antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 12, 2012 5 comments

С.Ганбаатар: Би махны үнийг 7 хоногийн дотор буулгаж чадна

нийтлэсэн Admin

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнэ буурсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч  С.Ганбаатартай ярилцлаа.

-Шатахууны одоогийн үнэ дэлхийн зах зээлийн бодит ханш мөн үү?
-Үүн дээр би шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ үүнийг МҮЭХ-ны албан ёсны байр суурь гэж бүү үзээрэй. Учир нь бид байр сууриа  тухайн асуудалд хөндлөнгийн шинжээчид дүгнэлт гаргасны үндсэн дээр илэрхийлдэг. Минийхээр бол энд маш олон “но” байдаг. Олон улсын болон ОХУ-аас худалдан авч буй үнэ гээд нарийн ярьж болно.  Дээрээс нь манай Засгийн газар ОХУ-ын талтай хэлэлцээр хийхдээ тааруу байна  гэсэн үзүүлэлтүүдийг хүртэл ярина шүү дээ.  Угтаа Олон улсын худалдааны байгууллагад элсчихсэн улс ийм арчаагүй байж болохгүй л байхгүй юу.

-Та Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Удирдах зөвлөлд сонгогдсон. Юу хийхээр төлөвлөж байна. Энэ газрын явуулж буй үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байдаг?
-Ойрын үед хуралдах байх. Би тэнд бүх боломжоо дайчлан ажиллана. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ард түмний төлөө ажиллаж байгаа. Гэхдээ тэдэнд улстөрийн болон бусад бүлэглэлийн дарамт ирдэг  байхыг үгүйсгэхгүй. Тэр бүлэглэлүүдтэй тэмцэх нь миний ажил.

-Сүүлийн үед махны үнэ “шүдний өвчин” болоод хувирчихлаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Монголын ард түмэн нэгэн зэрэг дуу хоолойгоор “Ганбаатар аа, чи махны үнийг буулгаад өгөөч” гэвэл би долоо хоногийн дотор л буулгаж чадна. Харамсалтай нь өнөөдөр надад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлээд ажил их байна шүү дээ.

-Яаж буулгах нь сонин байна?
-Эхлээд мах зарж буй захуудын эзэдтэй хэлэлцээрийн ширээний ард сууж тэдний түрээсийн төлбөрийг буулгана. Тэгэхгүй гэвэл ямар хувьчлалаар, яаж авсан бэ гэдэг асуудлыг сөхнө. Дараа нь махны захуудыг сортолж, хамгийн бага үнэтэй захаас нь мах аваад өөр хаанаас ч хэрчим мах авахгүй байхыг  ард иргэддээ уриална. Ингэж бойкот хийгээд долоо хоногийн дараа бүх мах муудаад ирэхийн алдад махны захууд үнээ буулгаад ирэхээр иргэддээ хоёр гурав  хоногтоо хуушуур хийж идээрэй гэж зарлана. Долоо л хоногийн ажил. Үнийг ингэж буулгах мэдрэмж надад байна. Гэхдээ МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд  үүнийг шууд ашиглах хууль эрх зүйн орчин алга. Тэгэхээр Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхнийг ажлаа хийгээч ээ, ажлаа хийхэд чинь арга зүй, тэмцлийн зөвлөмж хэрэгтэй бол надад хандаач ээ гэж чин сэтгэлээсээ хэлье.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухайд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Бид ОССК-тай хамтран санамж бичиг биш гэрээ байгуулсан. Энэ бол миний үндсэн ажил. Орон сууцанд 200 гаруй тэрбум төгрөгийг баталсан. Харин энэ байранд хэн түрүүлж орохыг тухайн Засаг дарга, нам гаргахгүй. Зөвхөн ажилчид, үйлдвэрчний төлөөлөл болсон хорооныхон хуралдаж шийдэх хэрэгтэй.

Г.Долгорсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 13, 2012 1:06:51 am )

    demjij bna shv

  • Anonymous (March 13, 2012 8:57:53 am )

    tegeed buulgachihaach ee ene vniin usult hvmvvsiin amidrald tsalin nemvvlsenees ch ilvv daramt vvsgej bnaa /7 honogt buulgaj chadahgvi bol uuriig chine ogtsoruulii shvv kk

  • Anonymous (March 13, 2012 9:16:41 am )

    амандаа зоос зуусан мэлхий ганбаа цалин нэмүүлээд тэнэгтээд хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирж байна даа

  • Anonymous (March 13, 2012 10:28:15 am )

    ШАТГУУНИЙ ҮНИЙГ 500 БОЛГОЧОХ САЛИН ТЭТВЭГЭР НЭМХЭЭ БОЛ ТЭГЭЭД Л БОЛНО ШҮҮ
    ТӨР ГЭЖ БАЙГАА БОЛ АРД ТҮМНЭЭ МОНГОЛОО БОДООЧ

  • Anonymous (March 13, 2012 5:03:40 pm )

    mah ni muudahgui baih l daa.

antalya rent a car