэг болох нь тодорхой харагдаж байна…. Иймд улс орны эрх ашиг болоод манай улсад орж ирж буй гаднын хөрөнгө оруулалт, газрын тосны салбарын цаашдын хөг жилд тухай компанийн оруулах хувь нэмэр зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэж манай газрын зүгээс үзэж байна” гэжээ.

Мэргэжилтэн гэх хоёр хүний гарын үсэгнээс өөр баталгаагүй, ямар ч албан бланк, тамга тэмдэггүй энэ тайлбар хууль ёсных мөн эсэхэд эргэлзмээр. Гэвч үүнийг нь Баянзүрх дүүргийн шүүх албан ёсных хэмээн хүлээн авсан байх юм. Мөн Газрын тосны газрын тайлбарт бичсэнээр “Петро чайна Дачин тамсаг”-ийнхан сумын иргэдэд ”Тамсагийн мэ дээ” сонин хэвлэн тарааж, Дачин хоттой танилцуулах аялал зохион байгуулж байгаль орчныг хамгаалж байгаа юм байх. Түүнчлэн Мэнэнгийн талыг там болготол аалзны тор шиг хэрсэн замууд дээр нөхөн сэр гээлт хийх санхүүгийн болон хүн хүчний нөөц бололцоо тэр бүр компанид байхгүй, өрмийн цоонгуудын хооронд ажлын онцлогоос болж олон салаа зам үүсэхээс аргагүй нөхцөл байдал үүсдэг гэх зэргээр энэ компанийн байгаль орчин сүйтгэсэн үйлдлийг бүгдийг нь зөвтгөхийг оролджээ.

Арай ч дээ. Газрын тосны газар Монгол Улсын төрийг, Засгийн газрыг төлөөлөн ажиллаад байна уу, Хятадын компанийн өм гөөлөгчөөр ажиллаад байна уу?! Зургаан жи лийн хугацаанд нэг тэрбум 240 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэнэ. Энэ “ногоон цаас” байгаль орчин, газар нутгаас тань үнэтэй хөрөнгө оруулалт гэж үү, Газрын тосны газрын дарга нар аа. Үүнээс үзэхэд “Петрочайна Дачин Тамсаг” гэх энэ компани Монголд орон нутгийн удирдлагаас эхлээд Засгийн газрын өмнөөс хяналт тавих эрхтэй ганц субъект болсон төрийн бай гууллагыг ч өөрийн талдаа элсүүлэн авсан гэх хардлага төрж байна. Харин Монголын шүү хийг яасан бол?!

 

 

“Өнөөдөр”  Д.Оюун-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 19, 2012 10:53:30 am )

    za yaxav ta nar jooxon xyleej bai ydaxgyi ta naraas gazar nytgaa bytsaaj avna gaigyi

  • Anonymous (March 19, 2012 12:45:01 pm )

    hujaa nowsnnuud ikh dawarch bna aa

  • Anonymous (March 19, 2012 3:01:43 pm )

    omhii hujaanudas avah lheregeti sdhe zailasai

antalya rent a car