antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 4 comments

“Прокурор, шүүгч нар нүдээ ч цавчихгүй хууль зөрчдөг юм байна”

нийтлэсэн Admin

Долдугаар сарын 1-ний үймээ­ний үеэр галт зэвсэг хэрэг­лэс­ний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэм­тэл учруулсан хэрэгт бу­руут­гагдсан хурандаа нарын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүр­гийн шүүхэд 09.50 цагт эх­лэв. Тус шүүх хуралд улсын ял­лагчаар С.Хишигжаргал, дар­галагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Ал­дар, С.Оюунчимэг, шүүг­дэгчдийн өмгөөлөгчөөр О.Ал­тангэрэл, Л.Өлзийхүү, Ц.Итгэл, Д.Энх­тунгалаг нар байлцсан.  Шүүх хурал эхлэхэд үймээний үеэр буудуулсан хохирогчдын ар гэрийнхэн шүүх танхимд орж суух хүсэлтээ шүүх бү­рэл­дэ­хүүнд тавьсан ч хүлээж аваа­гүй юм. Ийнхүү шүүх танхимд орж чадаагүй хохирогчдын ар гэрийнхэн цагдаа нарын ар гэ­рийнхэнтэй сөргөөцөлдөн шүүх танхимын гадаа нэлээд мар­гаан дэгдээж байлаа. Энэ үеэр дүүргийн шүүхийн гадаа цаг­даа болон хохирогчдын ар гэ­рийнхэн хуваагдан жагсч, эсэр­­гүүцлээ илэрхийлсээр бай­сан. Үүн дээр МАХН-ын Н.Энхбаярын гэх тодотголтой жагсагчид нэмэгдсэн нь бүр ч сүртэй болгож байв. Харин гэрчээр дуудагдсан  Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарын хэн нь ч ирсэнгүй. Тэгээд ч тэр үү шүүх хурал хурдан боллоо. Шүүх хурал эхлэх үеэр Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Б.Оросоо Солонгос  улс руу ажлаар явсан учир шүүх хурал дахин хойшилж магадгүй гэх яриа чих дэлсч байв.  Гэтэл шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч Б.Оросоог шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн үзэж, 531 мянган төгрөгөөр торгож, дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг түр салгаж, түүнийг шүүх танхимаас гаргалаа. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын хэргийг авч хэлэлцэхээр болсон. Харин үүнийг хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, хохирогчдын өмгөөлөгч О.Баасанхүү нар эсэргүүцэж, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Тиймээс шүүгчдийн зүгээс шүүх хурлыг хугацаагүй хойшлуулж, цагдаагийн дарга нарыг  цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ нь шүүхийн гадаа жагсагчдыг бухимдуулж, шүүгдэгч нарыг урьдчилан цагдан хорих төв рүү ачуулахгүй хэмээн дүүргийн шүүхийн хоёр хаалган дээр жагслаа. Энэ хугацаанд цагдаагийн дарга нар шүүхийн танхимд сэтгүүлчидтэй уулзсан юм. Биднийг орох үед шүүгчид шүүх танхимаас гарч явсан байсан бөгөөд тэнд шүүгдэгч, тэдний ар гэрийнхнээс гадна хохирогчид, өмгөөлөгчид байлаа.

Бид  хууль сахих үүднээс үнэн бодит тайлбар өгсөөр ирсэнЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбогдуулан,  биднийг дөрвөн жил шалгалаа. Ингэхдээ 2009 онд энэ хэргийг Өршөөлийн хууль  гарсны дагуу хэрэгсэхгүй болгосон ч УЕП-оос дахин сэргээн шалгаж эхэлсэн. Түүнчлэн хуульзүйн ямар ч үндэслэлгүйгээр цэргийн гэмт хэрэг  болгож шалгасан. Энэ бүх ажиллагаанд бид  хууль сахих үүднээс үнэн бодит тайлбар өгсөөр ирсэн. Өнөөдөр Г.Ганбаатар хурандаагийг өмгөөлөгч гадаадад томилолттой байсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг тавилаа, мөн шаардлагатай гэвэл шүүхийн ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор нэмэлт өмгөөлөгч авах хүсэлт тавьсан.  Гэтэл шүүх бүрэлдэхүүн хуульзүйн ямар ч үндэслэлгүйгээр түүний хэргийг тусгаарлачихлаа. Үүнийг хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, тэр бүү хэл улсын яллагч хүртэл эсэргүүцсэн. Уг нь хамт шийдэх ёстой гэсэн тайлбарыг тавьсан ч хэний ч хүсэлтийг хүлээж авсангүй. Бид хуулийн болон мөрдөн байцаалтын ажиллагаа аль алинд нь өдийг хүртэл хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэлийг шинээр гаргаж ирээд биднийг цагдан хорих арга хэмжээ авчихлаа. Энэ бол Монгол Улс тэр дундаа Сүхбаатар дүүргийн шүүхэд хууль хэрэгжихээ больсон гэдгийг илтгэж байна. Энэ бол ямар нэгэн захиалгаар бидний эрхийг ноцтой зөрчсөн үйл явдал боллоо. Би буудах тушаал огт өгөөгүй гэдгээ олон удаа хэлсэн. Байлдааны сум тавьж, өгч болохгүй шүү гэдэг үүргийг удаа дараа өгч байсан. Манай цагдаагийнхан ч миний үүргийг дагасан гэдгээ баталдаг.

О.Зоригт: Ийм байхад бид юунд найдах ёстой юм бэНЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт

“Шүүгч ээ, таны шийдвэр хууль бус байна. Тийм учраас танаар энэ хэргийг бид шүүлгэхгүй” гэж хэлээд байхад, “Тэг ээ, тэг. Гэхдээ та нарыг хорьчихно оо” гээд гараад явчихлаа. Энэ одоо ямар хууль вэ. Хүнийг ямар тохиолдолд, ямар үндэслэлээр хорихыг хуульд маш тодорхой заачихсан байдаг. Бид бүгдээрээ 20-30 жил хуулийн байгууллагад ажилласан, бас хэрэг түвэг шалгадаг, шалгах ажиллагааг удирддаг л байсан. Энэ байдлыг хараад олон хуульч сэтгэлдээ уйлж байгаа байх гэж бодож байна. Хуулийг ингэж гутааж болохгүй ээ. Ийм байх юм бол бүгдээрээ огт хуульгүй болчихъё л доо. Ингэж шударга ёс тогтдоггүй юм аа. Бид бүгдээрээ өнөөдөр энэ хууль бус ажиллагааны хохирогч болж байна. Уг нь Эрүүгийн хуульд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Тэр нь хүнийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татах, хэрэгт холбогдуулж шалгахыг хэлдэг. Харамсалтай нь, би шууд хэлье. Прокурор, шүүгч нар нүдээ ч цавчихгүй хууль бус шийдвэр гаргадаг юм байна. Ийм байхад бид юунд найдах ёстой юм бэ. Уг нь нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулахыг л эрх зүйт төр гэдэг шүү дээ. Хуулийг хүн бүр зулайнаасаа өлмий хүртлээ хэрэгжүүлж явах ёстой. Бид шүүхийн эрхэм сэнтийд суусан хүмүүсийг эрхбиш хуулийн дагуу шийдвэр гаргах байх гэж найдаж байсан. Гэтэл ийм байдлаар хандаж байна. Ингээд ярихаар биднийг биеэ өмөөрч байна гэх байх. Тэгвэл шүүх хуралд оролцож байгаа биднээс бусад талууд хүртэл шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөд байгааг хэллээ.

Үнэнийг өнөөдөр хэн ч тогтоогоогүй Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх

-Цагдаа нар жагсаал зохион байгуулаагүй. Үймээнээс үүдэлтэй бүх хохирол жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүсээс л болсон шүү дээ. Бид Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жагсаал цуглааныг тараасан. Хэн ч буудах тушаал өгдөггүй. Монголын цагдаад хүн буудах тушаал өгдөг дарга байхгүй. Миний цагдаа нар хүн буудаж алаагүй. Үүнийг өнөөдөр хэн ч тогтоогоогүй. Гэтэл тогтоогоогүй хэргийн төлөө биднийг шийтгэнэ гэдэг бол инээдэмтэй байгаа биз дээ. Шалгаад тогтоогоод өг гэж би мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн. Гэвч өөдөөс марзаганаад инээгээд байдаг. Би цэргүүдээ зоригжуулсан юм ерөөсөө байхгүй. Бид долоон машинтай цувраад орсон. Бүгдийг нь удирдаж ажиллах боломж тэр үед байгаагүй. Бүгд каск өмсчихсөн цувраад ороход өөдөөс чулуу нүүлгээд станцаа сонсох ч боломж байгаагүй. Ямар ч удирдах боломж байхгүй, манай машинууд нэг нэгээрээ салаад явсан. Шөнийн 01.00 цагт онц байдал зарлаад биднийг ор гээд оруулсан. 03.00 цагийн үед бүслэлтийг хаасан. Миний 69 цагдаа орсон. Тэр хавийн бүх байшин барилга, улсын байгууллагууд шатаад дууссан байсан. Амь насаараа дэнчин тавьж үүнийг зогсоож чадсан цагдаа нараараа харин ч би бахархдаг. Хоёр цагдаа нас барсан. Яагаад өнөөдөр энэ хүний амь насыг ярихгүй байгаа юм бэ. Цагдаа нар тийшээ сайн дураараа очоогүй. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу л очсон. Намын байр шатаад дуусч байхад 50-60 дээрэмчин тэндээс гарч ирсэн. Онцгой байдлынхан тэр хүмүүсийн амийг аварсан шүү дээ. Гэтэл яагаад энэ олон хүний амь аварсан хүмүүсийг шагнахгүй байгаа юм бэ…
Тэдэндтэй 30 орчим минут уулзсаны дараа сэтгүүлчдийг гаргаж, харин шүүгчдийг шүүхийн танхимд үлдээсэн. Шүүх хурал болох үед цагдаагийн газар, хэлтсийг хариуцсан бүх дарга нар ирсэн байв. Түүнчлэн Нийслэлийн шүүх, ТЕГ-аас хүмүүс ирсэн байсан. Шүүгдэгчид шүүхийн танхимд “хоригдож”, 50 гаруй хүний бүрэлдэхүүний жагсагчид Сүхбаатар дүүргийн шүүхийн уухайлж гороолоод л. Ийм байдалтай бараг гурван цаг болов. Жагсагчид  МАХН-ын дарга Н.Энхбаярын, цагдаагийн ар гэрийнхэн гэж хуваагдсан байх юм. Н.Энхбаярын гэх хүмүүс Ц.Элбэгдоржийг огцруулах хэрэгтэй гэхэд нь цагдаагийн ар гэрийнхэн “Н.Энхбаяр, С.Баяр нарын нэрийг яагаад хэлэхгүй байгаа юм. Та нар тэднийг дэмжиж энд ирсэн юм уу” хэмээн сөргөлдөнө. Тэнд 200 орчим цагдаагийн бүрэлдэхүүн бэлэн байдалтай ажиллаж байлаа. 14.00 цаг болох үед шүүгдэгч нарын бие муудлаа хэмээн түрэгний тэрэг ирлээ. Ингээд шүүгдэгч нарыг эмч үзээд, “Яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна” гэсэн юм. Харин үүнд цагдаагийн ар гэрийнхэн дургүйцэж “Эмнэлэг рүү авч явах нэрээр цагдан хорих төв рүү ачих гэж байна. Үнэхээр бие нь муу байгаа бол ар гэрийнхэн нь аваад явъя” гэсэн боловч эцэсдээ тэднийг Хоёрдугаар эмнэлэг рүү авч явсан юм. Энэ хэрэг цаашид яаж шийдэгдэх талаар бид дараагийн дугаарт сурвалжилна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 15, 2012 11:28:10 am )

    Тэнд байсан сэтгүүлч нэртэй сармагчин нар дандаа нэг талыг барьсан, цагдаа нарыг турхирсан өдөөн хатгасан ярилцлага хийгээд ТВ-н бүх сувагаар гаргасан байсан. Хурандаа нарыг шүүх рүү орж байхад -Муусайн алуурчид, алуурчид гэж хашгиралдаж байсан хохирогчдын тухай ганц ч мэдээ байгаагүй.

  • Anonymous (March 15, 2012 1:11:15 pm )

    цагдаа ч гэсэн хохирсон. чи зайл

  • Anonymous (March 15, 2012 8:18:24 pm )

    tsagdaa buruugui mongoliin ard tumen teneg bolchihjee

  • Anonymous (March 15, 2012 9:33:26 pm )

    Хэдэн цагдаа нарыг шороонд хийгээд шударга ёсыг тогтоолоо гэвэл Монголын Төр мангуурчээ гэж л хэлнэ.Үймээн самууныг цагдаа нар эхлүүлээгүй, сонгуулийг цагдаа нар будилиантуулаагүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой, Хэн үймээн самуунд турхирсан бэ? Хэн сонгуулийг будилиантуулсан бэ? гэсэн санал асуулга явуулахад эзэн нь тодорно, Монголчууд бүгд телевизээр харж байсан жавжиндаа шүлсээ бултгануулж уран хөхө мэт донгодогч тагдгар бор нөхөр хэн бэ?

antalya rent a car