antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 1 comment

Ерөнхийлөгчийн олгодог шагналууд алагчлалтай, ялгавартай байна

нийтлэсэн Admin

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олгож буй алдар цол, хэргэм, одон, медалиудын тухай яриа ялангуяа шагналд хүмүүсийг алагчилж, ялгаварлан үзэх хандлага харагдаж байгааг хүмүүс ихээхэн ярих болжээ.

Тухайлбал, саяхан нэгэн хүний одонгийн мялаалга дээр ардын цолтой нэгэн эрхэм олон түмний нүүрэн дээр “Манай төр, түүний удирдлагад байгаа албан тушаалтнууд одоо алдар, цол, шагналыг зөв сонгож өгч чадахаа больжээ. Авбал зохих хүнийг нь хохироож, авах ёсгүй элдэв хүмүүс том том шагнал авах боллоо. Төр засаг маань нарийн бодолгүй яагаад байна даа. Иргэд ойлгохоо байлаа” хэмээн ноцтой шүүмжилсэн юм. Тэнд оролцогсод ч алга ташин дэмжиж байлаа. Энэ мэт яриа цөөнгүй гарч, олонд түгсээр, шүүмжилсээр байна. “Гавьяат” гэдэг эрхэм цолыг бараг ажил эрхэлдэггүй, архины хамааралтай хүн авлаа.

Том том дарга нарын аав, ээж, ах дүүс бас авч байна. Томоохон шагналуудыг нутаг ус, танил тал, хөрөнгө мөнгө, нас, хүйс болон намын харьяалал зэргээр иргэдээ ялгаварлан олгож байна. Жишээ нь тийм, тийм хүмүүс хэмээн нэр заан хэлэлцэх сонстоно. Түүнчлэн доод, дунд бүх шатны зарим байгууллагаас тодорхойлогдсон шагналууд Ерөнхийлөгчийн Тамгын газарт очоод таг чиг дарагддаг гэх. Гэтэл зарим нь тодорхойлолтг үйгээр дээрээс шууд шагнагдаж байна ч гэлцэх болж.

Төрийн нэрийн өмнөөс өгч буй шагналуудын нэр хүндэд ийнхүү сэв суух нь цаашдаа элдэв маргаан, тэмцэл, будлиан болж хувирахад хүргэх талтай. Үүнийг бичигч миний миний бие 2011 оны нэгдүгээр сарын 10-нд /Нийслэлийн иргэдийн хурлын 2010 оны гуравдугаар сарын 31-ний 64 тоот тогтоолоор батлагдсан/ шагналын тухай, шагнал тойрсон асуудлын талаар эрхэм Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт захидал бичиж, өөрийн бодлоо илэрхийлж байсан.

Захидалд ямар ч хариу ирээгүй. Тодорхой хугацааны дараа энэ захидлыг бүрэн эхээр нь сонинд нийтлүүлсэн болно. Төр маань иргэд, түмэн олноо сонсож, нарийн нягт холбоотой байх нь зайлшгүй шаардлагатай. Төр гэдэг нь ард түмэн бид бүхний итгэж сонгосон удирдагч, удирдагчид туслах аппарат, ажилтнууд билээ. Төр засгаас олгодог шагнал, урамшууллууд элдэв алагчлал, ялгаварлалгүй шударга байгаасай. Шударга бус явдал газар авбал улс орны маань хийморь заяа булингартах буй за.

 

Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын анхдагч эмнэлгийн эзэн, их эмч, клиникийн профессор Р.Пэрэнлэйсамбуу

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 13, 2012 1:02:29 pm )

    ILERHII YLGABARLAJ L BAIGAAG ARD TUMEN HARJ L BAIGAA SHUUDEE ARDCHILSAN NAMIIN L HUN BOL HAMAAGUI OGDOG MINII TANIL HULIGAAN
    HORIN NAIMAN NASTAI ZALUU ALTANGADAS ABSAN GEEL BODDOO

antalya rent a car