antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 6 comments

Голомт банкны удирдлагууд эрүүгийн хэрэгт холбогджээ

нийтлэсэн Admin

Хаан банкны захирал Саймон Моррис 2011 оны сүүлээр хэдэн төгрөг аваад явсан нь бүү мэд гэнэт л ажлаасаа халагдах болсноо мэдэгдээд яваад өгсөн. Түүний өмнө тус банкинд орлогч захирлаар ажиллаж байсан Марри Бадамс гэгч Австралийн нэгэн компанид 5 сая долларын барьцаагүй зээл олгож мөн л чимээгүйхэн арилаад өгсөн. Гадны улсад бол Монголын иргэн хууль зөрчсөн, эсвэл мөнгө санхүүгийн асуудалд орооцолдсон байлаа гэхэд тэндхийнхээ хуулиар л хатуу шийтгэл амсдаг. Гэтэл манайд гадныхан ирж дураараа дургиж байгаад Монголын хууль цааз, тэр ч бүү хэл тагнуул, цагдаагийнханыг хүртэл үл тоомсорлон арилаад өгдөг болжээ. Ийм явдлуудын нэгэн тод жишээ нь Алтан Дорнод Монголын хэргээр үргэлжилдэг. Тэгвэл Дэлхийн санхүүгийн шилдэг байгууллага болсноо зарлаж олон улсын сэтгүүлд нэрээ бичүүлснээ хэдэн сар зад рекламдсан Голомт банкны удирдлагуудыг Тагнуулын ерөнхий газар болон холбогдох албаныхан шалгаж эхлээд байна.

Энэ удаад бас л гадаадын нэгэн иргэнтэй холбоотой бөгөөд тодруулж хэлбэл Беларуссын нэгэн иргэн Монголын арилжааны банкуудаар дамжуулан мөнгө угаасан гэх мэдээлэл байгаа юм. Энэ банк нь Голомт банк байх өндөр магадлалтай бөгөөд Беларуссын иргэнийг Монголоос гарах гэж байхад нь хил дээр саатуулжээ. Тэрбээр Монголд байцаагдаж байгаа агаад хэрэг нэг тийш болох болоогүй байгаа юм байна. Түүний өгсөн мэдүүлгээр бол Голомт банкнаас гадна дахиад өөр нэг банк байх магадлалтайг холбогдох албаныхан ярив. Ямартаа ч Голомт банкны захирал Жон Финиган болон Г.Ганхуяг, Г.Ганболд нарын хэд хэдэн хүмүүс хууль хяналтын байгууллагаар явж байгаа нь тодорхой бөгөөд энэ явдал эрүүгийн хэрэг үүсч магадгүй шатанд хүртэл даамжирчээ. Гадны иргэд Монголоор дамжуулан мөнгө угаах явдал мэр сэр гарсаар байгаа бөгөөд энэ талаар тагнуулынхан мөрдөн шалгаж, сэжиг бүхий  иргэдийг саатуулсан нь энэ хэргийг илрүүлэхэд тус болжээ. Ямартаа ч арилжааны банкны хүлээсэн үүрэг хариуцлагын дотор сэжиг бүхий гүйлгээний баримтыг илтгэж хууль хяналтыханд мэдэгдэн, мөн мөнгө угааж байж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх явдал багтдаг юм байна. Олон улсад бол ийм хэргийг терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байж магадгүй хэмээн үздэг. Харин манай улсын хувьд уйл явдал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.
Г.Жаргал (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 15, 2012 2:45:55 pm )

    ene medeelel golomt banknii ner hundiig unagah gesen oroldlogo bn.Uil yavdliin urnul garchigtaigaa niitsseegui bn

  • Anonymous (March 15, 2012 2:51:52 pm )

    hehe hen medhev de

  • Anonymous (March 15, 2012 3:07:17 pm )

    yadag um. . mungugui ulsad heden tug-uu heden bankuudad ni tooj bairshuulj bga hun baitugai chutgar ch bsan yadag um
    Manaihan, mungugui gene, tegsen hernee um hiisen huniig hardaj serdene.

  • Anonymous (March 15, 2012 5:49:15 pm )

    teneg yum. hudlaa medeelel bn shdee. oilgomjtoi

  • Anonymous (March 15, 2012 8:11:25 pm )

    Голомт банк, НОМУРАНГ, ХОЙД СОЛОНГОС, ИТОЧУ гэх мэт мөнгө угаагчидтай байнга л холбогдож байдаг шдэээ

  • Anonymous (March 16, 2012 12:21:32 am )

    Deer uyes ugaadag baishin shuu. Orosuud Bodiautomotiv-s baahan mashin avaad munguu ugaadag bsqn shuu dee

antalya rent a car