antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2012 5 comments

Титэмгүй топууд 3

нийтлэсэн Admin
Өнөөдөр 13 цаг 2 минут
Түүнийг манайхан төдийлөн таньдаггүй нь 2 шалтгаантай байх. Нэгдүгээрт, тэр хувийн амьдралын хувьд дуулиан шуугиан тарьж байсангүй. Хоёрдугаарт, ид боловсорч эхлэх үедээ Америк явчихсан учраас энэ тайзнаас холдсон гэж үздэг юм билээ. 1998 оноос эхлэн загварын тайзнаа гарсан тэрээр урт хөлтэй мисс шалгаруулах “Miss legs-2000” тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлж байв. Харин хойтон жил нь Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч болоод тэр ондоо АНУ-ыг зорьсон. Тэнд суралцахын хажуугаар “New York model management” буюу дэлхийн топ 10 загварын агентлагийн 5-д жагсдаг агентлагт гэрээгээр загвар өмсөж байсан нь түүний хэн болохыг төвөггүй тодорхойлно. Өндөр нуруутай, зөв порпорцтой, хувирах чадвар дээд зэргийн гээд модель хүнд байх ёстой үнэт чанарууд цөм С.Хишигбаярт байдаг учраас Runway дээр ч алхана. Editorial чиглэлээр ч ажиллах боломжтой.

Дэлхийн хувцас загварын нэг том нийслэл дэхь нэр хүндтэй загварын агентлагаас гадна Токиод загвар өмсөж, олон ч брэндийн нүүр царай болж эх орноороо барахгүй дэлхийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түүний аав манай урдаа барих чекистүүдийн нэг генерал Өдгөө ЦЕГ-ын даргааар ажиллаж буй ноён Д.Сандаг-Очир амин хайртай охиндоо шаггүй өндөр боловсрол эзэмшүүлсэн нь эцэг хүний холын ухаан биз. Америкт загвар өмсөхийн зэрэгцээ бизнесийн удирдлагаар бакалаврын боловсрол эзэмшсэн тэрээр өдгөө эх орондоо суурьшсан төдийгүй хувийн бизнес эрхлэн хажуугаар нь хуулийн чиглэлээр суралцаж байгаа аж. Зартай хуульч эцгийнхээ шийрийг хатаахаар тэр шийдсэн бололтой. Загвар өмсөгчийн хадам аав нь мөн л генерал. Тэрээр ТЕГ-ын дарга асан генерал Сандагийн хүү Амардөлгөөн хэмээх залуутай хуримаа хийсэн нь хоёр генералын хүүхэд суулаа хэмээн хэсэгтээ л шуугиулж байв.

Титэмгүй л болохоос топын зиндаанд аль хэдийнэ хүрсэн түүнийг загварынхан нь азтай бүсгүй хэмээн онцлох. Багаас дуртай урлагийн салбартаа хүч үзэж, боловсролын өндрийг эзэмшиж, генералын хүүтэй суусан гээд илүүрхэх юм түүнд бишгүй байдаг бололтой. Хувийн бизнесээ эрхэлж, хуулийн чиглэлээр суралцдаг.

С.ХИШИГБАЯР

Эх сурвалж: www.grandnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 17, 2012 6:18:04 pm )

    huh algaaa.

  • Anonymous (March 18, 2012 3:46:55 pm )

    ee chavaasdaa gj

  • Anonymous (March 19, 2012 10:23:08 am )

    goyo huuhen baina. uuriin gsn zuv turhtei. harin stiil sonin bainaa. ene tsunh, malgai shubee hosluulsan baidal ni hehe uuriin gsn bodol alga daa.

  • Anonymous (March 20, 2012 3:22:38 pm )

    ёстой мэдэхчгүй хүүхэн байна

  • Anonymous (March 27, 2012 11:02:03 am )

    Uda ken be neraag n medkua l nam

antalya rent a car