antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 1 comment

Монгол Улс цагдаагийн вант улс болжээ

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн Шүүхийн гадна цагдаагийн бие бүрэлдэхүүн тэр чигээрээ шахам цугласан байлаа

-ХУРАНДАА НАРЫГ ШҮҮХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД-

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүй­цэтгэгч асан, хошууч ге­нерал Ч.Амарболд, Нийс­лэлийн цагдаагийн газ­рын даргын үүрэг гүйцэт­гэгч асан, хурандаа О.Зо­ригт, Хэв журмын газрын дарга асан хурандаа Г.Ган­баатар, Эргүүл хам­гаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр 9.30 цагт хэлэлцэхээр хоёр дахиа тов гаргасан байлаа. Тэд­нийг “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс дөрвөн хүн галт суманд өртөж амиа алдсан, цөөнгүй иргэн шар­хад­сан хэрэгт буруутгаж ялласан билээ.

Улсын яллагч цагдаагийн ху­ран­даа нарт Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 2, 294 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүг­нэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал эхлэхээс өмнө цаг­даа­гийн бүх бие бүрэлдэхүүн шүүхийн өмнө ирцгээсэн байв. Дүрэмт хув­цас­тай хэдэн зуун цагдаа шүүхийн өмнө цугласан нь иргэдэд айдас төрүүлэхүйц харагдаж байсан юм. Ойролцоох замын нэгдүгээр эг­нээнд цагдаагийн машинууд эгнэн зогсчээ. Мөн “Цагдаа ба ар гэрийн­хэн” төрийн бус байгууллагын гишүүд,  тэтгэвэртээ гарсан цагдаа нар өмнөх шигээ “Цагдаа улс тө­рийн золиос биш”, “Хуулийг завх­руулж болохгүй”, “Цагдааг хэл­мэг­дүүлэхээ зогсоо”, “Төр, төрөөрөө тоглож байна”, “Ард иргэдийнхээ төлөө ажилласан цагдааг буруут­гаж болохгүй” гэх мэт лоозон барин байраа эзэлцгээжээ.

Шүүх хурлын товлосон цаг болж, хурандаа нар танхимд оро­ход хохирогчид “Алуурчид” гэж орилцгоож байсан юм. Хаалттай үргэлжлэх шүүх хуралд үймээний үеэр буудуулсан иргэдийн ар гэ­рийнх­нийг оруулахгүй байснаас  маргаан дэгдэв.  Хохирогчид буу­дуу­лах үеэрээ насанд хүрээгүй байсан учраас ар гэрийнхэн нь хамт орох ёстой гэсэн шаардлагыг тавьцгааж байсан юм. Ийн тан­хи­мын гадна маргаан дэгдэж байтал шүүгчид ирснээр сэтгүүлчид, шүүг­дэгч­дийн ар гэрийнхэн танхимд шахдалцан орцгоолоо. Шүүх хур­лыг Ч.Хосбаяр шүүгч даргалж, шүүгч М.Алдар, С.Оюунчимэг на­рын бүрэлдэхүүнтэйгээр эх­лүүл­сэн юм. Улсын яллагч С.Хи­шиг­жар­гал, шүүгдэгчдийн өмгөөлөгч О.Ал­тан­гэрэл, Л.Өлзийхүү, Д.Энх­тун­га­лаг, хохирогчийн өмгөөлөгч О.Баа­сан­хүү, үймээний үеэр амиа алд­сан иргэдийн ар гэрийн төлөөлөл, шархадсан хоёр залуу шүүх бүрэлдэхүүнд багтсан юм. Өм­гөө­лөгч Д.Оросоо албан ажлаар БНСУ-д явж байгаа учраас хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч Г.Ганбаатар шүүх бүрэлдэхүүнд тавьсан юм. Мөн хохирогчийн өм­гөө­лөгч О.Баасанхүү хавтаст хэ­рэг дэх нууцын зэрэглэлд ха­маа­рах материалтай танилцах, гэр­чийн мэдүүлэг өгсөн Жамъянтөгс, Болормаа нарыг хуралд орол­цуу­лах зэрэг хүсэлт тавьсан юм. Шүүг­чид хүсэлтийг хэлэлцсэний дараа Д.Оросоо өмгөөлөгчийг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хурал та­сал­сан учраас торгуулийн арга хэмжээ авах, шүүгдэгч Г.Ган­баа­та­рын хэргийг тусгаарлан шүүх шийд­вэр гаргалаа. Харин О.Баа­сан­хүү өмгөөлөгчийн бүх хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн юм. Ингээд шүүх хурал хаалттай үр­гэлж­лэхээр болж бүрэлдэхүүнээс бу­сад нь танхимыг орхилоо. Шүүх хурал эхэлснээс хойш төд удалгүй шүүгч, хохирогчид танхимыг орхиж, цагдаагийн хурандаа нар болон өмгөөлөгчид үлдлээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид Г.Ганбаатарт хол­бог­дох хэргийг  тусгаарлах нь хуульд нийцэхгүй гэж үзсэн учраас шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан гэнэ. Харин шүүх бүрэл­дэ­хүүн шүүгдэгчдийг 72 цаг цагдан хо­рих шийдвэр гаргасан аж. Үүнээс үүдэж ойлгомжгүй байдал үүссэн юм.

Шүүх танхимыг хурандаа нар, тэдний ар гэрийнхэн эзэгнэж, гадна нь цагдаагийнхан бие бүрэл­дэ­хүүнээрээ сүрийг үзүүлэн, дэм­жиг­чид нь цагаан хоолойгоор шүүгч­дийн шийдвэрийг эсэргүүцэж бай­лаа. Харин шүүгчид захи­рам­жаа уншиж өгөхөөс ч айсан болол­той өрөөндөө бүгж эхэлсэн юм. Ху­ран­даа нарыг гурав хоног хорих шийд­вэрээ бичгээр өмгөөлөгчид нь дам­жуулсан болоод нууг­дац­гаа­лаа. Улмаар өчигдөр 15.00 цаг хүртэл шүүгчид өрөөндөө бүгж, жаг­сагчид цагаан хоолойгоор орилж, ар гэрийнхэн нь шүүх улс­төржсөнийг дүгнэсэн үйл явдал өрнөж байв. Тэр зуурт шүүг­дэгч­дийн бие муудаж, түргэн тусламж дуудлаа.  Түргэн тусламжийн эмч тэдний даралт ихэссэн, биен дэх сахарын хэмжээ хэвийнхээсээ 4-5 дахин өссөн учраас эмнэлэгт хэв­түүлж эмчлэхээс аргагүйг учирлаж байв. Гэвч ар гэрийнхэн нь шүүгч захирамжаа өөрчлөхгүй л бол хурандаа нарыг эмнэлэг рүү ч, гэр рүү нь ч явуулахгүй гэсээр байв. Эцэст нь Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ өмгөөлөгчидтэй нь уулзаж, ху­ран­даа нарыг эмнэлэгт хүргэсний дараа шүүх бүрэлдэхүүнээс тат­гал­заж, хорих шийдвэрийг хүчингүй болгох хүсэлтийг хэлэлцэхээ ам­лас­наар шүүгдэгчдийг авч явлаа. Хурандаа нарыг Сүхбаатар дүүр­гийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэв­түүл­сэн юм. Ар гэрийнхэн нь тэдэнд хоол цай, хатуу ундаа зөөж байгаа ч сураг дуулсан. Ер нь шүүхийн гадна байсан цагдаагийн дарга нарыг архи үнэртүүлсэн байсан гэдгийг тэнд байсан иргэд ярьж байсан билээ.

Хурандаа нар эмнэлэгт, эрчимт эмчилгээ хийлгэж байхад дэмжиг­чид нь Төрийн ордны хоёр хаалган дээр жагсаж, эсэргүүцлээ илэр­хий­лэв. Тэд шүүх улстөржсөн шийдвэр гаргасан гэж үзэж ийнхүү жагсаж байгаа гэнэ. Ийн хурандаа нарыг шүүх хурал цагдаагийн бие бүрэл­дэ­хүүний сүрийн дор, шүүхийн  шийд­вэртэйгээр хойшилсноор төгслөө.

Монголд хамгийн том засаглал шүүх гэдэг. Гэтэл юун хамгийн том засаглал-шүүх гэдэг тунхаглал, юун шүүгчийн халдашгүй байдал. Шүүх танхимыг цагдаа нар бүрэн эзэлж, гадна нь цагдаагийн алба хаагчид даргынхаа тушаалаар яахад ч бэлэн хөлхөлдөнө. Хурандаа на­рыг нь хорихоор ачих бол машин гар­гаж өгөхгүй л гэнэ. Ажил хаяна, тэр цагт Монголын төр яахыг харна аа гэж басамжилна. Утсаар хоорондоо мэдээ солилцож, бай­дал эргэвэл ингэнэ,  тэгнэ гэж сэм шивнэлдэнэ. Бас болоогүй жаг­сагч­дыг тэрүүхэндээ турхирч шүүх улстөржсөн, болохоо больсон гэх мэтээр орилуулж байгаа бололтой. Шүүх танхимын үүдэн дэх ширээ сандлыг эвдэх бол энүүхэнд бай­лаа. Ингэж бүлэгжсэн, мафийн шинжтэй цагдаа нараас айсан шүүгчид бүтэн зургаан цаг өрөөн­дөө бүгж байв. Ч.Хосбаяр шүүгч машиндаа суухыг завдах төдийд л жагсагчид тал талаас нь бүчиж, бараг хувцас хунарыг нь урсангүй буцаагаад шүүхийн байр  руу нь чирээд оруулчихав. Шүүхийн бай­рыг нь эзэгнэж, шүүгчийн биед халдаж байгааг сонсоод Нийс­лэ­лийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн иржээ. Гэхдээ тэрбээр “Шүүг­дэгч­дийн­хээ биеийн байдлыг бодоод эмнэлэгт хэвтүүлчихээч дээ. Дараа нь Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хэрхэх шийдвэрээ гаргах байх” гэж гуйхаас хэтэрсэнгүй. Хурандаа нарын ар гэрийнхэн түүнээс “Хорих шийдвэрийг одоо­хон өөрчлүүлж өг” гэж шаардахаас үгийг нь сонсохгүй байлаа. Арга ядсан Б.Батцэрэн шүүгч “Сүх­баа­тар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэтэй уулзаад ирье” гэж гуйх шахам шүүх тан­хи­маас гарсан юм. Ингэж шүүгчид ху­ран­даа нарын ар гэрийнхэн, цаг­даа нараас айсандаа төрийн нэ­рийн өмнөөс гаргасан тогтоолоо ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хөөрхийлөлтэй харагдав. Шүүх, прокурорын байгууллага мафижсан цагдаагийн хажууд үнэндээ юу ч биш, инээдэм юм. Монгол Улсад цагдааг дийлэх юу ч байдаггүйг энэ үйл явдал тод харууллаа. Монголд төр засаг гэдэг үнэндээ алга юм байна. Харин дарга нараа өмөөрсөн, яахаас ч буцахаа байсан цагдаагийн бай­гуул­лага л Монголыг мэддэг юм байна гэхээр харагдана. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар нь ингэж хууль цаазтай төрийг улан­даа гишгэхээр энэ төр засаг байх­гүй болж байгаатай адил. Монголд ердөө л цагдаагийн вант улс тогт­нож байна гэдгийг баталж өглөө. Үүний илрэл эртнээс л харагдаж байсан даа. Наадам бүрт цагдаа­гийн дарга нар тусдаа машин хөлөглөж, тусгай хамгаалалтын дор цэнгэдэг. Цагдаагийн дарга нар шиг эрх мэдэлтэй, дураараа хүмүүс байхгүй аж. Иргэдэд үйлчлэх үүрэг­тэй цагдаа ажил хаяна гэхэд дий­лэх эрх мэдэлтэн алга. Цагдаа яагаад ийм мафижсан, вант улсын шинжтэй байна вэ. Тэдний цаана далд эзэн байгаа учраас тэр. Тэр далд эзэн нь МАН. Цагдаа нар МАН гэдэг эзнийхээ байрыг хамгаалж, эсэргүүцэл үзүүлсэн иргэдээс ха­риу­гаа авч галт зэвсэг ашигласан гэж ярьдаг. Тэгсэн атлаа одоо “Цагдаа ажил хаячихвал энэ улс яахыг харж байя” гэж тавлаж байна, цагдаагийн дарга нар. Цагдаажсан улсаас ангижрахын тулд далд эзнийг нь Монголын төрөөс холдуулъя. Ядаж цагдааг удирддаг МАН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­дор­жийг суудлаас нь буулгая. Ц.Нямдорж сайд цагдаагаа “Ажлаа хий, улстөржиж болохгүй” гэхийн оронд далдаас удирдаж байна гэх яриаг юу гэх вэ.

Шүүх хурлыг тойрсон үйл явд­лаас харахад цагдаагийн хуран­даа нарыг “Долдугаар сарын 1”-ний үйл явдалтай холбогдуулж шүүх нь бага хэрэг юм байна. Харин цагдаагийн бие бүрэлдэхүүнийг ийм мафижсан байгууллага бол­гос­ных нь төлөө шүүх цаг болжээ.

Ц.ӨРНӨХ Ц.УЯНГА Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ

tsagdaa

Шүүгдэгчдийг эмнэлэг рүү авч явлаа. 15.37 цаг

tsagdaa

Жагсагчид шүүгчийг барьцаалах шахав. 14.56 цаг

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 15, 2012 5:20:39 pm )

    ха ха ха хохоа батболд төр барьж чадахгүй хүрэлсүх байсан бол шанаа өгөөд л нам

antalya rent a car