УИХ-ын ээлжит бус чуулган хуваариар бол өнөөдрийн хуралдаанаар ажлаа дуусгах ёстой. Дөрвөн өдөр хуралдахдаа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн төрийн албан хаагч, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх асуудлыг шийдлээ.
Мөн төлөвлөсөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Монгол Улсын шүүхийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.
Харин Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үлдээжээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар энэ хууль батлагдана гэж байхгүй. Учир нь УИХ дахь хоёр намын бүлгээс томилогдсон зөвшилцөх ажлын хэсгийнхэн өнөөдрийг хүртэл саналаа нэгтгэж чадаагүй байгаа. Тодруулбал, орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамтатган явуулах эсэх дээр АН, МАН-ын бүлгийн байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Хоёр намын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж дундын хувилбар гаргахаар болсон ч АН-ын бүлэг буулт хийж, МАН-ын бүлэг гэдийсэн хэвээр байна. АН-ынхан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт зургадугаар сард, сум, дүүргийнхийг намар хийх хувилбар гаргаад буй. МАН-ын бүлгийн хувьд хоёр сонгуулийг тусад нь явуулж улс орон даяар улстөржилт өдөөхгүй байх. Хамтад нь хийсэн ч хүн хүч, мөнгө, цаг хугацааны хувьд амжихгүй, эрхзүйн боломж ч байхгүй хэмээн гүрийж байгаа.
Уржигдар ажлын хэсгүүд хуралдсан ч төдийлөн амжилтад хүрэлгүй тарсан. Өчигдөр баярын өдөр байсан учир ээж, эхнэр, охин, тойргийн эмэгтэйчүүдээ баярлаад зөвгүй өнжлөө. Тодорхой шийдэлд хүрч чадаагүй болохоор УИХ-ын хуралдааны хэлэлцэх асуудал, хурадах эсэх мөн л эргэлзээ төрүүлсээр байна. АН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал хангалтгүй хэмээн албан мэдэгдэл хийн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг дараалалд оруулж байнгын хороогоор хэлэлцүүлсэн.
Намынхаа бодлогын хэмжээнд хүргээд энэ асуудлыг хэлэлцүүлсэн ч санасандаа хүрээгүйдээ нэлээд бухимдалтай байгаа. Зөрүүлээд тэтгэврийн зөрүүг арилгахаар санаачилсан С.Эрдэнэ гишүүний автортой хуулийн төслийг хэлэлцүүлэгт орууллаа. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцүүлж дэмжлэг авахуулж чадсан.
Хөндлөнгөөс харахад ирэх сонгуулийн бэлтгэл хангах лоббины хууль, хардлага сэрдлэгэ дагуулсан сонгуулийн мэтгэлцээн өрнөсөн ээлжит бус чуулган өрнөж байна. Манай намаас шалтгаалж ажил явахгүй байгаа гэж хэлж болохгүй гэх мэт гомдолын үг чулуудсан, тунирхсан байдалтай л байна.
Сонгуульд горьлогч, өвдөг шороодлоо гэхэд даагаа нэхэх бодол бүхий ааг, гомдлыг тээсэн орон нутгийн сонгуулийн шүүхий хууль ээлжит бус чуулганы хугацааг сунгах бололтой.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 09, 2012 10:58:12 am )
UIH ch oron nutagt ch MAXH, MAH yalnoo. AH-iinhan ter chigtee archigdana.
-
Anonymous (March 09, 2012 11:44:34 am )
ард түмний сэтгэл зүй эргэчихсэн ийм үед манан санал авч чадахгүй нь тодорхой ард түмэнд хахууль өгсөн ч ард түмэн шинэ нам хүчин сонгоно
-
Anonymous (March 09, 2012 11:48:44 am )
tsug yavuulbal ardiin nam oron butgiin songuulid ih hurliin songuuli shigee yalagdah bolno shu de.ardiin nam ehlees ih hurliin songuulia daraa oron nutgaa luivardj avdag jurmaaraa avah gej bgan todorhoi
-
Anonymous (March 09, 2012 5:48:42 pm )
ARDCHILSAN NAMIIG ARCHIGDANA GEED BGA NUHUR SONGUULIIN DARAA UILAH NI DEE HUURHII, AN BUYU BUSAD HUCHNUUD YALNA GEDEGT 100% ITGELTEI BNA. ODOO HUMUUS MAN HEN BE GEDGIID AMIRDRALIINAA 20 JILEER TOGLUULSAN BOLOHOOR SAIN MEDEJ BGA
-
Anonymous (March 11, 2012 10:04:10 am )
МАНАН ХЭМЭЭХ МАН БА АН ИЙН ДАЛДУУР СҮЛВЭЛДСЭН ЛУЙВАРЧАД ДАХИН АРД
ТҮМЭНИЙГ ХУУРЧ ЧАДАХГҮЙ ХУУРАГДАЖ ЗОВОЖ ЯДАРЧ ЗҮДЭРЧ ГҮҮЦЛЭЭ
ТА НАР МОНГОЛ НУТАГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТАРСАН ГАЙГАА ОДОО ДУУСГАЖ
ХИЙСЭН ХЭРГИЙХЭЭ ЯЛИЙГ ҮҮРЭХ ЦАГ БОЛСОН ТА НАРИЙН БАЛГААР МОНГОЛ ГАЗАР ШОРОО
УУЛ УС МАЛЫН БЭЛЧЭЭР ҮГҮЙ БОЛЖ МОНГОЛ ХҮН МОНГОЛ НУТАГ УСАНДАА ХЯТАДУУДААС
ДОР ЦАЛИН ХӨЛӨС АВЧ ХАР ХЯТАД МОНГОЛ ХҮНИЙГ МОНГОЛ ТӨРИЙН ЦАГДАЙТАЙ НЬ
ЗОДОЖ МАШИНААР ДАЙРАН АЛАЖ ЯМАРЧ ШИЙТГЭЛГҮЙ ӨНГӨРДӨГ БОЛЖЭЭ
ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧАДЫГ ТӨРӨӨС ЭГНЭГТ ХӨӨЖ ГАРАГИЙ МАН БА АН ГЭМЭЭХ
ЛУЙВАР ХУЛГАЙН ҮҮРНЭЭС САЛИЙ
5 Comments