antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 29 comments

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэж хэн бэ?

нийтлэсэн Admin

“Өнөөдрийн тойм” УИХ-ын гишүүдийн ажил хөдөлмөр зүтгэл бүтээлийг бусдын адил магтан дуулах биш харинч

шүүмжлэлтэй талаас нь хандаж төр түшилцэж яваа тэдний алдаа дутагдалыг нээж, эрхэм уншигч нартайгаа санал бодлоо илэн далангүй хуваалцаж байгаа билээ. Үнэн үг хатуу ч нөхөртөө тустай. Зусарч үг чихэнд чимэгтэй ч үнэнч нөхрийг ямагт хөөддөг. Энэ удаад олны танил болсон сайн муугаараа ихэд дуудуулж цолуулсан ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тухай өгүүлж байна. Монголчуудын дунд жинхэнэ эх оронч, үнэнч шударга, ёстой хэлье гэснээ ямарч аавын хүүгээс ч айхгүй хаана ч гэсэн хэлж чаддаг зүрх зоригтой шилдэг хуульч, монголдоо ганц нь гэж түүнийг хөөрөгдсөөр байгаад багагүй эвджээ гэж ойлгогддог.
Бараг тэрээр Ц.Нямдорж байвал төр байна гэж та нар ойлго гэсэн өнгө аястай асуудалд ханддаг болсон яриа ихэд сонсогддог. Хэдэн жилийн өмнө Улаангом хотноо халхуудын төр барина гэж юу байдаг юм бэ гэж олны өмнө айлдсан үг нь ч “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг” гэдгийг улс төрчидөд ойлгуулав бололтой.

Ардчилсан намынхан ч бичлэг хийчихсэн ихэд унтууцаж байсан. Хэлье гэж дотор нь арзаганаж байгаа ч Ц.Нямдоржийн өөдөөс боргодог нь даанч цөөхөн юм даа. УИХ-ын танхимд “Л.Гүндалай би хуулийг орондоо ч засдаг юм аа” гээд хээв нэг хэлж чадна гэдэг ихэд бие тоосны өнгө төрх л дөө. Бас албан тушаалдаа ихэд эрдэж бяр зааж байгаа хэрэг л дээ. Олон ч жил төрд ажиллаа. ХЗДХ-ийн орлогч сайд, сайд, УИХ-ын дарга гээд түүний туулсан зам мөр их ч бас хариуцлагагүйн сүүдэр нь түүнээсээ ч хол тусгалтай. Сайдын сүүдэртэй тал нь нөгөө алдарт цуурхал бүхий “45 хуудас “ цааснаас эхлэж олонд мэдрэгдэж, яг эндээс Цэндийн Нямдоржийн улс төрд эмээлээ хөглүүлж байгаа намтар түүх бичигддэг.

Ц.Нямдоржийг манай өмнөд хөршийн тагнуулын байгууллагатай холбоотой гар хөл нь мөн гэсэн мэдээлэл түгж, мөн бишийг манай шүүх эрх мэдлийнхэн тогтоож зарлаагүй. Тагнуул гэнэлээ гэсэн дохиолол одоо ч хүмүүсийн тархинд байсаар л байгаа. Тагнуулын Ерөнхий газрын дарга генерал Ж.Баатар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч , УИХ-ын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн нарт албан захидал илгээж төрийн өндөр дээд албан тушаалд Ц.Нямдоржийг томилж болохгүйг цохож дурьдсан нь хожим бүр ил цагаандаа гарч билээ.

Манай шүүх эрх мэдлийн байгууллага улсын нууц задруулсан гэм буруутайд генаралдаа ял оноож энэ хэрэг намжсан байдаг. Ноёнтой заргалдвал толгойгүй-Нохойтой ноцолдвол хормойгүй гэдгийн үлгэр төрд нүүрлэж Ц.Нямдоржоос том жижиггүй жийрхэж эгцэлж харах хүнгүй мэт болж байсан нэгэн хором бас бий. Ц.Нямдоржийг төрийн өндөр дээд албан тушаалд тохоон томилж болохгүй гэж цохож байсан генералын цохолт оргүй ч биш ортой байсан. Ц.Нямдорж төрийн сайд, УИХ-ын дарга гэсэн төрийн өндөр дээд суудалд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүд одоо л ар араасаа хөвөрч байна л даа. Төрийн хуулийг дур мэдэн засч хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдож, УИХ-ын дарга гэдэг эрхэм нэр хүндтэй төрийн өндөр дээд албан тушаалаас огцорч байлаа. 2007 онд М.Энхболдын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын сайд С.Отгонбаяр МИ-8 нисдэг тэрэгний ослын улмаас Онцгой байдлын 15 дайчид амь насаа алдсаны учир сайдынхаа албан тушаалаас ёсзүйн хувьд огцрох тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгдсэнээ хоёрхон хоногийн дараа болилоо гэсэн бас нэгэн сонин хачин үйл явдал өрнүүлж билээ.

Ми-8 аюултай тээврийн хэрэгсэл биш гэдгийг манай шонхорууд андахгүй л дээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа Хил хамгаалах байгууллагын Ми-8-МТВ-1 маркийн сүүлийн үеийн сайжруулсан загвар бүхий 2200 морины хүчин чадалтай 20 000 тонн даацтай нисдэг тэргийг ОХУ-руу их засварт явуулахаар Засгийн газрын 2003 оны 10-р сарын 22-ний өдрийн № 226 тоот тогтоолоор зөвшөөрч мутраа хайрласан байдаг. Хөрөнгө мөнгөний дутагдалтайн улмаас Хил хамгаалах байгууллагын Ми-8-МТВ-1 маркийн нисдэг тэргээ 1900 морины хүчин чадалтай 13 000 тонн даацтай засварласан хуучин нисдэг тэргээр сольж ирэх шаардлагатай болж, ОХУ-ын “Нарз-Алтай” авиа компанитай нисдэг тэрэгний холио солио хийгдэх зөвшөөрөл Төрийн Өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга П.Сүндэв нарт ийнхүү олгогджээ. Шинэ хуучин хоёр нисдэг тэрэгний үнэ өртөг нь хол зөрүүтэй. Зөрүү мөнгийг бодвол төсөвтөө авч ашигласан сураг гардаг л юм билээ.

Генарал П.Сүндэв, Л.Пүрэвдорж нар 1994 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн сайжруулсан загварын өндөр хүчин чадалтай Ми-8-МТВ-1 маркийн нисдэг тэргээ 1989 онд үйлдвэрлэгдсэн Ми-8 маркийн нисдэг тэргээр сольж орхисон нь хожим Монголын олон сайхан дайчин эрсийн амь насыг авч одсон эмгэнэлт хор хохирол үлдээж, олон ч хүнийг өнчрүүлж билээ. ОХУ-ын “Нарз-Алтай” авиа компаниас оруулж ирсэн Ми-8 нисдэг тэрэг нь техникийн иж бүрдэлгүй. “Хар хайрцаг” гэгч нь байхгүй. Техникийн паспорт ч үгүй. Ойртож буй саадыг мэдээлэх дохиоллын систем хэрэгсэлгүй нэг иймэрхүү л хоцрогдсон техник байсныг Монголчууд Онцгой байдлын 15 цэрэг эрсийн амь насыг хөнөөж байж мэдсэн л дээ. Энэ бол төрийн өндөр дээд албан тушаалтны хариуцлага яахын аргагүй биш гэж үү. Сайдын нэгэн удаагийн гарын үсэг улс эх орондоо гавъяа ч байгуулдаг.

Гай ч тарьж болдгийн жишээ энэ л дээ. Сайдын тушаал зааврыг биелүүлсэн албан тушаалтнууд ч гэсэн ялгаагүй. Хамгийн харамсалтай нь үүлний цоорхойг чиглээд татаад байхад гараад л ирдэг юм даа. Гэтэл тас хийгээд уначихлаа гээд харамсаж суугаа гавъяат нисгэгч Сугар гуайн амьд сэрүүндээ хэлж байгаа гэгээн дүрсийг хараад элэг эмтэрмээр санагддаг. Түүний үгнээс хүчин чадал багатай нисдэг тэргээр аялан яваагаа ойлгоогүй нисэгчийн үг гэдэг нь хамгийн тэнэгд ч ойлгогдоно. ХЗДХ-ийн сайдын ийм нэгэн албан тооттой холбоотой мэдээллийн улмаас сайд С.Отгонбаяр огцрохгүй гэсэн нь цаанаа ийм нарийн учиртай байсан.

Түүгээр явсан гайг үүгээр гэгчийн үлгэр сайд С.Отгонбаярт ирсэн хэрэг л дээ. М.Энхболдын засгийн газрын кабинетийн гишүүн зарим яамдын сайд, агентлагийн дарга нарт Ми-8 нисдэг тэрэгний ослын улмаас хуулийн хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардаж байсан цаг л даа. Гэтэл УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсээс гаргасан техникийн алдаанаас болж, Эрүүгийн хуулийн 242-р зүйл заалт алга болж, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Онцгой байдлын сайд С.Отгонбаяр, Иргэний нисэх газар, МИАТ –ийн албан тушаалтнуудад ял оноох ямарч эрх зүйн орчингүй болж бүгдээрээ ял завшиж, ямарч гэм зэмгүй өнгөрсөн. Хууль нь хулгайлагдаж, ард иргэд нь хохирч байхад хуулийн бодлого тодорхойлдог яам нь хариуцлага хүлээж байсан түүх манайд байхгүй. Үүнийг одоо ч ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таны ажил албаны хариулагатай холбож ярьсаар л байгаа нь нууц биш юм.

Дотоодын цэрэг, цагдаагийн анги салбарт хууль хэрэгжиж байна уу үгүй юу гэдэг нь өнөөдөр олны анхаарлын төвд орж ирлээ. Хилийн цэрэгт гэмт хэргийн гаралт сайдын албанд таныг ажиллаж байх хугацаанд тийм ч өөдтэй буурсангүй. Таны цэрэг, офицерууд хоорондоо буудалцаж нас барсан офицер дайчид гэхэд л хорь орчим. Энэ чинь сайдаа байлдааны орон тоогоор тасаг цэрэг алагдаж жагсаалаас гарсан гэсэн үг. Хил манах биш хоорондоо байлддаг болсон хэрэг үү. Дээр нь аваар ослоор нас барсан цэрэг дайчид арав гаруй.

Таны армийнхан яахлаараа амь насаа егүүтгэдэг байна аа. Тийм цэрэг эрсийн тоо арав хүрэх нь ээ. Байлдааны галт зэвсгээс шархдаж, эрүүл мэндээрээ хохирсон офицер цэргүүд 16, автын ослын улмаас гэмтсэн хугацаат цэргийн албан хаагчид 15, хутга мэсний шарх авсан цэрэг эрс гэхэд л тав зургаа. Хоорондоо зодолдож бодвол нөгөө гайхал оны ялгаа юм болов уу. Эрүүл мэнддээ гэмтэл авсан, хөлий нь хөлдөөсөн гээд 20 орчим цэрэг эрс байна. Офицер дарга нь хугацаат цэргийн албан хаагчаараа бэлгийн дур хүслээ хангасан гэх нэн шившигтэй явдал таны армид гараагүй биш бас гарчээ. Машинаа онхолдуулж хүний алаг үрсийг алчихдаг, цэрэг нь даргаа буудаад хөнөөчихдөг, алх мунаар нүдээд амь насыг нь бүрэлгэчихдэг, хатуу ширүүн хүний ёсноос гадуур доромжилж дэглэдэг учраас цэргүүд амиа егүүтгэдэг, офицер ахлагч нь хугацаат албаны цэргээ хутгалдаг, зодож үйлийг нь үздэг, өвлийн хүйтэнд зогсоож хөлийг нь хөлдөөдөг, хэд хэдэн цэргийн эрүүг хуга цохьсон ч хэрэг гарчээ.

Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн зэвсгийн агуулахаас АКА-М 5 ширхэг, Чехи гар буу 15 ширхэг,шөнийн харааны хэрэгсэл 100 гаруй алдагдсныг өнөөдрийг хүртэл чандлан нууцалсаар байна. Энэ бол байлдааны орон тоогоор бүхэл бүтэн батальон цэргийг хангах хэмжээний галт зэвсэг юм. Ардчилалтай, хууль шүүхийн шударга тогтолцоотой оронд ийм тооны байлдааны зэвсгээ алдчихсан сайд шууд л огцрохоос өөр шийдэл үгүй л дээ. Манайд бол өөрөөр. Тийм сайд дэвшинэ үү гэхээс ер буухгүй. Эндээс та миний хариуцсан алба тийм ч сайн биш юмаа гэдгийг ойлгож болно. Таныг зусардан бялдуучлагчид дагна уу гэхээс ингэж илэн далангүй хэлээд засч залруулахын төлөө ажиллдаг нь танд ойртож очихгүй л дээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ХЗДХ-ийн яам хуулийн бодлогыг алдагдуулж, “До” яамны үүрэг гүйцэтгэдэг болжээ гэж голоор нь онож шүүмжилсэнийхээ төлөө танаас ихээхэн шүүмжлэл хүртдэг болсон байна лээ. Хатуу үг сонсож үзээгүй сайд Х.Тэмүүжинд хатуурхах нь аргагүй л дээ. Бодит байдлыг ингэж нээсэн сэтгүүлчидэд Х.Тэмүүжин гишүүнээс чангахан шиг хатуурхахыг ойлгож байгаа ч хариуцлагагүйн “зуд”-наас үхэж үрэгдэж байгаа офицер, цэргүүд, улс эх орныхоо аюулгүй байдал, хүн ардынхаа сайн сайхан амьдрал, амьд байх эрхийн төлөө дуугүй сууж чадсангүй.

Сайд таныг одоо авлигатай тэмцэх газар руу иргэн Намбарын Энхбаяр дуудаж байна. Хууль эрх зүйн хувьд шалгаж тогтоовол зохих олон ч баримтууд цацагдлаа. Төр засгийн ажилд бараг насаараа зүтгэсэн сайд та өнөөдөр тэрбумын тохилог хауст амьдарч байгаа тухай. Хоёрын хоёр хүү чинь тийм хэмжээний орон сууцтай. Шарга морьтын чиглэлд зуны тохилог сууцтайг очиж харсаан. Нүдэнд илхэн энгэр газарт торойж байна лээ. Бас засмал замыг гол горхи давуулан холбож чаджээ. Нэг км зам манайдаа бараг тэрбум төгрөгөөр тавигддаг биз дээ. Хувийнхаа тэр сууцыг хоригдлуудаар бариулж, зарим хоригдол барилга дээрээс унаж амь насаа алдсан гээд л ар араасаа хөвөрч байх юм. Тагнуулын хэргээр Ц.Нямдоржийг биш генерал Ж.Баатарыг шалгасан жишгээр одоо Ц.Нямдоржийг биш Намбарын Энхбаярыг шалгалт тойрон эргэлдэж, гэр бүл, үр хүүхэд, түүний туслах, нарийн бичгийн дарга нарыг ангуучлан тагнаж, мөрдөж мөшигдөг болжээ. Манай хуулийнхны дунд тогтсон жишиг л дээ. Сайдыг тойрсон наад захын баримтууд юу өгүүлнэ вэ гэвэл генерал Ж.Баатарын хэдэн жилийн тэртээ Ц.Нямдоржийг төрийн өндөр дээд албан тушаалд томилж болохгүй гэж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд илгээсэн цохолтыг үнэн байжээ гэдгийг хэлж өгөөд байгаа юм биш үү. Сайдынхаа аль байдаг муу муухайг уудлах гэсэн санаа сэдэл бидэнд байсангүй.

Болж өнгөрсөн үйл явдлын дундаас шүүмжлэлтэй хандаж, бурууг зөвд эргүүлэх улс төрийн гаргалгаа байдгийг сайд юу эсийг андах билээ. Улс төр хэзээ нэгэн цагт эргэдэг. Төр ардчиллын зүг рүү улам бүр ахиж, нийтийн захиргааны үйлчилгээ болж хувирах цагт энэ бүхнийг шүүнэ. Төрийн өндөр дээд албанд таныг хэрэгтэй үгүй хоёрыг монголчууд мэднэ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (March 05, 2012 10:51:08 am )

    unexeer xereggui

  • Anonymous (March 05, 2012 11:40:39 am )

    Энэ буцар луйварчингаас салах юмсандаа Монголын ард түмэн минь

  • Anonymous (March 05, 2012 11:44:28 am )

    Энэ ард түмнийхээ төлөө ганц үнэн үг хэлэхгүй
    Харин өөрийнхөө төлөө болон өс хонзонгоор бол хэлдэг новшдоо
    Энэ бүдүүлэг нөхрийг дахиж сонгож болохгүй

  • Anonymous (March 05, 2012 11:46:56 am )

    goloor ni ortol bichsen bna.nam darah aaviin huuhduud baina uu.aigaad amia hoohoiltsgooj baina uu.nuamdorj,otgonbayr,sonompil 3 uvsiinhan.odoo dorligjav tenderchin hurelbaatar…nar araas ni zalgaad bie biee demjeed mongoliig uruuduulah zamdaa orson

  • Anonymous (March 05, 2012 12:03:01 pm )

    НЯМДОРОЖ БОЛ ЁСТОЙ ТОМ ЛУЙВАРЧАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАДЫН ЖЭНХЭН ТОМ АХ
    ИХ ГАР ДАА ШОРОНГООР БОЛ ДАШИЙН МУНДАА БААНЧИГЖАНБАА НАР ГЭСЭН ҮГ

  • Anonymous (March 05, 2012 1:25:10 pm )

    shoron ene hunii buyanaar mongoliin saihan zaluusaar duureed hahaj bna sh dee.

  • Anonymous (March 05, 2012 1:27:21 pm )

    1992 onii eruugiin aldart har huuliin balgaar hichneen saihan zaluus shorond hairan saihan zaluu nasaa unguruuj, hichneen eej, hichneen ehner, hichneen ur huuhed derendee nulinstai honodogiig ene menget medeh uu.medehgui sh dee.

  • Anonymous (March 05, 2012 3:24:23 pm )

    nyamdorj hulgaich 2 iher yum ,heg zoosnii 2 tal yum, uvsiin tolgoi yum mongoliin sadaa yum.chono maliin daisan nyamdorj huuliin daisaan gej

  • Anonymous (March 05, 2012 3:27:00 pm )

    naad chulgiig chin huuhduuddee tseejluulj ugluu bosohdoo nyamdorjoos seremjluulj baimaar yum saihan heljee nudleed avii

  • Anonymous (March 05, 2012 5:53:12 pm )

    naad luibarchin chin huuhdee ali hediinee ANU- dkonsul bolgood yabyylchihsan estoi bas 1 hanaj tsaddagui myy nobsh,oirad uuldiin neriig byzarlsan gardaa ha ha ha

  • Anonymous (March 05, 2012 6:07:32 pm )

    chi songolt shoron nymdorjoo

  • Anonymous (March 05, 2012 6:12:42 pm )

    bi huvidaa ih yum hiisen hvn gej demjij yavdag shvvmjlel bna gedeg bol ene hvn yum hiisen l gesen vg shvvmjlej ch amjaagavi bhad idej uuj tsadaad alga bolj bna sh de zarim n esvel dutuu idej geed ergeed tor zagad ruu notsood bna sh de

  • Anonymous (March 05, 2012 6:24:47 pm )

    МАНАН-гийнхан нямдорж мэтийн олигархуудыг ард түмэн сонгохгүйг мэдээд намын нэрээр их хуралд суух хуулиа батлуулсан шүү дээ. Тиймээс улс төрийн намын нэрийг дугуйлахдаа МАН, АН -ыг ерөөсөө дугуйлж болохгүйг ард түмэндээ уриалж байна.

  • Anonymous (March 05, 2012 7:08:46 pm )

    ene hun tegeed yahaaraa iim udaan turiin saidin albig hashaad yamar ch gem zemgui met yavj baidag ium be, huuhed shuuhadig ni amerikaas tatah heregtei, Nyamdorjiig mash hatuu shiitgeh estoi. yagaad ailin saihan huuhduudiig tseregt yavuulj aluulj baidag ba tahir tatuu bolgoj hairan zaluusig iim baidald bailgasan be. tehed uuriinh ni huuhduud YAJ BAINA: hunii hairtai huuhduud tsergiin alba haaj baihdaa iu gej muu hulgaich narin garin shuus boloh esgui biz dee, iu ve. Nyamdorjiig tseerluul.bas boloogui N:ENKHBAYARIG bolon huuhdiig ni oroldood ush honzon sanaad bolohgui baigaa.ene novshiin hunee hurdan tseerluuleechee.humuus tuunees huuhduudee nehej baina. tsergiin alband yavaad aluulsan, tahir tatuu bolson, amia horolson geh met.chi tednii amiig uuriinhee har amiar tuluh estoi.

  • Anonymous (March 05, 2012 7:17:04 pm )

    ene lalariig hurdan zailuulah yumsan MONGOLIIN ARD TUMEND GAI BOLJ BA DAAA!!!!

  • Anonymous (March 05, 2012 9:22:53 pm )

    YAMAR AIMAAR YUM BE ZUNDUU HEREG GARAAD BHAD SAID NI YU CH BOLOOGUI YUM SHIG BAIJ L BAIDAG UNEHEER SONIN YUMAA

  • Anonymous (March 06, 2012 6:42:23 am )

    uneheer oodgui amitan!

  • Anonymous (March 06, 2012 9:24:10 am )

    hiisen ch yumtai. aldsan ch yumtai l bhdaa. adilhan baij negniigee gazar dor ortol ingej muulah muuhai shdee.

  • Anonymous (March 06, 2012 12:16:09 pm )

    Tagnuul hiij aldana gej baih uu

  • Anonymous (March 06, 2012 1:41:11 pm )

    menget tembuu!!! gej (uvsiinhan er emgui tembuu gej haraadag yu bilee) avtomat rulet togloomiin zovshooroliig hyatad solongos gadniihand olgoj dongoj mongonii hurimlalt uusgej bsan zaluuchuudiin mongiig huu hamaj hyataduudad ogch monch ih nugel hiisen hundee bodvolhyatadiin tagnuuliin daalgavaraar biz !!! humuus end tend avaar osol ovchin zovlon tusaad uheed bdag yum bilee ene yagaad uhchihdeggui yum bol esvel teneg balai yum bolohoor burhan iveegeed bnuu monch holduu hundee enenees bushuuhan salah yumsandaa ard tumen mini

  • Anonymous (March 06, 2012 2:39:50 pm )

    ene hvnees uur muulah daisan ta nart baihgui bna uu, yamar ch baisan bayar bolon elbegdorj shig eh ornyhoo gazar shoroog gadniihand zaraagui, tusviin mungoor garaa ugaagaagui l hvn biz dee.busdyg n chadahgui bj 1 hvn luu ulai uzsen mahchin shuvuu shig dairaad…….

  • Anonymous (March 06, 2012 2:44:34 pm )

    nyamdorj zuvoo zuv, uur hun shuud shuluuhan yu helj chadaj bgaa yum be, 1 ch gesen bileg tanhai aavzn hvv ene turd chin baihad yadag yum, demjij bnaa, nyamdorjiig.

  • Anonymous (March 06, 2012 3:45:05 pm )

    Mongolchuudaa ajil hiij bga negnee olj harahgvi chimeegvi idej uugaad yavj bga garuudiig bol ta nar medehgvi sh de ternii hajuud ene orniig zov huulitai yavuulj bga hvn shvv teneg durakuud yu medeh ve de

  • Anonymous (March 06, 2012 6:25:51 pm )

    Нямдорж ч бас Тавантолгой Нарийн сухайтын нүүрсийг үхэх гэж байгаа юм шиг л зөөж байгаа ш дээ мэдэхгүй биш.

  • Anonymous (March 06, 2012 6:58:53 pm )

    ene aimar mangasiig avilagtai temtseh gazaryagaad shalgahgui baigaan bol ene mangasiig huuhduudtein mongoliin toroos zailuulj ogooch!

  • Anonymous (March 06, 2012 7:58:34 pm )

    Нямдорж гэж хэн бэ гэж үү, энэ бол миний хайрт ах…, худлаа худлаа. Энэ бол монголын төрийн хавдар мөн. Түүнийг авч хаяж бие сэтгэл амрахсан даа.

  • Anonymous (March 07, 2012 1:59:55 am )

    ner ni hurtel tseertei ih hudalch erni hun munuu ///////////

  • Anonymous (March 07, 2012 1:19:05 pm )

    Ene durvud bol hyatadin tagnuul shuu dee beejind tagnuulin uurgee avaad arhidaj buuljij baas shheesteigee holoildoj bgaa zurag n udahgui buh saitad tavigdanaa

  • Anonymous (March 07, 2012 8:22:19 pm )

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа gej bichsen baih yum. Zahialgiin bugs uhdag setguulchid shaah yumaa

antalya rent a car