antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 19, 2012 12 comments

Ц.Нямдорж юугаа нуух гээд ингэтлээ улайраад байгаа юм бол доо

нийтлэсэн Admin

Улс  төр буцалж эхэллээ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдал үүнд  гал нэмж, халуун тогоо шахаж байна. Цагдаа, тэдний ар гэрийнхэн, шүүх прокурор, тэдгээрийг дэмжигч хэсгүүд гэсэн талцал дунд энэ гал улам дэврэв.

Сүхбаатар дүүргийн шүүх дээр өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч генерал Ч.Амарболд нар “томорч” байх юм. Тэд шүүх бүрэлдэхүүн бидэнд таалагдахгүй байнаа гэсээр эмнэлэгт хүргэгдэн чимээгүй болцгоолоо. Шүүгчдийн холбооноос сүр дуулиантай мэдэгдэл гаргаж, цагдаагийн дарга нарыг шүүх ажиллагаанд иргэд саад хийлээ гэв. Эдгээр иргэд нь ихэвчлэн Н.Энхбаярын толгойлсон МАХН-ынхан байсан нь бас олны анхаарал татав. Цагдаагийн ар гэрийнхний эрх ашгийг  хамгаалах төрийн бус байгууллагаас мөн удаа дараа мэдэгдэл хийж, Хууль зүй дотоод хэргийн сайд, Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилд хандан “Та тэр шөнө ямар дэс дарааллаар, юу хийв, иргэд, цагдаа нарын мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах  тодорхой ажил зохион байгуулсан юм уу” хэмээн асуусан. Харин тэр “Олигтой юм хийж чадаагүй ээ, хууль эрх зүйн орчин байхгүй байлаа”  гэсэн.

Түүнчлэн тус холбооныхон О.Магнай, “Буян”-гийн Жагаа нарыг өршөөлийн хуулиар сулласан нь буруу гээд байгаа. Тэдний турхиралтаар хуучин МАХН-ын байр шатсан, хүний амь үрэгдсэн гэж тэд үзэж буй аж. Гэтэл Н.Энхбаяр “Турхирсан хэмээн ойлгож бас болохгүй” гэж байна. Мань хүн ингэж мэдэгдэхдээ хажуудаа долдугаар сарын 1-нд О.Магнайн хамт олны өмнө “Сонгууль будлиулсан, луйвардсан намтай хатуу хариуцлага тооцно” гээд хашгирч явсан Чимэдцэрэн гэгчийг дагуулж явсан нь хүмүүст бүр ч хачирхалтай харагдлаа.

Ардын намынхан энэ удаагийн сонгуулийн өмнө Казахстан, Орос, Бельги зэрэг орны туршлага судалж 2031 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр боловсруулжээ. Орос бол дарангуйллын хэв шинжүүдээр нэлээд түгээмэл, баялаг орон.  Казахстан ч мөн ялгаагүй шахуу. Оросын Төрийн Дум, Ерөнхийлөгчийн сонгуулиар юу болсныг хүмүүс  мэдэж байгаа байх. В.Путинг эсэргүүцэгчид олширсоор байгаа. Казахстанд баярынхаа үеэр жагссан олон түмэн удалгүй үймээн дэгдээж эхэлсэн. Энэ үймээний эхний өдөр тэнд 16 хүн амиа алдлаа. Тэдний адил  өөр хэдэн хүн хорвоогоос хальж одсон тухай харин албан ёсоор мэдээлэхээс удирдагчид нь цааргалсан юм. Гэхдээ Ерөнхийлөгч Назарбаев нь эхлээд босогчдыг хүчээр дарахыг оролдсон боловч удалгүй буулт хийлээ. Эдийн засаг, ялангуяа нефтийн асуудлаа зохистой шийднэ гэв. Монголд газрын тос, шатахууны магнат тун цөөхөн. Гэвч тэдгээр цөөн компаниуд нь Оросуудын гарт баттай орсон тул үнэ нь огцом өсдөг гажигтай. Үүнийх нь гайг бид одоо ханатлаа амсч буй. Монгол банктайгаа хоршиж байгаад л энэ хэдэн шатахууны компаниуд олон нийтийг дарамталсаар байгаа. Махны үнэ гэхэд  кг нь 10 мянга хүрч галзуурав. Харин Петровис, Ник зэргийн ард С.Баяр болон түүний нөхөд маасайж сууна.

Долдугаар сарын 1-ний хэрэг зөвхөн сонгуулиас ч болсон юм биш гэдэг нь энэ мэтээс тодорхой харагдаж байна. С.Баярын засаглалын үеэс өссөн үнийн хөөрөгдөл хүмүүсийг бухимдуулсаар. Мань хүн 2007 оны сүүлчээр дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэж эхлэхэд “Энэ хямрал Монголоор дамжихгүй. Холуур өнгөрнө” гэж далдыг харагч шиг шал тоохгүй мэдэгдэж байсан юм. Гэтэл тэр нь ор үндэсгүй мэдээлэл болж таарсан шүү дээ. Оюу толгой, Таван толгойн гэрээ, газрын доорх баялгийн төлөөх эрээ цээргүй дээрмүүд ард түмнийг улам хямруулсан. Иргэдийн нэлээд хэсэг нь 2008 оны сонгуульд зориулж одоогийн Ардын  намынхны амласан 1,5 сая төгрөгийн амлалтыг үнэндээ “Доромжлол”  хэмээн хүлээж авсан юм билээ. Мөн  банкууд, хадгаламж зээлийн хоршоодын дампуурал  зэрэг бусад олон учир шалтгааны огтлолцол дээр дэнчин тавих болжээ. С.Баярын “Сонгуулиар заавал ялна” гэсэн ил мэдэгдэл нь ч энэ бүхэнтэй бас холбоотой байлаа. Ер нь түүнд болон намын нөхдөд нь олон нийтээс нуух зүйл их байсан болов уу. Тус намын XXV их хурлын үеэр Ц.Нямдорж “Энэ сонгуулиар ялж чадахгүй бол манайхнаас олон хүн дээлээ нөмрөх болно шүү” гэсэн утгатай анхааруулга нь өнөөдөр энэ бүхний тайлал ч болж байж магадгүй. Тиймээс  тэр “Долдугаар сарын 1-ний хэргийг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар шийдэж болохгүй” гэж зүтгэж байх шиг байна.

Эрүүгийн хуулийн энэ ангилалд цагдаа нарыг хамааруулахгүй байх хуулийн өөрчлөлтийг  2008 оны хоёрдугаар сард хийсэн ч гэсэн долдугаар сарын 1-нд цэргийн бүрэлдэхүүн орж ажилласныг яалтай билээ. Тэгээд ч цагдаа бол цэрэгжсэн тусгай албан хаагч. Өөрөөр хэлбэл, “Мэдлээ, гүйцэтгэе” гэж ёслоод даргын тушаал биелүүлдэг онцгой албан тушаалтан юм. Жирийн цагдаагаас генералаа хүртэл ийм л дүрмээр ажилладаг. Ингээд үзэхээр эрхэм сайд Ц.Нямдорж юугаа нуух гээд прокурор, шүүгчдийг замын дундаас “яллах”  гэж ингэтлээ улайраад  байгаа юм болоо. Иймэрхүү үл ойлгогдох юм их байнаа, өнөөгийн улс төр, шүүх засаглалаас үүссэн энэ гал дунд.

О.Баяр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (March 19, 2012 10:14:16 am )

    íÿì äîðæ áîë òàðä øóðãàëñàí õÿòàäûí òàãíóóë ýíý òºðèèã ñàìóóðóóëààä óðüä óëñàä ºãºõ äààëãàâàðòàè ìîíãîë õ¿í á¿ð ¿¿íèèã îèëãîî÷ýý

  • Anonymous (March 19, 2012 10:22:06 am )

    Gol ezen elbegee-ees ter-iigee ochij asuu. kazakstan bol mongol-iig bodohod hamaagui hogjij yavaa oron. Bas 1 gadnii yavuulgaar l uimeen bolson yum baigaa biz

  • Anonymous (March 19, 2012 10:29:30 am )

    Тэнэг мэнгэтэд нуух зүйл их байгаал даа.
    Энэ Нямдоржоос салах хэрэгтэй энэ хүнд бүх ноо байгаа

  • Anonymous (March 19, 2012 10:59:43 am )

    BAYR L BID YALLAA GEED L TSETSEG GARDUULAD BAISNIIG HVMVVS MARTAAGVI

  • Anonymous (March 19, 2012 3:21:48 pm )

    MONGOLCHUUDAA TORIIN TOMOOHON ERYYGIIN GEMT HEREGTEN BOLOH NJMDORJ,BOLON LUIVARCHIDDAA HATUU GESGEELIIG OGOH CHAG NI BOLSON. TED DURAARAA TOLGOI DEER HUULIIG GISHGELEN INEEJ BAIHAD DUUGYI BAIDAG MUU UM,TIIMEES LUIVARCHADAD JVAH GAZAR YGYI HOICH YE BID TEDNIIG SHIITGEH BOLNO.!!!

  • Anonymous (March 19, 2012 6:43:37 pm )

    UGAASAA 2008 OND ARDCHILSAN NAM BUYU UUR BUSAD NAM GARAH NI TODORHOI BSAN, MAN 2000 ONOOS HOISH 8 JIL ZASGIIN ERKH BARISAN.HUMUUS SUURCHILJ UZEH HEREGTEI GEJ ZURAGT RADIO, SONIN GEED BUHEL HEVLELEER NILEED YARIGDAJ BARAG TODORHOI BOLJ BSAN GETEL SONGUULID MASH IH BULHAI ORJ SHUNU DUNDAAS HOISH HAMAG TOO UURCHLUGDSUN NI GAL DEER TOS NEMEHTEI ADIL BOLSONN SH DEE, BI LAV UU RNAM GARNA GEDEGT 100% ITGEJ BSAN. ENE BOL ZEVER MAN-IIN BULHAI, TERIIGEE NUUH GEJ ICHSEN HUN, HUN ALNA GEDEG BOLSON

  • Anonymous (March 19, 2012 11:55:41 pm )

    xumuus shudarga bgaasai….

  • Anonymous (March 21, 2012 12:23:21 pm )

    Энэ муу дөрвөд лувирчангаас салах хэрэгтэй энэ ганц буур онцгойд хийх хэрэгтэй

  • Anonymous (March 21, 2012 5:43:29 pm )

    ene hun ih sejigtei dee! naanaa ih hybisgalch durtei getel tsanaa har sanatai ,bolohbgui butehgui zuild danda ahyshyy durj yabdag yl shagaigch

  • Anonymous (March 23, 2012 3:23:36 pm )

    ТУХАЙН ҮЕИЙН МАХН ОДООГИЙН МАН ИЙН ИХ ХУРАЛЫГ МЭДЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ДАХИН БҮГДИЙГ ҮЗҮҮЛЭЭЧ БҮХ ЗҮҮЛ ТОДОРХОЙ БОЛНО ДЭЭДЭЭ НӨМӨРХИЙГ НЯМДОРЖ МЭДЭЭД ХЭЛЖ БАЙСАН ҮҮНИЙГ МЭДЭЭД ЯМАРЧ АРГААР ХАМАЙГҮЙ ТӨРИЙН ЭРХ БУЛААЖ АВАХ ЗОРЛОГ
    ДЭВШҮҮЛСЭН ЗЭРЭГ БҮХ ХЭРЭГ ТОДОРХОЙ БОЛНО ЭНЭ ХУРАЛИЙН БИЧЭЛГИЙГ ҮЗҮҮЛЭЭЧ

  • Anonymous (March 23, 2012 3:28:27 pm )

    БҮР УРДААС БЭЛДСЭН ЮМ БИШ ҮҮ ЗҮҮЛ АНГИЙГ НЬ ХҮРТЭЛ ЗОРУУД ХУУЛИАС АВЧ ХАЯСАН
    ЮМ БИШ ҮҮ НЯМДОРЖИЙН ЯРСАНААР ИЙМ ЮМ ХАРАГДААД БАЙНА ХАРИН ГҮҮЦЭТ ХИЙЖ ЧАДААГҮЙ ЮМ БАЙНА

  • Anonymous (March 23, 2012 5:14:10 pm )

    estoi soliotoi yumaa neeree

antalya rent a car