С.Жавхлан “Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтоо энэ сарын 7, 8 нд UB Palace-д тоглох болсоноо хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ. Тэрээр “Түмний дуртай дуунууд” хэмээх тоглолтоос хойш дөрвөн жилийн хугацаанд тоглолт хийгээгүй байсан. Энэ удаагийн тоглолт нь бусад дуучдын Мартын 8-нд зориулан тоглох тоглолтоос ихээхэн өвөрмөц ажээ. Учир нь тоглолтын орлогоос 21 аймаг, зургаан дүүргийн хамгийн өндөр настай, өрх толгойлсон ээжүүдэд нэг сая төгрөг тараахаар болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Нэг сая төгрөгийн хандив өгөх ээжүүдийг хэрхэн сонгох вэ?
-Би урьд нь айлуудад гэр тарааж байсан. Тэгэхдээ өөрийн биеэр яваад л гэр өгөх айлаа сонгочихсон. Энэ удаад ч бас өөрөө сонгох бодолтой байгаа. Учир нь одоо цагт хүнд итгэхэд хэцүү болсоноос тэр. Аль болох эзнийг нь олж өгөхийг хичээнэ.
-Хэдэн ээжид тараах вэ? Хэзээ гардуулах вэ?
-Энэ сарын 9-нд Хэвлэлийн бага хурал зарлана. Тэр үеэр олон нийтэд нээлттэйгээр ээжүүдэд нэг сая төгрөгийг гардуулна. Багадаа л 27 ээжид хандив өргөнө.
-Яагаад заавал сая төгрөг өгөхөөр болсон бэ? Таван зуун мянгыг тараавал илүү олон ээж баярлах бишүү?
-Би төрийн өгч чадахгүй байгаа сая төгрөгийг өөрийн олсон орлогоос өгч болдог юм байна гэдгийг залуучууддаа уриалах гэсэн юм. Залуучууд ч гэсэн надаас үлгэр жишээ авч өндөр настангуудад тус болоосой гэж бодож байна.
-Та ирэх сонгуульд оролцох уу? Таны зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа сонгуулийн сурталчилгаа тань эхэлж байгаа гэж санагдлаа.
-Тэр тухай өнөөдөр хэлмээргүй байна. Сонгуульд оролцох эсэхээ ирэх 9-нд болох хэвлэлийн бага хурал дээр тун дэлгэрэнгүй ярина.
“Галаа манасан Монгол бүсгүй” тоглолтод Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Л.Болдбаатар, СТА н.Амаржаргал, Ноён Бондгор зэрэг дуучид оролцох ажээ. Тасалбарын үнэ 25 мянган төгрөг бөгөөд тасалбарыг түүний шинэхэн цомог дагалдах ажээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2012 9:00:24 pm )
Жавхлан чиний энэ сайхан сэтгэлийг буруу зөрүү аргаар мөнгө олж байгаа шуналт нөхөд дуурайгаасаа билээ Чи ёстой зөв зүйл сэдлээ чамд сайн сайхныг хүсэн ерөөе
-
Anonymous (March 05, 2012 9:45:40 pm )
HERVEE SONGUULID URSULDUH GEJ BGA BOL ENE CHIN SONGUULIIN SURTALCHILGAA BOLCHINO SHUU DEE
-
Anonymous (March 06, 2012 1:20:18 am )
Yu ni ch baisan yahav dee. Hudulmuriinhuu hulsiig huvarilj baigaa bolohoos bish Hunii yumyg, ulsyn hurungiig taraaj baigaa bish. Tegeed ch neg l duuregt devshih bolohooc bish 9 duureg 21 aimagt devshihgui ni oilgomjtoi. Ene bol ahmaduudaa, Eejuudiig hundeldeg setgeliinh ni urgul baih gej oilgoj baina. Bi daan ch undur nastai bish l dee.
-
Anonymous (March 06, 2012 7:32:23 am )
чи ургэлж ийм байгаараа хаяагаа манах гэж монгол уг байдаг шуу тийм биш гэж бодье сайн буян амжилт хусье
-
Anonymous (March 06, 2012 10:58:52 am )
Өөрийхөө ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон юмаа ард түмэнтэйгээ хуваалцах гэж байгаа болохоос улсын юмыг үрэн таран хийх гэж байгаа биш Ер нь ийм байдлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн ч яадийн Бусад чадахгүй бол чаддаг нь хийсэн л дээршдээ
-
Anonymous (March 06, 2012 11:26:24 am )
zuv. hun olson yumaaraa yaj buyan hiij boldgiig haruulj bna. demjdeg shuu tegehed hulgailj olson yumnaasaa ch humsiin chinee zartsuulj chadahgui hun olon bna
-
Anonymous (March 06, 2012 2:09:03 pm )
chadlara olson munguu hendee yaj ugch, yunii surtalchilgaa hiisen ch yadiin, jawhlan bol unuu tsagiin uhamsart baatar. ymar 76 shig hunii tatwariin mungu idej, arhi nerj, hun horduulj olson bish. ene bol jinhene awiyasara olson hurungu.
7 Comments