antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 Comments are off

“Камертон 2” шоуны шалгаруулалт эхэллээ

нийтлэсэн Admin

Монголын рок, поп урлагт цахиур хагалах, урлагийн үнэт мэдрэмжийг мэдрүүлэх шинэ үеийн дөрвөл залуус буюу “Камертон 2” хамтлагийг төрүүлэх ажлыг он гарахаас өмнө Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз, “B” продакшн  хамтран хийж эхэлсэн билээ.

Энэ хүрээнд шоуны бүртгэлийн ажиллагаа болон техникийн зөвлөгөөн болж өнгөрсөн юм. Ингээд эв нэгдлийг дээдэлсэн, Камертон хамтлагийн үргэлжлэл болох азтай  залуусын нэгээр тодрох хүсэлтэй 15-25 насны 724 залуус шоундаа бүртгүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр залуусын хүсэн хүлээсэн “Камертон 2” шоуны эхний шатны шалгаруулалт 9 цагт “Өргөө” кино театрын шинэ салбарт эхэллээ. Өнөөдрөөс эхлээд гуравдугаар сарын 18 хүртэл нийт 724 оролцогч эхний шатны шалгаруулалтанд оролцож, үй олон залуу дундаас онцгойрч чадах уу гэдгээ мэдэх  юм. Эхний шатанд залуус бэлдэж ирсэн дуугаа ая, хөгжимгүйгээр дуулж оролцоно.

Харин гуравдугаар сарын 26-наас эхлэн “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болох юм байна. Камертон хамтлагийн үргэлжлэл болох чин хүсэл эрмэлзлэлтэй залуустаа амжилт хүсье.

У.Болор

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car