Манай урлаг спортныхоноос нэлээд хүмүүс ирэх УИХ-ын сонгуулиар улс төр рүү урвахаар зэхэж байгаа. Тэдний дотор бөхчүүд цөөнгүй бий. Тухайлбал даян аварга А.Сүхбат, Б.Гантогтох, Асашёрюү Д.Дагвадорж, Д.Сумъяабазар гээд л. Нэг үе зүлэг ногоон дэвжээг бужигнуулж байсан тэд одоо улс төрийн дэвжээг хотойлгохоор ийн яарч байгаа. Бүр өөрсдийн нэр дэвших нутаг орондоо очоод аль хэдийнэ сонгуулийнхаа сурталчилгааг эхүүлчихсэн дуулдсан. Эдгээр бөхчүүдээс улс төрийн тогоонд арай ойр байдаг нь аварга Д.Сумъяабазар.
Манай улсын хамгийн их хүн амтай, тодруулбал нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргээс тэрбээр дөрвөн жилийн өмнө нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Мэдээж амт мэдэрсэн хүн улам л шунана уу гэхээс буцдаггүй. Тиймдээ ч аварга маань ирэх жилийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр квотоо бараг авчихсан. Харин аварга маань саяхан бухын баасаар баасан сурагтай. Улс төрч болж амжаагүй байж шинэхэн батлагдсан хуулиа гууль болгож гэнэ. Ер нь баяр гэдэг улс төрчдөд иргэдэдээ долгинох хамгийн том боломжийг олгодог. Өнгөрсөн Эмэгтэйчүүдийн баяраар бараг ихэнх гишүүд тойрогтоо ажиллаж, тойргийнхоо эмэгтэйчүүдийг “тойглосон”. Мөн түүний өмнө Эх орончдын өдрөөр баахан ахмадуудаа дайлсан.
Яаж дутахав, аварга Д.Сумъяабазар ч энэхүү бантанд хутгалдаж. Эх орончдын өдрөөр Сонгинохайрхан дүүргийнхэн томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулж. Хошин шогийн тоглолтоор ч дүүрдэггүй байсан Үйлдвэрчин тэр өдөр пэг дүүрчээ. Үүр болгоноос 20-30 хүнийг нэр цохсон учир ийнхүү танхим дүүрсэн гэнэ. Мэдээж сонгуулийн жил болохоор иймэрхүү арга хэмжээг ивээн тэтгэх хүн газар доороосоо л гарсан гэдэг. Гэвч дүүргийн намын хорооны дарга Ж.Баярсайхан аварга Д.Сумъяабазарт илтгэл хүлээлгэж өөр хэнээр ч энэ дархан эрхээ өгөөгүйгээр үл барам түүгээр нээлтийн үг хэлүүлсэн бөгөөд хотоос зорьж ирсэн дарга нар ч ам нээгүй байна.
Мөн уламжлал ёсоор шагналын хур буулгахад бүх шагналыг аварга гардуулсан бол ирсэн бүх зочдод халуун сав бэлгэлсэн аж. Мянга гаруй төлөөлөгчийн халуун сав гэдэг хэр хэмжээний мөнгө гаргасан нь ойлгомжтой. Мөн үүгээр зогсохгүй ил шагналаас гадна далд шагналууд нэлээд байсан намыхныгаа өөртөө элсүүлэх цаашлаад сонгуулиар өөрт нь туслах цөөнгүй хэдэн хүнийг эгнээндээ элсүүлээд авсаныг зарим эх сурвалжууд хэлсээр байна.
Б.Чухал
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2012 2:13:36 pm )
Та нарт ганц халуун сав өгөөд гарсан хойноо 100 болгож авнадаа
-
Anonymous (March 13, 2012 3:15:22 pm )
Халуун сав моодноос гарсан новш минь
Эсгий хийх газар нохой, Сумъяабазар хоёр ёстой хэрэггүй -
Anonymous (March 13, 2012 3:31:50 pm )
Энэ ямар мэдлэгтэй гэж УИХ-д гарах гэж байгаа юм бол оо ккккк ер нь тэгээд УИХ-д мэдлэг чадал биш мөнгөтэй хүн гардаг юм байна дөөө Бөөөөн ШУНАЛ
-
Anonymous (March 13, 2012 7:15:09 pm )
Teneg boh songuuliin huuliar beleg taraaj bolohgui gedgiig medehgui l baihgui yu
-
Anonymous (March 13, 2012 7:37:06 pm )
turd songogdchihoor uhaantai hun baina.
-
Anonymous (March 13, 2012 7:48:19 pm )
СУМЪЯАБАЗАР,ДАВАГДОРЖ ХОЁРЫГ ЭХ ОРОН МИНЬ,АРД ТҮМЭН МИНЬ ГЭЖ БАЙСНЫГ САНАХГҮЙ Л БАЙНА ШҮҮ.
-
Anonymous (March 13, 2012 7:53:57 pm )
чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ.батбаяр гэж мулгуу их хуралд сууж байхад хажууд нь Сумьяабазар хамаагүй илүү мэдлэгтэй ш дээ.амжилт хүсье аваргадаа .илүү ч ноён нуруутай ядаж анхныхаа эхнэртэйгээ л байгаа нь илүү биш юмуу.сонгинохайрханчуудаа аваргыг дэмжээрэй.батбаярыг зайлуул.
-
Anonymous (March 13, 2012 7:54:59 pm )
дэмжиж байна.амжилт
-
Anonymous (March 13, 2012 7:56:18 pm )
болж л байна.сайхан удамтай хөвгүүд. сонгинохайрханчуудаа аваргыг дэмжээрэй батбаяр шиг бутач биш
-
Anonymous (March 13, 2012 7:57:44 pm )
сумьяа давгаа 2оо та 2 шүү маш их дэмжиж байна.
-
Anonymous (March 13, 2012 8:00:50 pm )
za yamarch baisan nyamdorj byar zorigt naraas 100% iluu ali talaar
-
Anonymous (March 13, 2012 8:43:29 pm )
ýíý áºõ íàð áîëèîñîé, õºíæëèéíõºº õýðýýð õºëºº æèé ãýæ… óëñ òºðèéí ÿìàð ÷ áîëîâñðîëã¿é þì áàéæ
-
Anonymous (March 13, 2012 10:12:09 pm )
CHADAH AJLAA HIIGEECHEE. ODOO ENE BUH DUUCHID BOLYO.
-
Anonymous (March 13, 2012 11:30:02 pm )
Хэ хэ МАН-ийн гишүүд нь тойрогтоо баахан юм тарааж, дайлж цайлж хуулиа зөрчиж байхад МАН-нь шударга сонгууль явуулья гээд л мэдэгдэл гаргаад л шоудах юм. Ингээд л эд нар биднийг юм мэддэггүй мал мэт доромжлох юм даа. Одоо тан нарт хулхидуулахаа болих байхаа. Өөрсдийнхөө толгой дээрх бухлаа эхлээд хар новшнуудаа
-
Anonymous (March 14, 2012 9:23:08 am )
batbayraas deer arai deer bailgvide gehde ih hurald orchihaad bitgii bie ee toogaad tag alga bolchihooroi doo
-
Anonymous (March 14, 2012 2:36:04 pm )
teneg mahan tolgoi batbayaraas zahiin avgai ch deer bailgvi de muu mahan tolgoit
-
Anonymous (March 14, 2012 4:05:31 pm )
СУМЪЯАБАЗАР,ДАГВАДОРЖ гэсэн боловсролгүй малнуудыг Өвөрхангайн малнууд л сонгох байхдаа. авгай хүүхдүүддээ ч эзэн болж чаддаггүй завхай юмнууд.. улс тө эдийн засгийн ямар ч боловсролгүй
-
Anonymous (March 15, 2012 6:29:12 am )
Ene bichigch eeree l hyatadaas haluun sav avchirch egeh baihaa avraga bol hyatadadaas araich neg haluun sav chireh mongol hun bish shuu. Ochij ochij hyatad haluun sav shuu. Ter chini ali hedii 20 r zuund mongoloos hotcorson za. Hen ch itgeh yum alga ene bichsen yum ni
-
Anonymous (March 15, 2012 12:50:10 pm )
ДАВАГДОРЖ БОЛ ЭХ ОРОНЧ ЭХ ОРНО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРЭХТЭЙ ХҮН ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ
ГАДААД ОРОНД АДЛАГДАЖ БАЙСАН ХҮН ХАРИН МАН ИЙГ ДАГАЖ ЛУЙВАРЧАН АЛУУРЧАДЫН ЗОЛООС БОЛОВОО АРД ТҮМЭН ШӨВШӨӨРӨХГҮЙ ДЭЭ НЭРЭЭ БОДООРОЙ СОНГУУЛД НЭР ДЭВШЭХ НЬ ЗӨВ ХЭНТЭЙ ХААНААС ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ
ЛУЙВАРЧАДЫГ НЭГ САЙН СУРГААД ӨГӨӨРЭЙ АВРАГ МИНЬ -
Anonymous (March 15, 2012 12:56:29 pm )
МАН ДАХИН СОНГУУЛИЙН ЛУЙВАР ХИЙХЭЭР ШИЙДЭЖ ТОЙРГУУДААР БЭЛЭГ НЭРИЙН ДОР ХАХУУЛ ТАРААЖ ГАРГАСАН ХУУЛИА ӨӨРӨСДӨӨ ЗӨРЧӨЖ БАЙНА МӨН ДАХИН 7 САРЫН1 ШИГ ЮМ БОЛГОХ
ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ АВХААР САНААРХАЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛ ТӨР МОНГОЛЫН АРД ТҮМЭНЭЭР ЭНЭ МАН ИЙН ЛУЙВАРЧАД АЛУУРЧАД ХАХУУЛЧАД ТОГЛОЖ ТОХУУРХАЖ БАЙНА -
Anonymous (March 15, 2012 12:59:28 pm )
МОНГОЛ ТӨР ЭНЭ АЛТАН ГЭДЭГ ЛУЙВАРЧАН БАНЗАЛ ЧУГАНЦААР ДУТАВ ГЭЖ
ЛУЙВАРЧАД ЛУЙВАРЧАДЫН ҮҮР БОЛСОН НАМ ЭНЭ МЭТ ХҮМҮҮСИЙГ ТӨРД
ШУРГУУЛАЖ ГАР ӨРГӨДӨГ МАНУУХАЙ БОЛГОЖ ЛУЙВАР ХУЛГАЙН ИДЭШ ХООЛ ОЛЖ ӨГЧ БАЙНА
21 Comments